Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЕРӨНХИЙЛӨГЧ БА ВОСТОЧНЫ БООМТ

ЕРӨНХИЙЛӨГЧ БА ВОСТОЧНЫ БООМТХ.Баттулга Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд байхаасаа л Восточныг сонирхон судалж, эдийн засгийн тооцоо, үр ашгийг нь бодож үзсэн гэдэг. Монголын Тавантолгойн коксжих нүүрс Европ, Япон, Солонгосын ган үйлдвэрлэгчдийн хувьд тун ч сэтгэл татам "амттан” гэдэг нь эртнээс тодорхой болсон зүйл. Гачлантай нь БНХАУ хэмээх мөнхийн хөрш маань Монголын нүүрсний зах зээлд монополь тогтоож, хааш нь ч хөдөлгөхгүй хав барьчихаад байна.

Находка. Япон тэнгист орших энэ бяцхан булан Ерөнхийлөгчийн маань сэтгэлийг татаад удаж буй. "Нэгдүгээр хүн”-ий маань мөрөөдөл бол Находка дахь Восточны боомтоор дамжуулан Тавантолгойн "Хар алт”-ыг Ази, Европын хэрэглэгчдэд амсуулах. Энэ мөрөөдөл нь өнгөрсөн жил Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр биеллээ олсон гэхэд болно. Учир нь, энэ асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй тодорхой тохиролцоонд хүрээд байгаа. Одоо зөвхөн манай талаас тодорхой шийдэлд хүрэх дутуу байгаа юм. Ер нь Х.Баттулга Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд байхаасаа л Восточныг сонирхон судалж, эдийн засгийн тооцоо, үр ашгийг нь бодож үзсэн гэдэг.

Монголын Тавантолгойн коксжих нүүрс Европ, Япон, Солонгосын ган үйлдвэрлэгчдийн хувьд тун ч сэтгэл татам "амттан” гэдэг нь эртнээс тодорхой болсон зүйл. Гачлантай нь БНХАУ хэмээх мөнхийн хөрш маань Монголын нүүрсний зах зээлд монополь тогтоож, хааш нь ч хөдөлгөхгүй хав барьчихаад байна.

Дан сэнжигний барьцтайгаа тэлчилж буй залуу бөхөөс ялгаагүй Монголын нүүрсний салбарынхан хэзээ л бол хэзээ давхар шуудагнаас татаж, хавирч мэдэх өмнөд хөршүүдийнхээ хэлсэн үнэд сөхөрч, дургүй нь хүрвэл түгжиж орхидог хилийн боомтыг нь сахин хэдэн өдрөөр дугаарлана.

Энэ доромжлолоос салах боломжийг бидэнд ганц Восточны боомт л олгоно. Үүнийг эсэргүүцэгчид Өмнөговиос Восточны хүртэл дэвэн дэлхийг тойрсоор очих юм ярьдаг. Дэлхий тойрох нь ч хаашаа юм. Тээвэрлэлтийн зардал тодорхой хэмжээгээр өндөр гарна. Тэгээд яана гэж. Өнөөдөр бид урд хөрш рүүгээ нүүрсээ төмөр замаар тээвэрлэхийн оронд өндөр өртөг, эрсдэл бүхий автозамаар тээвэрлэж байна. Тээвэрлэлтийн хурд гэж авах юмгүй. Өртөг ч өндөр. Сажилсаар, гэлдэрсээр очиход нь хаалттай боомт хүглийнэ. Эсхүл гаалын ажилчдын хүнд суртал, замын цагдаа нарынх нь дээрэнгүй ааш угтана. 100 тоннын даазтай хүнд даацын автомашинууд "Нүүрсний зам”-д дорхноо элэгдэж бүрэн бус тээврийн хэрэгсэл, олон хоногийн аялалд сульдсан жолооч нар осолдож нүүрсэнд даруулсан хар замыг цусаараа будна. Энэ хүртэл хэчнээн ч сайхан залуу зам дээр амиа өргөв дөө. Гээд тэднийг дурсах хүн нэг ч үгүй.

Компани нь нүүрс тээвэрлэх эрх авч чадаагүйн улмаас "Хөрөнгө оруулагчдыг эх орноосоо хөөн гаргах тухай” мэдэгдэл хийсэн төрийн сайд ч гарсан. Анх УИХ-ын гишүүдийн гэх тодотголтой хүнд даацын автомашинууд хэд гурваараа хөлхөлддөг байсан бол өдгөө зах зээлийг нь тэнцүүхэн хувааж авсан хэд хэдэн монополь компани болон өргөжжээ. Хэн ийм амттай, өгөөжтэй бизнесээ зүгээр нэг тавиад туухыг хүсэх билээ дээ. Одоохондоо төмөр зам хэрэггүй. Тэвш тэвшээр нь зөөгөөд болоод л байна. Гол нь цаана нь хувин хувингаар халаас руу нь цутгах юаны урсгал бий. Жолооч үхэж л байг, машин эвдэрч л байг. Аль алиныг нь дахиад шинээр авчихаж чадна.

Саяхан "Жижиг Тавантолгой”-н нүүрсийг тээвэрлэдэг Винсвей компанийн эзэн дэлхийн баячуудын нэг болж, Форбес сэтгүүлийн жагсаалтад багтсан. Удахгүй араас нь Ажнай Д.Бат-Эрдэнээс авахуулаад бичигдээд эхлэх биз.

Говьд ингэж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж болж байхад төмөр замаар, тэр дундаа хойшоогоо Восточныгоор дамжуулан гуравдагч зах зээлд гаргана гэдэг сүйрлийн эхний дохио. Европ, Япон, Солонгосын хэрэглэгч гэдэг шал өмнөө ойлголт. Өгдөг авдаг нь ч өөр. Тэгээд ч Монголын Тавантолгойн нүүрс тэдний хувьд танил, тэгэхдээ мартагдашгүй сайхан амт. Учрыг өгүүлье.

Өдгөөгөөс найман жилийн өмнө нийслэл Улаанбаатараас холгүйхэн орших Чойр өртөөнөөс 50 гаруй вагон бүхий даруухан цуваа Находкийн буланг зорин хөдөлсөн юм. Манайхан тэр үед Оюутолгой, Рио тинто гээд эг маггүй байсан үе. Юун нүүрстэй манатай. Монголчуудын хэдэн үеэр нь тэжээх учиртай гэх Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг батлаад хэдхэн сар өнгөрч байлаа. Гэсэн ч тэрхүү даруухан цувааг тэрүүхэндээ баяр ёслолын байдалтайгаар үдэн гаргаж өгсөн юм. Монголын талаас "Говь-Урал” компани, Оросын талын хөрөнгө оруулагч болох Константин Димитрович Романовский гэсхийгээд цомхон бүрэлдэхүүнтэйгээр түүхэн цувааг үдэж өглөө.

Цуваа Монголын хилийг гарч, Сибирийг эмжсээр Находкад хүрч, түүнээсээ цааш усан онгоцонд ачигдан Япон, Солонгос гэхчилэн гуравдагч зах зээлийн хэрэглэгчдэд хүрч чадсан байна. Одоогийн бидний үхэн хатан мөрөөдөд хүрч чадахгүй байгаа тэр хэрэглэгчдэд Тавантолгойн коксжих нүүрсийг амтлуулаад зогсохгүй, нүүрсээ Восточныгоор дамжуулан гуравдагч, дөрөвдэгч зах зээлд хүргэж болох юм байна. Тэр бүү хэл дэлхийн зах зээлийн ханшаас хэд дахин доогуур үнээр урагшаагаа гаргаснаас хамаагүй өндөр үнэ хүргэж болохыг бодитоор харуулжээ. Харуулаад зогсохгүй ажил хэрэг болгохоор шуударч, Чойрт нүүрс угаах үйлдвэрийнхээ суурийг цутгаад эхэлж. Энэ үед "Энержи ресурс”-ийнхэн угаах үйлдвэрээ барьчих санаатай "Говь-Урал”-ынхнаас туршлага судалж, гаргасан замаар нь коксжих нүүрсээ экспортолсон түүхтэй юм билээ. Түүнчлэн одоо ч энэ "жим”-ээр Сакт-Петербург хүртэл вольфром тээвэрлэж, Нью-Иоркт хүргэж л байгаа.

Ингээд Тавантолгойн нүүрсийг / Орон нутгийн өмчит Тавантолгой ХК буюу бидний нэрлэдгээр жижиг Тавантолгойг энд ярьж буй/ урагшаагаа гаргах ажлыг "Таван толгой” ХК автотээвэр ашиглан, хойшоо буюу гуравдагч зах зээлд гаргах ажлыг "Говь-Урал” компани төмөр зам ашиглан хариуцан ажиллахаар болжээ. Орос, Польш, Япон, Солонгосуудтай хэл амаа ололцож, нүүрсний тээвэрлэлтийг саадгүй явуулах ажлыг гардан хариуцаж байсан К.Д.Романовский гэх эрхэм бизнесээ баталгаажуулах үүднээс Таван толгойн хувьцаанаас 1,023,100 ширхэгийг Монголын хөрөнгийн биржийн нэрлэсэн ханшаар худалдаж авсан гэдэг.

Энэ үед Япон, Солонгосууд нар утас цохино. "Амталгаа таалагдлаа. Одоо вагон вагонаар биш цуваа цуваагаар нь нүүрсээ нааш нь илгээ, яаралтай Костя”.

Костя яаравчилахыг хүслээ. Араанд нь асгарах шүлсээ савируулах түншүүдээ тэр удаан хүлээлгэж азаа үзэхийг хүссэнгүй. Банкнаас зээл авч Чойр дахь Нүүрс угаах үйлдвэр, Дамжин өнгөрүүлэх терминалын ажлаа түргэвчилэх санал гаргав. Чухам энэ шийдвэрээс болж, итгэл эвдсэн түншүүд нь Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах бодит төлөвлөгөөг үгүй хийсэн юм. Зээлийн барьцаанд тавьсан Тавантолгойн хувьцаанд нь шунасан зарим хамтрагч нар нь банк, шүүгч нарын тусламжтайгаар хувьцааг нь луйвардаж авснаар энэ түүх төгссөн. Энэ талаар Монголын хэвлэлээр бишгүй л бичсэн. Сонирхсон хүмүүс нэрт нийтлэлч Б.Ганчимэгийн "Луйврын орон” нийтлэлд энэ талаар тодорхой бичсэнийг гүүглээс хайгаад олж үзэж болно.

Харин энэ түүх бол өөр. Өдийг хүртэл Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргахад саад тээг учруулсаар буй бизнесийн бүлэглэлийнхэн, Тавантолгойн нүүрсийн бассейныг хятадуудын хараан дор ашигласаар ёроолыг нь үзэх сонирхол бүхий лобби бүлгийнхний бодит төрхийг илчилж, Монголын ард түмэнд Восточны боомтоор дамжуулан нүүрсээ экспортлох бүрэн боломж одоо ч байгаа төдийгүй, бүр тээвэрлээд хүргэчихсэн түүхийг өгүүлэхэд байгаа юм. Нэгэнт бодит жишээ, бэлэн загвар байхад алгуурлах хэрэг юу байна. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө энэ асуудлыг санаачилж, хөөцөлдөж буйг бодвол бүтэхгүй ч зүйл биш юм. Гагцхүү Монголын Тавантолгойн нүүрсний бассейнд эзэн сууж дураараа сэлж буй MCS-ийн Ж.Оджаргал, Ажнайн Д.Бат-Эрдэнэ, тэдний цаана эрх ашгийг нь хамгаалж буй улстөрчдийн асуудал л байна. Энэ асуудлаа шийдчихвэл Восточны ч ойрхон байна даа, ойрхон байна.

Amjilt.com
ЕРӨНХИЙЛӨГЧ БА ВОСТОЧНЫ БООМТ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани