Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Багануурын уурхайг “барьцаалсан нь”

Багануурын уурхайг “барьцаалсан нь”Тэртээ 1988-1989 оны хооронд хайгуул хийж, 812 сая тонн хүрэн нүүрсний нөөцтэй гэдгийг нь тогтоосон талбайгаа Багануурын уурхай алдахад ойрхон ирлээ. Учир нь, уг талбайд нь "Алтай гоулд” гэх компани 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд 30 жилийн хугацаатай ашиглалтын лиценз авсан байх бөгөөд хожим буюу 2010 онд уг лицензээ "Алтай гянт” компанид шилжүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийг 2007 оны долдугаар сард УИХ-аас батлахтай зэрэгцэн "Алтай гоулд” компани ийн цаг хугацааны сиймхийг ашиглан тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга нараар шийдвэрээ гаргуулж чадсан нь энэ. Гэхдээ ингэж хуулийн өөрчлөлтийг далимдуулан дээрэм хийсэн тэдний өнөөдрийн хариуцагч нь дээр хэлсэнчлэн "Алтайн гянт” компани. Тодруулбал, "Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн удирдаж байсан "Алтайн гянт” компани юм. Иймд Багануурын уурхайн барьцаалагдсан түүх болон үйл явдлын өрнөлөөс түүвэрлэн дэс дараатай хүргэе.

Ц.Пүрэвтүвшин цорын ганц эзэмшигч нь болжээ 
2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд "Ц.Пүрэвтүвшин "Алтайн гянт” компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч болж байж. Мөн уг компанийн "Хөрөнгө оруулалт нь нэг сая төгрөг, нэг мянган хувьцаатай” гэсэн бичиг нь бий. 

Ашигт малтмалын даргын шийдвэрийг "Алтайн гянт” шүүхэд өгчээ 
Багануурын уурхай уг асуудлаас үүдэн гомдол гаргаснаар тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг 2012 оны аравдугаар сарын 17-нд хууль бус ашиглалтын лицензийг цуцлах үүргийг Ашигт малтмалын газрын тухайн үеийн удирдлагуудад өгсөн байна. Үүний дагуу тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга 605 дугаартай тушаалыг хүчингүй болгох буюу "Алтайн гянт”-ын эзэмшиж байсан ашиглалтын лицензийг мөн оны аравдугаар сарын 23-нд цуцалжээ. Харин энэ шийдвэрийг "Алтайн гянт” компанийн удирдлага хууль бус хэмээн үзсэн ч бүтэн гурван жилийн дараа шүүхэд гомдол гаргасан байдаг. 

Гурван жилийн дараах шүүх хурал 
2012 онд анхан шатны шүүхээр асуудлыг хэлэлцэх болоход итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирээгүй "Алтайн гянт” компани хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хойно буюу бүхэл бүтэн гурван жилийн дараа гомдлоо сэргээж. Ингэхэд Захиргааны хэргийн анхан шатны шүүгч М.Зориг хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээсэн байх юм. Мөн уг компанийн хариуцагчаар ажиллаж байсан н.Ганбаа гэгч нь 2012-2016 оны хооронд буюу бүхэл бүтэн дөрвөн жилийн хугацаанд өвчтэй байсан гэдэг бичгийг нэгэн хувийн эмнэлгээр гаргуулж, шүүхэд өгснөөр хүндэтгэх шалтгаан гэдгээр хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээх үндсэн хүчин зүйл нь болжээ. 

Шүүх хуралдаан 12 удаа хойшлов 
Ингэж олон жил тодорхой бус байдалтай, шүүх хуралдаан нь гурван жилийн дараа эхэлсэн уг маргааныг Захирааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх хүртэл жил орчмын хугацаанд мөн л 12 удаа хойшилсон байх юм. Гэхдээ анхан шатны шүүхийн шүүгч Б.Адьяасүрэн хэргийг түдгэлзүүлж, дунд шатны шүүхийн шүүгчид болох С.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нар "Анхнаасаа хууль бус шийдвэр учраас анхны захирамжийг хүчингүй болгох нь хууль бус” гэж Ба-гануурын уурхайн талд шийдвэр гаргасан байна. 

Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хурал дөрвөн удаа ухаржээ
Дээд шүүхийн түүхэнд бараг анхны гэмээр нэг тохиолдол болсон нь дээрх маргааныг хэ-лэлцэх гэж За-хиргааны хэр-гийн шүүхийн хуралдаан дөр-вийн дөрвөн удаа хойшилсон байх юм. Ингэхдээ "Ал-тайн гянт” талаас өмгөөлөгч нь ирээгүй, өмгөө-лөгчөө сольсон, өмгөөлөгчийн сонгон шалга-руулалт зарласан, түр хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулна уу гэдэг тайлбар хийж. Гэтэл солигдсон гээд байгаа Р.Очирбал нь өнгөрсөн хугацаанд "Монголын зэс” корпорацийг хууль, шүүхийн өмнө төлөөлсөн хэвээр байгаа. 

Ц.Пүрэвтүвшин "Алтайн гянт”-аас гарлаа 
2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд уг компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч буюу эзнээр нь тодорсон, томилогдсон Ц.Пүрэвтүвшин "Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшилдээ авсан "Монголын зэс” компанийн асуудал олны анхааралд орж, УИХ-аас төрийн мэдэлд авах шийдвэр гаргах маргаан дэгдэхтэй зэрэгцэн "Алтайн гянт”-ын эзний эрх үүргээ н.Баттулгад шилжүүлэн өгчээ. 

Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимийн тэргүүний хурд
Энэ бол Худалдаа хөгжлийн банкны Хууль, эрх зүйн газрын даргын албанаас Давж заалдах шатны шүүх рүү очсон Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийг тойрсон хардлага. Тэрбээр Давж заалдах шатны шүүхээс ердөө хоёр жилийн дотор Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн болоод зогсохгүй Багануурын уурхай болон "Алтайн гянт” компанийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх уг шүүх хуралдааныг даргалсан байгаа юм. Улмаар хоёр шатны шүүхийн шийдвэрийг үл харгалзан маргааныг анхан шатны шүүх рүү буцаажээ. 

Багануурын уурхайн 10 сая тонн нүүрсний өрөнд орох уу
Одоогийн байдлаар Багануурын уурхайн үндсэн ордын нөөц дуусаж, "Алтайн гянт” компанитай давхардуулан олгосон уг ашиглалтын лиценз бүхий талбайгаас 10 сая тонн нүүрс олборлоод эхэлчихсэн байгаа. Хэрэв дараа, дараагийн буюу энэ долоо хоногт болох Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эхлээд "Алтайн гянт”-ын талд шийдвэрээ гаргавал тус уурхай эхний ээлжинд шууд тухайн талбайгаас олборлочихсон байгаа 10 сая тонн нүүрснийхээ төлбөрийг төлж таараа. Дээр нь, Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангахад гол түшиц нь болдог уг уурхай "Алтайн гянт”-ын мэдэлд шилжиж, улаанбаатарчууд тогтой байх уу, дулаантай байх уу үгүй юу гэдэг дээр тулж очино. Иймд энэ долоо хоногт болох Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаан болон дараа дараагийн үйл явдлыг анхааралтай ажиглаж, нүд чих болон эрх ашгаа хамгаалах нь зөвхөн Багануурын уурхай төдийгүй улаанбаатарчуудын үүрэг, хариуцлага байх ёстой ажээ.

Үндэсний шуудан сонин

Багануурын уурхайг “барьцаалсан нь”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани