Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу?

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу?

 

"Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэргийг Лондонгийн Арбитрын шүүх хэлэлцэж, Засгийн газрыг хариуцагчаар татаад байгаа. Тэгвэл энэ хэргийг АТГ-аас шалгаж, хэд хэдэн хүнийг саатуулаад байна.  Тухайлбал хэргийн эзэн  "Жаст”-ийн захирал Ш.Батхүү, "Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдааны хэлтсийн дарга байсан  Г.Амарбат, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг саатуулан шалгаж байна.  Хамгийн сүүлчийн мэдээллээр Б.Мөнхжаргалын гэрт нэгжлэг хийж, нууц баримт олсон талаар шуугиж эхлэв. Энэ нь "Эрдэнэт” үйлдвэрээс "Стандарт” банктай хийсэн "Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”  юм.  Энэ гэрээний  дагуу шалгалт хийхэд хамгийн эхлээд хуулийн байгууллагад дуудагдах хүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар байж магадгүй байна.  Учир нь Д.Сугар тухайн үед  Төрийн өмчийн хорооны дарга буюу "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм.  Тиймээс "Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”-нд  тэр гарын үсэг зурж, эрх үүргээ өөр нэгнээр төлөөлүүлэхээр тохиролцсон байж ч мэднэ.  Хуулийн байгууллага энэ асуудлыг тогтоосон бол "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ээлжит  шуугиан Д.Сугараар үргэлжлэх бололтой.

Д.СУГАР ГЭЖ ХЭН БЭ?

 

Тэр  тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан.   2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн даргаар томилогдож байв. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. 2004 онд УИХ-ын гишүүний сэнтийгээс буучихаад байхад нь нутаг нэгт дүү Д.Зоригт Монгол шуудан банкныхаа газрын захирлаар авч ажиллуулж байжээ. Тэрээр МИАТ-ийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэгт нэр холбогдож байсан.  Дарга байхдаа 41 удаа шүүхэд дуудагдаж байсан хэмээн өөрөө нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт нэр холбогдож хоригдож байсан гэхчлэн  Д.Сугарын тухай  баримтууд үргэлжилдэг.

ШАЛГУУЛАХ АСУУДЛЫГ УИХ ШИЙДНЭ

 

Д.Сугар одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа.  Энэ нь түүнд шууд хэрэг үүсгэн шалгах эрх зүйн үндэс байхгүй байна гэсэн үг. Үндсэн хуулийн 5.1-т зааснаар  "Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно”  хэмээн заасан байдаг.  Ер нь энэ заалт олон жил Д.Сугарыг бат хамгаалсаар ирсэн гэхэд болно.  Харин одоо хамгаалах эсэх нь юу л бол.  "Эрдэнэт”-ийг  барьцаалан зээл авсан гэх асуудлаар "Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”-нд түүний гарын үсэг байгаа л бол тэр энэ удаа сугарч үлдэж чадахааргүй байна.  Цэцийн гишүүд хуралдаж,   шалгаж болно гэж шийдвэр гаргавал шалгах эрх үүснэ.    Цэцийн гишүүд хөдөлдөггүй юм аа гэхэд ирэх тавдугаар сард Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно.  Түүний дараагийн хүнийг УИХ-аас цаг алдалгүй томилж чадвал  Д.Сугарыг шалгах эрх зүйн боломж нээгдэх юм. Ингэхээр "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалд Д.Сугарыг нэн даруй шалгуулах эсэхийг УИХ-аар  шийдэхээр байна. Учир нь УИХ-аас түүний дараагийн  хүнийг хэдий чинээ хурдан хүнийг томилно төдийчинээ үйл явдал хурдан үргэлжилнэ. Эрх баригч МАН-ын хувьд намынхаа лидер болох С.Баярыг хорьж шалгахад дуугараагүй юм чинь "Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд удаан хугацаанд нэр холбогдоод буй Д.Сугарыг шалгуулахад саатах зүйл үгүй л болов уу.   Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчим манай улсад хэр мөрдөгдөж байгаа нь Д.Сугарын хэрэг дээр харагдахаар байна.

Ш.БАТХҮҮ БА Д.СУГАР

 

Өнгөрсөн хугацаанд  "Жаст”-ын Ш.Батхүү энэ хэрэг дээр Д.Сугарыг цээжээрээ хамгаалж ирсэн байдаг. Тэр мэдүүлэгтээ "Д.Сугар гарын үсэг зураагүй, түүний гарын үсгийг хуурамчаар зурсан” гэж өчсөн нь өчнөөн удаа давтагдсан байх.  Мөн Д.Сугар ярилцлагадаа "Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудалд миний жинхэнэ гарын үсэг  гарч ирвэл би хорих 461 дүгээр ангийн үүдэнд очъё” гэж их л итгэлтэйгээр хэлжээ. Ер нь Ш.Батхүү Д.Сугарыг үеийн үед хамгаалж ирсэн.  Харин эдгээр өдрүүдийн дараа, олон баримт ил болсны араас тэр хамгаалсаар байж чадах болов уу.  Д.Сугар хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ш.Батхүүгийн талаар "Тэр хүнийг таних, танихгүйн асуудал тийм чухал юм уу. Нүгэл буяны талаар жаахан ч гэсэн юм ойлгодог бол хичнээн хүн чирэгдүүлж байгаагаа, улс орноо яаж хохироож байгаагаа тэр хүн бодмоор юм. Уул нь өөрөө анхнаасаа л хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрийнх нь гарын үсэгтэй тодорхойлолт ч бий” гэсэн байдаг. Ер нь сүүлийн үед Ш.Батхүү, Д.Сугар нарын  хоорондын харилцаа таарамжгүй болсон талаар ч ярьж эхэлсэн.

Д.СУГАР VS Ц.ДАВААСҮРЭН

 

Цэцийн гишүүн Д.Сугар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг нэр төрд халдсан гэх үндэс­лэлээр шүүхэд өгсөн байдаг.  Харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байна. Ц.Даваасүрэн гишүүн Д.Сугарыг "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар болон бусад хэрэг холбогдуулан шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Үүнийх нь төлөө гишүүнийг шүүхэд өгсөн байдаг. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Энэ хүн анх 2014 оноос эхлээд ЦЕГ-т шалгагдаж байгаад АТГ-т шилжсэн. АТГ "УИХ энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч өгөөч” гэсэн саналыг тавьж байсан юм. Ямар нэг асуудал байсан болоод хуулийн байгууллага дээрх хүсэлтийг тавьсан байж таарна. Энэ талаас нь харж шүүх дээрх шийдвэрийг гаргасан. Д.Сугар ийм олон асуудалд холбогдчихоод санаа нь зовохгүй яваад байгаа биз. Санаа нь зовохгүй байна гэдэг чинь энэ хүний мөн чанарыг харуулж байгаа. Ийм хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Түүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусгавар болно. Энэ үед нь би өөрөө АТГ-т асуудлыг барьж очоод шалгуулна. Прокурор энэ асуудлыг хаасан. Яагаад асуудалд холбогдоод байхад прокурор хаагаад байгааг гайхаж байна” гэсэн байдаг. Ийнхүү Ц.Даваасүрэн гишүүн  Д.Сугартай холбоотой асуудлаар байнга  үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Ер нь "Эрдэнэт” тойрсон асуудлыг шалгах үйл явцыг харахад Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцээс "сугалах” цаг ойртсоор байх шиг.

 Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өнөөдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өнөөдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани