Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Америкийн Элчин сайдын 2009 оны захиа ба оюутолгойн гэрээ

Америкийн Элчин сайдын 2009 оны захиа ба оюутолгойн гэрээ

 

-Оюутолгойн гэрээг байгуулахын өмнө улс төрийн хөшигний ард өрнөсөн үйл явдлууд-

Д.АРИУН

Оюутолгойн гэрээг Монголын хууль хяналтын байгууллагаас анх удаагаа шалгаж, үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг  саатуулан шалгаж байна. Оюутолгойн гэрээг цуцлах ёстой гэдэг шаардлагыг одоо МАХН болон улс төрийн бусад намын зүгээс УИХ-ын даргад хүргүүлээд байгаа. Оюутолгойн гэрээ байгуулахаас өмнө, байгуулсны дараа, өнөөдөр ч "Монголын баялгийг ард түмэндээ ашиггүй, гадаадынханд ашигтайгаар өгсөн” гэдэг шүүмжлэл хүчтэй өрнөж байгаа.  Тэгвэл гэрээг хэнээр хийлгэх талаар  ямар яриа хөөрөө болж байсан, эрх баригчид хэний талд яаж ажилласан гэх мэтийг тодорхой болгосон энэ захидал  www.wikileaks.org цахим хуудаст бий.

Дэлхийн улс орнуудын удирдагч нартай холбоотой нууц далд мэдээллийг ил болгодог гэдгээрээ Жулиан Ассанж, түүний үүсгэн байгуулсан www.wikileaks.org сайт ихээхэн алдартай. Энэ сайтад 2011 оны үед Монгол Улстай холбоотой баримт олноороо нийтлэгдсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтон (Mark Minton) болон зарим ажилтны эх орон руугаа бичиж байсан захидал мэдээлэл байсан юм.

www.wikileaks.org нийтлэгдсэн баримтуудаас үзэхээр, АНУ-ын Элчин сайд хамгийн идэвхтэйгээр нууц мэдээлэл бичиж байсан цаг хугацаа нь 2006-2009 он байжээ.

АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны 2009 оны гуравдугаар сарын 30-нд бичсэн нэгэн захидлаас хүргэж байна. Энэ захиа Оюутолгойн гэрээнээс хойш болж өнгөрсөн олон үйл явдлуудын тайлал тайлбар болж байна.

 

ҮАБЗ ДЭЭР ХЭН ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙСАН ТУХАЙД

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэд хэдэн удаа хэлэлцсэн байдаг. Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр хэн ямар санаа бодолтой байсан, санал хураагаад ямар үр дүн гарсан зэрэг бол монголчуудын тухайд нууцын зэрэглэлтэй асуудал. Харин Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийлгэхийг дэмжиж байсан нөгөө талын тухайд энэ бол нээлттэй мэдээлэл байсан гэдгийг Элчин сайд Марк Минтоны захидлаас харж болно.

Марк Минтоны захидалд "Гуравдугаар сарын 2-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монголын өмнөд говийн бүсэд удаан хугацаагаар хойшлуулсан Оюутолгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахаар 2:1 санал өгсөн. Хэд хэдэн эх сурвалжаас үзвэл, Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг санал илэрхийлсэн байна. Уг санал асуулгыг сайд нарын танхимаас нэн даруй баталж,  гуравдугаар сарын 4-нд гэрээг Парламент руу илгээсэн. Зөвшилцлийн дагуу бэлтгэгдсэн парламент гэрээний нөхцөлийг хүчтэй мэтгэлцээний дүнд батална гэж ажиглагчид найдаж байв” гэжээ.

 

ҮАБЗ-ИЙН САНАЛ ЯАГААД ЧУХАЛ БОЛОХ ТУХАЙД

 

Марк Минтоны захидалд "Энэ Зөвлөлийн санал нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг хийх гэсэн бараг зургаан жилийн улс төрийн аяллыг төгсгөл болгох эхлэл байсныг тэмдэглэж болно. Энэхүү аяллын түүхийг эргэн харахад Монгол Улсын Засгийн газрын салбаруудын хоорондын ашигтай харилцаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм” гэжээ. Элчин сайд бичихдээ, "Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэг жилийн өмнөхтэй адил Оюутолгойн асуудлаарх маргаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд давамгайлж чадахгүй байгаагаас харахад түүний танхим дахь улс төрийн дотоод сул тал нь нэмэгдэж байгааг харж болно” гэжээ. Тэгэхээр эндээс Ерөнхийлөгчид нөлөөлсөн улс төрийн дотоод сул тал гэж юуг хэлээд байна вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

2008 оны сонгуулийн дараах долдугаар сарын 1-ний өдрийг уншигчид санаж буй. Сонгуулийн будлиан луйврыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, улмаар эрх баригч МАХН-ын байрыг шатааж, эцэстээ таван хүний амь нас эрсэдсэн үйл явдал болсон. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас улбаалаад МАХН-ын дарга С.Баяр олонхийн санал авсан эрх баригчийн суудлаа сөрөг хүчин АН-тай хуваалцахаар шийдэж, "стандарт бус” Засгийн газар гарч ирсэн. Сонгуульд ялсан, ялагдсан хоёр нам нийлээд эрх баригчид болчихоор улс төрийн тавцанд Ерөнхийлөгч Н.Энхбаяр ганцаараа сөрөг хүчний байр суурин дээр үлдсэн. Энэ нь Элчин сайдын бичсэнчлэн "нэг жилийн өмнөхтэй адил Оюутолгойн асуудлаарх маргаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд давамгайлж чадахгүй” гэх тэр нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

 

ГЭРЭЭГ ЯАГААД ПАРЛАМЕНТААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БОЛСНЫ ТУХАЙД

 

Марк Минтоны захидалд тэмдэглэхдээ "Долоон тэрбум ам.долларын өртөгтэй энэ төсөл 2004 онд эхэлсэн ч Монголын сонгуулийн жилийн улс төр түүнийг будилуулсан” гэсэн байна. Мөн Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн томоохон төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Хэдийгээр Монгол Улсын  Засгийн газар хэлэлцээ хийж болох ч уул уурхайн томоохон гэрээ хэлэлцээрийг зөвхөн парламент баталж байхаар тогтсон тухай ч дурдсан байна.

 

ЭНХБОЛД ЯАГААД ЭНХБАЯРААС АЙЖ БАЙСАН ТУХАЙД

 

2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар М.Энхболд ажиллаж байсан. Тэрээр гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байхдаа хөрөнгө оруулалтын гэрээ хийх яриа хэлцэл идэвхтэй өрнүүлэх хүсэл сонирхолтой байсан боловч тодорхой хүчин зүйлийн улмаас хөдөлж чадаагүй гэдэг нь Элчин сайдын захидалд бичигджээ. М.Энхболдыг айлгаж байсан зүйл нь АН, МАХН-ын тэрс үзэлтнүүд буюу шударга гишүүд, иргэний хөдөлгөөнүүд байснаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр байжээ. Энэ талаар Минтоны захидалд "…хамгийн гайхалтай нь шүүмжлэл нь ихээхэн саад болдог Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас ихээхэн айж байсан” гэсэн байна.

 

ХҮРЭЛБААТАРТ ЯАГААД ХАЯГДСАН МЭТ САНАГДСАН ТУХАЙД

 

"…Хэрвээ Монгол Улс Оюутолгойн 51 хувийг эзэмшихгүй бол энэ гэрээг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч, төлөөлөгчдийн хамт илэрхийлснээр ажиглагчдыг ихээхэн гайхшруулсан юм” хэмээн Марк Минтон бичжээ. Үүндээ 2006 оны шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хуулиар хувийн өмчит компанид 34 хүртэлх хувийг худалдан авч, төрийн санхүүжилттэй ашигт малтмалын хайгуулын ажилд 50 хүртэл хувийг худалдан авахыг зөвшөөрсөн өөрчлөлт хийсэн гэдэг тайлбар зүүсэн байна.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр ингэж Засгийн газрын санал байр суурийг эсэргүүцсэн нь зарим хүнд тун ч хэцүү тусч байсан бололтой. "Энхбаярын хүчтэй дэмжигчид байсан Хүрэлбаатар нар…”, "…хаягдсан мэт санагджээ” гэх мэт үгс Минтоны захидалд байна.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯРЫН БАЙР СУУРИЙН ТУХАЙД

 

Минтон захидалдаа "…Ерөнхийлөгчийн зүгээс … Засгийн газар болон хэлэлцээрт оролцсон хүмүүс 51 хувийг авалгүйгээр Монголын баялгийг зарсан гэдэг цочирдуулсан мэдээллийг зарлана хэмээн мэдэгдсэн байна. 2007 оны зун Ардчилсан намын эвсэл …Ерөнхийлөгчийн эсрэг хатуу ширүүн дайралтуудыг хийв. Ингэсэн ч Ерөнхийлөгч 2007 оны есдүгээр сард Монгол Улс 51 хувийг авах ёстой гэж шаардаж, эс бөгөөс гэрээнд хориг тавихаа мэдэгдсэн” хэмээн Ерөнхийлөгч Н.Энхбаярын Оюу­толгойн гэрээн дээр баримталж байсан байр суурийг тодорхойлон бичжээ.

 

С.БАЯРЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ГЭРЭЭГ ХИЙХ БОЛСОН ТУХАЙД

Баярт энэ эвсэл нь олон тооны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг өгдөг УИХ-ын гишүүдийн уян хатан хослолыг бий болгож өгсөн боловч МАХН доторх болон гаднах тэрс үзэлтнүүдийг саармагжуулж сонгуулийн блок бий болгосон”

Минтоны захидалд "…2007 онд Баяр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Оюутолгойн гэрээг шийдвэрлэх тухай зарласан. 2008 оны зургадугаар сарын сонгуулиар МАХН олон санал авч Баярт эвслийн Засгийн газар байгуулах боломжийг олгосон… Практик байдлаас харвал Баярт энэ эвсэл нь олон тооны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг өгдөг УИХ-ын гишүүдийн уян хатан хослолыг бий болгож өгсөн боловч МАХН доторх болон гаднах тэрс үзэлтнүүдийг саармагжуулж сонгуулийн блок бий болгосон” гэсэн байна.  Мөн "Баяраар ахлуулж Эрдэс баялаг эрчим хүчний яамны сайд Зоригт болон Сангийн болон Байгаль орчны яамны баг бүрэлдэхүүнийг багтаасан Ажлын хэсэг хувийн фирмуудтай ярилцаж байсан…”, "Айвенход болон Засгийн газрын яриа хэлэлцээний багт байдаг манай мэдээллийн эх сурвалжууд мэдээлэхдээ, Монголын Засгийн газар сүйрч байгаа эдийн засгаа аврахын тулд энэхүү гэрээг заавал хийхийг хүсэж байгаа гэж мэдэгдэж байсан” гэх мэтчилэн захидал цааш хөвөрч өгчээ.

 

ҮАБЗ ДЭЭР УУРССАН ЕРӨНХИЙ САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУРУУТГАСАН ТУХАЙД

"Гуравдугаар сарын 2-нд уг асуудал Үндэсний аюулгүйн зөвлөлийн шийдвэрлэх хурлаар оров. УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар Ерөнхийлөгч  Энхбаяраас байр сууриа өөрчлөхийг шаарджээ. Тэд уурлан хашгиралдаж, заналхийлж байсан боловч Энхбаяр үүнийг эсэргүүцэж байсан. Харин санал хураалт Энхбаярын талд гараагүй” гэж Элчин сайд Марк Минтон бичсэн байна.

2009 оны хоёрдугаар сарын 15-нд гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн боловч эсрэг хариу гарсан, мөн "Үндэсний аюулгүйн зөвлөлийн ихэнх хуралдаанд байлцсан ноён Бат-Эрдэнэ хэлэхдээ, түр зуурын улс төрийн ашиг хонжоог олохын тулд Монгол Улсын ашиг сонирхлыг гаргуунд гаргаж байна гэж уурласандаа минчийтэл улайсан Ерөнхий сайд Ерөнхийлөгчийг буруутгаж байжээ” гэсэн мөрүүд Элчин сайдын захидалд байна. Түүнчлэн "Гуравдугаар сарын 2-нд уг асуудал Үндэсний аюулгүйн зөвлөлийн шийдвэрлэх хурлаар оров. Уг хурал хаалттай болсон ч Үндэсний аюулгүйн зөвлөлийн ажлын алба, санал өгөх эрхтэй гурван гишүүн, УИХ-ын гадаад бодлого хариуцсан байнгын хорооны дарга, АН-ын гишүүн З.Энхболд оролцсон. УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар Ерөнхийлөгч  Энхбаяраас байр сууриа өөрчлөхийг шаарджээ. Тэд уурлан хашгиралдаж, заналхийлж байсан боловч Энхбаяр үүнийг эсэргүүцэж байсан. Харин санал хураалт Энхбаярын талд гараагүй” гэж Элчин сайд Марк Минтон бичсэн байна.

 

 

ДАРАА НЬ ЮУ ЮУ БОЛСОН ТУХАЙД

 

АНУ-ын Элчин сайд Марк Минтоны олон захидлаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх үеэр хэн ямар байр суурьтай байсан талаар голлон бичсэн ганцханаас нь тоймлон хүргэхэд ийм байна. Энэхүү захидлыг бичсэнээс хойш болсон үйл явдлууд эргээд Марк Минтоны мэдээлэлтэй уялдаад холбогдоод явчихаж байгаа нь ч гайхмаар зүйл биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр Монгол Улсын Засгийн газар 51 хувийг эзэмших ёстой гэж зүтгэсэн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 2009 оны тавдугаар 24-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар унагасан. Ц.Элбэгдорж Ерөнхий­лөгч болонгуут С.Баярын Засгийн газар 2009 оны аравдугаар 6-нд гэрээ байгуулсан. 2010 оноос хойш Н.Энхбаярыг элдэв хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд цагдаа хүчний байгууллагын өргөн бүрэл­дэ­хүүнтэйгээр баривч­лан саатуулж, улмаар ял оноосон.  Оюутолгойн гэрээг хамтарч хийсэн эрх баригчид 2012 оноос хойш болсон УИХ-ын хоёр удаагийн, Ерөнхийлөгчийн хоёр удаагийн нийтдээ дөрвөн сонгуульд Н.Энхбаярыг оруулахгүй хориг хаалт тавьсаар өдий хүрч байна.  Н.Энхбаярыг улстөрөөс хол байлгах энэ зуур С.Баярын байшин, хүүхдүүдийнх нь офшор данс, С.Баярцогтын Швейцарийн банкин дахь хэдэн саяар хэмжигдэх доллар гээд олон асуудал яригдаж ил болсоор одоо прокурор тэднийг яллагдагчаар татах шийдвэр гаргачихаад байна. Цаашаа юу болохыг цаг хугацаа харуулна буй за.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Америкийн Элчин сайдын 2009 оны захиа ба оюутолгойн гэрээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани