Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Толгойлогчдын "ТОГЛООМ"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил, УИХ-ын бүрэх эрх мөн 4 жил. Тус бүр  сонгуулийн мөчлөгтэй. Харин энэ дунд АТГ-ын дарга 6 жилээр томилогддог.  Гэвч энэ хугацаагаа бүрэн дуусгаж 6 жил АТГ-ын даргаар ажиллаж, карьеар хийсэн түүхэн дарга одоогоор тодроогүй байна.

 

Бүх цаг үед гаргаж ирсэн дарга нар нь үнэхээр буруу томилолт байсан, тэд ажил үүрэгтэй муу хандаж ирсэн гэж харахад мөн өрөөсгөл. Шууд хэлэхэд Монголын суурь өвчин авлигын хорт хавдарыг таслах АТГ гэх энэ "тасаг” улстөрчдийн онцгой анхааралд байнга байж, тухай бүртээ улс төрийн бүлэглэл толгойлогчдын дайны золиос болж ирснийг түүх нь  харуулдаг. Анхны дарга нь харийн оронд учир битүүлгээр өнгөрсөн. Дараагийн дарга нь өөрөө хэрэгт унаж, ял хүртэл эдэлсэн. Дараа дараагийнх нь яалаа ... гээд үргэлжилнэ.

 

АТГ-ын гол зорилго авлига , цагаан захтнуудын хэрэг юм бол гол бай нь улстөрчид, тэднээр халхалсан бизнесийн бүлэглэлүүд байх тул ийнхүү онцгой анхааралд орсон хэрэг. Овоо хараагаа  гол бай руу чиглүүлж хараат бусаар ажиллах юм бол урьдын дарга нарын сайн, муу түүх давтагдах гашуун сургамжтай. Учир нь Үндсэн хуульд зохицуулснаар толгойлогч нарын мэдэлдээ байлгах хүчний харьцаа тун ээдрээтэй хуваарилагдсан байгаа.


Толгойлогчдын "ТОГЛООМ"

 

Ерөнхийлөгч шүүх, прокурорынхоо томилгоог атгасан, УИХ-ын дарга АТГ-ын даргын томилгоог мэддэг. Харин Ерөнхий сайд цагдаа, тагнуулын даргаа томилдог. Ингээд сонгуулийн дүнгээр өөр нам бүлэглэл төрийн 3 өндөрлөгийг хуваан эзэллээ гэхэд Шүүх цагдаа, Тагнуул, АТГ нар хоорондоо тулах дүр зураг бууж байна. Үүний цаана шударга ёс, журмаа баримталж ажиллах гэсэн хууль сахиулагч нар илт нөлөөлж, шүүх эрх мэдлийн хямралыг бий болгож байна.

 

Толгойлогч бүр өөрийн эрх мэдлийн томилгооны багаа атгаж, улс төрийн зорилгоор ашиглахад бэлэн байдаг ба үүнийгээ тун чадамгай хэрэгжүүлдэг нь нууц биш. АН эрх барьж байхад АТГ дээр МАН-ын томилгоотой,  албан тушаалтан эрх мэдэлтгүүдийн хэрэгт овоорч байдаг бол МАН төр барихад эсрэгээрээ болох жишээтэй. Ингээд хэрэг баримт тогтоогдоод шүүх дээрээ тулаад ирэхээр Ерөнхийлөгч харж байгаад бас нөлөөлөх гэж үзнэ.

 

Дээд дарга нарыг нь томилох эрхийг атгаж байгаа гурван өндөрлөгийн зөрчил даамжирвал  хууль шүүхийн байгууллагын  үйл ажиллагаа хямралд орж, хууль дээдлэх зарчим алдагдаж нэр хүнд нь шалаар нэг болохыг энэ өдрүүдэд бид харж байна.

 

2017 оны сонгуулиар АН-аас нэр дэвшигч ялалт байгуулснаар энд бүр ч онцгой үйл явдал өрнөж байна. Авлигатай тэмцэхийн цаана давхар эсрэг  бүлэглэлээ дарахын тулд АТГ-ын даргыг солих хүсэл Ерөнхийлөгчид байж болно. Харин энэ томилгоог атгаж байгаа хүн нь Их хурлын дарга ба одоогийн олонх МАН-ын 65 гишүүн. Ерөнхийлөгч шүүх, прокурортоо нөлөөлөх гар нь сул байгаа ч  АТГ-ыг илт шахаж чадахгүй байгаа тул хөл тушаатай.

 

АТГ-ын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа мэдэгдэл бухимдал эрс идэвхжиж байгаагаас Ерөнхийлөгчийн шахаа цаана нь харагдаж байгаа. Төрийн орой болсон гурван инстүүц ийнхүү  өөр өөр сонирхлоор оролдоод байхад  цагдаа, тагнуул, АТГ,  шүүх эрх мэдэл хэвийн ажиллах боломж нь хязгаарлагдаж, олны дунд нэр хүнд нь маш ихээр унаж байна. Нэг ёсны шалгах тогтоох мөрдөх үйл ажиллагаа, түүнд хяналт тавих прокурор, гэм бурууг шүүн таслах ажиллагаа улстөрчдийн бие биенээсээ өшөө авдаг галын наадмыг зохион байгуулдаг дүр зурагтай болж ирж байна.

 

Хөгжилтэй оронд улстөрчид нь амласнаа зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан буруу алдаатай шийдвэр гаргасныхаа төлөө хариуцлага хүлээдэг бол манай улстөрчид ямар нэг гэмт хэргийн нээнтэгтэй. Улстөрчид хагаралдан заамдалцах бүрт хүчний байгууллага татагдан орохдоо эсрэг талын нөхрийн хэргийг нь босгож ирэх, нэг  бол нам дарах шахаан дор ажилладаг. Энэ  нь улам бүүр даамжирсаар, хууль хүссэн үед нь үйлчилдэг хүсээгүй үед нь гацдаг улс төрийн хүрээллийнхэнд зориулсан гаж тогтолцоог бий болгочихлоо. Төрийн гурван өндөрлөгийн дайны хөлд хамгийн их талхлуулж байгаа нь АТГ байсан бол одоо  хариу барилт нь  шүүх рүү орлоо.Эхэндээ далд өрсөлдөөн тухайн  салбарын томилгооны хүрээнд байсан бол одоо үсэрхийлж,  хууль хүчний байгууллагын хэвийн ажиллагаанд бүхэлд нь нөлөөлж, нэр хүндийг нь унагаж байгаа нь хамгийн хортой. 

 

Ард түмэн, төр хоёрын нэг том итгэлцүүр бол шударга ёсны хэм хэмжээ, хуулийн адил тэгш үйлчлэл. Энэ нь улс төрийн хүрээнд бүрэн алдагдсан гэдэг иргэдийн бухимдал нэмэгдэж байна. Үүний цаана хууль, шүүхийн байгууллагыг бүхэл салбараар нь үгүйсгэх хэмжээнд хүртлээ туйлшрах хандлага нийгэмд гаарлаа.

 

Харин энэ хямралыг өдөөж буй үндсэн асуудлаа олж, хэрхэн залруулахаа бид ярихгүй байна. Дээр дурдсанчлан Ерөнхийлөгч шүүх прокурорт "шахалт үзүүлж” сайн ажиллах сануулгыг олонтоо дайж байгаа бол АТГ-ын ажлын удаашралыг С.Баярцогтын сая ам.долларын асуудлаар харуулав.  З.Энхболд шадар нь  АНУ руу тусгай томилолтоор явж, оффшорчдын асуудлаар жич хөөцөлдөөд ирснээ тайлагнасан  бол Швейцарийн  прокурорын байгууллага АТГ-аас урьтаж,  С.Баярцогтын 10 сая ногоон сэжигтэй байгааг зарлав. Энэ бүхний ард "АТГ юу хийж байсан юм бэ” гэсэн бүхимдлын багана улам дээшилж байна. Хариуд нь АТГ- ын дарга чинь Ерөнхийлөгчийн хүн биш, Их хурлын даргын хүн . Бүгд Ерөнхийлөгчийн талд  болчихвол тэгээд авлига нам болно гэсэн тайлбарыг мэдээж сэвнэ. Хууль тогтоох  их хурлаа намын дарга нь атгаад,  дээр нь АТГ, цагдаа тагнуулаа  барьчихвал юунд ч дийлдэхгүй дарангуйлагч бий болох нь тодорхой. Нэг ёсны нам халхавчтай нэг хүний дарангуйлал шууд тогтоно. Үүнийг хааж томилгоог гурван өндөрлөгт заагтай хийж өгсөн байж таарна. Гэвч үүнийг эргэж харах ёстой болсныг  ил далд өрнөж буй толгойлогчдын дайн харуулж байна. МАН олонх байсан он жилүүдэд яг ийм байсан. АН төр бариад ч мөн адил АТГ-ын даргыг шахсаар өөрийнх нь хүсэлтээр эелдгээр унагааж авсан. Энэ бүхэн бол  АТГ-ын дарга аль талынх байхаас овоо хараа нь хэн рүү чиглэж байхыг тодорхойлж  болохыг харуулж байна.

 

Энэ бүхний ард хэдэн асуулт цэг таслалтай үлдээд байна. Одоо өрнөж буй үйл явдлын найруулга биелэлээ олж, хууль хүчний байгууллага тэр дундаа АТГ-ын дарга бууж, Шүүхийн ерөнхий зөвлөл татан буугдахад араас нь нөгөө бүлэглэлийн баг гарч ирвэл яах вэ. Тэд томилгооны хариуд далд өргөсөн нууц тангаргаа барьж хоёр нүүртэй ажиллахгүй гэх баталгаа яаж хангагдаж байгаа вэ. Үүнийг эцэг хуульд нэг мөр суулгаагүй байгаа цагт нэг хүний халаа сэлгээ томилгоогоор авлигыг хазаарласан, авлигачдад харицлага тооцсон туйлын алхам хийж чадах уу... Үгүй гэдгийг цаг хугацаа харуулж байна.

 

Төрийн гурван өндөрлөг /Ерөнхийлөгч , УИХ , Ерөнхий сайд /  шүүх прокурор, цагдаа тагнуул, АТГ-аа хуваан авч томилдог, мөн талцуулан  мөргөлдүүлдэг  тогтолцоог агуулсан  Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх болсон уу. АТГ гэдэг байгууллагын хараат бус байдлыг баталгаажуулах, нөлөөллөөс ангид ажиллах шинэ нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх асуудал сүүдэрт орхигдож, хэрэг дээрээ нэг толгойлогчийн даргыг нөгөө толгойлогчийн  таалалт даргаар солих нь чухал сэдэв болчихоод байгаа нь ямар учиртай вэ.

 

АТГ анх байгуулагдсан 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс энэ хүртэл анхны дарга нь гадаад яваад амьд эргэж ирээгүй, удаах дарга нь шоронд орсон, гурав дахь дарга нь өөрийн хүсэлтээрээ явсан, дөрөв дэх дарга нь тагнуулд дэвшин очсон, тав дахь  дарга нь хоёр толгойлогчийн дунд асуултын тэмдэгтэй харзнаж байна. Ийм байхад АТГ хараат бус ажиллаж болно. Шинэ дарга гараад гялалзуулаад өгнө,  авлигыг арчаад хаяна гэж итгэсээр суух уу.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 
Shuud.mn
Толгойлогчдын "ТОГЛООМ"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани