Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улстөрчдөөс биш, хууль, шүүхийн байгууллагаас хариу хүлээсэн дуулиант хэргүүд

Улстөрчдөөс биш, хууль, шүүхийн байгууллагаас хариу хүлээсэн дуулиант хэргүүд

 

АРД ТҮМЭН ШУДАРГА ҮНЭНИЙГ МЭДЭХ ЭРХТЭЙ

Шударга, үнэний төлөө тангарагтай хууль хяналтын байгууллага, шүүх засаглал эрх мэдлээ хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэх цаг ирснийг олон нийтийн хүлээлт харуулж байна. Учир нь сүүлийн үед хуулийн өмнө дуудагдаж, хоригдож байгаа нэр нөлөө бүхий хүмүүс улсын эдийн засгийг сэргээж, уул уурхайн ордуудыг эргэлтэд оруулах онцгой гавьяа байгуулчихаад хэлмэгдчихээд байна уу. Эсвэл улс орны эдийн засаг цаашлаад тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд ноцтой аюул учруулж Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Дубайн гэрээ зэрэг томоохон орд газар, олон улсын гэрээг Монголд ашиггүй хувилбараар хийсэн үү гэдгийг дэнслэх учиртай боллоо. Өөрөөр хэлбэл, нэгэн цагт төрийн жолоо атгаж явсан хүмүүс эх орон, газар нутгаа мөнгөөр арилжсан эсэхийг мэдэх ард түмний хүлээлт, шаардлага үүсч байна. Ард түмэн ч шударга үнэнийг мэдэх эрхтэй. Гагцхүү, хууль шүүхийн мэдэлд шилжиж, зангилааных нь үзүүрээс атгасан хэргийн дундуур элдэв улстөржилт, намчирхал шургалж нэгнээ хамгаалах гэсэн явуургүй арга байх ёсгүй. Энэ мэтэд хуулиар бамбай хийх учиртай байгууллагуудын  анхаарал сарних учиргүй. Харин ч АТГ, цагдаа, прокурор, шүүх гээд хянадаг шалгадаг газрууд нь ямар нэг хөндлөнгийн оролцоо,  эрх мэдэл, албан тушаалын шүүлтгүйгээр зөвхөн чин үнэнийг баталгаажуулж, түүнийгээ ард түмний өмнө дэлгэх эрхэм үүрэгтэй. Түүнээс биш шалгаж хориод, суллах мэтээр замхруулах юм уу хэн нэгний тохиролцоогоор ганц хүнийг шийтгэх явдал газар авах ёсгүйг ард түмэн шаардаж буй.

Дээр хэлсэнчлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гурван сая хүний хувь заяатай холбоотой "том” дүнтэй, үр дагавар ихтэй дуулиант хэргүүдийг хэрхэн шийдвэрлэх нь хүлээлт үүсгээд багагүй хугацаа өнгөрлөө. Хамгийн гол нь Оюутолгой, Эрдэнэт, Дубайн гэрээг хийхэд голлох үүрэгтэй оролцсон албан тушаалтнууд буюу сумаа тавьж нумаа нуусан хүмүүсийг илрүүлэх нь нийгмийн шаардлага юм.

 

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ "ОНЦЛОХ” АЛБАН ТУШААЛТНУУД

АТГ-аас Монгол Улсын Засгийн газар Оюутолгой компанитай байгуулсан гэрээний зарим үүрэг биелэгдээгүй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Оюутолгойн гэрээг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Ерөнхий сайд асан С.Баяраас байцаалт авч, Сангийн сайд асан С.Баярцогтыг яллагдагчаар татаж хориод байгаа юм. Ерөнхий сайд асан С.Баярын хувьд өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллийг үгүйсгэхдээ "Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүнтэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хаяглан захидал бичиж байсан удаатай. Гэтэл тэрээр одоо Оюутолгойн гэрээтэй холбогдон АТГ-т байцаагдаж байгаа юм.  Харин Оюутолгойн гэрээний талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн "Оюутолгойн Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ  Монголын хувьд ашиггүй болсон нь илэрхий. Монголын Засгийн газар үндэсний баялагтаа эзэн болж чадахгүй, гадны хөрөнгө оруулагчдын дур сонирхолд хөтлөгдөж гэрээг байгуулснаараа эдийн засгийнхаа орон зайг хуваагаад хаячихсан юм. Оюутолгойн гэрээг аваад үзэхэд, анхнаасаа манай хууль тогтоомжийг илт зөрчиж эхэлсэн. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз Оюутолгойд өгөөд, түүнийхээ дараа техник эдийн засгийн үндэслэл гараагүй байхад гэрээ байгуулсан. Ингэснээрээ Монголын Засгийн газар улс үндэстнийхээ эсрэг гадныхантай хуйвалдсан гэхэд болно. Үүний эцсийн үр дүн орлого зарлагын талаасаа Монгол Улс хосгүй орд газраа гадны компанид эзэмшүүлээд өөрөө өртэй үлдэж байна” гэж дүгнэсэн байдаг. Харин Сангийн сайд асан С.Баярцогт шалгагдаж эхэлснийхээ дараахан "Оюутолгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг харуулна. Би биш Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна. Энэ төсөл 100 жилийн настай. Одоо 9 жил үргэлжилж байна. Асуудлыг цэгцлэх ёстой” гэж мэдэгдсэн юм.

 

ДУБАЙН ГЭРЭЭНИЙ ДУУЛИАН

Хууль хяналтын байгууллагууд 2015 онд Арабын Нэгдсэн Эмират улсад зурагдаж байсан Дубайн гэрээний буруутанг мөрдөж эхлэв. Гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарыг АТГ саяхан баривчилсан. АТГ, прокурорын мөрдлөгийг шүүх байгууллага нотолж тэднийг 30 хоног хорих шийдвэр гаргаад байгаа юм. Харин Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой ажлыг хариуцаж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ч мөн адил хуулийн байгууллагаас дуудаж, зугтсан тохиолдолд интерполоор эрэн сурвалжлахаа мэдэгдсэний хариуд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Америкаас Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарт захидал бичжээ. Тэрээр "Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар Улсын прокурорын газар, АТГ-с мэдүүлэг ирж өгөх албан бичиг ирүүлсэн билээ. АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно.Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга. Би Монголдоо очно” гэсэн бичжээ. Түүний товлосноор ирэх долоо хоногт эх орондоо ирж мэдүүлэг өгөх юм.

 

ЭРДЭНЭТ ТОЙРСОН ДУУСДАГГҮЙ МАРГААН

Стратегийн томоохон ордуудтай холбоотой хэргүүдээс гадна улсын төсвийн ихэнхийг дангаараа бүрдүүлдэг "Эрдэнэт” үйлдвэр тойрсон дуулиан, маргаан тасрахгүй нь. Тодорхой хэлбэл, Эрдэнэтийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан нь төрийн буруу юу, Ш.Батхүүгийн буруу юу гэдэг асуудал сөхөгдөж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг мэдэлдээ авч, иргэн бүрт хувьцаа болгож өгөх шийдвэр гаргасан ч, нөгөө талаас хувьцаа эзэмшигчидтэй холбоотой маргаан үргэлжилсээр. Нэг ёсондоо Монголын төр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг мэдэлдээ авсан эсэх нь эргэлзээтэй.

Харин Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт” банкинд барьцаалсан гэх асуудлаар "Жаст” группын захирал Ш.Батхүү болон "Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг баривчилсан. Мөн IV цахилгаан станцын гүйцэтгэх захирал С.Анхбаярыг саатуулаад буй. Түүнийг "Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын бараа материал шахсан гэдгийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэлж байсан удаатай. Ийнхүү Эрдэнэтийн 49, 51 хувийн дуулиан дэгдэж хэрэгт буруутгагдаж байгаа хүмүүс шүүхийн хаалга татахтай зэрэгцэн "Жаст” группын захирал Ш.Батхүү өчигдөр хэвлэлд захидал нийтлүүлжээ. Захидалд "Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал Эрдэнэт үйлдвэр ямар ч санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэдэг заалтыг гурван гэрээнд нэмж оруулаад Ерөнхий захирлынхаа гарын үсгийг авсан. Ш.Батхүү миний бие Улаанбаатар хотод буцаж ирээд өөрт үлдсэн хувиуд дээрээ Эрдэнэт үйлдвэрийн дууриамал тамгыг дарсан. Дараа нь гэрээнүүдийн бүртгэл хийсэн нүүр болон гарын үсэг, тамгатай сүүлийн хуудсуудыг Стандарт банкнаас ирүүлсэн гэрээнүүдэд сольж хийгээд, сүүлийн хуудаснаас бусад хуудсуудад Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргын гарын үсгийг дуурайлган зураад Стандарт банкинд өгч зээлээ авсан. Үүнээс хойш яг энэ асуудлыг Эрдэнэт үйлдвэртэй дахин ярьж байгаагүй. Энэ бүх гэрээнүүд дээр байгаа гарын үсгүүд болон тамга тэмдэгүүд жинхэнэ биш гэдэг нь мөрдөн байцаах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн болон Лондонгийн арбитрийн шүүхийн явцад Европын хараат бус шинжээчдийн дүгнэлтүүдээр удаа дараа нотлогдсон бөгөөд эдгээр нь хавтаст хэрэгт байгаа. Хэрэв миний амь нас эрсэдвэл дээрх тун ноцтой хэргийн шинжтэй этгээдүүдийн хэрэг замхарч, над руу хамаг бурууг чихэн, хийгээгүй хэргүүдэд гүжирдэн, асар их улсын мөнгө завших боломж үүсэхээр байна. Миний бие энэхүү захидлыг илгээж байгаагаараа өөрийн гаргасан алдаа, гэм бурууд тохирсон хариуцлагыг хүлээхээс зайлсхийсэн зүйл байхгүй. Харин энэ хэрэгт огт хамааралгүй хүмүүсийг хэлмэгдүүлэх, хийгээгүй хэрэгт гүтгэн гүжирдэх нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй гэдгийг илэрхийлж байна. Миний хийсэн үйлдэл дээр дөрөөлж хууль, шударга ёсноос гадуур өөрсдийн гэм бурууг далдлах, улсыг хохироож ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг этгээдүүдийн сонирхол байгааг үгүйсгэхгүй” хэмээн бүх хэргийг дангаараа үүрэхээ мэдэгджээ. Энэ мэтээр нэгэн үе Ерөнхий сайдаас эхлээд аль болох зөөлөн сэнтийд заларч явсан эрх мэдэлтнүүд  улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулсан хэргээр шалгагдаж буйн зөв, буруу, үнэн худлыг хууль хяналтын байгууллагууд тогтоох учиртайг дахин онцольё.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

Улстөрчдөөс биш, хууль, шүүхийн байгууллагаас хариу хүлээсэн дуулиант хэргүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани