Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.БАЯРЫН УУГАН ОХИН Б.НАНДИН АНУ-ЫН ИРГЭНШИЛТЭЙ БОЛЖЭЭ

 

Оюутолгойн гэрээг байгуулж, алдаа эндэгдлийг амь нас, толгойгоороо хариуцна хэмээн хэлж байсан Ерөнхий сайд асан С.Баярын ууган охин Б.Нандингийн талаархи мэдээлэл тун хомс. Түүнийг АНУ-ын иргэншилтэй гэх зүйл л тодорхой байдаг. Тэгвэл дэлхийд данслагдсан томоохон ордын гэрээ хийгдсэний дараа түүний аав С.Баярын бие гэнэтхэн чилээрхэж, албаа өгсний дараагаар дуулиан дэгдэж, оффшор бүсэд данстай, АНУ-д долоон хаус, сая доллар угаасан гэх асуудал өрнөсөн. Энэ цагаас Б.Нандингийн нэр дуулдсанаар бага сага мэдээллүүд хөвөрсөн билээ. Б.Нандинтай холбоотой баримтуудыг та бүхэндээ хүргэж байна.

Баримт 1.Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын ууган охин Б.Нандин 1977 онд мэндэлжээ. Тэрбээр С.Баярт аав гэж дуудуулах эрх олгосон хүн.

Баримт 2. Б.Нандин нь Монгол Улсад төрөөгүй бөгөөд алсын АНУ-ын Нью-Йорк хотод мэндэлж, өссөн нэгэн.

Баримт 3. Тус улсад төрж, өссөн тэрбээр иргэншил нь ч Монгол Улсад харьяалалгүй аж. Өөрөөр хэлбэл, хөрст дэлхийд хүн болж ирсэн цагаасаа хойш 18 жилийн дараа АНУ-ын харьяалалтай болжээ.

Баримт 4. Түүний нөхөр нь, АНУ-д Феррари машин борлуулдаг нэгэн гэж эх сурвалжийн мэдээлэл байдаг.

Баримт 5. С.Баярын охины талаар өмнө нь нэг их ярьдаггүй байсан. Гэтэл Ерөнхий сайд асан хүн Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш сайн аавынхаа буянаар хэвлэлийн од болж хувирсан юм.

Баримт 6. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээ байгуулагдан, С.Баярын бие гэнэт чилээрхэн, гадаадад эмчилгээ хийлгэж эхэлсэн тэр л цагаас элдэв асуудал өрнөсөн түүхтэй.

Баримт 7. "Panama Papers” оффшор дансны мэдээллийг задалсан нь саяхан. Монголтой холбоотой 40 гаруй хүний мэдээллийг харж болох. Үүн дотор С.Баярын охидуудын нэр байгаа нь харагддаг.

Баримт 8. Маш ойлгомжтой хэлбэл, АНУ-д хамаарах хоёр Монгол хүний нэр гарч ирсэн нь Баяр овогтой Нандин, Бадамханд нар. Тэд "Gold Wellen INC”-д хувьцаа эзэмшдэг бөгөөд тус компани нь Британийн Виржини аралд бүртгэлтэй юм байна.

Баримт 9. Ийнхүү Б.Нандин аавын далбаан дор, түүний хийсэн зүйлийн гол бай болж хувирсан түүхтэй. Мэдээж нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийнх доргино гэсэн монгол зүйрлэл бий. Эцгийн хийсэн үйлийн үр түүнд ирсэн нь энэ.

Баримт 10. Голомт гэх автортайгаар нийтлэгдсэн мэдээлэлд Б.Нандинг аав болох С.Баярын мөнгийг угаадаг нэгэн хэмээсэн байдаг. Үүнийг үгүйсгэсэн, худлаа гэх зүйл одоогоор байхгүй. Яагаад ч юм хариу цохилт хийгээгүй өдийг хүрсэн.

Баримт 11. Мэдээлснийг товчхон авч үзвэл "С.Баяр авилгаар авсан байрнуудаа бүгдийг нь АНУ-ын иргэн Б.Нандингаар дамжуулан худалдаж авсан байдаг юм. Ийм маягаар худалдах борлуулах зарчмаар мөнгө угаадаг байж болзошгүй” хэмээн дурджээ.

Баримт 12. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж оффшорт данстай нэр бүхий 10 гаруй хүнийг шалгах чиглэлийг Засгийн газарт өгөх УИХ-ын тогтоолын төслийг санаачлан өргөн мэдүүлсэн. Түүнд С.Баярын гурван охины нэр орсон байдаг. Тодруулбал, С.Баярын том охин Б.Нандин, дунд охин Б.Бадамханд, бага охин Б.Хонгор нарынх нь оффшор бүс дэх дансанд байгаа мөнгө "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй. Оффшор бүсэд Б.Нандин хоёр, Б.Бадамханд дөрөв, Б.Хонгор нэг данстай гэх мэдээлэл цахим ертөнцөд бий.

Баримт 13. Оюутолгойн гэрээнээс ихээхэн хэмжээний авлига авсан гэж С.Баярыг харддаг. Авлигын мөнгөө алсын АНУ-д эргэлдүүлж, хуучин, шинэ эхнэр, охидоо эрхлүүлсэн гэх зүйл ч ам дамжин яригдсаар байгаа.

Баримт 14. Олон нийтийн анхааралд өртдөггүй С.Баярын гэр бүл, охид ийнхүү хар муугаар олны танил болсон. Үүнд Оюутолгойн гэрээг толгойгоороо хариуцна хэмээн ам өчиг өгсөн С.Баяр гуай буруутай.

Баримт 15. Үндсэндээ америкт долоон хаустай гэж баримт дэлгэгдсэн. Гэхдээ үүнээс гадна өөр зүйл ч байх боломжтой хэмээн тухайн үед УИХ-ын гишүүн асан Г.Уянга мэдээллэж байсан билээ.

Баримт 16. Хаусны талаархи мэдээлэлд "С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, анхны эхнэрээс төрсөн охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, удаах эхнэр Э.Сувд нарын нэр дээр АНУ-ын хэд хэдэн хотод дээд зэрэглэлийн, өндөр үнэ бүхий хувийн орон сууц худалдан авсан. Дээрх байшингуудын нийт өртөг нь 11 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 21 тэрбум төгрөг” хэмээн дурдаж байсан юм.

Баримт 17. Харин одоогийн мөнгөн дүнд шилжүүлбэл худалч хүний үгээр бол хоёр дахин өртөгтэй болж таарна.

Баримт 18. Ямартай ч аавынхаа буянаар чамгүй их хэмжээний хөрөнгө, хаустай болсон тухай хардлага одоо ч явдаг. Гэхдээ бодит байдал дээр хөрөнгө бэл бэнчингийн талаархи асуудал огт яригддаггүй.

Баримт 19. Б.Нандингийн хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн, хүмүүжсэн учир өндөр дээд хэмжээний боловсролтой нь ойлгомжтой. Энэ талаархи мэдээлэл ч тун хомс. Зөвхөн түүнийг америк иргэншилтэй, сурч хүмүүжсэн гэхээс өөр зүйл огт байхгүй.

Баримт 20. Дэлхийд гайхагдах томоохон ордын асуудлаар чамгүй олон жил маргаж байгаа ч өнөө хэр нь нэг тийш болоогүй яваа. С.Баярын охидын оффшор дансны тухай лавлах, байцаах боломжгүй. Учир нь, АНУ-ын иргэншилтэй.

Баримт 21. Магадгүй энэ хэргээр байцаалт авах хүсэлт гаргавал АНУ-ын тал зөвшөөрөхгүй нь тодорхой. Яагаад гэвэл иргэнийхээ эрх ашгийг хэзээд хамгаалдаг улс.

Баримт 22. С.Баярын гэх тодотголтой асуудлыг АТГ, цагдаагийнхан шалгасан ч үр дүнд хүрээгүй. Зөвхөн охидоороо дамжуулан сая доллар угаасан гэх хий хоосон хардлага л дагуулсан хэвээр байгаа. Б.Нандингийн нэр дээр байх хаус оффшор ямар замаар хэрхэн очсон нь ч бүрхэг.

Баримт 23. Уг хэрэг эцэслэн шийдэгдэх ганцхан боломж байгаа. Тэр нь, Б.Нандин болон дүү нараас мэдүүлэг авах, шалгах. Гэвч энэ нь хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл.

Баримт 24. Эцэст нь хэлэхэд, С.Баяр монголын ард түмэнд маш том өртэй, гай тарьсан хүнээр цоллогдсон. Тэгвэл түүний балаг охидынх нь нэр хүндийг ч сэвтээлээ. Магадгүй оффшор, Оюутолгой, хаусны асуудлууд мөнхөд охидынх нь нэртэй холбогдож, харлуулсан хэвээр байх нь.

Эх сурвалж: Foxnews.mn

Линк: http://foxnews.mn/4592.html

С.БАЯРЫН УУГАН ОХИН Б.НАНДИН АНУ-ЫН ИРГЭНШИЛТЭЙ БОЛЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани