Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийг хөтлөх ГУРВАН зөвлөмж

Нүүрсний экспорт болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр, өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өссөн. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 17 хувьд хүрч байсан бол 2017 оны сүүлээр 1.9 хувь болж буураад байгаа. Дээрээс нь Монголбанк инфляцыг 2020 оныг дуустал найман хувьд хадгалж, валютын ханшийг тогтвортой байна гэж тооцсон.

 

Эдийн засгийг хөтлөх ГУРВАН зөвлөмж

Гэвч энэ өсөлтөө хэвээр нь байлгаж, уул уурхайн түүхий эдээс хамаарах хамаарлыг бууруулахын тулд хөгжлийн урт хугацааны нөөц бололцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд зөвлөж байна. Мөн уул уурхайн салбарын томоохон төслүүд удаашрах, Хятадын хил дээр үүсээд байгаа асуудлууд үргэлжлэх, мөнгө угаахтай холбоотой асуудлыг хугацаа алдан шийдэх зэрэг гадаад, дотоод эрсдэл учирч болзошгүйг онцгойлон анхааруулж буй. Олон улсын томоохон санхүүгийн байгууллага болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Монголбанкны эдийн засгийг хөтлөх төсөөлөл, зөвлөмжийг хүргэе.

ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ 5.3 ХУВИАР ӨСӨХ Ч ЭРСДЭЛЭЭ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

Уул уурхай болон бусад бүтээгдэхүүний экспорт дээд цэгтээ хүрсэн учир ирэх жилүүдэд дэлхийн эдийн засаг бүхэлдээ өсөх төлөвийг Дэлхийн банкнаас гаргажээ.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд хүчтэй байх ч аливаа эрсдэлд анхаарах хэрэгтэй гэдгийг тэд мөн дуулгав. Монгол Улсын тухайд эдийн засгийн өсөлт нь бага зэрэг нэмэгдэж, энэ онд 5.3 хувь хүрэх бол 2019-2020 онд зургаан хувь давах төсөөллийг Дэлхий банкнаас гаргалаа. Ийнхүү өсөхөд уул уурхайн хөрөнгө оруулалт болон тус салбартай хамаарал өндөртэй худалдаа болон тээвэр үйлчилгээний идэвхжил голлон нөлөөлнө гэж үзэж байна. 

Энэ өсөлтөө алдахгүйн тулд Мөнгөний бодлогоо чангатгах, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэхээс гадна дунд хугацааны өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг сайжруулах хэрэгтэй. Олон улсын худалдааны гэрээг сайжруулах, хүний капиталыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай аж.

Мөн Дэлхийн банкнаас дараах анхааруулгыг өглөө.

Нэгдүгээрт, АНУ-ын Мөнгөний бодлого улс орнуудад сөргөөр нөлөөлж болзошгүй. Хоёрдугаарт, томоохон түнш орнуудын худалдааны сөргөлдөөн, тарифын заналхийлэл дэлхийн худалдааг сааруулж магадгүй зэргийг гадаад эрсдэлээр нэрлэв. Харин дотоод эрсдэл нь нэгдүгээрт, улс төрийн тогтворгүй байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй.

Хоёрдугаарт, Засгийн газар 2016 онд байгуулагдахдаа уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ гэж амласан боловч ажил хэрэг болох нь тодорхойгүй байна.

Гуравдугаарт, уул уурхайн түүхий эдийн өсөлт хаашаа ч хэлбийж магадгүй.

Дөрөвдүгээрт, цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсэж болзошгүй.

Тавдугаарт, санхүүгийн систем ил тод биш. Мөнгө угаах терроризмтой тэмцэх асуудлыг цэгцэлж чадах эсэх нь эргэлзээтэй гэсэн эрсдэлүүдийг Дэлхийн банк дурдлаа.

Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон Паскаль Нгану "Монгол Улсын өрхийн бодит орлого 6.5 хувиар өссөн. Ажилгүйдлийн төвшин эргээд сэргэх болов уу, гэсэн хүлээлттэй байна. Харин Хятад улс дотоодын зээлийн өсөлтийг удаашруулах бодлого баримталж байгаа. Тиймээс тус улсын эдийн засаг бага зэрэг удааширч, 6.5 хувь болох төлөвтэй. Хятад улсыг эс тооцвол, хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт энэ онд 5.4 хувьд тогтвортой байна” гэсэн юм.

МОНГОЛБАНК: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ИРЭХ ОНУУДАД ТОГТВОРЖИНО

Уул уурхайн салбарын идэвхжил эдийн засгийн өсөлтийг тодорхойлсон хэвээр байгааг Монголбанк инфляцын төлөв байдлын тайландаа дурджээ.

2017 оны эдийн засгийн өсөлт хүлээлтээс 0.8 хувиар давсан. Үүнд хил дээрх нүүрсний экспортын тарифын бус зохицуулалтаас үүдэж саарахаар хүлээгдэж байсан ч харьцангуй тогтвортой даваад гарсан. Тиймээс

2018 оны эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөх төсөөлөлтэй ойролцоо байна гэдгийг Монголбанк таамаглаж байна. Өнгөрсөн онд импорт төсөөллөөс өссөн ч хөрөнгө оруулалт, экспорт, хувийн хэрэглээ өндөр гүйцэтгэлтэй гарсан. Мөн гадаад худалдааны нөхцөл хүлээлтээс илүү сайжирсан гэдгийг Монголбанк тайландаа дурджээ. 2017 оны эцэст зэсийн үнэ огцом өссөн нь Хятадын эрэлт өндөр байгаатай холбоотой. Харин 2019 оноос төмрийн хүдэр, хүрэн нүүрсний үнэ буурч худалдааны нөхцөлийг муутгах нөлөө үзүүлж болзошгүй гэнэ.

Цаашид эдийн засагт тулгарч болзошгүй хүндрэлүүд гэвэл, мега төслүүдийн тодорхой бус байдал, хэрэглээний зээлийг дагасан өрхийн ерийн дарамт өсөж, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдах, дунд хугацаанд иргэд, аж ахуйн нэгжийн ханшийн эрсдэлтэй зээлийн долларжилт нэмэгдэж, санхүүгийн салбарын гадаад шок даах чадвар сулрах магадлалтай. Харин гадаад эрсдэл нь, АНУ-ын ерөнхийлөгч Трампын худалдааны бодлого түүхий эдийн үнэд нөлөөлж болзошгүй гэж Монголбанк төсөөлөв.

Түүнчлэн Монголбанк төсвийн шаардлагатай санхүүжилтийн хэмжээ буурна гэж үзсэн байна. Батлагдсан төсвөөр 6.9 их наяд төгрөгийн санхүүжилт Засгийн газарт хэрэгтэй. Үүний 2.4 их наяд төгрөг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, 1.9 нь гадаад өрийн үндсэн төлбөрт, 2.6 их наяд нь дотоод өрийн төлбөрт зарцуулагдах юм. Тэгвэл Монголбанк Засгийн газарт 5.5 их наяд төгрөг хэрэгтэй гэж төсөөлжээ.

Учир нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд гадаад санхүүжилт орж ирсэн, дотоод өрийн хэмжээ буурсан учир төсвийн санхүүжилт буурна гэж тайландаа дурдсан байна. Мөн Монголбанк эрэлтийн шалтгаантай инфляцын нөлөөг ирэх саруудад буурна гэж үзжээ.

Хэдэн сарын өмнө татварын нөлөөгөөр шатахууны үнэ өснө, үүнийг дагаад инфляц нэмэгдэнэ гэж төсөөлж байсан бол Засгийн газрын шийдвэрээр А80, А92 шатахууны онцгой албан татварын тэглэсэн. Тиймээс инфляц бага зэрэг буурна гэж төсөөлжээ. Махны үнийг өснө гэсэн төсөөлөлтэй байсан ч энэ оны эхний гурван сарын байдлаар өмнөх төвшиндөө хадгалагдсан. Тиймээс энэ оны нэг, хоёрдугаар улиралд инфляц буурна гэж Монголбанк үзэж байна.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ СААРЧ, 3.8 ХУВЬД ХҮРНЭ

Азийн хөгжлийн банк энэ оны Монголын эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн жилтэй харьцуулбал бага зэрэг саарч, 3.8 хувьд хүрэх төсөөллийг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, 2017 онд нүүрсний экспорт, уул уурхайн хөрөнгө оруулалт сайжирснаар Монголын эдийн засагт өсөлт ирсэн нь 2018, 2019 онуудад үргэлжилнэ гэдгийг Азийн хөгжлийн банк тодотгов.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд энэ онд саарч 3.8 хувь болох ч, 2019 онд эргээд бага зэрэг нэмэгдэн 4.3 хувьд хүрнэ гэж тайландаа дурджээ. Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр нь Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, ялангуяа Оюутолгойн далд уурхай болно гэдгийг онцолсон байна. Гэвч тээвэрлэлтийн саад бэрхшээлээс үүдэн нүүрсний экспортын хэмжээ 2017 оны гүйцэтгэлд хүрэх-гүй, харин 2019 онд асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзжээ.

Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен "Эдийн засгийн гүйцэтгэл Олон улсын валютын сангийн хөтөлбөрт төсөөлснөөс илүү сайн байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулна. Уг хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн дэмжих нь ирээдүйд макро эдийн засгийн нөөц, бодлогын орон зай бүрдүүлэхийн зэрэгцээ Монголын мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монгол Улсын төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ий 3.9 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд ДНБ-ий 6.4 хувь, 2019 онд 5.1 хувь болно гэж тооцоолсон. Харин эдгээр төлөвт нөлөөлж болох сөрөг эрсдэлийг тооцоолох нь зүйтэй. Тухайлбал нүүрс, зэсийн үнэ буурах, өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учрах, махны үнэ өсөх, Оюутолгойн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт тасалдах, банкуудын бүтцийн өөрчлөлтийг хийх явцад санхүүгийн тогтвортой байдал алдагдах зэргийг дурдаж болно" гэдгийг хэлсэн юм.

Онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш 2016 онд 24.7 хувиар суларсан нь импортын үнэд нөлөөлсөн. Мөн гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж 2017 онд инфляцын төвшин 4.3 хувьтай гарсан бөгөөд 2018 онд нэмэгдэж найман хувьд, 2019 онд долоон хувьд хүрэх таамгийг Азийн хөгжлийн банкнаас дэвшүүлэв.

У.САРАНГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Эдийн засгийг хөтлөх ГУРВАН зөвлөмж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани