Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр бус

Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр бусЦаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Р.Эрхэм 2012 оны 4-р сард бичсэн нийтлэлийг дахин хүргэж байна.
 
 
Одоогоос яг 2 жилийн өмнө нэгэн ноцтой үйл явдал өрнөсөн нь Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) хүчин төгөлдөр боллоо хэмээн эрх баригчид  яаруу сандруу мэдэгдсэн явдал байсан юм.Түүнээс  6 сарын өмнө буюу 2009 оны 10-р сарын 6-ны өдөр энэ ХОГ-нд (мөн түүнтэй салшгүй холбоотой 2 өөр гэрээнд) Төрийн ордонд сүр дуулиантайгаар гарын үсэг зурж маш ихээр яаравчлан хөөрцөглөж байсныг хүмүүс сайн санаж байгаа байх.
Эрдэмтэн, мэргэжилтнүүд, иргэний хөдөлгөөнийхний бүхий л анхааруулга, санал зөвлөгөөг үл тоомсорлон  хөнгөн хуумгай үйлдсэн эдгээр гэрээ нь "бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр жам ёсоороо анхнаасаа эрх зүйн чадамжгүй хэлцэл болчихсон билээ. Энэ байдал ХОГ болон нэг хэсэг нууцалсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ олон нийтэд ил болох үед бүрмөсөн тодорхой  болсон.  Монголчуудад нэн ашиггүйгээр, тэгэхдээ бүр хамгийн адгийн хувилбараар хийгдсэн луйврын шинж чанартай, гамшгийн уршигтай гэрээ гэдэг нь олон түмэнд улам ойлгомжтой болохын хэрээр эрх зүйн хувьд эдгээр гэрээн дээр анхнаасаа үүссэн гацаа мухардал ил,далдуур улам ужгиран хурцадсан билээ.
Анхнаасаа эрх зүйн чадамжгүй гэдэг нь эдгээр гэрээ бүр байгуулагдаж эхлэх  үеэсээ Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчсөн, тиймээс  анхнаасаа хууль бус, тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус тохиролцоо мөн гэсэн үг юм.
 
 
Оюу Толгойн гэрээ хууль зүйг зөрчсөн
 
 
Энэ байдал маш олон баримтаар, маш олон үйл явдлаар хөдөлшгүй ноглогдож байгаа. Монголчууд энэ бүхний амьд гэрчүүд. Мэдээллийн хэрэгслүүдээр ч хангалттай гэхээр хэмжээнд баталгаажиж, нэгтгэгдэж цацагдсан. Үүнээс илүү илэрхий зүйл энэ хорвоод ховор гэхээр.
Нэлээд анхаарал татсан баримтад "Оюу Толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” УИХ-ын 2009 оны 57-р тогтоол яах аргагүй ордог. Оюу Толгойн гэрээг ямар нөхцөл,болзлын үндсэн дээр байгуулж болох вэ? гэдгийг УИХ-аас Засгийн газарт бүр тусгайлан үүрэг болгож даалгасан энэхүү тогтоолын хамгийн чухал хоёр заалт (2. ба 3.)-ыг зөрчиж гэрээг байгуулсан нь дэндүү тодорхой байдаг.  Тухайлбал, ”Эрх зүйн орчныг бүдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг  50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн Газар (С.Баяр)-т үүрэг болгосугай” гэсэн 3-р заалтыг үл ойшоосны уршгаар эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй төдийгүй анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа ердөө 2-5 жилд хэлбэлзэх боломжтой байх байсныг мэдсээр байж шууд үгүйсгэн 30 жилээр гэрээнд хатуу тогтоож УИХ-ын үүрэг,даалгаврыг илт гуйвуулан зөрчиж улс,үндэстэндээ асар их хохирол учруулахаар гаднынхантай тохиролцчихсон юм.
Энэ бүхнийг хүмүүс шүүмжлэн хөндөх болгонд эрх мэдэлтнүүд ичгүүр сонжуургүй худлаа ярин мэлзэн бултаж аргацааж буй билээ. Өөр нэг баримт дурдвал, "Ашигт малтмалын тухай” 2006 оны хуулийн заалт 5.6.-д "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэж заасан байдаг.
Тэгвэл үүнийг бүрэн зөрчиж, харин ч  бүр эсрэгээр нь ямар ч хувьцаа арилжихгүй байхаар гэрээнд тохиролцсон байдаг. Ингэж хууль зөрчиж монголчуудыг үлэмж хохироохын зэрэгцээ хажуугаар нь бас эрх мэдлээ хэтрүүлэн дураараа дургиж Үндсэн хууль, УИХ  ба Засгийн газрын тухай хуулиудын холбогдох өдий төдий заалтыг давхар зөрчсөн байх жишээтэй.Энэ мэтчилэн маш олон эрхзүйн актыг зөрчсөн баримт бий. 2010 оны 4-р сард нийтлэгдсэн урьдчилсан судалгаанаас үзэхэд, зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа нийт 8 хууль, 3 тогтоолын 20 гаруй заалтыг агуулгын хувьд зөрчиж, нийт 5 хууль, 1 тогтоолын 20 гаруй заалтад харшилсан үйлдэл хийсэн байдаг юм. Үүнийг яаж ч үгүйсгээд нэмэргүй.
Ер нь аливаа гэрээ хууль бус эсэхийг баттай тогтооход заавал олон тооны нотолгоо ч шаардлагагүй. Хөдөлшгүй,маргашгүй ганцхан баримт байхад л бүрэн хангалттай байх тохиолдол цөөнгүй бий.Хуульт ёс оршсон цагт Оюу Толгойгоо алдахгүй
УИХ-ын 20 гишүүн 57-р тогтоолын хэрэгжилтийг хангахыг өнгөрсөн намар хүчтэй шаардахад МАНАН-гийн эрх баригчид бүр цагаандаа гарч байж л уг шаардлагыг хэрэгсэхгүй өнгөрч (түр намжааж) дөнгөсөн түүхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй эрх мэдэлтнүүд төрийнхөө хууль зүйг огоорон гаднын компаниудын ая таалал, шахалтад нийцүүлэн хэрхэн хүчгүйдүүлж, завхруулж байгааг тэр үед монголчууд телевизийн  сувгуудаар харж "ийм ч удирдлагатай байх гэж дээ, ийм байхад энэ улс орон яаж өөдөлж хөгжих вэ дээ” хэмээн харуусч гутарсан, дотроо нэгийг бодсон.
Чухамхүү хууль хэрэгжүүлэх үүрэг, тангараг, даалгавартай өндөр албан тушаалтнууд ажлаа олигтой хийхгүйгээр үл барам хууль зүйг умартан дураараа тонгочиж байгаа учраас л өнөөгийн Монголд хуульт ёс, тэрчлэн шударга ёс устаж үгүй болох нь тун холгүй болчихоод байгаа билээ.
Оюу Толгойн хууль бус гэрээ үүний тод жишээ. Одоо энэ ордыг ашиглахтай холбоотой бүхий л үйл ажиллагаа хууль бус үндсэн дээр явагдаж байна. Яаж ч төсөөлсөн энэ байдал сайн үр дагаварт хүргэхгүй. Одоогоор болж байгаа мэт харагдавч нэг их удаан үргэлжлэхгүй.
Монгол Улсад хуульт ёс гэх үнэт зүйл бүрэн төгс биш ч гэлээ ямар нэгэн хэмжээ, хэлбэрээр оршиж буй цагт эрх баригчид гадаадын компаниудтай дуу хоолойгоо авалцан хүчин төгөлдөр гэрээ бий гэж хэд ч мэдэгдээд, хүчлэн дарамтлаад үнэн мөнийг даван дийлж чадахгүй ээ.
Монголын ард түмэн 20 жилийн өмнө Үндсэн хуулиа баталж, хууль дээдлэх зарчимд тулгуурласан эрх зүйт төрийн тогтолцоог сонгон авсан нь ийнхүү Оюу Толгойн асуудал дээр одоо ач тусаа өгч байна гэж хэлж болно. Эрх зүйт төрийн давуу талууд  энэ мэтчилэнгээр цаашдаа маш олон асуудал дээр тод илэрч  монголчуудад  нөмөр нөөлөг болж, үр өгөөжөө өгнө гэдэгт бид огт эргэлзэхгүй байна.
Ийм өнцгөөс авч үзэхэд ч "Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн Оюу Толгойн орд маань бидний мэдэлд байсаар байна, гаднынханд луйврын гэрээгээр алдчихаагүй байна”  гэх чихэнд чимэгтэй мэдээг монголчууддаа дахин хүргэж болохоор байгаа юм.
 
Цоо шинэ гэрээ хэрэгтэй
 
Хууль бус гэрээг, тэгэх тусмаа улс,үндэстний хувь заяанд асар их хор хөнөөлтэй гэрээг хууль ёсных болгож хүлээн зөвшөөрөх шаардлага монголчуудад огт байхгүй ээ. Хууль зүйн тийм боломж ч Үндсэн хуулийн хүрээнд өгөгдөөгүй.
Одоо тэгээд бүтээн байгуулалтыг зогсоох юм уу? гэх маягийн асуудлыг гэрээний эзэд, хамгаалагчид босгож магадгүй. Үүний хариулт их энгийн. Нэгд, хууль бус ба алдаа, бульхайтай үйл ажиллагааныхаа үр дүнг хариуцацгаа; хоёрт, "зуурсан бантан, жонхууны” Tань балгыг Монголын төр, ард иргэд үүрэх, хариуцах, хүлээн зөвшөөрөх боломжгүй; гуравт, хууль тогтоомжид нийцсэн гэрээ байгуулж байж л ажил,үйлдвэрлэл хэвийн явагдах эрх зүйн боломж нээгдэнэ хэмээн юуны өмнө хариулж болох юм.
Хууль бус гэрээг хууль ёсных болгож ном ёсоор нь зохицуулъя гэвэл, нэг бол Үндсэн хууль ба холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх, эсвэл ард нийтийн санал асуулгаар асуудлыг нэг тийш болгох, эсвэл цоо шинээр гэрээ байгуулах гэсэн 3 гарц л бий. Өөр бүх шийдэл бүгдээрээ анхнаасаа хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус байх нигууртай.
Ер нь монголчууд Оюу Толгойн гэрээтэй холбоотойгоор нэг зүйлийг ухаарсан биз ээ. Юу вэ гэвэл, энэ гэрээ хууль ёсных уу? хүчин төгөлдөр үү? гэх аж ахуйн нэг гэрээтэй холбоотой асуудал бүр яван явсаар Монгол Улсад ерөөс хууль зүй байх уу, үгүй юу? гэх зарчмын асуудал болж хувирчихаад байгааг ойлгосон байх аа.    
Энэ улс оронд төр шиг төр байх ёстой, тиймээс хуульт ёс ноёрхож гуйвалтгүй хэрэгжих ёстой, тиймээс хэнбугай ч хууль тогтоомжид захирагдах ёстой гэсэн энгийн үзэл санааг  бид баримталдгийн хувьд энэ Оюу Толгойн гэрээ чинь хууль бус болчихжээ, хүчин төгөлдөр бус юм байна аа, огт болохгүй нь ээ гэж учирлаад байгаа билээ.
Гэтэл гадна,дотнынхон нийлсэн бөөн "хар хүч” Монголын хууль, Монголын төр огт хамаагүй гэх нь холгүй аархан аяглаж эрх дарх,хүч,мөнгөөр түрэмгийлэн дайрсаар хууль бус гэрээгээ хүлээн зөвшөөрүүлэхийг, Оюу Толгойн баялгийг хууль бусаар эзэмшилдээ оруулж цөлмөхийг, улмаар Монголыг санхүү-эдийн засгийн талаар атгаж хянахыг, бүр эцэс сүүлд нь Монголын төрийг юу ч биш болгож хувиргахыг санаархсаар байна.
Тэдний энэ зорилго бүтэх тавилангүй бөгөөд ард түмэн үүнд тун удахгүй цэг тавих биз ээ.
 
 
Өөрчлөх, цуцлах тухай ярихад учир бий
 
Оюу Толгойн гэрээг өөрчлөх ёстой, цуцлах  хэрэгтэй, өөрчилж чадахаас өнгөрлөө гэх мэдээ, мэдээлэл, санаа бодол олонтаа гарч байгаа билээ.Өөрчлөх,цуцлах санал,шаардлага тавьж байгаа нь тун сайшаалтай ч энд нэг зүйлийг анхаарах нь зүйтэй санагдана.Өөрчлөх,цуцлах гэх үг, томъёоллыг гэрээ хууль ёсных болсон, хүчин төгөлдөр болсон гэх утга агуулгыг урьдчилан хүлээн зөвшөөрсөн үед л хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлвэл, хүчин төгөлдөр гэрээ байвал  л түүнийг өөрчлөх, эсвэл цуцлах тухай ярьж болно.
Өөрчилнө, цуцлана гэх нь гэрээ хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрснөө битүүхэн илэрхийлж байгаагаас өөрцгүй бөгөөд тухайн гэрээний зүйл, заалтуудад захирагдахаас өөр аргагүй нөхцөл байдалд өөрсдийгөө сайн дураар оруулна гэсэн үг юм.Анхнаасаа хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус гэрээний тухайд бол өөрчлөх, цуцлах гэрээ ерөөс байхгүй тул өөрчлөх,цуцлах тухай ойлголт ч үүсэхгүй.Иймд өөрчлөх,цуцлах тухай ярихдаа хүрвэл энэ учир зүйг бодолцож Оюу Толгойн гэрээ хүчин төгөлдөр болсон гэх буруу ташаа ойлголт, уур амьсгалыг нийгэмд түгээхээс аль болох зайлсхийх нь монголчуудын эрх ашигт нийцнэ.
 
Оюу Толгойн гэрээ нь улстөрчдийн чанар чансааны хэмжүүр
 
 
Хуульт ёс  болон үндэсний эрх ашгаа уландаа гишгэн дээд зэргээр танхайрч буй эрх мэдэлтнүүдэд дээрх зүйлс огт хамаагүй байгаа нь үнэн. Өнөөгийн төр хууль тогтоомжоо хэрэгжүүлж чадахгүй ба хүсэхгүй байгаа нь ч бас бодит зүйл. Гэхдээ үүнийг үндсээр нь өөрчлөх боломж Монголчуудад бий.
Оюу Толгойн асуудал Монголын улстөрчдийн жинхэнэ нүүр царай, дүр төрхийг ард түмэнд олон удаа маш тод таниулж өгсөн гэж хэлж болно. Энэ хатуу шалгуур, сорилтыг ноён нуруутай давж чадсан хүмүүс л цаашид итгэл даах чадвартай гэдгийг иргэд анзаарсан болов уу.
Удахгүй болох сонгуулийн дүнд ард түмний төлөө ажилладаг хүчирхэг төр бүрэлдэн тогтож, хуульт ёсыг эрхэмлэн дээдэлж, чандлан мөрдөж эхлэх аваас Оюу Толгойн гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг албан ёсоор зарлан мэдэгдэж, цоо шинэ гэрээ хийх үйл явц өрнөх биз ээ.
Тэгсэн цагт гайхамшигт Оюу Толгойгоо алдчихлаа, цөлмүүлчихлээ, ашиг багатай гэрээ хийчихлээ хэмээн үеийн үед харамсах зовлонгоос монголчууд эгнэгт ангижирна.
Нэн хариуцлагагүй, уг чанартаа эх орныхоо эрх ашгаас урвасан албан тушаалтнуудын  хар гайгаар  бий болсон мухардмал байдлын хор хохирол, үр дагаврыг монголчууд олон үеэрээ амсан үүрч, зовж зүдрэх аюул сарнин арилна.  Улс орноо нуман тулгуурт оруулсан гэмт этгээдүүд "Оюу Толгойн Трибунал”-аар бүрэн илчлэгдэнэ.
Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 2007 онд 2,7 тэрбум доллар байснаа ямар учраас бараг 2 дахин нэмэгдэв? Говийн бүсийн суурь (дэд) бүтцийг хэрхэн бий болгох вэ? хаана, яаж орчин үеийн хот,тосгон байгуулах вэ? гэх мэт тулгамдсан олон асуудлыг Монголынхоо дээд эрх ашигт нийцүүлэн ном ёсоор нь нэгд нэгэнгүй нягтлан шийдэж таарна.  
Товчхондоо, Монголчууд эргэлтийн шинж чанартай  энэ цаг  үед  хүч,санаагаа нэгтгэж сонголтоо зөв хийж чадвал Оюу Толгой болон бусад баялагтаа жинхэнэ ёсоор эзэн болж улс,үндэстнээ авран хамгаалах, хөгжүүлэх нөр их ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр оновчтой  явуулах боломж байна.  
 
"Ирээдүйтэй хөгжил” зөвлөлийг үүсгэн байгуулагч Р.Эрхэм
Sonin.mn

Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр бус
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани