Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оросын судлаач А.Алибеков УЦС-аас болж дайнд хүрч болохыг монголчуудад анхааруулав

Оросын судлаач А.Алибеков УЦС-аас болж дайнд хүрч болохыг монголчуудад анхааруулав

 

-Сэлэнгэ мөрөн дээр баригдах УЦС-ын талаар бүх нийтийн сонсгол ОХУ-д эхэллээ-

Сэлэнгэ мөрөн, Эгийн гол дээр баригдах цахилгаан станцын талаар бүх нийтийн сонсгол ОХУ-ын Буриад улсад эхэлжээ. Энэ үйл явдалтай холбогдуулаад усны эрчим хүчний чиглэлээр дагнан бичдэг хараат бус шинжээч Артур Алибеков Лента,ру цахим сонинд "Байгалийг хэрхэн аврах вэ” хэмээх нийтлэл бичсэн байна. Гэвч түүний нийтлэл нь сонсголын үр дүнд илэрхий нөлөөлөх гэсэн шинжийг агуулсан байгаа нь харамсалтай.   

Тухайлбал, тэрээр нийтлэлээ  шууд "Юуны түрүүнд сонсгол явуулах болсон үйл явдал нь өөрөө оросын олон нийт, байгаль хамгаалагчид болон Ерөнхийлөгч В.Путины том ялалт” гэж эхлүүлжээ. В.Путин өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсаны дараа монголчуудын асуудалд хандах хандлага илт зөөлөрсөн гэнэ. Үүнээс өмнө монголчууд Оросын талын ямар ч саналыг үл хайхран төслийг хэрэгжүүлэхээр зүтгэж байсан гэдгийг А.Алибеков дурьдсан байна. Энэ бол В.Путины нэр хүн дээр дөрөөлөн, "В.Путин ялалт байгуулчихлаа, одоо та бүхэн баталгаажуул” гэж байгаатай ялгаагүй хэрэг юм. 

Оросын судлаач А.Алибеков УЦС-аас болж дайнд хүрч болохыг монголчуудад анхааруулав

"Сэлэнгэ мөрөн бол Байгаль нуурын усны цутгалын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тиймээс Сэлэнгэ болон цутгалууд дээр усан цахилгаан станц барих нь нуурын экосистемд шууд нөлөөлөх нь ойлгомжтой.

Гэвч ОХУ энэ асуудалд маш их тэвчээр зааж, дипломат аргаар шийдвэрлэх талаар хүчин чармайлт  гаргаж ирлээ. Эртнээс уламжлалтай сайн хөршийн харилцаатайн хувьд эрчим хүчний асуудлыг нь Байгаль нуурт нөлөөлөхгүй өөр аргаар шийдвэрлэх арга замуудыг ч санал болгож ирсэн. Энэтхэг, Израиль, Пакистан болон бусад орнуудтай харилцах харилцаандаа маш тайван, энхтайванчаар ханддаг шигээ Монголд хандаж байна. Гэтэл, жишээ нь Египет улс Нил мөрний дээд хэсэгт усан цахилгаан станц барих гэж байгаа Эфиоп улстай харилцаагаа хурцатгаж, байлдааны бэлэн байдал зарласан шүү дээ” хэмээн А.Алибеков бичжээ. Үүгээрээ усны асуудал бол дайн дажинд ч хүргэх эмзэг асуудал гэдгийг илэрхийлсэн бололтой.  

Тэрээр мөн "Монголчууд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангах, импортоор авч байгаа эрчим хүчнийхээ хэмжээг бууруулах, үнийг хямдруулах гэж хичээж байгааг ойлгож байна. Тиймээс ОХУ-аас импортлож буй эрчим хүчний үнийг хямдруулах нь нэг гарц байж болно. Сибириэс Монгол руу экспортлох боломжтой эрчим хүчний хэмжээг ОХУ-ын эрчим хүчний яам жилд 400 сая киловатт цаг байхаар тогтоосон. Энэ нь Монгол Улсын жилийн нийт хэрэгцээнээс 10 хувиар давсан хэмжээ. Үүнээс гадна тэд хятадаас эрчим хүч авч болно. Хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээр хийгээд эрчим хүчний асуудлаа шийдэхэд болохгүй гэх газаргүй” гэжээ.  Түүнийхээр бол Монгол Улс өөрсдөө бие дааж эрчим хүчний хэрэгцээгээ хангах ёсгүй, харин байнга худалдаж авч хэрэглэх ёстой болж таарч байна.

Усан цахилгаан станц бол Монгол Улсын хувьд зөвхөн эрчим хүчний төсөл биш, амьдралын эх булаг болсон цэвэр усны нөөц бүрдүүлэх ач холбогдолтой төсөл юм. Ус үгүй бол амьдрал үгүй. Усаа хадгалж үлдэнэ гэвэл бидэнд бэлэн төслүүдээ хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй 

Түүний бичсэн нийтлэлд өөр санаанууд ч дурдагдсаныг хэлэх нь зүйтэй. "Асуудлыг шийдэх өөр гарц ч бий. "Росатом” компани дэлхийн олон оронд атомын цахилгаан станц барьж өгч байсан туршлагатай. Одоо ч барьж өгдөг. Тэд тэгвэл Монголд атомын цахилгаан станц барьж болно. Гэтэл Монгол Улс ураны багагүй нөөцтэй атлаа энэ асуудалд ер анхаарал хандуулахгүй байгаа нь гайхал төрүүлж байна.

Бас нэг гайхал төрүүлж байгаа зүйл нь монголчууд  "Сибирийн хүч” байгалийн хий дамжуулах хоолойг ер сонирхохгүй байгаа явдал юм. Ковыткинскийн ордыг түшиглэн байгуулах Чикан тосгоноос Улаанбаатар хүртэл 1000 орчим километр. Ковыктын ордоос Иркутскээр дамжуулаж хоолой тавьбал бүр 600 километр болно. Үүний тал нь ОХУ-ын газар нутгаар явна гэхээр боломж уг нь байна.

Монголчууд байгалийн хий дамжуулах хоолойг нутагтаа авааччихвал эрчим хүчний салбарт хувьсгалтай дүйцэхүйц өөрчлөлт авчрах нь тодорхой. Улаанбаатарынхан өвөлдөө нүүрсний утаагаар амьсгалж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Энэ асуудал нь гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Сайн ярьж байгаад БНХАУ руу татах шугамыг газар нутаг дээгүүрээ татаж болно. Ингэсэн тохиолдолд төсөвт нь нэмэлт орлого орно. Энэ бол зөвхөн эрчим хүчний асуудлыг шийдээд зогсохгүй дампуурлын ирмэгт байгаа эдийн засагт нь бүхэлд нь эерэг нөлөө үзүүлэх ажил болно. Байгаль нуурт ч хор хохирол учрахгүй юм” гэсэн байна. Гэвч тэр нэг юмыг ойлгохгүй байх шиг. Цөмийн эрчим хүч гэдэг бол аюултай, байгаль орчинд арилшгүй хор хохирол үлдээдэг технологи. Харин усан цахилгаан станц бол өөр. Сэргээгдэх эрчим хүч гэдэг бол байгаль орчинд хамгийн ээлтэй технологи билээ.

Нөгөө талаар Монгол Улс зөвхөн эрчим хүчний төлөө УЦС барих гээгүй. Эгийн голын усан цахилгаан станц төслийн удирдагч асан, өдгөө төслийн зөвлөхөөр ажиллаж буй Д.Одхүү ОХУ-ын хэвлэлд өгсөн ярилцлагадаа  энэ талаар "Сэлэнгэ, Эгийн гол дээр хэрэгжих төсөл бол Монголын хувьд зүгээр нэг усан цахилгаан станцын төсөл биш. Манай улс цөлжилт хамгийн эрчимтэй явагдаж байгаа улсуудын тоонд ордог.  20-30 жилийн дараа гэхэд бидэнд ус гэх юм бараг үлдэхгүй. Тиймээс усан цахилгаан станцыг дагаж бий болох цэвэр усны сан бидэнд агаар шиг л хэрэгтэй байна. Энэ бол бидний УЦС барих том шалтгаан. Хоёрдугаар шалтгаан нь, хачирхалтай сонсогдож байж болох ч энэ төсөл хэрэгжсэнээр Сэлэнгэ мөрөн, Байгаль нуур аврагдана. Нуурын дээд талд усан сан байгуулснаар нуурыг тэтгэх боломж бүрдэнэ” хэмээн байр сууриа маш товч бөгөөд оновчтойгоор илэрхийлсэн билээ. Сэтгүүлч "Монголчууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж тэгж их хүсээд байгаа юм бол нар, салхины станц барьж болохгүй юу” гэхэд Д.Одхүү "Таны хэлж байгаа чинь "Та нарт зөндөө талх мах байна, усаар яах гээд байгаа юм бэ” гэсэнтэй адил сонсогдож байна. Бидэнд нар, салхинаас цахилгаан гаргаж авах боломж бий, гэхдээ бидний хувьд Усан цахилгаан станц зөвхөн эрчим хүчнхий эх үүсвэр төдийгүй цэвэр усны нөөц юм” гэж хариулсан. Тийм ээ. Усан цахилгаан станц бол Монгол Улсын хувьд зөвхөн эрчим хүчний төсөл биш, амьдралын эх булаг болсон цэвэр усны нөөц бүрдүүлэх ач холбогдолтой төсөл юм. Ус үгүй бол амьдрал үгүй. Усаа хадгалж үлдэнэ гэвэл бидэнд бэлэн төслүүдээ хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй юм.

А.Алибековын бичсэнээс харахад, буриадад мэдээлэл хийж яваа манайханд амаргүй сорилт тулгарсан бололтой. Оросууд иргэдийн санаа бодлыг хутган үймүүлж, Монголын тал УЦС Байгаль нуурт нөлөөлөхгүй гэж хичнээн үндэслэлтэй тайлбарласан ч "Үгүй” гэж муйхарлан зүтгүүлэхийг хүсч байгаа бололтой. Гэвч Сэлэнгэ мөрөн манай мөрөн, Эг, Орхон манай гол. Бид "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдгийг харуулах л ёстой билээ.

Х.Батсайхан

Эх сурвалж: http://eagle.mn/r/26313    

 

Оросын судлаач А.Алибеков УЦС-аас болж дайнд хүрч болохыг монголчуудад анхааруулав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани