Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Арбитрийн шүүхэд жинхэнэ гэрээг явуулаагүй нь зохион байгуулалттай үйл ажиллагаа юу?

Арбитрийн шүүхэд жинхэнэ гэрээг явуулаагүй нь зохион байгуулалттай үйл ажиллагаа юу?

 

"Жаст” групп Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас зээл авахдаа "Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж өгсөн нь өнөөдрийн учир нь олдохгүй хэл ам, хэрүүл заргын эхлэл болжээ. Ямартаа ч өнөөдрийн байдлаар Лондонгийн Арбиртийн шүүхийн шийдвэрээр Монгол Улс Стандарт банкинд 109 сая ам.доллар төлөхөөр болоод байгаа нь үнэн юм.

Ийм мэдээлэл цацагдсанаас хойш маш олон асуултын хариу бүрхэг, тодорхой бус хэвээр байна.

Үйл явдал яаж өрнөснийг эхлээд эргэн саная. Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг "Зэс” корпораци хууль бусаар худалдан авсан гэх маргаан өнгөрсөн хоёр жилжингээ өрнөлөө. Эцэст нь Засгийн газраас "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг буцаан төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан ч энэ асуудал шүүх дээр шийдэгдээгүй хэвээр байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр гарсан Засгийн газрын энэ шийдвэртэй зэрэгцээд "Эрдэнэт” үйлдвэрийг "Стандарт” банкны өрөнд тавьсан, Арбитрийн шүүхэд ялагдаж ихээхэн хэмжээний мөнгө төлөхөөр болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. 2018 оны нэгдүгээр сард Арбитрийн шүүхийн шийдвэр гарсан бөгөөд үндсэн зээл, хүү, бусад зардал зэрэгтэйгээ нийлээд Монголын тал Стандарт банкинд 109 сая ам.доллар төлөх болсон билээ. Үүний дараахан Засгийн газар хуралдаж үүнийг яаралтай төлж барагдуулах шийдвэр гаргасныг буртуутгах хүмүүс бий. Учир нь Монголын тал Арбитрийн шүүхэд ялах бүрэн магадлалтай байсан бөгөөд хэрэгтэй мэдээллийг гаргаж өгөөгүйн улмаас ялагдалд хүрсэн гэх. Энэ мөнгийг яаран төлөх хэрэггүй, дахин нягталж, өөрийн хууль шүүхийн байгууллагаар үнэн мөнийг нь тогтоож байж, асуудлыг эцэслэх ёстой гэдэг.

ХУУРАМЧ, ҮНЭНГЭХ ХОЁР ГЭРЭЭ

"Жаст” групп "Стандарт” банкнаас нийтдээ 170 гаруй сая ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан байдаг. Тодруулбал, 2009 онд 36 сая ам.доллар, 2010 онд 75 сая ам.доллар, 2010 онд 27 сая ам.доллар, 2011 онд 34 сая ам.долларыг тус тус авчээ. "Жаст” зээлээ төлж явсаар үлдэгдэл 71 сая ам.долларын өрийг төлж чадахаа байгаад 2013 онд "Стандарт” банк "Эрдэнэт” үйлдвэртэй ирж уулзсанаар анх асуудал дэгдсэн гэдэг. Ингээд хэн гэгч нь "Жаст”-д Эрдэнэтээр баталгаа гаргуулж өгсөн тухай асуудал боссон юм. Тухайн үеийн "Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсэг баталгаа гаргаж өгсөн гэрээн дээр байгаа ч тэд үүнийг "хуурамч гарын үсэг” гэдэг. Тэгвэл дэлхийд алдартай Лондонгийн Арбитрийн шүүх хуурамч гарын үсэгтэй гэрээгээр асуудлыг шийдэж, Монгол Улс мөнгө төлөх болоод байна уу?

Өнөөдрийн байдлаар "Жаст” групп Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж, Стандарт банктай хийсэн гэрээ хоёр янз байгаа тухай баримт гарч ирж байна. Үүнийг нэг нь 28 хуудастай жинхэнэ гэрээ, нөгөө нь 40 хуудас бүхий хуурамч гэрээ. Лондонгийн Арбитрийн шүүх 40 хуудас бүхий хуурамч гэрээгээр асуудлыг шийдсэн бөгөөд тэд гэрээн дээрх гарын үсэгнүүд хуурамч гэдгийг тогтоосон гэнэ. Тийм учраас Монголын талаас жинхэнэ эх гэрээг нь явуулаач гэхэд хэн ч түүнийг тоож, явуулаагүйд хамаг хэргийн учир зангилагдаж байна. Жинхэнэ, хуурамч гэх хоёр гэрээний талаар "Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал манай сонинд тодорхой тайлбар өгч байв. Тэрбээр "2009 оны зургадугаар сард "Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүү "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой ирж уулзсан юм. Ч.Ганзориг захирал намайг дуудаад Батхүүгийн гэрээг үзээд болох, болохгүйг нь хянаад өг гэсэн. Уншсан чинь "Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргана гэсэн утга бүхий өгүүлбэр явж байна. "Эрдэнэт” үйлдвэрийн баталгаагаар зээл авч болохгүй, надад болон Ганзориг захиралд ийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй гэдгийг түүнд хэлсэн. Ш.Батхүүгийн барьж ирсэн гэрээн дээр гарын үсэг зурахгүй гээд "хөөгөөд” явуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа эргээд ирж уулзсан. Тэгэхдээ баталгаа гаргана гэдэг өгүүлбэрийг хасчихлаа. Одоо энэ гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч хэмээн дахин нэг гэрээ барьж ирсэн. Энэ гэрээний агуулгыг тайлбарлая л даа. "Жаст” ХХК "Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал худалдан авдаг байсан. Зэсийн баяжмал худалдан авах гэрээнийхээ эрхийг "Стандарт” банкинд шилжүүлэх болж. Ер нь зэсийн баяжмалыг "Эрдэнэт” үйлдвэр 95 хувийн урьдчилгаа авч ачуулдаг болохоор "Эрдэнэт” үйлдвэрт ямар нэгэн эрсдэлгүй бас "Эрдэнэт”-ээс гарч буй баяжмалыг хэн ямар компани авах эрх нь нээлттэй байдаг. Гэрээг уншиж үзээд нэг заалт нэмж оруулахгүй бол наад гэрээн дээр чинь гарын үсэг зурахгүй гээд 18 дугаар заалтыг оруулах шаардлагыг тавьсан шаардлагын дагуу дээрх заалтыг нэмж оруулаад гарын үсэг зурсан. "Эрдэнэт” үйлдвэр гэрээн дээр гарын үсэг зурахгүй байсан бол "Эрдэнэт” үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмалын гэрээ ачигдахгүй болно. Манайх мэдээж баяжмалаа гаргахыг эрмэлзэнэ. "Жаст” ХХК-д баталгаа гаргаж өгөхгүй, бас "Эрдэнэт” үйлдвэр тэдний өмнөөс үүрэг хариуцлага хүлээхгүй гэдэг заалттай гэрээн дээр гарын үсэг зураад явуулсан нь үнэн. Ингэхдээ нэг хувийг нь бид авч үлдсэн. Тэгээд өгсөн хувиуд дээр "Стандарт” банкаараа зуруулаад ир гээд явуулсан. Тэгсэн Ш.Батхүү буцаж ирээгүй. 2009 онд болсон энэ гэрээний төслөөс хойш 2013 он хүртэл эргэж энэ талаар нэг ч яригдаагүй, бид ч гэрээ хийгдээгүй гэж ойлгож ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ Ш.Батхүү гэгч нөхөр гарын үсэгтэй хамгийн арын хуудсыг салгаж аваад, одоогийн яригдаад байгаа баталгаа гаргана гэсэн утга бүхий заалттай 40 хуудастай гэрээн дээр ашиглачихсан байсан нь хожим ил болсон” гэж ярьсан юм.

Тухайн үеийн Эрдэнэтийн захирал Ч.Ганзориг болон гэрээн дээрх хуулийн хэлстийн даргын гарын үсэг хуурамч гэдгийг Лондонгийн хараат бус шинжээч тогтоосон гэдэг. Хэвлэлд гарч байгаа мэдээллээс харвал Арбитрийн шүүх Эрдэнэтийн хөлсөлсөн Английн "Taylor Wessing” хуулийн фирмээс "Санхүүгийн баталгаа гаргахгүй” гэсэн 28хуудас бүхий гэрээг гаргаж өгөхийг хүсчээ. Харин Эрдэнэтийн удирдлагууд, хуулийн байгууллага аль аль нь гаргаж өгөхөөс татгалзжээ. Хэрэв тэр гэрээ Арбитрийн шүүхэд очсон бол Монголын тал ялах боломжтой байсан гэх.

АРБИТРИЙН ШҮҮХЭД ЯАГААД ЖИНХЭНЭ ГЭРЭЭГ ЯВУУЛААГҮЙ ВЭ?

"Эрдэнэттэй адилхан процесс Улаанбаатар төмөр зам дээр гарахад тэдний хуулийн хүмүүс нь шүүх дээр нь очиж холбогдох материалуудаа үзүүлээд, Стандарт банкныхныг ялаад, ямар ч байсан гарын үсэг хуурамчаар үйлдсэн байна гээд Улаанбаатар төмөр зам өргүй үлдсэн гэж ойлгосон” гэж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг манай сонинд ярилцлага өгсөн байдаг. Хуурамч гэрээ, гарын үсэгний асуудалд тухайн үеийн Улаанбаатар төмөр замын дарга Очирхүүгийн нэр холбогдож байгаад чимээгүй болсон нь хэрэгтэй цаг үед шаардлагатай материалыг шүүхэд гаргаж өгөөд асуудлыг үнэн мөнөөр нь шийдүүлж чадсан бололтой.

"Эрдэнэт” үйлдвэрийнхэн Улаанбаатар төмөр замынхан шиг жинхэнэ эх гэрээгээ Арбитрийн шүүхэд нэхсэн үед нь өгсөн бол Монгол Улс ямар нэгэн маргаан, өр ширэнд орохгүй байх боломж байжээ. Энэ маргаан Арбитрийн шүүхэд 2013 оноос хойш хэлэлцэгдэж байхад манай тал цаг хугацаа алдаж, холбогдох материалуудаа хүргүүлээгүйн улмаас шүүх дээр ялагдсан байх вий гэсэн хар байгаа. Гэхдээ олон улсын шүүхэд Монголыг зориудаар ялагдуулах сонирхол хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүмүүст байсан юм биш үү гэдэг хар илүү хүчтэй төрж байна. Эрдэнэт үйлдвэр, "Жаст”, Стандарт банктай холбоотой жинхэнэ эх гэрээг хэн Арбитрийн шүүх рүү явуулахаас татгалзав. Үүнийг тухайн үеийн эрх баригчид л хийх боломжтой. МАН нь байна уу, АН нь байна уу, эрх барьж байсан хүмүүсийн хийсэн ажил болж таарч байна. Түүнээс биш жирийн нэгэн ийм үйл явдлыг саатуулах, бичиг баримт гаргаж өгөхгүй гүрийх боломжгүй юм. Үүнийг л өдгөө манай хуулийн байгууллага маш шударгаар тогтоох хэрэгтэй байна. Олон түмэн шударга шийдвэрийг хүлээж байна.

Эх сурвалж Өдрийн сонин

Д.Оюунтуяа

Арбитрийн шүүхэд жинхэнэ гэрээг явуулаагүй нь зохион байгуулалттай үйл ажиллагаа юу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани