Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Экспортыг онилсон бодлогууд байгаа онохгүй байна

 

Экспортыг онилсон бодлогууд байгаа онохгүй байнаУул уурхайн салбар улсын төсвийн гол тулгуур болдог ч дэлхийн зах зээл, улс төрийн бодлогоос шалтгаалан орлого, экспортын хэмжээ нь байнга хэлбэлздэг эрсдэлтэй. Экспортын 80 гаруй хувийг бүрдүүлдэг эрдэс баялгийн үнэ уруудвал эдийн засагт шууд нөлөөлдөг тул түүнийг орлох бүтээгдэхүүн шаардлагатайг эдийн засагчид сүүлийн жилүүдэд анхааруулсаар ирсэн. Тэгвэл эрдэс баялгийн салбарынхаас өөр ямар бүтээгдэхүүнээр экспортын зах зээлийг тэлэх боломж байна вэ. Уул уурхайн бус салбарын хөгжил ямар түвшинд байна вэ.

Эрдэс баялгийн бус салбарын чадавх сул тул экспорт төрөлждөггүй 

Эрдэс баялгийн салбарын экспортод эзлэх хувь 2012 онд 91.9 хувийг эзэлж, дээд амжилт тогтоож байв. Үүнээс хойших жилүүдэд тун бага хувиар уруудаж, уул уурхайн бус бүтээгдэхүүн, үйлчилгээний эзлэх жин аажим нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар эрдэс баялгийн бус долоон төрлийн бүтээгдэхүүн энэ зах зээлд жин дарж буй. Үүнд, ноос, ноолуур, арьс шир, мал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, үндсэн төмөрлөг, хүнсний бэлэн бүтээгдэхүүн зэрэг багтдаг. Гэхдээ энэ салбар долоон төрлийн бүтээгдэхүүнд тулгуурлаж буй нь мөн л төрөлжиж чадаагүйн илрэл юм.

Сүүлийн жилүүдэд машин тоног төхөөрөмж, үндсэн төмөрлөг, малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт өсөж байна. Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний экспорт 2014 онд 10 гаруй сая ам.долларт хүрсэн бол 2016 оны байдлаар 30 орчим сая ам.доллар болж өссөн. Мөн тус онд машин тоног төхөөрөмжийн экспорт 60 орчим сая ам.доллар байсан нь 2016 онд 10 сая ам.доллараар нэмэгдсэн. Харин ноос, ноолуур, нэхмэл болон арьс ширэн бүтээгдэхүүний гаднын зах зээл дэх борлуулалт буурах хандлагатай байгаа. Арьс ширэн бүтээгдэхүүний экспорт 2011 онд 50 сая ам.долларт хүрсэн бол 2016 онд 20 сая ам.доллараар буурсан. Ноос, ноолуур, нэхмэлийн салбар 2014 онд хамгийн огцом өсөж, 340 сая ам.долларын борлуулалт хийжээ. Гэвч сүүлийн гурван жилд 40 сая ам.доллараар багассан байна.

Экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь зөвхөн БНХАУ- ын зах зээл рүү гардаг жишиг уул уурхайн бус салбарт ч мөн ажиглагддаг. 2010 онд ийм бүтээгдэхүүний экспортын 55 хувь нь урд хөршийг чиглэж байсан бол 2016 онд 70 хувьд хүрсэн. Харин эсрэгээрээ Европын холбооны орнууд болон ОХУ-ыг чиглэсэн экспорт буурах хандлагатай байгаа юм.

"Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт 18 хувьтай гарсан

2013 онд "Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр” баталж, уул уурхайн бус салбарыг чиглэсэн 30 орчим хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Гэвч 2016 онд уг хөтөлбөрийг шинэчлэн батлах үед хэрэгжилт дөнгөж 18 хувьтай гарч байв. Мөн үүнээс хойш хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдэд бодитой ахиц ажиглагдахгүй байгааг МУИ С-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Ч.Нарантуяа хэллээ. Тэрбээр "Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрт 2018 он гэхэд баялгийн бус экспортыг гурав дахин нэмж, 30 хувьд хүргэх том зорилт тавьсан ч биеллээ олж чадсангүй. Үүнд бодлого нь төрөлжсөн бус хэлбэртэй, санхүүгийн хөшүүргүүд давамгайлж байгаа нь гол нөлөө үзүүлж байгаа. Яг экспортыг онилсон, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахтай холбоотой дэмжлэг сул. Цаашдаа бодлогын үнэлгээг нарийвчлан хийх шаардлагатай байгаа” гэв. 

2013 онд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнд Хөгжлийн банкаар дамжуулан жилийн 4.5 хувийн хүүтэй 27.7 сая ам.долларын зээл олгосон. Мөн 2014 онд арьс ширний үйлдвэрлэлийн төсөлд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн 13 төсөлд 300 тэрбум төгрөгийн зээл өгсөн. 2015 онд металл боловсруулалт, машин үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон зэрэг олон зээл, санхүүжилт хэрэгжжээ. Өнгөрсөн хугацаанд ноос, ноолуур, нэхмэлийн салбарыг чиглэсэн долоон төсөл хэрэгжсэн ч бодит дэмжлэг болж чадаагүй байна.

Засгийн газрын эдгээр хөтөлбөр, дэмжлэгүүд үр дүнгээ өгөхгүй байгаа нь салбар хоорондын уялдаа холбоо сул байгаатай холбоотой. Түүнчлэн төрийн бодлогын залгамж халаа алдагдсан, хөтөлбөрийг нэг нам нь өмчилснөөр богино настай болгодог. Эсвэл үр дүнг нь үзэлгүй, шинэ хөтөлбөр эхэлдэг үрэлгэн жишиг манайд бий. Тухайлбал, дээр дурдсан "Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг 2013 онд анх баталсан ч 2016 онд шинэчилсэн. 

Нөгөөтэйгүүр, үйлдвэр, компаниудын өөрсдийнх нь чадавх сул байгаа нь хөтөлбөрийн үр дүнг доош чангаасаар. Салбар нь хүний нөөц болон техник, технологийн хувьд чадавхжиж чадвал экспортыг онилсон бодлого үр дүнгээ өгдөг онцлогтой. Энэ мэтээр эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой салбаруудын хөгжил олон шалтгааны улмаас урагшилж чадахгүй байна.

Монголын ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн бусад орныхоос ялгарах онцлог, давуу тал олон. Гэхдээ зөвхөн үүнд найдалгүй аялал жуулчлал, техник технологийн салбаруудыг ч экспортын гол бүтээгдэхүүн болгох боломж бийг эдийн засагчид хэлж байна. Мөн аж үйлдвэрийн аль ч салбарт инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг дэмжих нь улсын эдийн засагт эерэг нөлөөтэй юм.

Экспортыг онилсон бодлого Монгол Улсад харьцангуй шинэ. Тиймээс зөвхөн чөлөөт худалдаатай байна гэсэн зохицуулалт энд дангаараа хүч дутаж байна. Байгууллага хоорондын уялдаа холбоо, зохион байгуулалт, бүтээгдэхүүн болон зах зээлээ онилсон бодлого хэрэгтэй. Түүнчлэн, бага хүүтэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг санхүүгийн аргаас гадна институцийг сайжруулахад чиглэсэн бодлого шаардлагатай байгаа юм.

Б.Баярмаа 

Засгийн газрын мэдээ



Экспортыг онилсон бодлогууд байгаа онохгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани