Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Улаан: Оюутолгойн гэрээ Монголчуудад ашигтай эсэхэд хариулт өгөх ёстой

Ч.Улаан: Оюутолгойн гэрээ Монголчуудад ашигтай эсэхэд хариулт өгөх ёстойУИХ-ын гишүүн Ч.УЛААНТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Сүхбаатар аймагт үүссэн улс төрийн нөхцөл байдал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна?
 
2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулиас хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллагын ажил цэгцэрч чадахгүй явсаар өдийг хүрсэн. Тодруулбал, Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ дахь хүчний харьцаа тэнцсэн. Сүхбаатар аймаг 33 төлөөлөгчтэй байхаас  МАН-аас 17, АН-аас 16 төлөөлөгч сонгогдсон. Гэтэл сонгуулийн явцад маргаан үүсч, нэг төлөөлөгчийг шүүхийн  шийдвэрээр эргүүлэн татсанаар хоёр нам тус бүр 16 төлөөлөгчтэй болсон. Гэхдээ анх 17 суудал авсан МАН засаг төрөө эмхлэн байгуулж ажилласан. Тэр үеэс эхлэн хамтарч ажиллах, төр засгийн үйл ажиллагааг хууль дүрмийн явуулах асуудал доголдож эхэлсэн. Хоёр тал тусдаа хуралддаг, нэгнийхээ шийдвэрийг үгүйсгэдэг, шүүхээр заргалддаг гээд асуудалтай явсаар хоёр жилийн нүүрийг үзсэн. Тиймээс энэ асуудалд МАН-ын удирдах зөвлөл анхаарал хандуулж, өнгөрсөн жил МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тус аймагт ажиллан  "Хамтарч, зөвшилцөн ажлаа явуулах ёстой юм байна” гэдэг дүгнэлтэд хүрч, үүний хүрээнд гэрээ, хэлцэл байгуулан хамтарч ажиллахаар болсон. Ингэснээр Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргыг АН-аас, Засаг даргыг МАН-аас сонгож ажиллуулсан. Энэ хугацаанд ахиц дэвшил гаралгүй аймгийн ИТХ хуралдахгүй, хэл амаа ололцож чадахгүй байсан юм. Үүнээс болж Сүхбаатар аймаг төсвөө баталж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Монгол Улс нэгдсэн төсөвтэй байх хуультай. Гэтэл нэг аймаг нь төсвөө баталж чадаагүй явж байна гэдэг Монгол Улсын нэгдсэн төсөвтэй байх зарчим алдагдаж байна гэсэн үг. Үүний цаана орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралд хүндрэл учирч байна. Яагаад гэвэл, шаардлагатай хэмжээний санхүүжилтээ авч чадахгүйд хүрсэн бөгөөд хуулийн дагуу өмнөх оны төсвийн 70 хувиар тооцож санхүүжилтийг нь олгоод явж байна. Ингэснээр аймгийн иргэд цалин хөлсөө цагтаа авч чадахгүй, хөгжлийн санхүүжилт хийгдэхгүй, хөрөнгө оруулалтгүй болж зөвхөн амьдралаа залгуулсан, цалингаа алдаг оног тавьдаг байдалд орчихож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар аймагт Ерөнхийлөгч болон МАН-ын дарга очиж ажиллалаа. Тэд "ИТХ бол аймгийн ард иргэд, сонгогчдын саналын үндсэнд байгуулагдсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага учир хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Орон нутагтаа хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэх бүрэн эрхтэй субьект. Тиймээс ИТХ-ынхаа шийдвэрийг үндэслэн орон нутагтаа асуудлаа шийд” гэсэн чиглэл өгсөн. Ингээд өнгөрсөн гуравдугаар сарын эхээр аймгийн ИТХ хоёр талын төлөөлөлтэй анх удаа хуралдаж, асуудлаа хэлэлцээд аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн. Ингэхдээ "Аймгийн Засаг дарга төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй зөрчиж, ногдсон үүрэгт ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй байна” гэх үндэслэлээр Засаг даргыг нь огцруулах шийдвэр гаргасан. Миний бие Монголын төрд Сүхбаатар аймгийг төлөөлж байгаагийн хувьд аймгийн ИТХ, өөрөө удардах ёсны байгууллагын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Хуулийн дагуу явуулсан уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм. Тус аймагт бий болсон нөхцөл байдалд улс төрийн хоёр том хүчин хамтарч ажиллах, төр засгийн ажлыг эрчимжүүлэх, аймгийн хөгжлийн асуудлыг шийдэхэд томоохон ахиц өөрчлөлт гаргах шаардлагатай гэдэг үүднээс ИТХ-ын шийдвэрийг дэмжиж байна. МАН бий болсон нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ажлын эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж ажилладгийн хувьд энэ шийдвэрийг мөн дэмжиж байгаа. Энэ үүднээс аймгийн ард иргэд, сонгогчдын саналыг хүндэтгэн хамтран ажиллах, аймгийн хөгжлийг хамтран шийдэх чиглэлд томоохон ахиц өөрчлөлт гарган үр дүнтэй ажиллах ёстой гэсэн чиглэл, даалгаврыг өгч байгаа юм.
 
-Дараагийн Засаг даргын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Ямар хүнийг томилохоор болсон бэ?
 
-Аймгийн ИТХ хуралдаж, 32 төлөөлөгчөөс 24 нь хуралд оролцож МАН-ын төлөөллийг дараагийн Засаг даргад нэр дэвшүүлсэн. Нам, засаг, төрийн бодлоготой уялдуулан уг асуудлыг шийдвэрлүүлэх талд бид саналаа өгч байгаа. Би УИХ, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн хүний хувьд Сүхбаатар аймагт намын бодлого үйл ажиллагааг төр засгийн үйл ажиллагаатай оновчтой хослуулах талд өөрийн гэсэн байр суурь, ойрын болон цаашдын зорилго, ажлын эрх ашгийг бодолцож шийдвэр гаргах зарчмыг барьж байна.
 
-Аймгийн ИТХ хуралдаж нэгсэн байр суурьт хүрч, Засаг даргаа сонгохоор болсон гэж ойлголоо. Ингэснээр Сүхбаатар аймагт үүсээд буй нөхцөл байдал бүрэн шийдэгдэх болов уу?
 
-Бүрэн шийдэгдэж чадна ...Одоогийн байдлаас харахад бидэнд өгөөж нь хараахан мэдэгдэхгүй байна. Бид Оюутолгойгоос хэзээ ашиг, орлого хүртэж эхлэх вэ гэсэн хүлээлттэй байгаа ч энэ нь улам холдсоор байна. Анх 2019 онд Оюутолгойгоос ашиг хүртэнэ гэж байсан бол одоо 2033 он боллоо. Дээрээс нь авсан зээл нэмэгдээд байдаг. Анх ярьж байснаасаа хөрөнгө оруулалт нъ хэд дахин өссөн. Үүнийгдагаад Монголын талд ногдож байгаа зардал өсч байна. Тиймээс энэ гэрээ монголчуудад ашигтай эсэхэд ажлын хэсэг хариулт өгөх ёстой... гэж итгэж байна. Яагаад гэвэл, хоёр тал санал нэгдсэн. Тиймээс хамтран ажиллах боломж нөхцөл бүрдлээ гэж харж байна. Засаг даргад МАН-аас нэр дэвшиж, түүнийг дэмжиж, санал болгосон АН-ынхан ч бүгд хамтраад шинэ Засаг даргын бодлого үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
 
 -Дараагийн нэг анхаарал татаж байгаа сэдэв Оюутолгойн гэрээний асуудал. УИХ- аас Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг судлах ажлын хэсгийг байгуулсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
 
-УИХ-аас ажлын хэсэг томилсныг дэмжиж байгаа. Өмнө нь Засгийн газраас ажлын хэсэг гарч Оюутолгойн хөрөнгө оруулалтыг үнэлж, дүгнэх ажлыг хийсэн. Тухайн үеийн ажлын хэсгийг миний бие ахалж байлаа. Ажлын хэсэг дүгнэлтээ Засгийн газарт танилцуулж, Оюутолгойн гэрээг цаашид боловсронгуй болгох, харилцан ашигтай байлгах, санхүүгийн зөрчил дутагдлыг арилгах гэсэн маш тодорхой байр суурь илэрхийлж, Засгийн газар ч байр сууриа тодорхойлж УИХ-ын байнгын хороодод танилцуулж байсан. Байнгын хороод ч үүнд нэлээд ажил хэрэгч дүгнэлтүүд хийж байсан юм. Харин одоо УИХ-аас ажлын хэсэг гаргасан нь өмнөхөөс шат ахисан зүйл боллоо. УИХ-ын дарга ажлын хэсгийг томилсон захирамж гаргаж гурван үндсэн асуудлыг онцлон шалгаж, дүгнэлт гаргахаар болсон байна лээ. Үүнийг би зөв, зүйтэй шийдвэр гэж бодож байгаа.
 
-Тухайлбал, ямар гурван асуудлыг хөндөх вэ? 
 
-Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээ Монголчуудад ашигтай эсэхийг дүгнэх юм. Хоёрдугаарт, Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг судалж дүгнэнэ. Гуравдугаарт, Оюутолгойд оруулсан хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг шалгах юм. Ийм гурван асуудлыг хамруулан ажлын хэсэг томилсон нь здйлшгүй анхаарах зүйл мөн гэж дэмжиж байгаа.
 
-Олон нийтийн дунд Оюутолгойн гэрээг ашиггүй болсон гэх үзэл давамгайлдаг. Хэрэв ажлын хэсэг гэрээг эргэж харах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргавал энэ нь манай улсад яаж нөлөөлөх бол?
 
 -Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаагүй байхад тэгвэл, ингэвэл гэж хандах нь оновчгүй болов уу. Ямартай ч дээрх гурван чиглэлээр дүгнэлтээ гаргахаар болсон нь зөв алхам юм. Оюутолгойн гэрээ ашиггүй болсон гэдэг уур амьсгал нийгэмд давамгайлж байгаа нь үнэн. Олон ч нотолгоо ярьдаг. Одоогийн байдлаас харахад бидэнд өгөөж нь хараахан мэдэгдэхгүй байна. Бид Оюутолгойгоос хэзээ ашиг, орлого хүртэж эхлэх вэ гэсэн хүлээлттэй байгаа ч энэ нь улам холдсоор байна. Анх 2019 онд Оюутолгойгоос ашиг хүртэнэ гэж байсан бол одоо 2033 он боллоо. Дээрээс нь авсан зээл нэмэгдээд байдаг. Анх ярьж байснаасаа хөрөнгө оруулалт нь хэд дахин өссөн. Үүнийг дагаад Монголын талд ногдож байгаа зардал өсч байна. Тиймээс энэ гэрээ Монголчуудад ашигтай эсэхэд ажлын хэсэг хариулт өгөх ёстой. Энэ бол нийгэмд хүлээлт үүсгэсэн чухал асуудал. Өнөөдрийн тохиролцоогоор Монголын талд ногдож байгаа хэмжээ чамлалттай байгааг хүлээн зөвшөөрч байна. Ер нь ч тийм байгаа. Анх Оюутолгойгоос орж ирэх ашиг, орлогын 75 хувь нь Монголд ногдоно гэж гэрээ байгуулсан. Гэтэл одоо 53 хувь нь ногдоно гэж яриад байгаа. Хоног хугацаа өнгөрөх тусам хувь хэмжээ нь буураад байх юм уу. Эрдэмтэн, судлаачдын үзэж байгаагаар 53 хувь нь ч эргэлзээтэй болчихоод байна. Монгол Улс энэ их баялгаа ашиглуулчихаад сүүлд нь өртэй үлдэх нь гэдэг нь улам бүр тодорхой болоод байна. Тиймээс Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх асуудлыг авч үзэж байна. Энэ нь мөн зайлшгүй чухал асуудал юм. Түүнчлэн хөрөнгө оруулалт, түүний зарцуулалтыг шалгах нь гол зүйл. Учир нь, хамтарч хөрөнгө оруулсан Монголын тал хамтарч төлнө. Ингэснээр бидэнд ирэх ачааллаа даахгүй өр төлбөр тавиад өөрсдөө өртэй үлдэх гэж байна уу гэдэгт дүгнэлт өгөөд арга замаа тодорхойлох нь гэж бодож байна. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлт маш чухал байх болно.
 
-Ажлын хэсгийн дүгнэлтээс хамаарч Оюутолгойн ордыг зөв ашиглах боломж бүрдэнэ гэж ойлголоо?
 
-Оюутолгой бол асар их баялагтай орд. Тэнд 500 тэрбум ам.доллараас ч давсан баялаг бий. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг 10 орчим тэрбум ам.долларт л эргэлдэж байгаа. Үүнээс харахад Монголын өнөөгийн эдийн засгийн чадавхиас 50-60 дахин давсан их баялаг тэнд байна. Оюутолгой бидний ганц найдвар. Тиймээс үүнийгээ л зөв ашиглавал бид хөгжлөөрөө дэлхийн улс, орнуудаас тэргүүлнэ гэж ордоо ашиглаж эхэлсэн. Гэтэл өнөөдөр туйлын эргэлзээтэй нөхцөлд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганын үеэр хэлсэн үгэндээ "Улс нь баялагтай байтлаа иргэд нь өрөнд ороод байвал энэ баялагаа ашиглахын утга учир юунд байна вэ” гэж Монголын төрөөс асуусан. Үүнд бид хариулт өгөх ёстой. Үнэхээр энэ их баялагаа ашиглуулчихаад өрөнд орчихвол ямар утга учир байна гэж.Тиймээс Оюутолгойн асуудал өнөөгийн нийгмийн тулгамдсан, олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал мөн. Ажлын хэсгийн ажиллах чиглэлийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Оюутолгойн гэрээг анх байгуулахаас эхлэн эрдэмтэн, судлаачид нийгмийн байгууллагууд байр сууриа илэрхийлсээр өдийг хүрсэн. Харамсалтай нь ийм нухацтай дүгнэлт хийж, нэгдсэн байдлаар байр суурьтай болж чадаагүй. Харин одоо л энэ байдал илаарших нь.
 
-Өмнө нь та Оюутолгойн хөрөнгө оруулалтыг үнэлж, дүгнэх ажлын хэсгийг ахалж байсны хувьд энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулах байх?
 
-Ажлын хэсэгт нэлээд туршлагатай гишүүд орсон байна лээ. Би анхнаасаа Оюутолгойн төслийг хэрэгжүүлэх түүний хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газарт байхдаа оролцож ажиллаж байсны хувьд энэ асуудалд идэвхтэй байр сууринаас хандана. Ажлын хэсэгт орох орохгүй нь хамаагүй. Нэгэнт ажлын хэсэг гаргана гэдэг УИХ-аас үүнд ямар ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Тиймээс УИХ бүх бүтцээр нь энэ асуудлыг ярилцаж, хэлэлцэх учиртай. Ингэж байж Монголын төрийн байр суурь, бодлого чиглэл тодорхой болно.
 
-Ажлын хэсэг Оюутолгойн гэрээг хэдий хугацаанд судлах чиглэлтэй байгаа вэ?
 
-Энэ хаврын чуулганы хугацаанд танилцуулах чиглэлтэй гэж ойлгосон. Тиймээс ажлын хэсэг богино хугацаанд асар их материал дээр ажиллаж, нэлээд ачаалалтай байх болно. УИХ-ын гишүүд ч тусалж, хамтран ажиллах шаардлагатай болж байна. Ажлын хэсэг бичиг баримт судлаад зогсохгүй судалгаа хийж, үр ашгийн тооцоо хийнэ.Зарцуулсан хөрөнгө оруулалт маань ямар бодитой бүтээн байгуулалт болов, Монголын ард түмэнд юу өгсөн бэ гэдгийг дүгнэж, олон улсын туршлагатай зэрэгцүүлж жиших зэрэг ажил их бий. Хамгийн гол нь Монгол Улсын хууль тогтоомжтой хэрхэн нийцэж байна гэдгийг нэг бүрчлэн үзэх хэрэгтэй. Тиймээс энэ хаврын чуулганаар УИХ амин чухал асуудлаа барьж авч, эхлүүлэх юм байна гэсэн өөдрөг сэтгэдэлтэй байна.
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Ч.Улаан: Оюутолгойн гэрээ Монголчуудад ашигтай эсэхэд хариулт өгөх ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани