Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 21-р зууны санхүүгийн улаан цагаан луйвар

 
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 21-р зууны санхүүгийн улаан цагаан луйварМонгол улс зах зээлийн нээлттэй эдийн засгийн харилцаанд шилжээд 20 жилийн нүүрийг үзэж байгаа ч  Ардчилсан  Монгол  улсын  Хамтарсан Засгийн газар, түүхэнд анх удаа  үндэстэн дамнасан корпорацуудын эрх ашигт нийцүүлэн, тэдгээрийн санхүүгийн луйврыг  ард түмнийхээ хөрөнгөөр барьцаалан баталгаажуулж өгөв.
    Олон улсад мөрдөгдөж буй бизнесийн хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулалт  шууд ба шууд бус хоер хэлбэрээр хийгддэг. Шууд хөрөнгө оруулалтаар  төрийн өмчийн улсын үйлдвэрийн газрын дүрмийн сангийн тодорхой хэсгийг болон дэд бүтцийн обьектэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулж, төрийн өмчийг  хувийн эзэмшил, менежментэд шилжүүлдэг бол шууд бус, багцын хөрөнгө оруулалтаар санхүүжилтийн үйл ажиллагаанд болон шийдвэр гаргалтанд хяналт тавих боломжгүй,нийт үйлдвэрлэлийн зардлыг  санхүүжилтийн давуу эрхийн хувьцааны хэлбэрээр хөрөнгө оруулалтад тооцож,ирээдүйд бүтээгдэхүүн борлуулалтын ашгаас давуу эрхийн хувьцааны  ноогдол ашиг болон хүүгийн  хуримтдлагдсан төлбөрийг эн тэргүүн ээлжинд шаардаж гаргах эрх  эдлэх замаар хэрэгжүүлдэг. Үүгээрээ  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан санхүүжүүлэх давуу эрхийн хувьцаа нь шууд хөрөнгө оруулалт бус , багц хувьцааны , давуу эрхийн санхүүгийн луйвар , өндөр хүүтэй санхүүгийн давхар түрээс , шууд бус хөрөнгө оруулалтын нэгэн хэлбэр юм.   
       Гэрээнд зааснаар Айвенхоумайнз Монголиа инк \АММИ\ ХХК нь \цаашид хөрөнгө оруулагч\  Монгол улсын компаний тухай хуулиар байгуулагдсан ХХК бөгөөд  толгой компани болох  Айвенхоумайнз ЛТД нь 1995 онд  Канадын Юкон улсын  бизнесийн корпорацийн хуулийн дагуу бүртгүүлсэн нээлттэй корпораци \incorporated\, 1997 онд дүрмийн сангаа хязгааргүй тооны  нэрлэсэн үнэгүй энгийн хувьцаа, мөн хязгааргүй тооны давуу эрхийн  хувьцаа болгон өсгөсөн , Нью Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр  IVN нэрээр бүртгэлтэй,  2009 оны 3 улиралд зах зээлд 378 сая ширхэг энгийн хувьцааг гаргасан ба  компаний хувьцааны зах зээлийн бодит үнэлгээ   Торонтогийн хөрөнгийн биржид   1,8  миллард ам. доллар,  Нью Йоркийн хөрөнгийн биржид  2,3  миллард  ам доллар  байсан ба хөрөнгө оруулалтын гэрээ хийсний дараа нэмэлт хувьцаа гарган нэгж хувьцааны үнэ 25 канад доллар буюу  2 дахин  өссөж  компаний зах зээлийн үнэлгээ мөн  тэр хэмжээгээр нэмэгдээд  байна. 
    Энэ  үнэлгээ , мэдээж  АММИ  ХХК-д   шууд хамааралтай бөгөөд  Засгийн газрын  ажлын хэсэг  Айвенхоумайнзийн хувьцаа эзэмшиигчдын  хувьцааны хөрөнгө болох  АММИ  ХХК-ний Оюутолгой төсөлд орсон 1,0 тэрбум ам. долларын бодит хөрөнгө оруулалтыг  санхүүгийн  аудит шалгалтгүйгээр , хувь нийлүүлэгчдийн зээл  хэлбэрээр тооцож, жилийн 9,9%  дээр АНУ-ын хэрэглээний индексээр нэмэгдүүлсэн хүүг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс  тооцохоор  тусгасан нь  өнөөдрийн байдлаар хувь нийлүүлэгчдийн зээлийн төлбөрт ойролцоогоор  123 сая ам. долларын хүү нэмэгдэж, зээл,хүүгийн төлбөрт 1,123 тэрбум ам. долларын өр үүсгэж, 2013 оны 3 сар хүртэл 3,369 тэрбум ам. долларын өртэй  болж байгаа нь Айвенхоумайнз компаний хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрөнгийг хууль бусаар дээрэмдсэн, өмчлөх эрхт нь халдсан  улаам цайм санхүүгийн хувьцааны луйвар бөгөөд цаашид Айвенхоугийн хувьцаа эзэмшигчидийн зүгээс хөрөнгийн маргаан үүсгэх бодит нөхцөл байдал үүсээд байгааг Монгол улсын хууль хяналтын байгууллагууд болон Улсын Их хурал  Аюулгүй байдал гадаад бодлого, Хууль зүйн  байнгын хороо анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
     Нууц байсан хувь нийлүүлэгчдийн гэрээгээр  АММИ ХХ \нээлттэй хувьцаат \ компанийг  цаашид  Оюутолгой  ХХК\ хаалттай хувьцаат \ компани болгон өөрчилж, хувь нийлүүлэгчид нь Британийн  Виржинийн Аралын улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан  Оюутолгой \АйБиВи\ ХХК, Нидерланд улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан  Оюутолгой нидерланд \БиВи\, Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан , төрийн өмчит компани "Эрдэнэс МГЛ” ХХК болгон өөрчилж , Төрийн өмчит компани нь шинээр өөрчлөн байгуулагдсан  Оюутолгой компаний энгийн хувьцааны 34%  эзэмшиж, энэ хувьцаанд оногдох хөрөнгийг Айвенхоу компаний хувьцаа эзэмшигчид  санхүүжүүлэх хувьцаа хэлбэрээр  төлөх үүрэг хүлээж үүнд мөн 9,9% дээр АНУ-ын ХҮИ-ээр нэмэгдүүлсэн хүү тооцохоор  гэрээнд тусгажээ.  Хөрөнгө оруулалтын гэрээний 9,5-д Оюутолгой төсөлд шинээр нэмж оруулах хөрөнгө оруулалтыг  ойролцоогоор 4,0 тэрбум орчим ам. доллар \анх оруулж ирсэн гэрээний төслөөс 1,0 тэрбум ам. доллар бууруулсан  \  гэж гэрээнд заасан ба үүний төрийн эзэмшилийн 34% нь 1,176 тэрбум ам. доллар болж байна. Гэрээнд заасны дагуу эхний 8 жилд ноогдол ашиг хувиарлахгүй хувилбараар тооцвол  энэ хугацаанд зээлийн хүүд 1,157 тэрбум ам. долларын хүүгийн өр хуримтлагдаж, санхүүжүүлэх хугацааны эцэст төрийн өмчийн компаний энгийн хувьцааны эзэмшилийн хуримтлагдсан өр 2018 онд 2,333 тэрбум ам. доллар болж  энэ өр цаашид ямар хэмжээнд хүртэл өсөх нь тодорхой бус ба  хэд хэдэн хувилбараар тооцоог хийж үзэхэд  наад зах  нь 20 жил  цаад  тал нь 30 жилийн дараа  Монголын тал  ноогдол ашиг авч эхлэх учраас  Монголын талд зээлээр энгийн хувьцаа эзэмших нь ашиггүй хувилбар  болох нь тодорхой байна.Мөн Монголын тал  цөөнхи хувьцаа эзэмшигчийн хувьд Оюутолгой компаний ТУЗ-д санал гаргаж, ноогдол ашиг хувиарлах,үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалтын бодлого зэрэгт нөлөөлөх боломжгүй юм. Түүгээрч үл барам  Монгол улсын компаний тухай хуулийн  ашиг сонирхолын зөрчилтэй хэлцэлийг хязгаарласан Компаний хуулийн 12 дугаар бүлгийг хувь нийлүүлэгчдийн гэрээний 5.2-т хязаарласан заалт оруулсан нь Монгол улсын  компаний тухай хуулийн заалтыг зөрчин,  олонхи хувьцаа  эзэмшигч Айвенхоу болон түүний хамааралтай этгээдүүдийн эрх ашгийг хамгаалсан, цөөнхи хувьцаа эзэмшигч Монголын талын эрх ашгийг боймолсон шудрага бус хэлцэл болсон байна.      
     Хөрөнгө оруулалтын гэрээний үндэслэлд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн Айвенхоумайнз компаний хувьцааны арилжааны хөрөнгөөр санхүүжүүлэхээр заасан ба  Оюутолгой төсөлд нэмэлт хөрөнгө оруулалтын 66% буюу 2,640 тэрбум ам. долларын хөрөнгөд шаардагдах хэмжээний  санхүүжүүлэх хувьцааг  Оюутолгой компаниас гарган  энэхүү хувьцааг  Айвенхоу, түүний томилсон Рио Тинто групп, эсхүл Айвенхоугийн салбар компианууд тэрүүн ээлжид эзэмшин, улмаар санхүүжүүлэх хувьцаа нь давуу эрхийн хувьцаанд хөрвөж, улирал тутамд ноогдол ашиг төлөх, төлөөгүй тохиололд хуримтлуулж тооцох, ноогдол ашгийг тооцохдоо АНУ-ын инфляцийн түвшингээр өсгөж тооцох, давуу эрхийн хувьцааг шаардаж гаргах эрх эдлэх, санхүүжүүлэх хувьцаанд 9,9% дээр АНУ-ын ХҮИ-ээр нэмэгдүүлсэн хүүг тооцож байхаар гэрээнд заасан байна. Санхүүжилтийн хугацааг хувь нийлүүлэгчдийн гэрээнд  гэрээ хүчин төгөлдөр болсоноос хойш 6 жилийн хугацаанд үйлчлэхээр заасан байна. Тэгвэл  санхүүжилтийн хугацаанд 1,948 тэрбум ам. долларын санхүүжүүлэх хувьцааны хүүгийн өр, давуу эрхийн хувьцаанд хөрвөснөөс хойшхи хуримтлагдсан ноогдол ашиг  792 сая ам. долларын өр , нийт 2,740 тэрбум ам. долларын  өр үүсэж байна. 
      Гэрээний нөхцлөөс харахад  Айвенхогийн хувьд маш олон давуу боломж олгогдсон ба  ямарч хэлбэрээр хөрөнгө оруулсан байлаа гэхэд  Айвенхоу болон түүнд хамааралтай этгээдүүд эхний ээлжинд  авсан бүх зээлээ хүүгийн хамтаар төлүүлэх, Айвенхоугийн хөрөнгө  оруулсан гэх хувь нийлүүлэгчдийн зээл  1,0 тэрбум ам. долларын өр хүүгийн хамт төлөгдөх, Айвенхоуд хамааралтай  этгээдээс авсан бүх зээлийг хүүгийн хамт төлсөн байх, санхүүжүүлэх хувьцаанд тооцсон  ноогдол ашгийг хүүтэйгээр эргүүлэн төлсөн байх, бусад давуу эрхтэй хувьцааны хуримтлагдсан ноогдол ашгийг  төлсөн байх энэ бүх өр төлөөсийн дараа  Төрийн өмчийн компанийн энгийн хувьцаанд ноогдол ашиг хувиарлах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна. Тийм учраас Монголын тал ойрын ирээдүйд ногдол ашиг авах боломжийг хаагаад зогсохгүй авсан зээлийнхээ  хүүнд маш их алдагдал хүлээж, Оюутолгой компаний ашгийг үндсэндээ Айвенхоу хүртэх боломжийг бүрдүүлсэн байна.    
     Ийнхүү Айвенхоу компани нь Оюутолгой ордын баялгийг үнэлж  хувьцаа гарган энэхүү хувьцаанаас оруулсан хөрөнгө оруулагч нарын хувьцааны хөрөнгийг Оюутолгой компанид  санхүүжүүлэх хувьцаа хэлбэрээр жилийн 12,3-12,5% хүүтэй зээлээр санхүүжүүлж, ,санхүүгийн түрээсийн зуучийн үүргийг гүйцэтгэн,  улмаар уг санхүүжүүлэх хувьцааг санхүүжүүлэлтийн хугацаа дуусны Оюутолгой компаний давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэх  замаар компаний  66%  хувьцааг эзэмшиж , улирал тутам хуримтлуулсан ноогдол ашиг тооцож  байгаа  нь санхүүгийн  илт луйвар Айвенхоумайнз компаний хувь нийлүүлэгч нарыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч гэж үзэх үндэслэл байхгүй байна.       
Хамгийн энгийнээр ойлгоход Засгийн газар ба гадаадын хөрөнгө оруулагч нарын хооронд  Оюутолгой ордыг ашилах талаар тохиролцоод буй төсөл нь санхүүгийн томоохон хэмжээний гүйлгээ юм. 
Монгол улсын хувьд газар доор байгаа  нөөц баялаг нь ихээхэн хэмжээний санхүүгийн хөрөнгө буюу актив , гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд өөрийн биет хөрөнгө, олон улсын хөрөнгийн зах зээлд гарах шууд гарц, хөрөнгө босгох менежментийн ур чадвар зэрэг нь мөн актив хөрөнгө бүрдүүлэх үндсэн нөхцөл юм . Тийм учраас  энэхүү том хэмжээний санхүүгийн гүйлгээний гэрээ хэлцэл хийх зорилго нь хоёр тал өөрсдийн тус тусын активыг нийлүүлж нэг үйл ажиллагаа болгож, ашиг алдагдал, эрсдлийг  хуваалцаж, аль нэг тал нь энэ хүү хэлэлцээрийн нөхцөлийг өөртөө давуу ашигтайгаар шийдвэрлэх учиргүй . Өнөөдрийн байдлаар энэхүү хэлэлцээрийн үр дүнд Монголын тал хөрөнгө оруулалтын зээлийн бүх эрсдлийг үндсэн хуульд заасан төрийн өмч  болох ашигт малтмалын нөөцөөр барьцаалан, үйлдвэрлэл ашиглалтанд ороод алдагдал нөхөх 8 жилийн хугацаанд  15,608 тэрбум  ам. долларын өрийг Айвенхоу болон түүний хамааралтай этгээдэд эргүүлэн төлөхөөр  байгаа нь Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг 3 дахин эргүүлэн төлж байна.
 
Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн  Х.Владимир
Sonin.mn

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 21-р зууны санхүүгийн улаан цагаан луйвар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани