Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсээ боловсруулаад үнэтэй зар

 

Нүүрсээ боловсруулаад үнэтэй зарБНХАУ руу нүүрс экспортолж буй компаниудын ганц нь л дэлхийн зах зээлийнхтэй дүйцэхүйц үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Зарим нь нүүрсний чанар, технологийн хоцрогдол, хэлцэл хийх чадвараасаа шалтгаалж байгалийн баялгаа дэлхийд байхгүй хямдаар урсгаж байна.

Компаниудын борлуулалтын үнэ чанар, баяжуулалтаас голлон шалтгаалдаг

Коксжих нүүрсний экспорт өнгөрсөн онд түүхэн дээд цэгтээ хүрсэн. Дэлхийн зах зээл дэх таваарын үнийн өсөлт болон геополитикийн таатай нөхцөл байдлаас шалтгаалан коксжих нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оныхоос 29.4 хувиар нэмэгдэж, 33.4 сая тонн боллоо.

Өмнөх жилүүдэд алдагдалтай эсвэл зардлаа л нөхөх хэмжээний орлоготой ажиллаж байсан уурхайнууд экспортын хэмжээ, борлуулалтын орлогоо нэмэхийг зорьж байгаа. Гэвч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй уурхайгаас ганц нь л дэлхийн зах зээлийнхтэй дүйцэхүйц үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна. 

Бусад нь олон шалтгааны улмаас өөр хоорондоо ялгаатай үнээр нүүрсээ экспортолж байгаа юм. Гашуун сухайтын боомтоор нүүрсээ экспортолж буй "Энержи ресурс” компанийн коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 130 орчим ам.доллар байгаа бол SouthGobi Resources 70 орчим ам.доллараар зардаг. Тэгвэл зарим жижиг компани нэг тонн нүүрсээ 30 гаруй ам.доллараар борлуулж байна.

Ийнхүү Хятад руу экспортолж буй нүүрсний үнэ ялгаатай байгаа анхдагч шалтгаан нь нүүрсний чанар. хамгийн сайн чанарын, түүхий коксжих нүүрс уурхайн ам дээр 135-165 мянган төгрөгийн үнэтэй байна. Таван толгойн ордоос олборлож буй "Эрдэнэс таван толгой”, "Таван толгой” компаниудын нүүрс энэ ангилалд багтдаг. Гэхдээ "Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компанийн нэг тонн нүүрс 71.8 ам.долларын тогтмол үнэтэй.

Харин сул коксжих нүүрсний үнэ 78-110 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгааг аж ахуйн нэгжүүдийн үнийн мэдээллээс харж болно. Нарийн сухайтын бүлэг ордоос ийм төрлийн нүүрс олборлодог "МаК”, "Саусгоби Сэндс” зэрэг олон компани бий. Тэгвэл "Штанк ойл”, "Чингисийн хар алт”, "Эрдэнэс таван толгой”-н эрчим хүчний нүүрсний үнэ уурхайн ам дээрээ 33-49 мянган төгрөг байгаа.

Харин экспортод хамгийн бага хувь эзэлдэг чулуун болон хүрэн нүүрс 12.6-45 мянган төгрөгийн үнэтэй байгааг ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Улаанхүү хэлж байна. Эрдсийн байгалийн шинж чанараас шалтгаалсан үнийн зөрүү асар их. Гэхдээ үүнийг технологийн шийдэл ашиглан нэмүү өртөг шингээж, борлуулалтын үнийг өсгөх олон боломж байдгийн нэг нь баяжуулах үйлдвэр. Сайн чанарын баяжуулсан нэг тонн нүүрсийг уурхайн ам дээр 206-280 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Энэ нь баяжуулаагүй ижил төрлийн нүүрснээс 70-110 мянган төгрөгөөр илүү. Тиймд сүүлийн 2-3 жилд нүүрс экспортлогч компаниуд баяжуулах үйлдвэртэй болох зорилт тавин ажиллаж байна. "Энержи ресурс” компани ийм технологи ашиглан нүүрсээ Монголын компаниудын дотроос хамгийн өндөр үнэд хүргэж чадсан. Өнгөрсөн онд 8.3 сая тонн нүүрс олборлож, үүний найман тонныг нь баяжуулсан. Түүнчлэн дөрвөн сая тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүн гарган авчээ. 


Хэлцэл хийх чадвар борлуулалтын үнийг өсгөдөг

Энэ нь 2016 оныхтой харьцуулбал олборлолт 79, баяжуулалт 66 хувиар өссөн дүн юм. уг компаниас гадна хөшөөтийн ордоос нүүрс олборлодог "Мо Эн Ко” компани бүтээгдэхүүнээ хуурай аргаар баяжуулан экспортолж байгаа. Удахгүй нойтон аргаар баяжуулах үйлдвэр нь ашиглалтад орох юм. Харин Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулдаг "Саусгоби сэндс” ирэх долоо хоногт баяжуулах үйлдвэрийнхээ нээлтийг хийхээр зэхэж байна.

Энэ буухиаг удахгүй МАК, "өсөх зоос” компаниуд үргэлжлүүлэхээр ажиллаж буй. Мэдээж, уурхайн байршлаас хамаарч ордоос авах үнэ болон хил дээрх үнэ зөрүүтэй байдаг. Тухайлбал, Ханги Мандалын боомтоор нүүрс экспортолж буй "Айл баян” компанийн тээврийн зардал тонн тутамд 30-42 мянган төгрөгт хэлбэлздэг аж. Тус компанийн уурхай хилээс 70 км зайтай учир тээврийн зардал нь харьцангуй бага. Тээврийн зардлаа нэмээд нэг тонн нүүрсний хил дээрх үнэ нь ойролцоогоор 150 мянган төгрөг болдог.

Харин хилээс 250 км зайтай таван толгойн ордын тээвэр үүнээс илүү зардал шаардах нь ойлгомжтой. Гэхдээ тээврийн зардал нь нүүрсний үнийн 20-30 хувийг эзэлдэг аж. Баяжуулах технологиор нүүрснээс шороог ялган авбал ямар ч чанартай нүүрсний үнэлгээ эрс дээшилдэг. Гэхдээ бүтээгдэхүүний үнээ өсгөхөд компанийн хэлцэл хийх чадамж багагүй нөлөөтэй. Хэдийгээр нүүрсний чанар адил ч компани нь нэр хүндтэй, олон жилийн туршлагатай, хэлцэл хийх чадвартай бол борлуулалтын үнээ өсгөж чаддаг.

"Эрдэнэс таван толгой”, "МАК”, "Саусгоби Сэндс” зэрэг компаниудын борлуулалтын гэрээнээс ийм зүй тогтлыг олж харж болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Компаниуд хэлцлээ сайжруулж, технологийн нэмүү өртөг шингэсэн шийдлээр экспортын үнийн зөрүүгээ багасгах зэрэг олон боломжийг ашиглахыг салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна. Компаниудын дунд үйлчилдэг энэ зарчим улс орнуудын худалдаанд ч багагүй нөлөөлдөг.

Тухайлбал, дээрх шалтгааны улмаас австрали, Монголын ижил чанарын нүүрсний үнийг импортлогчид ялгаатай үнээр худалдан авдаг жишээ бий. "Энержи ресурс” компанийн баяжуулсан коксжих нүүрс уурхайн ам дээрээ 130 орчим ам.доллар бол австралийн яг ийм төрлийн нүүрсийг уурхайгаас нь 180 орчим ам.доллараар худалдаж авах жишээтэй. Тиймээс адилхан баялагтай атлаа түүнийгээ эн тэнцүү үнэлүүлж чадахгүй байгаадаа анхаарах цаг иржээ. Төрөөс "нэг цонх”-ны бодлогоор эрдэс, түүхий эдээ экспортолно гэж олон жил ярьж буй. Гэвч энэ байдал шийдэгдэж чадалгүй өдийг хүрлээ.

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ



Нүүрсээ боловсруулаад үнэтэй зар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани