Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭВЭРТЭЙ ТӨРСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ӨМӨЛЗӨЖ, ЭРХЭЛЖ ТОНГОЧИХОД НЬ БАЯСАХ ХУСТАЙН НУРУУ

СҮНДЭРЛЭН ХАНАЙХ УУЛС АЛГАА ТОСОН УГТАВ

Хустайн нуруу. Энэ газарт очиж, зэрлэг адуун сүрэг, буга, онгон байгалийн сайхныг мэдэрч, зэрлэг амьтдын диваажин болсон тэр л ертөнцийн өнгө үзэмжийг нүдээр үзэхийг их боддог байлаа. Азаар юм уу, тохиолдол гэх үү өнгөрсөн амралтын өдрөөр аяны дөрөө жийх хувь тохиосон юм. Сэтгүүлч миний хувьд хараагүй зүйлээ үзэх гэж нэлээд догдолсноо нуух юун. Мөн хэрүүл тэмцэл, синдромт ажиллагаагаар дүүрсэн их хотын хөдөлгөөнөөс холдож тархиа амраах боломж байлаа. 
Өглөө эртлэн хамт явах багийнхантайгаа нэгдэж хотоос 100 хүрэхгүй км зайтай Хустайн зүг хөдөллөө. Аян замын уртад элдвийг ярилцсаар нэг л мэдэхэд цогцолборт газартаа ирэхэд мөр мөрөө түшилцэн ханайх сүрлэг сайхан уулс алгаа тосон угтах мэт сэтгэгдэл төрөв. Ийнхүү хэлэх учир нь, хаврын хөхөлзсөн салхи хавирга сүлбэж, машинаас бууж агаар амьсгалах бүрт авч шидэх дөхөх. Харин хөглийн сүндэрлэх хайрхдын дэргэд хүрэх тэр л үеэс элдвээс хамгаалах мэт өлгийдөн авч буй сэтгэгдэл төрүүлэм тийм л нам гүм болсон билээ. Ёстой л байгаль эх "би та бүхэнд өөрийн үзэсгэлэнт дүр төрхөө харамгүй үзүүлнээ” гэсэн шиг л хавирга нэвтлэх шуургыг хааж өгсөн нь гайхамшигтай. 
Хүрэх газраа ирсэн бид юу үзэх, хаашаа явах бол гэсэн бодолд дарагдсаар аяны дөрөө мултлан буулаа. Яагаад ч юм ийм сайхан газар байдгаа гэж дуу алдах дөхөж, бахдах, бахархах сэтгэл ундарсан. Зорьсон газраа хүрэхэд Хустайн байгалийн цогцолборт газрын ажилтнууд угтан, зэрлэг амьтдын диваажингийн талаар товч танилцуулга хийсэн юм. Диваажин гэж хэлэх шалтгаан нь тус газарт зэрлэг ан амьтан дураар нутаглах жаргалын орон учир ийнхүү нэрийддэг байна.

ЦУСАН ЗАМ ТАТУУЛСАН ЭВЭР

Хустайн нурууг одоогоос 20 жилийн өмнө 1998 онд Байгалийн цогцолборт газар болгон улсын хамгаалалтад авсан байна. Тухайн үед дэлхийд ховорт тооцогдох Халиун буга 54-хөн тоологдож байсан бол өнөөдөр 1140 гаруй болон тоо толгой нь нэмэгдсэн ажээ. Дэлхийн улс орнуудад олон төрлийн буга байдаг ч зөвхөн Монгол, ОХУ хоёрт л халиун буга нутагладаг. Хангайн хаан гэж нэрлэгдэх сүрлэг энэ амьтан дээд тал нь 1300 хүрч байжээ. Нэгэн цагт энэ амьтан эвэр, чивнээсээ болж хядлагад өртөж ч байсан гашуун түүхтэй. Ямар сайндаа л 54 болтол нь устгасан байх вэ. Харин тусгайлан хамгаалж, бэлчээрлэх газар нутагт нь шуналын мананд төөрч, аллагын зэвсэг барьсан цусан зам татуулагчдыг нэвтрүүлэхгүй болсноор аз жаргалын хангайдаа амар тайван өсч өндийсөөр байгаа ажээ. 
Гэхдээ нэг мөсөн алга болоогүй. Хараа хяналттай, хамгаалах эзэнтэй болсон нутагт хулгайн анчин нэвтрэх нь бий. Тэд буу шийдэм үүрч устгадаггүй байна. Хаврын тарчиг цагт ядарч туйлдсан бугыг моторт дугуй, морь унан элдэн хөөж бахардуулан унагаад эврийг нь хуга цохин авдаг гэнэ. Ийм зүйлийн эд мөрийн баримт болсон газарт очиж нүдээр хараад эмгэнэхээс илүүтэй яалтай. Ямар буруу зүйл хийсэн гэж хангайн хаан болсон амьтныг устгаж байгаа нь ойлгомжтой. Зөвхөн энэ амьтны ганц кг эвэр 80 мянган төгрөгт хүрснийх. Нас биед гүйцсэн бугын эвэр 3-4 кг гэж үзвэл 300 гаруйхан мянган төгрөгний төлөө амиа өгч байгаа юм. Байгаль орчны яамны тогтоосноор 7.8 сая төгрөгийн үнэлгээтэй халиун буга 320 мянган төгрөг толгойдоо байршуулсныхаа төлөө хулгайн анчдын гарт амиа өгсөөр. Уг нь, монголчууд бид Чингис хааны өвөг дээдэс "Чоно Буга хоёроос үүсэлтэй” гээд л бурж гардаг. Гэтэл өдгөө энэ хоёр амьтны эрлэг нь болчихоод байх шиг. Юун өвөг дээдэс манатай. Тааралдсан газар нь алж устгахын хүсэлд хөтлөгдөн шүлсээ гоожуулан уухайлан довтолсоор. 
Ийм хэрэг хүмүүст ноогдох хууль нь маш чанга юм билээ. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулиар бугын ясан эвэр түүсэн бол 500 мянган төгрөгөөр торгож, унаж яваа тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгох заалттай. Агнаж байгаад баригдвал үүнээс ч их хэмжээний торгуульд унах хэм хэмжээтэй. Хотоороо дүүрэн хонь малтай, ходоод нь хонхолзож, үр хүүхэд нь идэх зүйлгүй болчихоогүй атлаа амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хөдөөнийхнийг яалтай. Тэдэнд сонголт бий. Би 200 гаруйхан мянган төгрөг олохын төлөө унах унаа, хэдэн арван сая төгрөгөөрөө торгуульмааргүй байна гээд хэдэн малаа адгуулаад явах боломж байгаа. Даанч тэдний толгойд бодогдох зүйл өөр юм даа.


 
ШУНАЛЫН МАНАНДАА БҮДЧИН, БЭДЭРТЭХ МОНГОЛЧУУД

Он гарснаас хойш 60 гаруй халиун буга хорогджээ. Үүний тал орчим хувь нь шуналын галдаа баригдсан хүмүүсийн үйлдэл гэнэ. Энэ талаар Хустайн байгалийн цогцолборт газрын захирал Ц.Дашпүрэв "Төв, Сэлэнгэ, Булган аймгийн иргэд бугын эвэр түүхээр ирдэг. Баригдсан нь ч бий. Бүр хаа байсан Дорнодоос бугын эврийн наймаачид "Портер”-т морио аччихсан Хустайг зорьж ирдэг. Эвэр авна гэх зарын дагуу нийлүүлэгчид нь цуглаж байгаа нь энэ. Хэрвээ байгаль дэлхийгээ гэж боддог, хайрладаг хүн бол ийм зүйл хийхгүй. Зөвхөн мөнгөний шуналд хөтлөгдсөн харалган бодолтой хүмүүс л ийм хэрэг хийж байна. Саяхан гэхэд нэлээд олон бугыг бахардуулан эврийг нь аваад явсан байна билээ. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцахгүй бол ирээдүйд мөхөл ирнэ” гэж ярьсан юм. 
Ер нь, эрэлтгүй бол нийлүүлэгч байхгүй. Тиймээс бугын эврийг гадагш гаргахыг хориглох нь дээр мэт. Алс холын Вьетнам руу гаргадаг гэх яриа ам дамжин яригддаг. Тус улс руу уламжлалт эмийн бэлдмэлийнх нь орц болгон илгээх гэж тоо толгой нь олшрох гэж ядан байгаа халиун бугаа хядах нь тийм ч оновчтой шийдэл биш. Үүнийг байгль хамгаалагчид ч хэлж байгаа. Бид хамгаалах гэж ядаж байхад иргэд маань даанч ойлгохгүй эсэргүүцэж байгаа мэт аашлах юм хэмээн харуусах. 
Өнөөдрийг хүртэл эвэрт шунасан хүн төрхтэй чөтгөрүүд байгаагийн ганц шалтгаан нь "Өндөр үнээр эвэр авна” гэх зар гаргагчидтай холбоотой. Цаашид дан ганц эвэр түүгчидтэй гэлтгүй наймаачидтай ч хариуцлага тооцдог байх хэрэгтэй мэт. Харийн улсын уламжлалт эмийнх нь гол орц найрлагын эх үүсвэрийг бид бэлтгэн нийлүүлэх алба байхгүй. Ховордсон төрөл зүйлээ өсгөх гэж ядаж байхад хаа байсан Вьетнамаас захиалга өгч, энд иргэд нь хядлага үйлдэж байх гэж. Хаа хаанаа бодож, байгаль эхээ онгон дагшнаар нь, ан амьтантай үлдээх сэтгэлгээ чухал байна. 

МОНГОЛ ТАХЬ ТҮҮХ БОЛЖ ҮЛДЭЭГҮЙН ШАЛТГААН

Дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу бол тахь. Энэ амьтныг мөхөлд хүргэхгүйн тулд сэргээн нутагшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд 1992 оноос Хустайн нуруунд нутагшуулсан байна. Өдгөө дэлхий дээр хамгийн олон тахьтай газар болжээ. Тус байгалийн цогцолборт газарт 350 тахь, 36 орчим сүрэг болон нутагладгийг онцолсон. Уг төслийг анх Голландын иргэн Ян Боуман, түүний гэргий Инге Боуман, Анктрактид тив Монгол Улсаас хамгийн анх очиж ажилласан доктор Ж.Цэрэндэлэг нар санаачлан эхлүүлсэн байна. Энэ буянтай үйлс хэрэгжээгүй бол зэрлэг адууны нэгэн төрөл болох тахийн сүрэг өнөөдрийн хэмжээнд хүртлээ бий болохгүй байсан биз ээ. Магадгүй устан мөхөж, үлэг гүрвэлийн нэгэн адил музейн яс, чихмэл хэлбэрээр хүмүүсийн нүдийг хужирласан үзмэр болох байсан болов уу. Гэхдээ ийм эмгэнэлт зүйл азаар тохиогоогүй нь үнэхээр гайхамшигтай. Зэрлэг адууг бодитоор харж, ямар сүрлэг сайхан болохыг харах тэр боломжийг бүрдүүлж чаджээ. 

ТҮҮХИЙН ТОВЧООГ ЭРГЭН СӨХӨХҮЙ

Тахь одоо манай дэлхий дээр байгаа цорын ганц зүйл зэрлэг адуу. Төв Азийн хээр талаар хэдийнээс нааш байсан зэрлэг адууг монголчууд сайн мэддэг байсан ч Оросын жуулчин Н.М.Пржевальскийн олж аваачсан арьс,  гавлын  ясыг Оросын эзэн хааны зоологийн музейн хөхтөн амьтны тасгийн эрдэмтэн И.С. Поляков шинжлэн  шинэ зүйл зэрлэг адуу болохыг тогтоосноор Тахь шинжлэх ухааны үүднээс анх тэмдэглэгдэж, амьтны аймгийн ангилалд оржээ. ХХ зууны эхээр монголоос тахийн 53 унага барьж, Оросын Аскани-нова, Германы Гамбург хотын амьтны хүрээлэнгүүдэд аваачсан нь тахь дэлхий нийтэд тархах үндэс болжээ. Харин байгальд зэрлэгээр үлдсэн тахь 1960-аад онд бүрмөсөн устсан түүхтэй.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн "Тахь авахыг зөвшөөрөх тухай” 368 дугаар тогтоолд "Монголын Байгаль Орчныг Хамгаалах Нийгэмлэгийн шугамаар тохиролцсоны дагуу ЗХУ-аас 1981 оны эхний хагаст тахь зургаан тахь авч нутагшуулан үржүүлэх арга хэмжээ авахыг зөзшөөрсүгэй” гэж заажээ. Энэ үндсэн дээр МБОХХ  тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг сэдэж, Голандын Тахь хамгаалах сан (ГТХС), монгол, Оросын биологийн  экспедицтэй хамтран тахь нутагшуулах тохиромтой газар  эрж, монголын хээр тал, говийн бүсээр судалгаа хийгээд, Хустайн нурууг сонгож авсан юм. Тахь нутагшуулах бэлтгэл ажил 1990 оноос эхэлсэн байна.  
МБОХХ, ГТХС хоёр  Хустайн нуруунд тахь нутагшуулах ажлыг хамтран гүйцэтгэхээр гэрээ байгуулж  анхны 15 тахийг 1992 оны зургадугаар сарын 5-нд авчиржээ. Түүнээс хойш хоёр жил тутам 18-20, нийтдээ 84 тахь  авчирсан нь өсч үржсээр өдий зэрэгтэй болжээ. 

АЯНЫ БОГЦОО ДҮҮРГЭН ЖОЛОО ЭРГҮҮЛЭВ

Ан амьтны диваажинд анх удаа хөл тавьсан надад бахархах, гуниглах, хайрлах, хамгаалах гээд олон бодол төрсөн билээ. Хүн гэдэг амьтан араатнаас ч аюултай гэдэг нь үнэн аж. Шуналын сэдэл нь цусан мөр татуулж, байгаль дэлхийгээ устган үгүй хийсээр. Хэрэв бид өнөөдөр л дотроо бодож, тунгаахгүй юм бол ирээдүй бидэн рүү их буугаар галлахад бэлэн байна. Заавал ан агнаж, чоно буудаж хиймор сэргэдэг юм бол тэр хэсэг эрчүүдийн хиймор энэ гаригт байтугай, сансар огторгуйд байхааргүй хэмжээнд хүрсэн байх ёстой. Гэтэл алаад, агнаад ч сэргэдэггүй юм уу хядсаар л байгаа нь хачирхалтай. Асууж ярилцахаар хиймороо сэргээгээд ирлээ гэх нь ч бий. Байгаль дэлхийгээ, зэрлэг ан амьтнаа үгүй хийж байна сэтгэхүй алга. Хүн бид зэрлэг ан амьтнаасаа дор балмад сэтгэхүйтэй болсон цаг юм уу даа. 
Өнөөдөр хулгайн анчин, худалдан авагч нартай хууль ярьж тэмцэхээс илүү, тэднийг байгаль дэлхийгээ хайрлах сэтгэхүйтэй болгоход анхаарах хэрэгтэй юм шиг. Мөн үр хойчоо ч ийм зүйлд сургаж чадвал маргаашийн онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтан түүхийн хуудаснаа байсан гэдэг үгээр илэрхийлэгдэхгүй гэдгийг ойлгоцгоох цаг иржээ.

Э.Мөнгөнбаяр

ЭВЭРТЭЙ ТӨРСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ӨМӨЛЗӨЖ, ЭРХЭЛЖ ТОНГОЧИХОД НЬ БАЯСАХ ХУСТАЙН НУРУУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани