Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Рио Тинто" бизнесийн хамтрагч уу, албан тушаалын хэргийн "ХОЛБОГДОГЧ" уу гэдэгт АТГ хариу өгнө

 
"Рио Тинто" бизнесийн хамтрагч уу, албан тушаалын хэргийн "ХОЛБОГДОГЧ" уу гэдэгт АТГ хариу өгнөМонголын Засгийн газар Оюутолгой төслийг "Рио Тинто" компанитай хамтран эзэмших Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас /2009/ яг есөн жилийн дараа тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас /АТГ/ хэрэг үүсгэн саатуулан шалгаж эхэллээ.
Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх хүртэл талууд ойлголцол, эрх ашгаа нэгтгэх гэсээр зургаан жилийн турш маргалдсан асуудалд ямартай С.Баярын Засгийн газар цэг тавьж, галт тэргийг гацаанаас хөдөлгөсөн нь түүний нэр дээр бичигдэх түүхэн хэрэг явдал байлаа. Тэгэхдээ энэ түүх лав түүний хувьд сайнаар гэхээс илүүтэй муугаар бичигдэж яваа, өнөөдөр тун муу дээрээ ирээд байгааг бид харж байна. Магадгүй үүнээс ч муугаар төгсөж болзошгүй...
С.Баярын долоон хаус гэж яригдсаар удаж байгаа ч түүнийг " сая л нэг юм шалгаж эхлэхдээ "үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, эсвээс"авлига авсан байж болзошгүй” гэх асуудлаар биш "албан тушаал урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон” үндэслэлээр шалгахаар болсон нь анхаарал татахаар байна. Учир нь саатуулан шалгах болсон уг үндэслэлийг харвал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хариуцлагыг түүнтэй ярих гэж байгаа бололтой.
Тэгэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй болсон, түүнчлэн хохироосон, хохирлыг тодорхой тогтоосон зэрэг нь тоо, баримтаар нотлогдсон байх тохиолдолд гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтантай уг шийдвэрийнх нь үр дагаврын хариуцлагыг ярих ёстой байх. Харин одоогоор Хөрөнгө оруулалтын гэрээгээр хэн давуу эрх олж авсан, үүнээс хэн хэдий хэр хэмжээгээр яаж хохирсон, ийм байдал бий болгохын тулд Ерөнхий сайд, Сангийн сайд нар албан тушаалаа хэрхэн урвуулан ашигласныг тогтоосон дүгнэлт хараахан гараагүй гэж ойлгогдож байгаа.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын ахалж байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын Ажлын хэсэг саяхан байгуулагдаж, одоо л ажлаа эхлүүлж байгааг түүний өөрийнх нь соашл хуудсан дахь "sponsored” мэдээллээс харж болно. Магадгүй УИХ-ын Ажлын хэсгийн хүлээж төвдөхгүйгээр АТГ болон бусад хуулийн байгууллагаас өмнө нь шалгаад гаргасан дүгнэлт байхыг үгүйсгэхгүй ч тэр талаар яагаад нийтэд мэдээлээгүй вэ, мөн зэрэгцээд УИХ-ын Ажлын хэсэг байгуулсан нь ямар зорилготой вэ гэх асуулт урган гарч ирнэ.
Тэр тусмаа Хөрөнгө оруулалтын гэрээний үр дагавар, түүний хариуцлагын асуудлыг ярих гэж байгаа бол яагаад гарын үсэг зурснаар нь Ерөнхий сайд асан С.Баярыг шууд дуудаагүй вэ. Яагаад Сангийн сайд асан С.Баярцогтыг сая долларын дансны асуудлаар нь дуудав гэдэг нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, эхлээд "эзэн" олж байгаад араас нь "хэрэг” олох гэсэн дарааллаар асуудал өрнөөд байгаа мэт хардлага төрөхүйц. Тэгэхээр хуулийнхны дараагийн гол нь ажил нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр хэн давуу эрх олж авсан, үүнд нь Засгийн газрын албан тушаалтнуудаа эрх мэдлээ хэрхэн урвуулан ашигласныг тогтоох явдал болж таарах нь.
Уг нь тодорхой байснаар нь долоон хаус, сая долларын дансыг мөшгөж, авлига авсан эсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгаж, улмаар авлига, хөрөнгийн эх үүсвэр хаанаас гаралтайг тогтоочихвол авлигадсан этгээд хариуд нь юу авсныг тогтоох замаар хэрэг явдал өрнөх нь гэж олон нийт таамаглаж байв. Тэгвэл нэгэнт цагдан хорих тухай шүүхийн шийдвэрт тусгагдаагүй үндэслэлээр цаашид шалгахгүй нь ойлгомжтой болов уу.
 
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ ХЭНД ДАВУУ ЭРХ ОЛГОСОН БЭ?
 
Оюутолгойн ордыг хөдөлгөөнд оруулах хүртэл зургаан жил үргэлжилсэн маргааны гол шалтгаан нь Монголын Засгийн газар төслөөс хувь эзэмших эсэх, эзэмшвэл хэдэн хувь байх, хувь эзэмшихгүй гэвэл хэдий хэр ашгийг хүртэх, эсрэгээрээ хувь эзэмшвэл бүр илүү их ашгийг яаж хүртэх тухай гудамжны тэмцэлдээ тулсан их мэтгэлцээн байлаа.
Эцэст нь "ард түмний" тал дийлж, Үндсэн хууль дахь "газрын баялаг бүх ард түмний өмч байна” гэсэн заалт ялж, Монголын Засгийн газар 34 хувийг эзэмших улс төрийн шийдвэр гарч байлаа. Тухайн үед С.Баярын Засгийн газарт өгсөн нөхцөл нь энэ байв.
Ийм нөхцөл дээр Засгийн газар Рио Тинтотой Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хамтдаа нэг завин дээр суусан юм. Оюутолгойн төсөл дээр зөвхөн Баяр, Баярцогт нарын ч биш үе, үеийн манай Засгийн газар Рио Тинтотой хамтрагч болох тэр нөхцөл өдгөө шалгагдаж буй нөхдүүдээс үл хамааран шийдэгдсэн хэрэг. Рио Тинто манай хамтрагч, энэ утгаараа "бусад" гэсэн тал байхгүй. Эдийн засгийн утгаараа хувьцааны 66 хувийг эзэмшиж буй тал тодорхой нөхцөлд "давуу” эрхтэй байх нь олон улсад мөрдөгддөг жишиг.
Оюутолгойн 34 хувийг эзэмшигчийн хувиар Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын зардлаас өөрийн хувь эзэмшилд дүйх хэмжээгээр хөрөнгө оруулах үүрэгтэй. Гэхдээ тэр хэмжээний хөрөнгө оруулалт гаргах эдийн засгийн чадавх байгаагүй учраас нөгөө хамтрагчаасаа зээлж ирсэн. Энэ нь манай талын хүртэх ноогдол ашгийг хойшлуулж байгаа нь ч үнэн.
Гэрээний энэхүү үр дагаврыг Монголын талд хохиролтой болсон гэж дүгнэх гэж байгаа бол энэ нь албан тушаал урвуулан ашиглаж, нөгөө талд давуу эрх олгосон үйлдэл үү, эсвэл бизнесийн зарчимд тулгуурласан тохиролцоо юу гэдгийг тогтоох ёстой болж таарна. Асуултын хариу аль талд гарахыг цаг хугацаа харуулах байх. Эцсийн дүндээ, "Рио Тинто” манай бизнесийн "хамтрагч” уу, эсвэл гэмт хэргийн "холбогдогч" уу гэдгийг тогтоох гэж байна.
С.Баяр, С.Баярцогт, тэрчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дараагийн шат болох далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан Ч.Сайханбилэг нарын буруутай эсэхээс үл хамаараад энэ бүхний цаана эрх ашиг нь хөндөгдөх Рио Тинто цаашид ямар хариу үйлдэл үзүүлэх нь монголчуудад хамгийн их хамаатай асуудал юм. Авлигын. албан тушаалын гэмт хэргийн холбогдогч болж дуусах уу, асар том бүтээн байгуулалтын хамтрагч хэвээр байх уу гэсэн асуултад л АТГ хариу өгөх бололтой.
 
З.Боргилмаа
Эх сурвалж: "Өглөөний сонин"

"Рио Тинто" бизнесийн хамтрагч уу, албан тушаалын хэргийн "ХОЛБОГДОГЧ" уу гэдэгт АТГ хариу өгнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани