Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөвсгөлийн газар нутгийг бүхэлд нь лицензгүй талбар болгомоор байна

Хөвсгөлийн газар нутгийг бүхэлд нь лицензгүй талбар болгомоор байна

 

Монголын Швейцари хэмээгдэх Хөвсгөл аймаг  байгалийн асар их нөөц баялаг, өвөрмөц тогтоц, үзэмж тансагаараа дэлхийд гайхагдаж, бизнесийнхэн болон аялал жуулчлалынхны  анхаарлыг зүй ёсоор татаж байна. Иймээс ч сүүлийн хорь гаруй жилийн турш хувийн олз ашгийн төлөө энэ сайхан онгон дагшин нутаг руу улайран дайрах гадаад, дотоодын доншуур наймаачдын цуваа тасарсангүй.

Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт бичигддэг бол амьдарлыг тэтгэгч тэрхүү  нөөцийн 70 хувь нь Хөвсгөлд бий. Энэ утгаараа Хөвсгөл аймаг нь монголчуудын ирээдүйг тодорхойлдог онцлогтой.

Өдгөө дэлхийн нийт хүн амын 47 хувь буюу 2.6 тэрбум хүн ундны усаар гачигдаж, өдөр бүр 30 гаруй мянган хүүхэд усны хомдолоос үүссэн өвчин эмгэгт нэрвэгдэн хорвоог орхин одож буй гамшигт үзэгдэл цаашдаа ч улам хүндрэх төлөвтэй байна. Судлаачид нэлээд хэдэн жилийн өмнөөс бас Монголын цэвэр усны нөөц ойрын үед шавхагдаж хүндхэн нөхцөлтэй нүүр тулна гэдгийг хэлж байгаа билээ. Цэвэр усаар гачигдах гамшигт үзэгдэл  монголчуудыг тойрохгүй, дайрч өнгөрөх магадлал  сүүлийн үед эх байгалиа сүйтгэсэн уул уурхайн эздийн зэрлэг авир араншингаас бүр тод харагдаж байна.

 

Кек Су Гуль буюу Хөх устай нуур гэдэг  түрэг үгнээс гаралтай  Хөвсгөл нуурыг мэдэхгүй Монгол хүн бүү хэл гадаадын иргэд ховор юм.  Хөвсгөл нуур нь тус аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сумын нутгийг дамнан тогтсон, усны нөөцөөрөө дэлхийд эхний 14-т багтдаг,  39  км-ын өргөнтэй, 133 км урт, нийтдээ 2760 километр квадрат талбай бүхий хамгийн цэнгэг устай нуур.  Өөрөөр хэлбэл байгаль эхээс монголчууд бидэнд заяасан хосгүй үнэт чандмань эрдэнэ юм. Энд 46 гол мөрөн цутгаж, ганцхан Эгийн гадагшаа урсан гардаг бөгөөд нуурын уснаа 12 зүйлийн загас амьдардаг. Усны гүн нь 262.3 метр. Хадан хүй, Модон хүй, Бага хүй, Далай хүй гэсэн дөрвөн аралтай Хөвсгөл нуур нь Байгаль нууртай хүйн холбоотой.  Хэрвээ Хөвсгөл нуурыг бохирдуулвал Байгаль нуур ч бохирдох аюултай гэсэн үг. Тиймээс Хөвсгөлийг хамгаалах асуудал нь зөвхөн монголчууд төдийгүй хөрш зэргэлдээ ОХУ, цаашлаад дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

 

Өнөөдөр Монголын уул уурхайн салбарт ашигт малтмалын нийт 3326 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаагийн 1630 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Тэдгээр тусгай зөвшөөрлийн 50 гаруй хувь нь Хятадын  дангаар болон хамтарсан компаниудын мэдэлд ороод байна. Энэ нь цөөхөн монголчуудад  арай ахадсан  тоо  бөгөөд  хэрэв үр ашгийг нь өөрсөддөө ашигтайгаар зарцуулвал  хэдэн зуун жилийн турш дан ганц уул уурхайн баялгаар тэжээгдэх том боломж гэлтэй. Гэхдээ зөвхөн уул уурхайг шүтээд нэмэргүйг манай иргэд  сүүлийн үед сайтар мэдэрч байна.

Газар доорх алт эрдэнэсийг нь ухаж аваад нөхөн сэргээлт хийлгүй хаяж явдаг, хийлээ гэхэд  бэрдийн нүдийг гурилаар хуурахыг үлгэр эсгэн хуураад өнгөрдөг  харийнхантай нийлсэн эрх мэдэлтнүүд  сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуур, энэ нуурт цутгадаг олон гол мөрний ай савд аюул занал учруулдаг болжээ. Байгаль орчноо унаган төрхөөр нь авч үлдэх гэсэн нутгийн иргэдийн тэмцэл хөдөлдөөн ч тасралтгүй үргэлжилсээр байгаа аж. Саяхан тус аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг буюу Дэлгэр мөрний хөвөө, Нүүрстэйн ам хэмээн газарт  860 га-д нүүрсний ордыг 30 жил ашиглахаар бүх техник хэрэгсэлтэйгээ ирж буусан "Black Rock” компанийн хууль бус ажиллагааг илчилсэн нутгийн иргэд бөөнөөрөө цуглан жагсаж уурхайн талбайгаас нь хөөж явуулсан байна. Энэ нь иргэдийн хувьд томоохон ялалт, дараа дараагийн шуналтангуудад хатуу сануулга боллоо. Гэхдээ урьд нь хэчнээн тэмцээд хүч хүрээгүй эрх баригчдын хууль бус шийдвэрүүд одоо болтол хэвээрээ, зарим нь эсэргүүцэлтээ тулгаран хэрэгжэлгүй бичиг цаасны хог болоод хэвтэж байна.

 

2011, 2013 онуудад Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тус аймгийн 50 дугаар өргөрөгөөс хойших газар нутагт хайгуул, олборлолт явуулахыг хориглосон тогтоол гаргаж, өнгөрсөн оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийг хэлэлцэхдээ "50 дугаар өргөрөгөөс урагш талбайд  геологи хайгуулын судалгаа хийнэ” гэж заасан  нь уг өргөрөгөөс урагш ашигт малтмал ухаж болох логик утгатай бөгөөд энэ маргаан бас эцэслэн шийдэгдсэнгүй.  

 

Иргэний байгууллагууд Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах лицензтэй компаниудын лицензийг  шүүхээр цуцлуулах тэмцэлээ үргэжлүүлэн, Хөвсгөл нуур болон ойн сангаа хамгаалах олон төрлийн ажил зохион байгуулж байна. Энд "Талст маргад” компанийн хайгуулын 6 лиценз, ашиглалтын гурван лиценз, "Сутайхэнцо” компанийн ашиглалтын нэг лиценз байгаа юм. 

 

Фосфоритын нөөцөөр Монгол улс дэлхийд тэргүүлэх арван орны нэгд багтдаг. Социализмийн үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийж, Хөвсгөлийн ай савд хорь орчим ордын нийт 1.6 тэрбум гаруй тоннын нөөц  илрүүлсэн нь өдгөө Төв Азидаа томоохонд тооцогдож байна. Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь Манхан уулын орд нь нэлээд том ордог. Энэхүү орд нь Хөвсгөл нуурт Бүрэнхааны ордоос хамаагүй ойрхон юм. Түүнчлэн Алаг-Эрдэнэ сумын нутаг  дахь Онгилог, Жанхайн давааны ордууд нь  фосфоритын 1.5 тэрбум тоннын нөөцтэй.

\

2007 оноос Австралийн хөрөнгө оруулалттай "Аспайр Майнинг” компанийн охин компани болох "Хургатай хайрхан” компанид тус аймгийн Цэцэрлэг сумын Овоот гэдэг газарт нүүрсний 9436 гектор талбайн хайгуулын лиценз олгосон бөгөөд энэ нь Могойн голын нүүрсний уурхайн талбайтай давхцаж баахан маргаан  үүссэн боловч эрх баригчид үүнийг зөв зохистойгоор шийдэж чадсангүй. Асуудлыг шударгаар шийдээгүй нь цаанаа бас хэсэг бүлэг хүмүүсийн хувийн нөлөөлөл, тэдний давхар сонирхол ноёлсон байлаа. Хачирхалтай нь энд байгаль орчны үнэлгээ ч хийгдээгүй байхад дарга нар яаран ум хумгүй шийджээ. Ингээд 2012 оны зунаас эхлэн Эрдэнэт-Овоотын чиглэлд төмөр зам барих шийдвэр гарч, концессийн гэрээ, тусгай зөвшөөрлүүд шуударсан юм. Уг нь энэ чиглэлд төмөр зам тавих асуудал улсын хэмжээний төмөр замын бодлого, төлөвлөлтөнд огт тусгагдаагүй байхад тийнхүү шийдэж,  концессийн гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр шууд хийхээр  болсон зэрэг эргэлзээтэй, илэрхий хууль бус юм зөндөө байв. Иймээс нутгийн иргэд тэвчихээ больж, тэмцэлээ улам идэвхжүүлсэн боловч гачлантай нь манай дарга нартай үгсэж найрсан Хятад эздийн "Галт тэрэг” нэгэнт хөдөлж, тэдний "Нэг зам-Нэг бүс” хэмээх суртал ухуулга цас шиг дарж орхив. Харин өнгөрсөн оноос УИХ-ын дарга М.Энхболд зэрэг зарим томчууд нь хөвсгөлчүүдийн уур бухимдлыг бага ч атугай намжаахын тулд "Хөвсгөл нуурыг Төрийн тахилгатай болгоно” гэдэг болжээ. Мухар сүсэг зонхилсон, дээр нь үе удмаараа билэгдлийн ёс зүйгээр хүмүүжсэн монголчуудыг иймэрхүү аар саар юмаар аргалах шиг амархан юм үгүй л дээ.

 

Ер нь альч  өнцгөөс  харахад Хөвсгөл аймгийн газар нутгийг 50 дугаар өргөрөгөөс хойш, урагш гэлгүйгээр бүхэлд нь дархалж, бүхлээр нь хайгуул, ашиглалтын ямар ч лицензгүй талбар болгох нь хойч үеийнхэнд илүү чухал ач тустай үйл хэрэг болоод байна. Иймээс дээрх концессийн гэрээ болон бүх тусгай зөвшөөрлүүдийг цөмийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Ингэж чадвал "Хөвсгөл нуурын Төрийн тахилга” энээ тэрээ гэсэн нүглийн нүдийг гурилаар хуурах үлгэр "жаргаж” зон олны нуруу тэнийх ажээ.

 

Б.Баяр Шуурхай.мн 


Хөвсгөлийн газар нутгийг бүхэлд нь лицензгүй талбар болгомоор байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани