Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.ГАНХУЯГ: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ЫГ ТАРААХ ШААРДЛАГЫГ ТАВИНА

±

Ц.ГАНХУЯГ: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ЫГ ТАРААХ ШААРДЛАГЫГ ТАВИНА

 

ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай уул уурхайн томоохон бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудыг Монголын болон гадны хуулийн байгууллагууд шалгаж байна. Үүнтэй холбогдуулан Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар дөрвөн нам хамтран тулган шаардах бичиг хүргээд байна. Танай намын зүгээс энэ тэмцэлд яагаад нэгдэх болов?

-Монгол Улс ёс суртахуун, улс төр, эдийн засаг, нийгмийн гүн гүнзгий хямралд нэрвэгдсэн, өрийн тааз гэх ойлголт алга болж, нийтээрээ гундуу байна. Бид энэ байдалд дүгнэлт хийсэн. Үндсэн хуульд заасанчлан, Засгийн бүх эрхээ ард түмэн эдэлж чадаж байна уу.

Газар түүний хэвлийн баялгаа ард түмэн бодитойгоор өмчилж чадаж байна уу гэсэн асуултууд яах аргагүй урган гарч ирсэн. Сонгуулиар байгуулсан төр нь ард түмнийхээ эрх ашгийн төлөө шийдвэр гаргахгүй, ард түмний өмчийг лиценз нэрээр хар зах дээр арилжиж байгааг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Улс төрийн дөрвөн нам эдгээр асуудалд санал нэгдэж чадсан учраас хуудуутай гэрээгээр байгуулагдсан Оюутолгойн асуудлыг хөндөж тавихаар шийдсэн. Энэ бол манайд хуримтлагдсан олон завхралын зөвхөн нэгэн хэсэг юм. Мөсөн уулаар зүйрлэвэл оройноос нь хайлуулах ажлыг эхлүүлж байна.

-Оюутолгойн гэрээг ашиггүй луйврын гэрээ болсон гэж байна. Ямар үндэслэлээр ингэж дүгнэж байна вэ?

-Энэ талаар хангалттай баримт бий. Албан ёсны дүгнэлтүүд ч гарсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын Ажлын хэсгийн дүгнэлтийг олон нийт мэднэ. Дубайн гэрээгээр монголчуудын хүртэх ашиг олон арван жилээр хойшилсон. Эрчим хүч, усны асуудал байгаа.

Бидний шаардлагын дагуу УИХ дахь Ажлын хэсэг энэ сарын 23-ны өдөр байгуулагдсан байна. Тэд Оюутолгойн гэрээг хэрхэн дүгнэхийг харъя. Тэгээд бид байр сууриа илэрхийлнэ. Оюутолгойн гэрээтэй холбогдуулан УИХ-ыг тараах шаардлагыг ард түмэнтэйгээ хамтран тавина гэдгээ ч мэдэгдсэн.

-С.Баярцогт Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Та түүнийг сонссон байх. Таны дүгнэлт юу байв?

-Гэрээ байгуулсан этгээдүүд өөрсдийн зөв гэж баталж нотлох нь ойлгомжтой. Энэ том төслийн бодит үр өгөөж манай ард түмэнд наалдаж байна уу гэдэг өөр асуудал. Хөрөнгө оруулалтын анхны дүн өнөөдөр хэд дахин өссөн байна. Ашиг хүртэх эсэх нь эргэлзээтэй болсон. Хууль хүчний байгууллагуудын шалгалтын үр дүн, УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт зэргийг гарсны дараа нэг мөр хариулт өгч болох байх.

-Дөрвөн намын зүгээс ямартай ч тулган шаардах бичиг хүргүүлсэн. Та бүхний улс төрийн дараагийн алхам юу вэ?

-УИХ-ыг тараах хүртэл шаардлага тавьсан. Ард түмний төлөөлөл ард түмнийхээ талд байхгүй бол ард түмэн дараагийн төлөөллөө сонгох эрхтэй. Тэр зам руу л явах байх.

-Тулган шаардах бичигт ҮАБЗ-ийн тухайн үеийн хурлын протоколыг ил болгохыг шаардсан байна. Энэ хэр боломжтой вэ. Ер нь аливаа материал нууцын зэрэглэлээс гарна гэж бараг л байдаггүй?

-Ерөнхийлөгч хүсвэл ил гаргаж болно. Улс хоорондын харилцаа холбоотой, үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууцлах зүйлс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ баялгийн эзэн ард түмний өмчийг нууцаар хэлэлцэн хаалттай хаалганы цаана шийдвэрлэж хэрхэвч болохгүй. Баялгийн эздээс нь асуухгүйгээр өөрсдийн өмч мэт дур мэдэн шийдвэрлэхийг хэнбугай ч зөвшөөрөхгүй биз дээ.

Баялгийн эзэд өмчөө мэдэж, захиран зарцуулалгүй, хэсэг бүлэг этгээд улс, төрийн өмч нэрэн дор луйвар, булхай, дээрэм хийж байгааг өнөөдөр зогсоохгүй бол жинхэнэ эзэн болсон ард түмэн ядуурлын ангал руу унаж байна. Асар их баялгийн эзэн мөртлөө цалин тэтгэвэр тэтгэмж нь гол зогоох төдий, өрийн дарамтад орсон ийм ард түмэнтэй улс хэр олон байдаг юм бол. Одоо энэ бусармаг, эрээ цээрээ алдсан байдалд нийтээрээ цэг тавих цаг болсон. Сэтгэл хангалуун, амар тайван, айх аюулгүй амьдрах өргөн боломжоо олж авах цаг ирсэн.

-Үүнээс өмнө "Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудлаар манай Засгийн газар Арбитрын шүүх дээр дуудагдсан байгаа. Ш.Батхүү нарыг мөрдөн шалгаж байна. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

- Өмчийг эзэнгүйдүүлэх, баялгийн эздээс нууцаар үйлдсэн бүхэн ямар үр дагавар дагуулж байгаагийн нэг жишээ болов уу. Хариуцлага алдсан хүмүүсээр хохирлыг барагдуулах зарчим барих хэрэгтэй. Дээр би хэлсэн. Одоо ард түмэн өмчиндөө, баялагтаа эзэн сууя гэж.

-Ер нь манай уул уурхайтай холбоотой асуудлууд гадны хууль шүүхийн байгууллага дээр очоод унаж байна. Энэ нь Монголын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа болов уу. Мөн нөгөө талаар манай хууль шүүхийн байгууллага хангалтгүй ажиллаад байна уу гэж харах юм?

-Монголын баялаг харийнхны хэтэвчийг түнтийлгэж, хялбар аргаар хөлжих хүмүүсийн гарт орж. Олгогдсон бүхий л лицензүүдийг эргэн харах, цэгцлэх, баялгийн эздийн хяналтад оруулах, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй. Улс орноо гэсэн чин сэтгэлтэй хүмүүс гарч ирж удирдах цаг болсон. Төрийн тогтолцооны асуудлыг ч ярилцан шийдвэрлэхгүй бол манай улсад хэнбугай нь хамаагүй дураараа дургин, эрдэнэт монгол хүний үнэ цэнэ шалдаа буусан байна.

Ард түмний төр хэрэв байгаа бол монгол хүнээ эрдэнэ лугаа дээдэлсэн бодлого явуулах байсан. Харамсалтай нь хэн илүү өр тавьснаараа уралддаг МАНАН бүлэглэл 28 жил улсыг удирдлаа. Хууль хүчний байгууллага нь тэрхүү МАНАН-д үйлчилдгийн тод жишээ Монголд аливаа хэрэг шийдэгддэггүй, замхарч алга болдог бол шударга шүүхтэй улс орон манай хил дамнасан хулгайг илрүүлж тусалж байна. Бид бодит үнэнийг гадны шүүхээс мэдэж авч байгаа үнэхээр хөөрхийлөлтэй байгааг харуулж байна.

-Одоогийн УИХ ямар ч нэг хүндгүй байна. Тараах асуудлаар зарим иргэний хөдөлгөөнийхөн, иргэд байр сууриа илэрхийлж байдаг. Ер нь УИХ-ын гишүүний ёс зүй манайд алдагдаад байх шиг?

-Манай улсад эдийн засаг, нийгмийн хямрал нүүрлээд зогсохгүй ёс суртахууны доройтол газар авсан. Монголын сайхан уламжлал арилж байна. Монгол хүний мөс жудаг муудаж, аливааг зоосны нүхээр харах, албан тушаал эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй болж.

Нэр нь сэвтсэн л бол шууд огцроод төрийн ариун нэр хүндийг хамгаалж байх ёстой улстөрийнхөн сандал сэнтийтэйгээ зууралдаад хөгийн юм болж байна. Эрээ цээрээ алдаж, буруу үлгэр дуурайлыг үзүүлж байна. Монголчуудын нэн эрхэмлэн баримталдаг ёс, уламжлал алдагдаж байгаад сэтгэл зовниж байна.

-Ёс зүйгүй улстөрчдөд хариуцлага тооцох тэднийг эргүүлэн татах талаар ярьдаг ч энэ нь нэг л явцгүй байна?

-Ард түмнээ үл тоон, доог тохуу хийж байгаа мэт харагдаж байна. Уг нь өөрсдөө сайн дураараа буух хэрэгтэй баймаар. Тэд ард түмэнд өөрсдийгөө сонгуулах эрхийг өгөөд татах эрхийг нь хаасан юм. Нэр нь сэвтсэн түшээдээ хамгаалаад байгаа МАНАН-г ойлгож байна. Тэд бусармаг үйлэндээ дасаад бүр дөжирчихсөн байна. Ард түмэн байж гэмээнэ улс, төр байгуулагддаг. Ард түмэнгүй төр гэж байхгүй. Цаашид ард түмэн ялах уу эсвэл МАНАН бүлэглэлд дээрэлхүүлж, тэдний дарангуйллыг өөгшүүлэх үү гэдгээ шийдэх  сайн цаг ирж байна. Үнэн, зөв хэзээд ялдаг жамтай юм.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Ц.ГАНХУЯГ: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ЫГ ТАРААХ ШААРДЛАГЫГ ТАВИНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани