Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бал чулуу ирээдүйн нефть болно гэнэ

Францын Ampere цахилгаан онгоц. 2 цагт 500 км зургаан зорчигчтой туулна. Цаашлаад 50-80 зорчигчтой болгох зорилт тавьж байна

Бал чулуу ирээдүйн нефть болно гэнэ

БАЛ ЧУЛУУ

Бал чулуу буюу графит нь шохойн чулуу, органик бодисоор баялаг занар болон нүүрсний үеүдэд оршдог байна. Нэрний гарал үүсэл нь "бичих” гэсэн Грек үгнээс гаралтай аж. Бал чулуунд 1789 онд А.Вернер нэр өгчээ. Сонирхолтой нь бал чулуу алмаас хоёр ижил бодис, өөрөөр хэлбэл цэвэр нүүрс төрөгчөөс бүтсэн эрдэсүүд. Гэхдээ бал чулуу маш зөөлөн, алмаас нь хамгийн хатуу, өндөр үнэтэй эрдэнэсэд тооцогдогдоно. Бал чулуу нь цахилгаан дамжуулдаг бол алмаас цахилгаан дамжуулдаггүй тусгаарлагч гэх мэт хоорондоо маш их ялгаатай аж. Энэ бүх ялгаа нь нано хэмжигдэхүүнд байх нүүрстөрөгчийн атомуудын бүтцээс шалтгаалдаг байна. Нэг зүйлээс гаралтай ч атомын бүтэц нь өөр учраас шинж чанарын хувьд маш их ялгаатай юм. Яагаад ижил химийн найрлагатай эрдсүүд өөр өөр харагдах байдалтай байдаг вэ.

Эрдсийн хувийн жин нь үүний шалтгаан болдог. Алмаас нь бал чулуунаас хамаагүй илүү нягттай байдаг. Эрдсүүдийн нягтын ялгаа нь тухайн эрдэс үүссэн гадаад орчны даралтнаас хамаардаг. Алмаас нь 150 км-ийн гүнд байх бөгөөд гадаад орчны даралт нь өндөр учир нүүрстөрөгчийн атомууд илүү чигжүү байдаг. Харин бал чулуу нь даралт багатай нөхцөлд үүсдэг учир зөөлөн байдаг. нүүрстөрөгчийн атомууд бал чулууных шиг илүү нээлттэй болдог. Бал чулуу 50-60 км-ийн гүнд үүснэ.

АНУ-ын Тесла моторс цахилгаан машин. 142 мянган долларын үнэтэй. Аккумляторын нэг цэнэгээрээ 411 км замыг туулна

БАЛ ЧУЛУУНЫ ХЭРЭГЛЭЭ

Дэлхий дахинд сүүлийн сүүлийн жилүүдэд бал чулууны эрэлт эрс нэмэгдэж байна. Учир нь бал чулуу нь лити ион батарейнд ордог гол түүхий эд юм. Дээрх батерейг зөвхөн автомашинд бус гар утаснаас эхлээд төрөл бүрийн ахуйн хэрэглээнд өргөнөөр ашиглана. Дундаж цахилгаан машин үйлдвэрлэхэд 50 кг орчим бал чулуу ордог гэж үздэг. Хятад улс энэ үйлдвэрлэлд ноёрхож байгаа бөгөөд дэлхийн бал чулууны хэрэгцээний 73 хувийг дангаараа хангадаг байна. Үлдсэн хэсгийг Бразил, Энэтхэг, Солонгос, Канад зэрэг орнууд үйлдвэрлэдэг.

Өнөөгийн нөхцөлд бал чулууны гол хэрэглээ нь шавартай янз бүрийн хувь хэмжээгээр холих замаар өөр өөр хатуулагтай харандааны бал хийдэг. Мөн гулсамтгай чанарыг нь ашиглаж машины эд ангиудад тосолгооны материал болгон ашиглаж байна.

Өндөр температурт хайлдаг, тэсвэртэй бодис, дулаан сайн дамжуулдаг учир хайлах зуух хийхэд ашиглаж, цахилгаан дамжуулах чанараараа цахилгаан эрчим хүчний сайн кондуктор болдог тул электрод хийхэд ашиглаж байна. Бал чулууны хамгийн түгээмэл хэрэглээ нь хуурай зай Li ion батарей юм. Бал чулуу нь хурдтай хөдөлж байгаа нейтронуудыг шингээх чадвартай байдгийг ашиглан цөмийн хуваагдлын урвалын хурдыг хянах цөмийн реакторт ашигладаг. Энэ бүхнээс үүдэн бал чулууны эрэлт өсөхийн хэрээр олборлолт, борлуулалт, үнэ өсч байгаа аж.

БАЛ ЧУЛУУНЫ ДЭЛХИЙН НӨӨЦ

Байгалийн бал чулуу дэлхийн олон улс оронд элбэг тохиолдох бөгөөд янз бүрийн хэрэглээнд олон арван жил ашиглаж байна. Бал чулуу дэлхийн царцдас бүрхүүл дэх хамгийн түгээмэл 15 ашигт малтмалын нэг. Бал чулууны үйлдвэрлэлд арав гаруй орон голлох байр суурийг эзэлдэг. Үүний дотор БНХАУ, Өмнөд Солонгос улс бал чулууны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд Австри улс удаалдаг байна.

БНХАУ-ын цахилгаан машин. Аккумляторын цэнэгээрээ 500 км замыг туулна

Өмнөд Солонгосын Kyeng-Sang аймагт олборлох боломжтой 24, 06, 15 метрийн өргөнтэй гурван давхарга олдсон илэрсэн. Өмнөд Солонгосын бал чулууны нүүрстөрөгчийн агуулга бага бөгөөд ихэвчлэн Япон улсад гангийн үйлдвэрлэлийн зориулалтаар экспортолдог байна. Харин Австри улс бал чулууны их хэмжээний нөөцтэй. Данубай голын зүүн эрэг Данклстейнэр ой бол Мюльдорфын бүс нутагт 64-80 км хүртэл газарт олборлолт явуулдаг. Мюльдорф-д бал чулууны үе 2-40 м хүртэл зузаантай. Зүүн өмнөд Австрид Леоберээс Роттенманн хүртэл 48 км урт бүсэд бал чулууны арвин их нөөцтэй ба хүдрийн 50-60 хувь нүүрстөрөгч агуулдаг. Бал чулууг баяжуулах замаар боловсронгуй болгож, 66-99 хувийн бал чулуу гарган авдаг байна.

Мөн Норвегийн хойд зүгийн Сенья аралд бал чулууны багагүй нөөц байдаг. Баян хэсэг нь 25-30 хувь нүүрстөрөгч агуулдаг. Гэхдээ өнөөгийн тогтоогдсон нөөц эцсийнх биш. Бал чулууны хайгуул бусад түгээмэл тархацтай эрдсүүдийг бодвол харьцангуй бага судлагдсан гэж үздэг. Цаашид шинэ технологи гарсантай холбогдуулан өндөр хөгжилтэй орнууд их хэмжээний хөрөнгө оруулалтыг бал чулууны хайгуул, олборлолт, боловсруулалт, технологийн судалгаанд оруулна. Сүүлийн үеийн судалгаагаар ойрын ирээдүйд хамгийн их хөрөнгө оруулалт татах салбар бал чулууных гэнэ.

 

БАЛ ЧУЛУУНЫ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ НЬ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ОЙРОЛЦООГООР 12 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ЭРГЭЛДДЭГ

Байгалийн бал чулууны дэлхийн хэрэглээ 2000 онд 600,000 тонн байсан бол 2011 онд 1.1 сая тонн болж нэмэгдсэн байна. Дэлхийн бал чулууны нөөцийг 2013 оны байдлаар 71 орчим тэрбум тонн гэж үзэж байжээ. Бал чулууны үйлдвэрлэл нь жилд ойролцоогоор 400,000 тонноор нэмэгдэж байна. Өнөөдөр бал чулууны эрэлт 2000 оноос хойш жил тутам 5 хувиар өсч байгаа нь тус эрдсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлж, энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт өссөөр байна. Хятад улс нь дэлхийн бал чулууны үйлдвэрлэлийн 70 гаруй хувь буюу жилд 800,000 орчим тонн үйлдвэрлэдэг.

Францын Ситроен цахилгаан машин. Аккумляторын цэнэгээрээ 260 км замыг туулна

БАЛ ЧУЛУУНЫ ИД ШИД БА ИРЭЭДҮЙ

Бал чулуу нь байгальд тохиолддог түгээмэл эрдэст тооцогддог тул сүүлийн 50-иад жил олны анхаарлыг нэг их татаагүй аж. Харин дэлхийн дулаарал үүссэнтэй холбоотойгоор улс орны Засгийн газрууд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зорилт тавьсан нь энэ эрдсийн нэр нэр хүндийг өргөсөн гэдэг. Түүнээс дутуугүй бал чулууны эрэлтийг нэмсэн зүйл нь гэр ахуйн бичил цахилгаан хэрэгсэл. Гар утас, сахлын машин, гар чийдэн, тэр бүү хэл хүүхдийн унаж зугаацдаг болсон машинууд анх бал чулууны хэрэгцээг нэмэгдүүлэх суурийг тавьжээ. Улмаар томоохон цахилгаан хэрэгслүүд батерейгаар ажилладаг болсон сүүлийн арваад жилд бал чулууны хэрэглээг гурав дахин нэмжээ. Бал чулуу нь бидний нэрлэж заншсанаар батерей, акуммлятор буюу цэнэг хураагуурын үндсэн түүхий эд юм. Сүүлийн жилүүдэд эрэлт нэмэгдсэн нь цахилгаан автомашин, онгоц, тэр бүү хэл галт тэрэг үүсч байгаатай холбоотой. Дулаан уур амьсгалтай орнууд ойрын жилүүдэд эрчим хүчний хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьж байгаа нь нь ч бал чулууны үнэ, хэрэглээг нэмэгдүүлнэ. Сүүлийн жилүүдэд хамгийн их хурдтай хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа салбар бол сэргээгдэх эрчим хүчний салбар. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, озоны цоорхойтой холбогдуулан дэлхий томоохон гүрнүүд СОР 21 хэмээх чуулганыг Парист зохион байгуулсан. Энэ чуулганаас том гүрнүүдэд нүүрсний хэрэглээг бууруулж сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалжээ. Түүгээр ч зогсохгүй сэргээгдэх эрчим хүчээр өөрсдийгөө хангахыг зорьж байгаа буурай хөгжилтэй орнуудад багагүй хэмжээний тусламж үзүүлнэ. Өндөр хөгжилтэй орнууд сэргээгдэх эрчим хүчний технологийг хөгжүүлэхийг чармайж байгаа бол буурай хөгжилтэй орнууд сэргээгдэх хүчний түүхий эдийг хайх ажилд багагүй хөрөнгө зарж эхэлж байна. Буурай хөгжилтэй орнуудын үзэж буйгаар өнөөдөр нефть, нүүрс, уран найдвартай эрчим хүчний эх үүсвэр биш. Харин бал чулуу, тори мэтийн байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хямд төсөр эрчим хүчний эх үүсвэр тус орнуудын хөгжлийн ирээдүй гэнэ. Ирээдүйд зөвхөн бал чулуугаар хийсэн маш богино хугацаанд цэнэглэгддэг асар их зам туулах бага оврын батерей ашиглана гэнэ. Эхний ээлжинд автомашинууд, удалгүй нисэх онгоц энэ батерейг нефтийн оронд хэрэглэнэ. Саяхан С1 тв-ийн "Ценцургүй яриа” нэвтрүүлэгт орсон БНН-ын дарга Б.Жаргалсайханы мэдээлснээр бол ирээдүйн тээврийн хэрэгслүүд бал чулуугаар хийсэн батерейг 15-хан минут цэнэглээд 3000 км замыг туулна гэв. Энэ технологи нь автомашины акул компаниудыг ойрын хугацаанд 10 сая машин үйлдвэрлэхэд хүргэх ажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Бал чулуу ирээдүйн нефть болно гэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани