Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой анхаарлын төвд орж ирлээ

Оюутолгой анхаарлын төвд орж ирлээОюутолгой, Дубайн гэрээ тойрсон хяналт шал­галтын ажил эрчимжиж эхлэв."Рио-Тинто” кор­­пора­цитай хийсэн Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг АТГ-аас албан ёсоор шалгаж, өндөр албан тушаал бүхий хүмүүс­ээс байцаалт мэд­үүлэг авч буй. Ийнхүү Оюутолгой хууль хянал­тын байгууллага, төр засгаар зогсохгүй олны анхаарлын төвд орсныг  сүүлийн хэдхэн өдөрт өрнөсөн үйл явдлуудаас харж болно.
 
АТГ: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ НАРИЙВЧЛАН ШАЛГАНА
АТГ-аас өчигдөр мэдээлэл хийх үеэр Оюутолгойн гэрээтэй хол­боо­­­­той асуудлаар нийс­лэлийн прокурорын газ­раас эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Гэрээ болон хэрэгжил­тийг нарийвчлан шалгаж Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогтоос тайлбар, байцаалт авсан. Түүнд 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэж 2014 онд хэ­рэг­сэхгүй болсон.  Бай­галь орчны төлөөх Туяа­цэцэг гэх эмэгтэй Швейцарьт асуудал тавьж Швейцарийн талаас  бидэн­тэй харилцан хамтран ажиллаж тодруулга авсан. Ирэх сард Швейцарийн талаас тодор­хой хариултууд ирнэ гэдгийг хэллээ. Гэрээтэй холбоотойгоор цөөнгүй албан хаагчийн эрх ашиг хөндөгдсөж анхаарал татах­аар асуудал байгаа. Нарийвчлан, нухацтай шалгана. Тухайн үеийн шийдвэр гаргагчдын буруу­тай үйлдэл тогтоогд­вол прокурорт хан­дана. Түүнчлэн далд уурхайтай холбоотой Дубайн гэр­ээний асуудлыг шалгаж байгаа гэсэн мэдээллийг АТГ өгсөн юм.
 
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ, АРД ТҮМЭНД АШИГ ХҮРТЭЭХИЙГ ШААРДАВ
Энэ сарын 22-нд улс төрийн намууд нэгдэж Оюу­толгойн гэрээг цуцалж, ард түмэнд ашиг хүртээхийг шаардсан юм. МАХН, МНН, ИЗНН, МҮАН хамтран "РиоТинто” корпорацитай хий­­­сэн Оюутолгойн гэр­ээг цуцалж, дахин сайжруулах  асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудад шаардах бичиг хүргүүлсэн юм.  Бичигт "Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга "Оюу толгойн гэрээг  байгуулахад ҮАБЗ-өөр урьдчилан хэлэлцсэн эсэхийг шалган тогтоож, тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн гишүүн, Ерөн­хий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлаар ямар байр суурь баримталж байсныг ил тод болгож, хуралдаануудын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах хэрэг­тэй. УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдэд Их хурлаа Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой хохироосон  Оюу­толгойн гэрээг нэн даруй цуцлан Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гар­гахыг тус тус шаардаж байна” гэжээ.
 
УИХ-ААС АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ
УИХ-ын дарга М.Энх­болд энэ сарын 23-нд захирамж гаргаж, "Оюутолгой ордыг ашиг­лах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амар­заяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдов.
 
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААР ХОЁР ӨӨР ТАЙЛБАР
Оюутолгойн гэрээг шалгаж эхэлсэнтэй хол­боотойгоор Уул уурхайн сайд Д.Сумъяабазар "Хариуцаж байгаа сал­барын сайдын хувьд хэлэхэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудал байхгүй. Бид гэрээн дээр тусгасан үүргээ бие­­лүүлэх, цаашид үйл ажиллагааг өргөжүүлэх, дээшлүүлэх, идэвхжүүлэх, харилцан ашигтай хам­тын ажиллагааг улам сайжруулах байр суурин дээр төслийг явуулна. Оюу толгойн төсөл Монголын уул уурхайн салбарын хөрөн­гө оруулагчдын гол цөм нь юм. Бид энэ төсөл амжилттай хэрэг­­жээсэй гэж хүсэж, хэрэгжүүлэхийн төлөө улам хичээн ажиллаж байгаа” гэв. Харин сал­барын дэд сайд Д.Загджав "Хөрөнгө оруулалтын  гэрээг  байгуулахтай хол­богдуу­лан авлигатай холбогдсон асуудлыг нэгмөсөн шийдвэрлээд урагшаа явах, мөн Оюутолгойгоос Мон­голын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байгаа юм.
 
"Turquiose Hill Resources” АРБИТРЫН ШҮҮХЭД ХАНДАХАА МЭДЭГДЭВ
Монгол Улсын Тат­варын ерөнхий газраас Оюутолгой компанийн 2013-2015 онд төлсөн татварт аудит оруулсантай холбоотойгоор 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Тиймээс "Turquiose Hill Resources” компани дээрх татварын актын 4.8 сая ам.долларыг төлсөн, үлдсэн нь төлөх үндэс­лэлгүй хэмээн мэ­дэгд­сэн юм. Энэ хүрээнд Засгийн газар­тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу маргаан үүсгэж 60 хоногийн дотор тохирол­цоонд хүрч чадах­гүй бол олон улсын арбитрын шүүхэд хандахаа энэ сарын 16-нд мэдэгдсэн.
 
РИО ТИНТОГИЙН 700 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАРЫН АСУУДАЛ СӨХӨГДӨВ
Люксембург болон Нидерландын татвар­гүй бүс нутаг дахь "Mail­box”гэгдэх компаниудаар дамжуулан уул уурхайн аварга групп Рио тинто, түүний канад охин компани болох Turquoise Hill Resources Канад улсад төлөх 470 сая ам.долларын татвараас хэрхэн зайлс­хийсэн талаар "Mining taxes” хэвлэлд тайлбарлажээ.
Түүнчлэн энэхүү хэв­лэлд хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчилж зэс, алтны Оюутолгой уур­хайгаар дамжуулан Монгол Улсад төлөөгүй 230 сая ам.долларын татварын талаар ч тусгасан байна.  "Mailbox” гэх компани нь 4.19 хувийн татварын маш бага хувь хэмжээг өнгөрсөн жилүүдэд эдэлж иржээ. Өөрөөр хэлбэл, Люксембургийн татварын албаны хүмүүсийн тат­варын бодлогын үр шим­ийг ийн хүртэж байсан байна. Энэхүү татварын төлөвлөгөөний үр дүнд Рио Тинтогийн охин компани "Movele” Люк­сембургт 89 сая ам.долларын татвар төл­сөн байна. Энэ нь Канадад төлбөл зохих байсан 470 сая ам.долларын татвараас хамаагүй бага байгаа юм.  Нэмж өгүүлэхэд, уул уур­хайгаас татвар авна гэж найдаж буй Монгол Улсад Оюутолгой төслийн цаана Рио Тинто болон бусад хөрөнгө оруулалтын корпорациуд Монголын Засгийн газартай кон­цессийн гэрээгээр тохирол­­цоонд хүрээд байгаа билээ.
Люксембург болон Нидерландад байгуулсан татварын олон улсын гэрээг авч үзээд, Монгол Улсын Засгийн газар ч Рио Тинто-д 2013 онд татварын хөнгөлөлт үзүүлж байсан билээ. Оюу­толгойн орлогын хуваарилалтын талаарх маргаан дэгдсэний дараа Рио Тинто-гийн зүгээс 2015 онд татварын бага хувь хэмжээний талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байсан аж. Үр дүнд нь Монголын Засгийн газар ойролцоогоор 230 сая ам.долларыг таван жилд татвар хэлбэрээр алдсан байна.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Оюутолгой анхаарлын төвд орж ирлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани