Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрүүгийн хэрэгт “Эрдэнэт” мөнгө төлөх ёсгүй

 

Эрүүгийн хэрэгт “Эрдэнэт” мөнгө төлөх ёсгүйГуравхан хоногийн дараа УИХ-ын ээлжит хаврын чуулган нээлтээ хийнэ. Ингэснээр энэ удаагийн парламентын нэгэн бүрэн эрхийн хугацаа яг талдаа орж байна. Товчхондоо одоогийн парламент хийгээд олонх болсон нам ямархуу үйл ажиллагаа явуулах, яаж эдийн засгийг удирдах зэрэг улс төрийн дүр зураг нэгэнт гарчээ. Магадгүй үүнээс илүүг хүлээх найдварыг тас цохин ирэх сонгуулийн бэлтгэл ажилдаа улс төрийн намууд орж байна.

Эрдэнэтийг эргүүлж төрд авсан, эсхүл Эрдэнэтийг "барьцаалсан” үйл явцуудын эргэлтээр ирэх жилүүдийн улс төр өрнөх биз ээ. Угаас өнгөрсөн сонгуулийн өмнөх өдөр АН-ын лидер, улсын Ерөнхий сайдын нэг мэдэгдэл л энэ дөрвөн жил хэн нь эрх барихыг шийдчихсэн шүү дээ. Энэ жишгээр ирэх сонгуулиар ч улс төрийн намуудын барьж авах хөзөр нь Эрдэнэт байх болов уу. Үүний нотолгоо нь яг л урьдын жишгээр ямар нэгэн дэглэлттэйгээр чуулганы нээлтийг угтдаг улс төрийн үзэгдлүүд ар араасаа хөвөрч буй нь. 

Хамгийн ноцтой нь үнэн худал үл ялгагдах энэ дуулиан шуугианы дунд "Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж Жаст группэд баталгаа гаргаж өгсний улмаас тус үйлдвэр 109 сая ам.долларын өрөнд уналаа, хүү торгууль нь өдөр бүр нэмэгдэж байна.

Тиймээс одоо л Өмнөд Африкийн Стандарт банктай хэлцэл хийж, өр төлбөрийг бололцоот доод хэмжээнд тохиролцох шаардлагатай” гэх суртал ухуулгын шинжтэй яриа. Үүнтэй зэрэгцээд Эрдэнэтийн өрийг Монголын нэгэн компани худалдан авчээ гэх шивнээ сошиал ертөнцөөр түгж буйг ч анзаарахгүй өнгөрүүлж боломгүй. Намуудын, нарийн яривал бүлэглэлүүдийн алга ташин хөгжөөх энэ яриа хэнд ашигтай талаар судлаад үзэхэд ганцхан л хариулт буй.

Тэр нь энэ бүхэн "Монгол Улсад л ашиггүй”. Тэр тусмаа Арбитрын шүү-хийн шийдвэрийг гар дээрээ аваагүй байж төлбөр төлөх гэж яарах бүр ч хэрэггүй юм. Учир нь Лондоны Арбитрын шүүхийн шийдвэр 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан боловч өнөөг хүртэл манай улсын эрх бүхий байгууллагууд шийдвэрийн агуулгыг ямар нэгэн хэлбэрээр албан ёсоор нийтэд танилцуулаагүй байгаа. Яагаад энэхүү шийдвэрийг албан ёсоор танилцуулаагүй байхад 109 сая ам.долларыг Стандарт банкинд төлөх тухай яарсан мэдээллүүд ар араасаа хөвөрнө вэ?

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Лондоны арбитрын шүүхийн шийдвэр дээр дурдсанчлан 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан бөгөөд тэнд "Эрдэнэт” үйлдвэрийн төлөх ёстой гэх 51 сая ам.долларын төлбөрийн асуудлыг тусгажээ. Үүнээс хойш бүтэн 1.6 жил өнгөрөхөд энэ шийдвэр учир битүүлэг нууц байдалд байсаар "саяхнаас нийгэмд цацагдахдаа "Эрдэнэт”-ийн төлөх ёстой төлбөрийн дүн бүр 100 сая доллар даваад талийсан гэх айлган сүрдүүлэлт болоод хувирдаг нь сонин шүү.

Тэр ч байтугай Арбитрын шийдвэртэй албан ёсоор танилцаагүй Монгол Улсын Засгийн газар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэх энэ өр, төлбөрийг аль болох хөнгөлөлттэй нөхцөлөөр Стандарт банктай тохирч барагдуулахыг "Эрдэнэт” үйлдвэрт зөвшөөрсөн албан ёсны мэдээлэл цацагдсан. Харин Засгийн газрын энэ шийдвэрийн дагуу "Эрдэнэт” үйлдвэр Стандарт банктай яриа хэлцэл хийж эхэлсэн эсэх талаар эрх бүхий байгууллагууд ус балгасан мэт чив чимээгүй л байгаа. 

Гэхдээ Засгийн газрыг Арбитрын шийдвэртэй албан ёсоор танилцаагүй гэж хардах үндэслэл байгаа бөгөөд энэ нь Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн хоёрхон үгээс харагддаг. Тэрбээр, "Эрдэнэт” үйлдвэрт үүсээд буй нөхцөл байдлын талаар асуулт тавьсан Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдэд хариулт өгөхдөө Стандарт банкнаас зээлийн төлбөр "Эрдэнэт” үйлдвэрийн дансаар орсон хэмээсэн. Үүнээсээ хэдхэн долоо хоногийн дараа лавлаж асуусан сэтгүүлчийн асуултад "Энэ андуурал болсон.

Зээл биш, "Эрдэнэт”-ийн борлуулалтын төлбөр байсан юм билээ” гэж мэдэн будилсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын энэхүү мэдэн будилсан хоёр өөр байр суурь гэтэл нийгмийн сүлжээгээр аль эрт гал өрдөн "Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх удирдлагуудыг нэгэнт "Цаазын тавцан”-д аваачаад байлаа. Хариуцлагатай албан тушаалтан хариуцлагагүй үг унагааж болдоггүйн ганцхан жишээ энэ.

Нөгөө талд "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар үйлдвэрийнх нь ашигт үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлөхүйц ийм их хэмжээний өр төлбөрийг "Эрдэнэт” өөрийн эх үүсвэрээр барагдуулах бололцоотой гэж үе, үе мэдэгдэл хийхээс өөр ямар нэг үйлдэл хийхгүй байгаа нь хачирхалтай. Дүгнэн хэлбэл нэг жил зургаан сарын өмнө гарсан гэх Лондоны Арбитрын шүүхийн шийдвэрийн өмнө Монголын Засгийн газар, төрийн өмчит "Эрдэнэт” үйлдвэр цагаан тугаа өргөөд аль хэдийн бууж өгчээ.

Гэтэл Лондоны Арбитрын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах эрхийг "Эрдэнэт” үйлдвэрт Английн шүүх олгосон баримт байна. Ийм зөвшөөрөл өгөх тохиолдол тун ховор байдаг бөгөөд Арбитрын шийдвэр үндэслэлгүй гарсан байж болох тохиолдолд л ихэвчлэн өгдөг. Гэсэн ч давж заалдахын тулд "Эрдэнэт” үйлдвэрээр 51 сая ам.доллар гаргуулан байршуулах нөхцөлийг Стандарт банк тулгажээ.

Учир нь, 2016 оны зургаадугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд өмнөх хувьцаа эзэмшигчид 2012, 2013 онд очих ёстой ногдол ашиг 58 сая ам.долларыг "Монголын Зэс Корпорац”-д хууль бусаар шилжүүлсэн, 40 сая ам.долларын урьдчилгааг Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү шилжүүлсэн зэргээс "Эрдэнэт”-ийн санхүүгийн байдал эрс муудсан гэж Стандарт банк дүгнэж ийм шаардлага тавьжээ. Энэ тухай http://www.bailii.org/ew/cases/EWHC/Comm/2017/1090.html -оос харж болно. Английн дээд шүүх энэ хүсэлтийг хүлээж авалгүй, "Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн чадав-хийн баталгаа гарга-сан тохиолдолд 51 сая ам.долларыг байршуулахгүйгээр давж заалдах бололцоотойг журамлажээ.

 

Гайхалтай нь "Эрдэнэт” үйлдвэр энэхүү алтан боломжийг тухайн үедээ ашигласангүй. Санхүүгийн чадавхаа нотолсон баримтаа ч Лондонд хүргүүлсэнгүй. Яг энэ үед "Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн гэх ил далд нууц ноёнтнууд үйлдвэрийн удирдлагад үлэмж нөлөөтэй байсныг сануулъя. Өөрөөр хэлбэл 49 хувийн эзэмшилтэй холбоотой, маргааныг энэхүү өр төлбөрөөр бүрхэгдүүлэх сонирхол 49 хувийн талынханд тэр үед ч байсан, одоо ч байгаа нь илэрхий.

Өнөөдөр хэдийгээр "Эрдэнэт” үйлдвэр үйл ажиллагаа нь хэвийн, санхүүгийн чадавх боломжийн байгаа гэж тус үйлдвэрийн удирдлагууд мэдэгдэж байгаа ч 109 сая ам.долларын төлбөр бол тоглоом биш. Тэгтэл Монголын тал ямарваа нэг өр төлбөрийг хууль ёсоор барагдуулах эрх зүйн нөхцөл шаардлага огт бүрдээгүй байхад Стандарт банкинд сайн дураараа төлбөр төлөх гээд сонирхогч этгээдүүд адгаад байгаа нь анхаарал татаж байна. Энд хүссэн хүсээгүй "Эрдэнэт”-ийн 49 хувийг тодорхой хугацаанд эзэмшсэн, одоо ч боловсон хүчнийх нь томилгоонд нөлөөтэй хэвээр байгаа хүмүүсийн хатгаас түлхээс тодорхой хэмжээнд үйлчлээд байгаа гэж хардаж болохоор байгаа юм.

"Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн гэх нээнтэгт хөдөлгөөнгүй хөл гар нь тушигдсан эрхмүүд нөгөө 51 хувьтай холбоотой өр төлбөрийг улс төрийн том хөзөр болгон ашиглахыг санаархаж байгаа. Тэдний хувьд "Эрдэнэт” үйлдвэр аль болох хурдан хугацаанд Стандарт банкинд төлбөр хийвэл түүгээр дамжуулан өөрсдийнхөө булхайг бүдгэрүүлэх бололцоотой болох юм. Үүний тулд ч бололцоотой бүх арга хэрэгслийг ашиглаж байгаа бололтой.

Уг нь олон сая ам.долларын төлбөрийг Стандарт банкинд төлөхөөс өөр гарц байгаа юм. Нэгдүгээрт, Лондоны арбитрын шүүхийн шийдвэр болон үндэслэсэн гэрээ нь одоог хүртэл Монголын холбогдох байгууллагуудад, ялангуяа Арбитрын тухай хуулийн дагуу Монгол Улсын шүүхэд ирээгүй байна. Нэгэнт шүүхэд ирээгүй байхад гадаадын арбитрын шийдвэрийг гүйцэтгэх дотоодын процедур эхлэх бололцоогүй. Хоёрдугаарт, 2016 оны Лондоны Арбитрын шийдвэрт тусгагдсан 51 сая ам.долларын төлбөр ямар аргачлалаар 109 сая ам.доллар хүрчихсэн бэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Энэ нь Стандарт банкны дур зоргын тоо юу, хууль зүйн үндэслэлтэй төлбөр үү?

109 сая ам.долларыг төдий хугацаанд төлж барагдуул гэсэн шаардлагыг хэн тавиад байгаа юм? Лондоны Арбитрын шүүх үү, Стандарт банк уу? Эсвэл бүр нөгөөх 49 хувийнхны гар хөлүүд үү? Энэ бүхэнд эхлээд хариулт олох ёстой.

Хэрэв Монголын хууль хяналтын байгууллагуудаар 2013 оноос хойш таван жилийн туршид шалгагдаж байгаа "Жаст групп”-т "Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэх асуудал хуурамч гэдэг нь хөдөлгөөнгүй тогтоогдвол дээрх төлбөрийн асуудал угаас процессын хувьд Арбитрын шүүхийн харьяаллын асуудал биш, эрүүгийн хэрэг болно. Байдал ингэж эргэвэл сайн дураар их хэмжээний төлбөр төлсөн хуулийн болон улс төрийн хариуцлагыг хэнээс нэхэх болж байна.

Эдгээр зайлшгүй асуултуудад нэг мөр баталгаатай хариулт олоогүй байж "Эрдэнэт” үйлдвэрээс ямар нэг төлбөр яаран хийх боломжгүй нь тов тодорхой байна. Үүнийг алхам тутамдаа шударга ёсыг тунхаглаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарах биз ээ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан” сонин


 


Эрүүгийн хэрэгт “Эрдэнэт” мөнгө төлөх ёсгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өнөөдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өнөөдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өнөөдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани