Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригтыг яагаад шалгаж, хариуцлага нэхэхгүй байна вэ?

Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригтыг яагаад шалгаж, хариуцлага нэхэхгүй байна вэ?Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй болсныг учир мэдэх нөхөд бүгд хүлээн зөвшөөрөөд байна. Тиймдээ ч засч залруулах тухай хөндөхтэй зэрэгцэн С.Баярцогтыг балбаж эхэлдэг. Уг нь гэрээг ганц хүн үзэглээгүй. Тодруулбал, тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гэрээ байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсныг яагаад сөхөхгүй байна вэ?

Нөхөн сонгуулиар парламентын босго алхсан тэрбээр тэр даруй дэвшиж, Монголын тулгуур салбарын сайдаар томилогдсон. Тэр бүү хэл, түүхэнд мөнхлөгдөх Оюутолгойн гэрээг үзэглэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан нь мань хүн шүү дээ. Тиймдээ ч Оюутолгойн гэрээний хариуцлагыг Д.Зоригтоос нэхэмжилж, албан тушаалаас нь огцруулах бичгийг өргөн барьж байсан нь саяхан. Ямартаа нэг сайдыг хоёр ч удаа огцруулахаар өргөн барьсан түүхийг тэр эхлүүлж байлаа. Гэтэл өдгөө тэрбээр сураг алдарч, намынхан нь Японд суралцахаар явсан гэх ганц үгээр ам таглаж хэдэн жилийг үдэв.

Эргэн саная, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өдгөөгөөс найман жилийн өмнө буюу 2009 оны аравдугаар сарын 7-нд гарын үсэг зурж тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй улстөрчид "Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Оюутолгойн гэрээ батлагдлаа” хэмээн найрлах нь холгүй байв. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар гарын үсэг зурсан бол хөрөнгө оруулагчдыг төлөөлж, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, "Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, "Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан байдаг.

Тухайн үед луйврын гэрээ болох нь гэдгийг эрдэмтэн докторууд удаа дараа сануулж байсан боловч нохой хуцсан чинээнд ч анхаарч хэлэлцээгүй. Эцэст нь "Эрдэнэт” шиг долоон үйлдвэртэй тэнцэхүйц 45 сая тонн зэсийн нөөцтэй Оюутолгойг харийнханд бэлэглэчихсэнийг УИХ-ын гишүүд, Засгийн газар хүлээн зөвшөөрч, хэрүүлийн, харууслын харангыг өнөө хүртэл дэлдсээр ирлээ. Засаж залруулах арга замыг ч дээр дооргүй хайж эхэлсэн. Хайх бүртээ С.Баярцогтыг сэмэртэл нүдсээр байна. Харин ажлын хэсгийн буюу С.Баярцогтын үйлдлийг ахалж, хянаж, удирдаж байсан эрхэм Д.Зоригтыг бултаараа мартаж, орхигдуулаад байна. Орхигдуулах, сануулахгүй байх ажиллагааг ч хэн нэг нь зохиосоор ирлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан Д.Бадраа агсны төрсөн ах гэдгээр нь тухайн үед олон нийт түүнийг зүслэдэг байв. 1971 онд Улаанбаатар хотод сэхээтний гэр бүлд төрсөн, орос сургалттай гуравдугаар сургуулийг төгссөн. Дунд сургуулиа төгсөөд 1988-1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр дүүргэн, 1996-1998 онд Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, 2002-2003 онд Японы Киюшюгийн их сургуульд хууль зүйн ухааны магистрт тус тус суралцсан боловсролтой нэгэн.

Улмаар 2004 онд өдгөөгийн МАН буюу МАХН-д элссэн түүнийг УИХ-ын сонгуулийн үеэр Сүхбаатар дүүрэгт тухайн үеийн намын дарга С.Баяр, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын сонгуулийн зөвлөхөөр ажиллаж байснаар нь улс төрийн хүрээнийхэн гадарлах л төдий. Гэхдээ улс төрд улаан гэрэл, цагаан шугам үл хайхран урагшилсан амжилт нь өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболдын гавьяа гэдэг. Тиймдээ ч нэрнийх нь ард М.Энхболдын хүн гэх дагавар залгагддчихдаг юм билээ. Юутай ч тэрбээр Н.Энхбаярын намдаа гомдох эхний шалтгаан нь болж, нөхөн сонгуулиар өндөр сэнтий давж, монголчуудын хэдэн үеэрээ хооллох савыг зэврүүлж, хоолыг нь хэдхэн гэр бүл идэхэд хүргэж дөнгөсөн нөхөр. Улстөрийн хувьд хэн ч байсан хүүхэд гэнэтхэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар томилогдон, улмаар улсын чухал гэрээг үзэглэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллан, цаашлаад өнөө хэр нууцлагдан алга болох илбийн мэт эл үйлийн учгийг Д.Зоригт л тайлах ёстой бус уу. Түүнийг олж ир, тэр мэднэ гэж яагаад, хэн ч, өнөөдрийг хүртэл орилохгүй, ухахгүй байгаа нь сонин. Уг нь улстөрд, ялангуяа Төрийн ордонд, М.Энхболдын тун ойр шадарлан буй юм билээ. Юун суралцахаар одсон энэ тэр. Сү.Батболдтой ойр ойрхон уулзаж, дотно нөхөрлөсөн мань эр "Е март”-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ч М.Энхболд УИХ-ын дарга болохтой зэрэгцэх шахан Төрийн ордонд тухалсан нь бас л тааж, мэдэхийн аргагүй улстөрийн бодлого, нүүдэл болоод байна.

Хэдий хүртэл Оюутолгойн гэрээний элдэв зүйл яригдах бүрт С.Баярцогт адлагдаж, мань хүн чимээ аниргүйхэн амьдарч, тэр бүү хэл судалгаа хийж яваа нэрээр бултасхийн байх вэ. Хөөрхөн царайт гэгддэг хөөрхий С.Баярцогт байсгээд л бариулан, саваадуулан уйлж суухад манай Д.Зоригт гуай судалгааны ажлаас гадна хувийн бизнес болох зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани байгуулж, хажуугаар нь хүнс, аялал жуулчлалын салбарт гар хөлөө лавхан дүрж, бандайтал баяжин, дэгжин яваа баярт мэдээтэй суух нь арай л шударга бус явдал биш үү. Хариуцлага ярьж, шалгуулж, шалуулах байтугай Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын суудалд нэр нь ойр ойрхон сонсогдож, Д.Загджавын үг, үйлдэл бишдэх бүрт тэр тодрон гарч ирж буй Монгол түмнийг доромжилсон, увайгүй улстөрчдийн даварсан, дэндсэн үйлдэл биш гэж үү.

Одоогоор түүний нэр дээр илэрсэн оффшор хараахан алга, магадгүй гаргаж ирж гөвж нааддаг багийнхны ойрын төлөвлөгөөнд байхгүй байгаа ч байж мэдэх. Тухайн үед АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгээрээ бол юун Емартын ТУЗ-ийн дарга болох манатай, хамгийн ядуу гишүүдийн тоонд багтаж байсан эр. Д.Зоригтын жилийн орлого ердөө 14 сая 60.4 мянган төгрөг байв. Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэггүй, өөрийн гэсэн амины орон сууц, эзэмшил газаргүй байсан өрөвдөлт нэгэн. Ганц үнэт зүйл нь хурдан удмын 100 гаруй сая төгрөгийн адуутай. Харин гэр бүлийнх нь гишүүд өөрөөс нь 15 дахин их буюу жилдээ 210 сая 180 мянган төгрөгийн орлоготой, 15 сая төгрөгийн үнэтэй "Прадо” жийп хөлөглөдөг, хадгаламжиндаа 222 сая төгрөгтэй. Ийм орлого, хадгаламжтай гэр бүл нь түүнд гар сарвайж дэмждэггүй байсан бололтой, хөөрхий минь "Хас” банкнаас 4 сая 203 мянган төгрөгийн зээл авсан гэсэн мэдүүлэгтэй байв.

 

Үргэлжлэлийг Нийгмийн шуудан сониноос

Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригтыг яагаад шалгаж, хариуцлага нэхэхгүй байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани