Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ус алтнаас илүү үнэлэгдэх цаг ойртсоор

 

Ус алтнаас илүү үнэлэгдэх цаг ойртсоорӨмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейп Таун хот 90 хоногийн дараа усны нөөцгүй болох гэж буйгаа 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр зарласан билээ. Тэдний усгүй болох өдөр 26 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 22-н.

Үүнээс өмнө хотын дарга иргэдийнхээ усны хэрэглээг хязгаарлаж, нэг өрхийн өдрийн хэрэглээг 87 литрээр "норм”-ложээ. Харин дөрөвдүгээр сарын 22-ноос хойш энэ тоо 25 литр болж буурна. Кейп Таун хотод байх 200 усны цэгийг буутай цэргүүд хамгаална. Энэ бүхэн яг кинон дээр гардаг үйл явдал шиг санагдаж байна уу. Харамсалтай нь энэ бол 4 сая хүн амтай хотын усны хомсдлын бодит байдал юм.

Улаанбаатар хот хэзээ нэг өдөр ийм аюулд орох эрсдэл бий юу? Энэ асуултад хамтдаа хариулцгаая.

Гэр хорооллын иргэд өдөрт 7-14 литр ус хэрэглэдэг бол орон сууцны оршин суугч 140-160 литр ус хэрэглэдэг. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй барилгажилт нэг талаараа агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал нэмэртэй боловч нөгөө талдаа усны эрэлтийг огцом нэмэгдүүлж байгаа юм.

ҮҮНЭЭС ӨМНӨ БИД ЮУ ХИЙХ ВЭ?

Мянганы Сорилтын Корпорациас манай улсад хоёр дахь удаагийн компакт гэрээг Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах чиглэлээр олгох ажил үргэлжилж байна.Энэ гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж орж ирнэ. Үүнийг Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх өргөн хүрээний төсөлд зарцуулах ажээ.

Чухам яагаад усны салбарыг онцолж санхүүжилт олгох болсон талаар бид Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогосоос тодрууллаа.

Тэрбээр "Эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн судалгааг бид 2015 онд хийсэн. Судалгааны үр дүнд Улаанбаатар хотын усан хангамжийн эрэлт, нийлүүлэлт ойрын хугацаанд тэнцэж, цаашид хомсдол үүснэ гэсэн дүгнэлт гарсан байгаа. Манай хөтөлбөрийн хүрээнд үндсэн хоёр том капитал хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжинэ.

Нэгдүгээрт, Гүний усны эх үүсвэрийг ашиглалтад оруулах "Гүний худгийн систем” байгуулах ажил хийнэ. Газрын гүний ус хэрэв бохирдсон байвал усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулна.  

Хоёрдугаарт, шинээр баригдах Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч буй бохир усыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Ингэж цэвэршүүлсэн усыг III, IV цахилгаан станцуудад нийлүүлнэ. Одоогоор унданд хэрэглэж болох цэвэр усыг өндөр цамхагаа хөргөх, үнс зайлуулах, угаалга хийхийн тулд ашиглаж байгаа нь харамсалтай боловч өөр сонголт байхгүй. Энэ нь Улаанбаатар хотын нийт усны хэрэглээний нэлээд хувийг эзэлдэг. Тэгэхээр ийм их хэмжээний цэвэр усыг дахин боловсруулсан усаар солих боломжтой.

Монголд Эрчим хүч, Уул уурхайн салбарт хамгийн их ус хэрэглэдэг байна. Хоёр том үйлдвэр байгуулагдахад бид "recycling” гэдэг цоо шинэ эдийн засгийн нэр томъёо гаргаж ирнэ. Үүнтэй холбогдуулаад усны үнэ тарифт өөрчлөлт орох ёстой. Харин өөрчлөлт нь ард түмний амьдралд шууд сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй.

Бид тарифийн өөрчлөлтийг олон нийтээ соён гэгээрүүлэх, устай хандах шинэ хандлага, сэтгэлгээг бий болгох замаар хийнэ.  Бохирдлын өртөг, усны эдийн засгийн үнэ цэнэ гэсэн хоёр ойлголтыг хүмүүсийн ухамсарт ч, эдийн засагт ч бий болгох ёстой.

Дүгнээд хэлэхэд Улаанбаатар хотын усан хангамжийн системийг тогтолцоогоор нь сайжруулах, сүлжээнд өгч буй усны хэмжээг нэмэгдүүлэх, саарал усыг аж үйлдвэрийн зориулалтаар ашиглах цоо шинэ эдийн засаг, сэтгэлгээний концепцыг оруулж ирэх ач холбогдолтой хөтөлбөр байх юм. Одоогоор Засгийн газар хоорондын хэлэлцээ үргэлжилж байна. Бид энэ зундаа багтаад гэрээнд гарын үсэг зурахаар ажиллаж байна" гэсэн мэдээлэл өглөөТаны ширээн дээр байгаа нэг аяга кофе үнэндээ 200 мл усаар бүтээгүй. Учир нь кофег ургуулах ус, чанах цахилгааныг бий болгох ус гэх мэтээр явсаар 100 литрээс ч хол давах юм. Энэ зарчим бүх салбар, бүх бүтээгдэхүүн, тэр ч бүү хэл өдөр тутмын амьдралд хамаарна. Энэ бол усны жинхэнэ үнэ цэнэ. 

Усны ассоциацийн тэргүүн, доктор Д.Батмөнх "Монгол орны усны нөөц, ашиглалт, ус хэрэглээ" өгүүлэлдээ "Манай улсын хэмжээнд байгаа усныхаа нөөцийг хэрхэн зохистой ашиглах, усны үнэ, тариф ямар байх зэрэг асуудал тулгамдаж байдаг. 

Үүнд,

  • Нэгдүгээрт бид  хэрэглэж байгаа усныхаа нөөцийг бүртгэж, тоолж  байна уу, хэдий хэмжээний усыг газрын дороос, хэдий хэмжээтэйг гадаргын уснаас ашиглаж байгааг нарийн тооцоолохгүй байна.
  • Хоёрдугаарт усыг зохистой хэрэглэдэггүйгээс усны алдагдал их хэмжээтэй гардаг. 
  • Гуравдугаарт усны үнэ бодитой биш байгаа нь усыг хэмнэх тухай ойлголтыг хэрэглэгчдэд төрүүлж чаддаггүй их хэмжээний нөөцийг алдаж байна" хэмээн дүгнэсэн байдаг. 

Тиймээс ч Кейп Тауны дараа усгүй болсон хотоор нэрлэгдэхгүйн тулд Монгол Улс усны бодлогыг яг л уул уурхай, эрчим хүчний салбарыг анхаардаг шиг дээш нь гаргахын зэрэгцээ иргэн хүн бүр үнэ цэнийг нь мэдрэх цаг иржээ. 

Erennews.mn
Ус алтнаас илүү үнэлэгдэх цаг ойртсоор
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани