Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Скрипаль нарыг НАТО-гийн бодисоор хордуулсан байж болзошгүй гэв

 
Скрипаль нарыг НАТО-гийн бодисоор хордуулсан байж болзошгүй гэвСолсберид болсон хэрэг явдалтай холбоотой нууц мэдээллийг Москва хүлээж авчээ. Энэхүү мэ­дээ­лэлд дурдсанаар Сергей болон Юлия Скрипаль нар АНУ, Их Британи болон НАТО-гийн орнуудын зэвсэглэлд байдаг BZ хэмээх химийн бодист хордсон, тэдний эдгэрч байгаа клиник шинж төлөв Швейцарийн эрдэмтдийн дүнэлтийг баталгаажуулж байна хэ­мээн өнгөрсөн бямба гарагт Оросын гадаад хэр­гийн сайд Сергей Лавров ярьжээ.
Гадаад болон батлан хамгаалах бодлогын Зөв­лөлийн хуралдаан дээр Лавров үг хэлэхдээ Шпиц хот дахь радиологийн болон хими- радиологийн шинжил­­гээний Швейцар­ийн төв­ийн тайлан илтгэлийг Москва нууцлах нөхцөлтэйгөөр хүлээж авсан тухай мэдээл­­жээ. Энэхүү төвийн мэргэжилтнүүд гурав­дугаар сарын 27-нд Химийн зэвсгийг хо­риг­лох олон улсын байгуул­лагаас Солсберид болсон хэрэг явдлын газраас авсан дээжээс тэдэнд ирүүлснийг шинжилж дууссаныг сайд онцолсон гэж "РИА-Новости” мэдээл­сэн байна.
 
ЛАБОРАТОРИЙН ДҮГНЭЛТ
 
"Химийн зэвсгийг хо­­риг­лох олон улсын бай­гууллагад тэдний явуулсан дүгнэлтийг би нэг ч үг гээлгүй эш татъя.  "Сорьцуудад хийсэн магад­­лан шинжилгээний үр дүнд химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид заасны дагуу хоёрдугаар ангиллын (категорийн) химийн зэвсэгт хамаарах BZ химийн хорт бодис, түүний дагалдах хэсгийн ул мөр илэрсэн. BZ нь хүнийг түр хугацаанд ухаан мэдрэлгүй болгодог тархи мэдрэлийг хордуулагч бодис мөн. Үүнийг хэрэглэсний дараа гучаас жаран минутын дараа сэтгэцийг хордуулах үр дагавар илэрч, дөрөв хүртэл хоног үргэлжилнэ. Ийм жороор бүтээсэн бодис АНУ, Их Британи болон НАТО-гийн орнуудын зэвсэглэлд байсан. ЗСБНХУ болон ОХУ-д химийн ийм нэгдлийг боловсруулах ажил хийг­дэж байгаагүй” хэмээн Лавров мэдэгдэв.
Үүний зэрэгцээ Швейца­­р­ийн төвийн мэ­дээл­­с­нээр, Солсбери­­гээс ирүүлсэн сорьцуудаас тархи мэд­рэлийг хор­дуулдаг А234 хэв шин­ж­ийн бо­дис "эх төлөвөөрөө, түү­ний задралын хэс­гүүд, нэ­лээд өндөр концент­­рацитайгаар илэр­сэн” болохыг сайд тодот­госон байна.
"Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, А234-ийн олж тогтоосон өндөр кон­­центраци гарцаагүй шууд үхэлд хүргэх байсан, хордуулсан, сорьц авсан цагийн хооронд нэлээд урт хугацаа өнгөрсөн болохоор Шпиц хотын төвийн мэргэжилтгүүдийн олж илрүүлсэн энэхүү бодис цэврээрээ, эх төлөвөөрөө, эх концент­рацитайгаа байгаа нь амархан дэгдэмхий шинж чанартай энэ бодис маш их эргэлзээ төрүүлж байгаа” хэмээн Лавров онцлон тэмдэглэжээ.
 
МОСКВАГИЙН АСУУЛТУУД
 
Сергей болон Юлия Скрипаль нарын клиник төлөв байдал BZ химийн бодис ашигласан тухай Швейцарийн лаборатор­ийн дүгнэлттэй дүйцэж байна хэмээн сайд онцлов.
"Юлия Скрипаль болон цагдаагийн ажилтан эмнэлгээс аль эрт гарсан, Сергей, Юлия нартай огт уулзуулалгүйгээр бидэнд өгсөн британчуудын мэ­­­дээл­­­лээр Сергей Скрипалийн биеийн бай­дал дээрдэж байгаа зэргийг анхааралдаа авч үзэх юм бол тэдний клиник төлөв байдал чухамхүү BZ хордуулагч бодис хэрэглэхтэй дүйцэж байна” хэмээн Лавров онцлов.
"Шпиц хотын ла­бора­­тор­ийн мэргэжилтнүү­дийн дүг­нэлтийг тусга­сан мэдээлэл эцсийн тайлан­гаас яагаад хасагдсаныг тодруулахаар бид химийн зэвсгийг хориг­лох олон улсын бай­­гууллагад хан­даж бай­на” хэмээн Лавров нэмж хэлжээ. Шпиц хотын лаборато­рийн мэ­дээллийг ашигласнаа химийн зэвсгийг хориг­­лох олон улсын байгуул­лага үгүйсгэсэн тайлбар хийхийг "сонс­вол сонир­холтой” байх болов уу гэж тэрээр "хошиг­носон” байна.
Гуравдугаар сарын 4-нд Британийн Солсберид Их Британид ашигтай тагнуул хийсэн хэргээр шүүгдсэн тагнуулын ажилтан асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нар хордсон бөгөөд энэ нь олон улс­ын томоохон дуулиан бол­сон юм. Эцэг, охин Скрипаль нарыг А234 бодисоор хордуулсанд ОХУ холбоотой гэж Лон­дон буруутгасан бө­гөөд Москва үүнийг эрс эсэргүүцэж байгаа билээ.
Скрипаль нарын халд­лагад химийн хорт бодис хэрэглэсэн байна гэдгийг химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын шинжээчид тодорхойлсон. Тайлан дүгнэлт бичсэн шинжээчид химийн бодис элдэв хольцгүй цэврээрээ байсан гэдгийг онцолж тэмдэглэсэн. Мөн түүнчлэн тайлан­гийн баримт бичигт "Илрүүлсэн химийн хорт бодисын нэр, бүрэл­дэхүүний та­лаар зөвхөн байгуулла­гын гишүүд үзэх боломж­тойгоор нарийн бичгийн дарга нарын газрын маш нууц илтгэлд байгаа” болохыг дурдсан.
Химийн зэвсгийг хо­риг­лох олон улсын бай­гуул­лагын хийсэн шинжилгээний үр дүн "Солсберид химийн хорт бодисын улмаас гурван хүн хордсон тухай Нэгдсэн Вант улсын дүгнэлтийг баталгаажуулж байна” хэмээн уг баримт өгүүлсэн байна.
 
ШВЕЙЦАРИЙН ЛАБОРАТОРИ BZ ХИМИЙН БОДИСЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ТАЙЛБАРЛАХААС ТАТГАЛЗАВ
 
АНУ, Их Британи болон НАТО-гийн ор­нуудын зэвсэглэлд байдаг химийн зэвсгийн ул мөр Солсберид болсон хэрэг явдалтай холбоотой химийн бодисыг магад­лан шинжлэх явцад илэрсэн тухай Москва шударгаар нийтэд ил болгосонд Швейцарийн Шпиц хотын лаборатори булзамхай хариу үзүүлэв.
Хийсэн шинжилгээ­ний талаарх мэдээллийг бие дааж тайлбарлах бо­ломжгүй, зөвхөн химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага энэ мэдээллийг тайл­барлах боломжтой хэмээн тус лабораторийн төлөөлөг­чид мэдэгдсэн байна. Британийн Портон -Дауны лаборатори ч гэсэн "Новичок” бай­гааг тогтоосон гэдэгт эр­гэлзэхгүй байна хэмээн тэд онцолсон байна. "Портон -Даун, Шпиц хоёр бол химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас томилогдсон лабораториуд. Нягтлан шалгах стандар­тууд маш хатуу чанд болохоор гарсан дүгнэлтэд итгэж болно” хэмээн   "Twitter”-т байрлуулсан мэдээнд дурджээ.
Химийн зэвсгийг хориг­лох олон улсын байгууллага Солсберид эцэг, охин Скрипалийг хордуулахад химийн хорт бодис хэрэглэсэн болохыг баталгаажуулсан магадлан шинжилгээний тайланг өнгөрсөн пүрэв гарагт нийтлүүлсэн. Гэхдээ хордуулагч бодисын нэр, гарал үүслийн талаар тайланд дурдаагүй ажээ.
 
Д.Энхээ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Скрипаль нарыг НАТО-гийн бодисоор хордуулсан байж болзошгүй гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани