Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Рио Тинто”-д илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Рио Тинто” группын Гүйцэтгэх захиралд захидал явуулснаа мэдэгдэж, "Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт хойшилсон нь Монголын Засгийн газраас хамаараагүй гэдгийг олон нийтэд зарлалаа.

Уг захидлын араас "Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд дахин захидал илгээж, далд уурхайн санхүүжилтийг цаг алдалгүй шийдье, хүрэлцэн ирнэ үү хэмээн учирлажээ.

Ерөнхий сайдын захидлыг MMJ орчуулан хүргэж байна.

                                                            ЭРХЭМ ХҮНДЭТ УОЛШ ТАНАА,

 "Оюутолгой” хамтарсан төслөө дараагийн шатанд гаргахын тулд Монголын Засгийн газар өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд шинэ баг, шинэ хандлагаар чармайн ажиллаж буйг Ерөнхий сайдын хувьд тэмдэглэе. Бидний хамтын хүчин зүтгэлийн дүнд тодорхой ахиц дэвшил гарч буй хэдий ч, "Оюутолгой” төслийн  амжилттай хэрэгжилтэд дараагийн шатны ололт шаардлагатай хэвээр байна.

Танай компани болон Монгол улсын хоорондын харилцааг улам бэхжүүлэх чухал үе шатанд бид хүрээд буй тул Танд ийнхүү шууд хандаж байна.

Өнгөрсөн 2013 онд Оюутолгойн үйлдвэрлэлийг эхлүүлсэн нь гайхалтай ололт, чухал үйл явдал болсон хэдий ч далд уурхайн бүтээн байгуулалтыг аль болох түргэн хугацаанд үргэлжлүүлэх нь манай Засгийн газар, Монголын ард түмний хувьд нэн чухал юм. Иймд бид хамгийн чухал төслийнхөө дараагийн шатанд хэрэгцээтэй санхүүжилтийг бүрэн дүүрэн дэмжих болно.

Хоёр талын үр дүнтэй хэлэлцээрийн явцад "Рио Тинто”, "Эрдэнэс Оюутолгой” компанийн хооронд харилцан шийдвэрлэх ёстой тун цөөн асуудал үлдээд байгаа билээ. Энэ оны 2 дугаар сарын 19-нд "Рио Тинто”-д "Эрдэнэс Оюутолгой” компаниас илгээсэн захидалд дурдсанчлан, эдгээр асуудлыг олон улсын бизнесийн зохистой хэв журмын дагуу түвэггүй шийдвэрлэж болно гэдэгт итгэж байна.

Бид "Рио Тинто” компанийн талаар олон нийтийн дундах эерэг байр суурийг хадгалахыг чухалчилсаар ирсэн боловч Зээлдүүлэгчдээс зээлийн баталгааны хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулахыг  шаргуу хүссэн хэвлэлийн мэдээний саналыг эрхэм Jean Sebastian Jacques-ээс хүлээж авсан. Төслийн санхүүжилтийн хугацааг ийн уртасгаж байгаа итгэлтэй бус хандлагад харамсаж байна.

Далд уурхайн ТЭЗҮ-ийг 2014 оны 2 дугаар улиралд боловсруулж дуусгах хэдий ч 3 дугаар сарын 31-нд зээлдүүлэгчдийн баталгааны хугацаа дуусахаас өмнө төслийн санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхтэйгээр бид Улаанбаатар эсвэл Лондонд уулзалт хийж, далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд бэлэн байна.

Монголын Засгийн газар ил уурхайн амжилттай, хэвийн үйл ажиллагаа болон далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтэд бүрэн дэмжлэг үзүүлсээр байгаа билээ.

"Оюутолгой” төсөл нь Монгол улс болон бидний "Рио Тинто”-той байгуулсан түншлэлд ч мөн адил чухал ач холбогдолтой. Манай хувьцаа эзэмшигчид, Монголын ард түмний тусын тулд бидний харилцаанд шинэ шат эхлүүлж, Оюутолгойг  хөгжүүлэх цаг ирсэн гэдэгт итгэж байна.

Гүнээ хүндэтгэсэн,

Н.Алтанхуяг

Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг захиаг 3 дугаар сарын 27-нд явуулсан. Давхар "Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга, тус компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал мөн "Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захиралд ч илгээжээ.

Ерөнхий сайдын захидлыг баталгаажуулж, басхүү хариу хүсч энэ сарын эхний долоо хоногт "Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд мөн захидал явуулсан байна. Захидалдаа Ерөнхий сайдын байр суурийг бататгахын хамт Улаанбаатар хотноо уулзахыг урьжээ. Харин "Рио Тинто” хэрхэн хүлээж авсан талаар тодорхой мэдээлэл алга. Д.Ганболд Захирал захидалдаа 4 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт Улаанбаатарт ирэхийг урьсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг яагаад "Рио Тинто” руу захидал бичих болсон шалтгааныг ойлгоход түвэгтэй биш. Өнгөрсөн оны 7 дугаар сард "Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчиг  далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөх боломжгүй хэмээн "Рио Тинто”-д захидал бичээд буруудсан удаатай. Энэ удаад дахиад "Эрдэнэс Оюутолгой” компанийн Захирал захидал явуулахаас илүүтэй Ерөнхий сайдын өөрийн гарын үсэг, албан бланктай захидал очих нь "Рио Тинто”-д итгэл үнэмшил төрүүлж таарна. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд далд уурхайн санхүүжилт хойшилсон нь Монголын Засгийн газар зөвшөөрөхгүй байгаатай холбоотой хэмээн "Рио Тинто” олон улсад мэдээлдэг. Энэ удаад Засгийн газраас хамаараагүй, далд уурхайн санхүүжилтийг дэмжиж байсан шүү гэдэг мессежийг урьтаж өгч байгаа нь энэ юм.

Ерөнхий сайдын захидлын агуулгыг харвал Засгийн газар хатуу байр сууринаасаа татгалзжээ гэж ойлгогдоно.

Өнгөрсөн 8 сарын турш тодорхой асуудлуудыг тавьж, далд уурхайн санхүүжилт дээр "Рио Тинто”-г "шахах” гэж оролдсон Засгийн газрын төлөвлөгөө талаар болж буй бололтой. Далд уурхайн ТЭЗҮ-ийг бэлэн болгож, анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тодруулж гэмээнэ санхүүжилтийг зөвшөөрөх хатуу байр суурьтай байсан Засгийн газар ийн буулт хийлээ. Асуултын бүх тэмдгийг хойш тавиад, төслийн санхүүжилтийг зөвшөөрөхөд бэлэн гэдэг "мессеж”-ээ Ерөнхий сайд хэлчихэж.

Харин "Рио Тинто”-ийн зүгээс Монголын Засгийн тэргүүний захианд хариу өгсөн талаарх мэдээлэл алга. "Туркойз Хилл Ресурс” компанийн өнгөрсөн жилийн тайлангийн хэвлэлийн мэдээнд далд уурхайн санхүүжилтийг 3 дугаар сарын 31-нээс өмнө амжихгүй бол энэ оны хоёрдугаар хагаст багтаан шийдвэрлэхийг хичээнэ хэмээн дурдсан. Энэ оны хоёрдугаар хагаст багтаана гэдэг нь 2014 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө гэсэн үг. "Рио Тинто” Монголын Засгийн газартай зөвшилцөж чадахгүй бол гэдгээс өөрөөр төслийн санхүүжилтийг ингэж хойш татах үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй. Нэгэнт Засгийн газар үл ойлголцсон бүх асуудлаа хойш нь тавья гэж байгаа бол төслийн санхүүжилтийг 6 дугаар сарын 1 гэхэд шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Үүнээс цааш хугацаа сунжрах нь Монголын эдийн засагт тун хүнд тусах нь гарцаагүй. Ерөнхий сайд яаравчлан захидал бичсэн шалтгаан энэ биз ээ.

Эх сурвалж: http://www.mongolianminingjournal.com/

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Рио Тинто”-д илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өнөөдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өнөөдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани