Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Эрдэнэбат: Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг тойрсон асуудлыг судлах ажлын хэсэг байгуулна

Д.Эрдэнэбат: Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг тойрсон асуудлыг судлах ажлын хэсэг байгуулна

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хаврын чуулганы хуралдаан нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төсөл, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудал болон бусад асуудлыг хэлэлцэв.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус бүлгийн дарга Д.Эрдэнбат "Хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүд байна. Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх,  үндсэн чиглэлийн биелэлт буюу Засгийн газар бүтэн  жилийн ажлыг дүгнэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ гаргана" хэмээн мэдэгдэв. Түүнчлэн, "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр бүлгээс нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, ажлын хэсэгт саналаа өгсөн байгаа. Харамсалтай нь уг хуулийн  шинэчилсэн найруулга дээр нийслэлийн онцгой статусыг тусгах талаар хангалтгүй заалтууд орсон. Тиймээс Ардчилсан намын бүлгээс нийслэлийн онцгой статусыг бүрэн хангасан, удирдлагын, хот төлөвлөлтийн болон өмч, татвар болоод орлоготой холбоотой асуудлуудыг маш зөв  зохицуулсан хууль батлах ёстой гэж үзэж байгаагаа  мөн илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийг зүгээс хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Учир нь УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудлууд сүүлийн үед их гарах боллоо. Тиймээс Үндсэн хуульд нийцүүлсэн хэмжээнд хуулиудын өөрчлөлтөд анхаарлаа хандуулах болно. Намрын чуулганаар нэг маргаан дагуулсан хууль бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Намрын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь унаад Засгийн газар руу буцаагдсан учраас тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг дахин хэлэлцэнэ" гэлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд, УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, улстөрийн намуудын тухай, орон нутгийн сонгуулийн бие даасан байдлын, нутаг дэвсгэрийн өөрчлөлт, төсвийн бие даасан байдлын хангах зэрэг асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий хэдий ч МАН-ын хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь буруу гэж АН-ын бүлгийнхэн дүгнэжээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь Засгийн газрын гадаад өрийн асуудал болоод байна. Энэ Засгийн газрын тавьсан гадаад хангалттай болчихсон. Үүнээс цаашаа явахаар бол улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал болно. Учир нь Монгол Улсын Засгийн газрын өр өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 74.4 хувьд хүрчихсэн байна. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар 4 тэрбум гаруй ам.доллар байсан бол өнөөдөр 7 тэрбум гараад явж байна. Эрх баригчид өр тавихдаа өмнөх өрийг  хааж байгаа гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өмнөх өрийг дарах зорилгоор тэрбум гаруй ам.долларыг л зарцуулсан. Тэгвэл зөрүү тэрбум гаруй ам.доллар хаашаа орсон нь тодорхойгүй байна. Тиймээс Засгийн газрын гадаад өрийн бүх зарцуулалтыг эргэж харах шаардлагатай байна. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд дахиад нэг тэрбум орчим ам.долларын зээлийг авахаар яригдаж байна. Энэ мэтээр өр нэмэгдэх хүлээлтүүд үүссэн байгаа. Тиймээс бүлгийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа" гэлээ.
Мөн түүнчлэн Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр гээд уул уурхайн том стратегийн ордуудыг тойрсон асуудлыг судлах ажлын хэсгийн УИХ дахь АН-ын бүлэг байгуулахаар болжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Оюутолгойтой холбоотой асуудлаар АН-ын гурван хүнийг баривчилсан. Гэвч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн тогтоол байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ  батлаагүй. Харин С.Баярын Засгийн газар баталсан юм. Ажлын хэсгийн нь тухайн үеийн Эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэгвэл уг гэрээтэй гол холбогдож байгаа хүмүүсийг шалгахгүй, байцаахгүй АН-тай холбоотой гурван хүнийг баривчилж байгаа нь улс төрийн захиалга байна уу гэсэн болгоомжлол бий болгож байна. Тиймээс шалгах л гэж байгаа бол намаар нь ялгахгүй тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, Эрдэс баялгийн сайд Д.Зоригт гээд шалгах хэрэгтэй" гэсэн юм. Үүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьсан, түүнээс үүссэн хохирлын асуудлаар ажлын хэсэг байгуулж, учирсан хохирлыг холбогдох этгээдүүдээр төлүүлэх шаардлагыг УИХ-ын даргад УИХ дахь АНын бүлгээс хүргүүлж байгааг хэлэв.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
-Оюутолгойтой холбоотой УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт АН-аас гишүүн байгаа юу?
 
-АН-аас З.Нарантуяа гишүүнийг оруулсан байна. Гэхдээ эд нар ажлын хэсэг байгуулаад анхныхаа хурлыг хийсэн байна. Маш ноцтой нэг зүйл нь энэ ажлыг хэсгийг урьдчилсан байдлаар дүгнэлтээ гаргачихаад, өмнөх шалгалтууд дээр үндэслээд дүгнэлт гаргана гэсэн асуудал яригдсан байгаа юм. Ингэж болохгүй. Хэрвээ ажлын хэсэг гаргасан л юм бол шинээр бүгдийг нь шалгаад, дүгнэлтээ цоо шинээр гаргах ёстой. Ажлын хэсгийн гол зорилго нь хөрөнгө оруулалтын гэрээг шалгах юм. Түүнээс Оюутолгойн үйлдвэрийг шалгах биш. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь нийтэд ойлгомжтой болсон. Энэхүү гэрээний буруу, зөв нь юундаа байсан, Монгол Улс яаж хохирсон юм гэдгийг үнэн зөв дүгнэж гаргах ажлын хэсэг. Тиймээс ч дүгнэлтээ яг үнэн зөвөөр нь гаргаарай гэдэг үүргийг ажлын хэсгийн гишүүн З.Нарантуяад өгсөн.
 
-АН-ын зүгээс шалгагдаж байгаа намынхаа гишүүдийг өмгөөлж, хамгаалах уу? 
 
-АН гишүүдээ өмгөөлөлгүй яахав. Гэхдээ асуудалд тэнцвэргүй, улстөрийн өнцгөөр хандаад байвал бид үгээ хэлэх л ёстой. АН-ын гурван гишүүнийг би шалгуулахдаа үнэн зөвөө олоод гараасай гэж үзэж байгаа. Бидний эмзэглэж байгаа нэг зүйл нь яагаад зөвхөн АН-ын гишүүдийг бариад байгаа юм. Яагаад гол хариуцагч болох Засгийн газрын тэргүүн, ажлын хэсгийг ахлагчийг барихгүй байна вэ гэхээр МАН харагдаад байгаа юм. Тэгэхээр нь чинь улстөрийн хэлмэгдүүлэлт руу явчих вий гэсэн болгоомжлол байгаагаа л хэлж байна. Танай, манай намын гэсэн ялгаврыг байлгаж болохгүй зүйлийг хууль хяналтын байгууллагууд хийж байгаа шүү гэдгийг анхааруулж байна.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Д.Эрдэнэбат: Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг тойрсон асуудлыг судлах ажлын хэсэг байгуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани