Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Баярцогтын шударга байдалд эргэлзэж байна, гэхдээ?

С.Баярцогтын шударга байдалд эргэлзэж байна, гэхдээ?

Нийтлэлч Б.Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.

 

Даваа гаригт буюу гуравдугаар сарын 19-ний өдөр олон улсад нэр хүндтэй "Ройтерс” агентлаг "МУ-ын сангийн сайд С.Баярцогтыг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Рио Тинто корпорациас авлига авсан байж болзошгүй” гэдэг үндэслэлээр Швейцарийн дээд шүүхээс тус улсын банкин дахь дансуудыг битүүмжилсэн тухай мэдээлжээ. Битүүмжилсэн дансуудын нэгээр 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлсэн нь мөнгө угаасан хэрэг хэмээн үзэж буйгаа тус улсын прокурорууд мэдэгдсэн гэв.

Энэ мэдээлэл Монголын хэвлэлүүдээр цацагдсаны маргааш буюу 20-ны өдөр АТГ-аас уг хэргийг Швейцарийн прокурортой хамтран шалгаж байгаа тухайгаа мэдээлжээ. Дахиад нэг өдрийн дараа (Лхагва гаригт) АН-ын генсек О.Магнай хэвлэлийн бага хурал зарлаж, С.Баряцогтыг намаас хассан (хөөсөн) тухайгаа мэдээллээ. Араас нь залгаад С.Баярцогтын өөрийнх хэвлэлийн бага хурал. Нэг үгээр хэлэхэд үйл явдлууд чөтгөрт хөөгдсөн мэт л хурдан өрнөж байна. Энэ удаа манай АТГ-ын шуурхай байгааг хэлэх үү?

Авлигатай тэмцэх газрын албан ёсны вэб сайтад "С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны арван нэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналтан дор шалгаж байна” гэж мэдээлжээ.

Харин иргэн С.Баярцогт хэлэхдээ "Швейцарьт одоо надад нэг ч данс байхгүй. 2013 онд компани татан буугдсаны дараа бүх данс хаагдсан. Битүүмжлэгдсэн данс бол надад итгэж хөрөнгө оруулсан Монголын бизнесмэнийн данс байна” гэв.

Тэгэхээр "Ройтерс”-ийн мэдээ, АТГ-аас гаргасан мэдээлэл хоёр С.Баярцогтын хийсэн мэдээллээс хоёр зүйлээр зөрж байна. Нэгдүгээрт цаг хугацааны хувьд. С.Баярцогт "Швейцарь дахь өөрийн дансыг хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийхээр 2007 оны тавдугаар сард нээсэн, Монгол Улсын нэртэй бизнесмэнээс 8,2 сая еврогийн хөрөнгө оруулалт авсан. Би өөрөө сая гаруй долларын хөрөнгө оруулсан. 2008 онд санхүүгийн хямрал болж, бэлэн мөнгөний хомсдол бий болсноор Монголын бизнесмэн хөрөнгө оруулалтаа эргүүлэн татсан. Энэ мөнгө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө болсон зүйл. "Рио Тинто”-той ямар ч холбоогүй гэв.

Хоёрдугаарт С.Баярцогтын хэлсэнчлэн 2013 онд хаагдсан дансыг 2018 онд битүүмжилсэн байж таарах уу?  

Тэгэхээр "Ройтерс”-ийн мэдээ С.Баярцогтын хэлсэнчлэн хэтэрхий субектив хандлагатай, хувийн дүгнэлт дээр тулгуурласан гэдэг үнэн байж болох юм. Харин уг мэдээнд  дурьдагдсан хоёр тоон дээр тэр маргахгүй байна. Дансанд 9,2 сая евро байсан, 8,2 сая ам.долларыг өөр нэг дансаар дамжуулж авсан гэдэг дээр.

С.Баярцогтын хэлсэн үгэнд итгэвэл АТГ-ын хийсэн мэдээлэл болон "Ройтерс”-ийн мэдээнд дурьдагдсан "С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ” гэдэг мэдээлэл ташаа бололтой. Тэнд С.Баярцогтын данс гэж юм байхгүй. Гэвч энэ тухайд бид хэргийн шалгалт дууссаны дараа л үнэнийг мэдэж болох юм.

Харин хэргийн мөрдөн шалгалт дуусаагүй дөнгөж эхлэл шатандаа байхад, тэр тусмаа "Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй” гэсэн Үндсэн хуулийнхаа зарчмыг зөрчин "АН авлигын гэмт хэргийг тэвчиж чадахгүй” хэмээн намаасаа хөөсөн С.Эрдэнэ, О.Магнай нарын хувьд өөрсдөө тайлбараа хэлэх биз. Бусдад нь хэлэхэд хэргийн мөрдөн шалгалт дуусах хүртэл С.Баярцогтыг дүүжлэх барихаа хэсэгтээ хойшлуулах нь зөв болов уу. Харин ч Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш есөн жилийн турш цаг ямагт хардагдаж ирсэн С.Баярцогтын хувьд энэ удаагийн хэрэг явдал энэ хардлагыг нэг мөр таслаж, нэрээ цэвэрлэж авах сайхан боломж байж болох юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хариуцлагаа нэр төртэйгээр хүлээнэ гэдгээ ч өөрөө хэлсэн. (ХБХ-ын дэлгэрэнгүйг линкээр үзнэ үүhttp://www.inews.mn/a/249)

Харин хамгийн их анхаарал тавих ёстой зүйл гэвэл энэ удаагийн хэрэг Оюутолгойн хувь заяанд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал. С.Баярцогтын хэлсэнчлэн төгс төгөлдөр гэрээ гэж дэлхийд байдаггүй. Тэр тусмаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол сүүлийн 28 жил монголчуудын гурав дахь ертөнцтэй байгуулсан хамгийн том гэрээ. Тиймээс гэрээний нөхцлийг сайжруулах оролдлого, яриа хэлцэл Монголын Засгийн газрын зүгээс цаг үргэлж явагдсаар ирсэн. Энэ гэрээний оролцогчийг өөрчлөх сонирхол ч гаднын улс орнуудад байсаар ирсэн нь үнэн. Тиймээс хэрвээ "Рио Тинто” энэ гэрээнээс гарвал Монгол Улс ямар хариуцлага үүрэх вэ, тэдний оронд нь хэн орж ирэх вэ? гэдэг илүү том асуудал. Ялангуяа энэ явдлыг далимдуулан зорилгоо гүйцэлдүүлэх сонирхол хоёр хөршид маань байгаа бол бидэнд үүнийг дэмжин балешиглах шаардлага бий юу?

Нэг ийм яриа бий. Еврей нарыг бариад явлаа, хэн ч дуугарсангүй. Коммунистуудыг бариад явлаа, хэн ч дуугарсангүй. Хөршийг маань бариад явлаа, би дуугарсангүй. Намайг бариад явахад дуугарах хүн үлдээгүй байлаа гэж.

С.Баярцогтын хувьд хувьцааны бизнес хийхээр Швейцарийн "Credit Suisse” банкинд данс нээсэн. Тодорхой хэмжээний хөрөнгө татсан, хямралаас болоод хөрөнгө оруулагч нь хөрөнгөө татсан. Үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй нь миний алдаа байсан гэж хэлээд хариуцлагаа хүлээж, УИХ-ын дэд даргаас өөрийн хүсэлтээр огцорч байсан удаатай.

Харин өнөөдөр шинээр гарч ирсэн баримт, Монголын нэртэй бизнесмэнээс хөрөнгө оруулалтаар авсан гэх 8,2 сая еврогийн асуудал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой юу, Рио Тинто авлига өгсөн үү гэдгийг зөвхөн мөрдөн шалгалтаар тодруулна. Тэр болтол Оюутолгойгоороо нэг их оролдоод байх шаардлага лав бидний хувьд байхгүй болов уу. Сая "Ройтерс”-ийн мэдээ цацагдсаны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр "Рио Тинто”-гийн хувьцаа унасан. Энэ нь 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд бидэнд ч хохиролтой.

Болсон үйл явдлын дараа С.Баярцогтын шударга байдалд эргэлзэж байна л даа. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн эсэхийг зөвхөн шүүх тогтооно. Үүнээс өмнө хэн нэгэн өөрийн дураар шүүлт явуулж, "ал цаазал”, "авлигач, хулгайч” гэх нь болж байгаа үйл явдлаас илүү эрсдэл дагуулж мэдэх юм. Яаж ч шүүмжилсэн, алдаж онож яваа ч гэсэн Монгол Улс бол ардчилсан улс. Хүний эрхийг дээдэлж, хувийн өмчийг хамгаалалтдаа авсан Үндсэн хуультай. Хэн нэгний гэм буруутайг зөвхөн шүүх тогтоодог. Энэ жишгээсээ гажих юм бол дээр хэлсэн "Намайг бариад явахад дуугарах хүн үлдээгүй байлаа” гэдэг л хувь заяа биднийг тосно. Өөрт хүсэхгүй зүйлийг бусдад бүү хүс гэдэг байх аа.

inews.mn

С.Баярцогтын шударга байдалд эргэлзэж байна, гэхдээ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани