Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хууль зүйг хэрэгжүүлэхээс зайлсхийх, татгалзах, тэр ч байтугай гажуудуулан завхруулах эрх Та нарт байхгүй”

“Хууль зүйг хэрэгжүүлэхээс зайлсхийх, татгалзах, тэр ч байтугай гажуудуулан завхруулах эрх Та нарт байхгүй”Оюутолгойн асуудал Монголын төр,засаг,нийгмийн анхаарлын төвд ороод буйтай холбогдуулан бид найман жилийн өмнө бичигдсэн нэгэн нийтлэлийг уншигчдынхаа сонорт хүргэж байна.

Оюутолгойн гэрээний эрх зүйн чадамжийг хөндсөн энэхүү байр суурийг "Ирээдүйтэй хөгжил” зөвлөлийн тэргүүн, судлаач Р.Эрхэмбаяр тухайн үеийн төр,засгийн удирдлагуудад хандан Ил захидлаар илэрхийлж байжээ.

Жич: энэ Ил захидал "Нийгмийн толь” сонины 2010 оны 4дүгээр сарын 27-ны өдрийн № 94-т, мөн "Зууны мэдээ” сонины 2010 оны 12дугаар сарын 8-ны өдрийн №292-т тус тус нийтлэгджээ.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ                 БА ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДЭД

Монгол Улсын Үндсэн хуулийн 1дүгээр зүйлийн 2дугаар заалтад "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн баталгаажуулсан бий. Энэ үүрэг,шаардлага төр,засгийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй Та нарт хамгийн түрүүнд хамааралтай. 

Улс,үндэстний хувь заяанд онцгой  ач холбогдолтой Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа  төрийн холбогдох байгууллагууд, өндөр албан тушаалтнууд Үндсэн хуулийн энэхүү суурь заалт, зарчмыг үл тоомсорлон нэн хариуцлагагүй ажиллаж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөний уршгаар уг гэрээ монголчуудад тун хохиролтой болсны дээр эрх зүйн хувьд мухардалд орчихоод байна.

Гэрээг хууль тогтоомж зөрчсөн үйлдэл,шийдвэрт тулгуурлан байгуулсныг юуны өмнө хэлэх хэрэгтэй.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн заалт 30.1. ба 30.3.-ыг зөрчиж, өөрөөр хэлвэл хуулиар шаардсан нөхцөл нь хангагдаагүй байхад гэрээг байгуулжээ.

"(Г)эрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим,удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн санал,дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй” гэсэн УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг мөн зөрчиж, хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ Засгийн газар илт хэтрүүлжээ.

"Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай” гэсэн уг тогтоолын 3 дугаар заалтыг ч биелүүлээгүй байна.

УИХ-ын 57 дугаар тогтоолын 4 дүгээр заалт буюу "Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/–д даалгасугай” гэснийг ч  үл хайхран хэрэгжүүлсэнгүй. 

Хууль тогтоомж зөрчсөн эдгээр болон бусад үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт 1.2., 25.1.8/, 38.2.1/, 41.1., 45.1., 46.2., 70.1., Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалт 3.1., 6.2., Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалт 3.2., 5.1., 7.1., 7.2., 7.3., 7.8., 23.1., 24.1.1/,  24.1.6/, 24.6., 30.6.-г тус тус зөрчсөн байна.

Хууль бус үйлдлээр гаргасан аливаа шийдвэр анхнаасаа хүчингүй байдаг эрх  зүйн маргашгүй хэм хэмжээ бий. Иймд хууль тогтомж зөрчсөн үйлдлээр байгуулагдсан Оюутолгойн гэрээ анхнаасаа эрх зүйн чадамжгүй хэлцэл мөн юм.

Нөгөөтэйгүүр энэхүү гэрээний агуулга (одоогоор илэрхий болсноор) Монгол Улсад мөрдөгдөж буй дараах хууль тогтоомжийн зүйл, заалтыг зөрчсөн байна. Үүнд:

1. Ашигт малтмалын тухай хууль: 5.6.,

2. Газрын хэвлийн тухай хууль: 20.2.1/, 32.1/ , 32.2/,

 

3. УИХ-ын 2008 оны 40дүгээр тогтоол: 3.1/, 2дугаар хавсралтын заалт 1., 2.1/ ба 4.,                                                                                                               

4. УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоол: 2. ба 3.

5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль: 12.1.,

6. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль: УИХ-ын 57 ба  40дүгээр тогтоолд зааснаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн гэрээг байгуулах ёстой байтал "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” 2011 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулийг үндэс болгожээ.

7. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль: 10.2.1/,

8. Монгол Улсын Үндсэн хууль: 25.1.8/, 38.2.1/,

9. Монгол Улсын Их Хурлын тухай хууль: 4.1.,

10.Монгол Улсын Засгийн газрын тухай хууль: 3.2., 5.1., 30.6.,

11.Үндэсний аюулгүй байдлын тухай хууль:  4.1.3. ("Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын заалт V.35.3.11/  ба  X.54.3/  мөн зөрчигджээ).

Эдгээр бодит нөхцөл байдлаас дүгнэвэл, Оюутолгойн гэрээ нь агуулгын хувьд ч хууль тогтоомж зөрчсөн тохиролцоо болсон бөгөөд Иргэний хуулийн заалт 56.1.1.-д тов тодорхой тусгагдсаны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гарцаагүй мөн юм.

Гэрээний агуулга хууль тогтоомжийг зөрчиж буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт 1.2., 5.4., 70.1., Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалт 3.2., 5.1., 7.1., 7.2., 7.3., 8.5., 8.7., 23.1., 24.1.1/, 24.1.6/, 24.6.-д тус тус нийцэхгүй байгаа болно.

Хөрөнгө оруулалтын гэрээтэй хамт байгуулагдсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг ил тод байдлын зарчмыг зөрчин өнөөг хүртэл олон түмнээс нууцалсаар байгаа тул түүний агуулга хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг тогтоох огт боломжгүй байна.

Хууль тогтоомжийг дур зоргоор тайлбарлан хэрэглэх, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, хууль зөрчиж гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг завдах зэрэг нь хуульт ёсыг эрхэмлэн дээдэлдэг аливаа улс оронд тэвчишгүй зүйл юм.

Тиймээс өнөөгийн Монгол Улсад эрх зүйт төрийн тогтолцоо, хууль зүй, Үндсэн хууль үйлчилж буй юм бол хууль тогтоомж зөрчсөн агуулгатайгаас гадна хууль зүйд харш үйлдлээр байгуулагдсан Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр байх ямар ч үндэсгүй.

Учир иймд төр,засгийн эрх баригч Та нар анхнаасаа хууль бус болсон Оюутолгойн гэрээг хууль зүйд нийцүүлэх, улмаар  эрх зүйн чадамжтай болгох талаар шийдвэртэй арга хэмжээг цаг алдалгүй  авах зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр улс оронд учирсан хохирлыг хязгаарлаж, хуульт ёсыг энэ чухал асуудал дээр сэргээн тогтоох боломж бүрдэнэ.

Олон түмэн Та бүхнээс хамгийн энгийн, мэдээжийн юм буюу хууль зүй, Үндсэн хуулиа дагаж мөрдөхийг л шаардаж байгааг энд зориуд онцлон тэмдэглэе.

Төрийнхөө хууль зүйг хэрэгжүүлэхээс зайлсхийх, татгалзах, тэр ч байтугай гажуудуулан завхруулах эрх Та нарт байхгүй.

Оюутолгойн гэрээг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах талаар юу хийснээ төрийн институци бүр иргэд, ард түмэндээ 2010 оны 5дугаар сард багтаан ил тод тайлагнан мэдээлэхийг шаардаж байна.

Монгол Улс, Улаанбаатар хот, 2010 оны 4дүгээр сарын 25-ны өдөр.  

"Ирээдүйтэй хөгжил” зөвлөл

 



“Хууль зүйг хэрэгжүүлэхээс зайлсхийх, татгалзах, тэр ч байтугай гажуудуулан завхруулах эрх Та нарт байхгүй”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани