Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АЛТ ОЛОХ ГЭЖ УС УРСГАЖ БАЙНА, ХОЖИМ УС ОЛОХ ГЭЖ АЛТ УРСГАХ ВИЙ ДЭЭ

АЛТ ОЛОХ ГЭЖ УС УРСГАЖ БАЙНА, ХОЖИМ УС ОЛОХ ГЭЖ АЛТ УРСГАХ ВИЙ ДЭЭ

 

-Улс орон усаа дагаж хөгжинө-
 
Хэдхэн жилийн өмнө хоёр тэрбум байсан дэлхийн хүн ам өнөөдөр долоон тэрбум болтлоо өссөн билээ. Хүн ам өсөхийн хэрээр усны хэрэглээ хязгааргүй ихэсч байна. Түүнийгээ дагаж усны хомсдол, гачигдал дэлхийд үүсч байна гэж усны салбарынхан онцолдог.

Жишээ нь гэхэд усны хомсдолоос болж Зүүн Африкийн нэгэн хот энэ дөрөвдүгээр сард цэвэр усны нөөцгүй болсноо дэлхий дахинд зарлажээ. Ганц Африк гэлтгүй олон улсад усны хомсдол гачигдлаас болж, цэнгэг усны нөөцгүй болох, ард иргэд нь ангаж цангаж амиа алдаж байгаа өчнөөн асуудал байгааг бид бүхэн харж сууна. Бүр гол мөрний их адагт байгаа БНХАУ-ын том том хотууд усны гачигдалд орж эхэлсэн байна.

Тэгвэл Монгол Улс усны гачигдалд орох 20 орны тоонд зүй ёсоор багтдаг. Тиймээс нэн түрүүнд усны зохистой хэрэглээ, хэмнэлт, хамгаалалт, хариуцлага маш чухал байгаа юм. Ус тулгамдсан асуудлын нэг мөн үү гэвэл, яах аргагүй мөн. Сүүлийн хэдэн жил хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн, цаг агаарын уур амьсгал өөрчлөлтөөс болж 100 гаруй горхи, булаг шанд, гол ширгэсэн гэх судалгааг албанаас гаргажээ. Энэ тоо ч цаашид нэмэгдэх магадлалтай аж.

Гэвч усаа дагаж улс хөгжинө гэж ярьдаг. Мөн Монголчууд ус байхгүй бол алтаар яах юм бэ, улс байхгүй бол амиар яах юм бэ гэдэг. Нөгөөтэйгүүр Монголчууд ус уух хувьтай ч гэж усаа эрхэмлэж хайрлаж хамгаалж ирсэн түүхтэй ард түмэн. Тэгэхээр усаа хамгаалах, усны нөөцөө бүрдүүлж нэмэгдүүлэх тал дээр төр,  засгийн бодлого зайлшгүй хэрэгтэй болоод байна. Усны засаглалыг бий болгох шаардлагатай. Үүнд төрөөс нэгэнт анхаарах цаг нь иржээ.

Тухайлбал, дэлхий нийтэд тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлж ярьж байна. Эрсдлээ тооцсон хөгжлийг тогтвортой хөгжил ч гэж нэрийддэг. Аливаа улс орон тогтвортой хөгжинө гэвэл усныхаа нөөцөд таарсан зөв менежмент, сайн засаглалыг бий болгох цаг нь болжээ. Гэвч манайх энэ байдалд анхаарахгүй,  харин ч усны бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа. НҮБ-ын хүний эрхийн илтгэгч Жон Нокс өнгөрсөн онд манай улсад ажиллаж усны бохирдол улам бүр нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулж, баталсан хууль тогтоомжоо чанд мөрдөхийг зөвлөжээ. Гэтэл манайд хууль журам нь хэр байгаа билээ, хэр хэрэгжиж байгаа вэ гэдгийг бичих нь илүүц.
 
-Гүний усаа бага ашиглаж, гадаргын усаа их хэрэглэж суръя-
 
Ус байгалийн стратегийн үнэт баялаг гэж усны салбарынхан үздэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд гүний усны нөөц шавхагдаж байгаа судалгаа бий. Уг нь гүний усыг бас нэгэн ашигт малтмал гэж үздэг. Газрын гүний ус маш удаан хугацаанд  буюу 140 сая жилийн дараа нөхөн сэргээгддэг аж. Тиймээс гадны улс орнууд их хэмжээгээр хэрэглэхээр аль болох зайлсхийдэг байна. Энэ нь тухайн газар орныг цөлжих, унд болон хэрэглээний усны хомсдолоос урьдчилан сэргийлэх шилдэг арга болдог гэнэ.  Харин манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд ихэвчлэн гүний усыг хэрэглэдэг. Тэдгээр компаниуд хоногтоо маш их хэмжээний усыг ашигладаг.  Гэтэл өнөөх цөлжиж буй манай газрын гүний усыг нь гадаадын томоохон уул уурхайн компаниуд ашиглаж байгаа нь Монгол орны усны нөөц асар хурдан хугацаанд хомсдохыг "зөгнөж” байгаа нэг хэлбэр юм. Тухайлбал,  гол мөрөн байхгүй говь талд бууриа засаж  "тухалсан” Оюутолгой, Тавантолгойн зэрэг томоохон компаниудын хувьд 50-60 сая жилийн хугацаанд хуримтлагдсан гүний усыг хэрэглэж байна. Ашиг нь гадагшаа гардаг энэ том орд газруудад гүний ус биш гадагшаа урсаад гардаг гадаргын усаа зөөвөрлөж, шилжүүлж ашиглуулах тал дээр анхаарах хэрэгтэй гэнэ. Мөн бусад ч жижиг компаниуд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гүний цэнгэг усаа хэрэглэхээс аль болох зайлсхийж,  гадаргын усаа ашигладаг байх хэрэгтэй.
-Хил давж урсдаг усаараа Усан сан байгуулъя-
 
Манай орны усны нөөцийн 70 гаруй хувь нь Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл Хянганы нуруу зэрэг өндөр уулын бүсэд бүрэлддэг. Харин говь хээрийн талд гадаргын ус бараг байхгүй, булаг шанд цөөтэй учраас цөлжилт үүсдэг байна. Тэгэхээр бид өндөр уулын бүст ууршил багатай, усны эрчим хүч ашиглах боломжтой газар тодорхой хэмжээний Усан бий болгох нь маш зөв шийдэл гарц юмаа. Усаа хуримтуулж эрчим хүч гаргаж авах, байгаль ээлтэй техник технологи нэвтрүүлэх юм бол уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдолыг даван туулах боломжтой юм шүү.  

Сүүлийн 20 гаруй жил ус багатай гандуу гачигдалтай үеүүд үргэлжилж байгаа нь үнэн. Манай  орны томоохон голуудад  жилдээ 34.6 км куб нөөц бүрэлддэг байна.  Гэхдээ нийт усны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг Орхон, Сэлэнгэ, Хэрлэн гэсэн голууд урд хойд хоёр хөрш рүү урсан гардаг. Зөвхөн Сэлэнгэ гол гэхэд дээрх голуудын 33 хувийг дангаараа эзэлдэг байна. Тэгэхээр томоохон голууд дээр урсацын тохируулга хийж, усан сан байгуулж, усныхаа нөөцийг нэмэгдүүлэх, нөгөө талаас голын экологийн тэнцвэрийг хангана. Мөн нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Тэгээд газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой гэсэн үг юм.
 
-Саарал усаа цэвэршүүлдэг техник технологи ихтэй болъя-
 
Хөгжил усаа дагадаг гэж дээр дурьдсан. Манайд ус ашигладаггүй салбар гэж байхгүй. Гэвч олонх нь цэнгэг усыг ашигладаг. Иргэдийн хувьд хэрэглэсэн саарал бохир усаа эргүүлэн хэрэглэх ёстой ойлголт бараг байхгүй дээ. Харин цөөхөн хэдэн аж ахуй нэгж байгууллага, компаниуд саарал усаа эргүүлэн ашигладаг сайн жишиг бий. Жишээлбэл, арьс ширний 20 гаруй үйлдвэр,аж ахуйн нэгж байгууллага байгаа. Тэдний хоёр нь гэхэд өөрсдөө бага оврын цэвэрлэх байгууламж барьсан. Нэг нь гэхэд тэрбум гаруй төгрөгөөр техник технологи шинэчилсэн байх жишээний. Түүнчлэн МСS гэхэд ундааны саваа угаасан усаа хаягдал усаа цэвэршүүлээд Улаанбаатар хотын гудамж талбайг усалдаг байна. Эко авто угаалгын газар байна. Ашигласан усаа цэвэршүүлээд эргүүлээд ашигладаг байгаа юм. Технологио АНУ-аас оруулж ирсэн гэдэг. Тус газар угаасан усаа эргүүлээд цэвэршүүлдэг. Ерөөсөө хаягдал ус гаргана гэж байхгүй. Наад захын жишээ гэхэд ийм эко авто угаалгын газрууд олонтой болвол цэвэр ус хэмнэгдэнэ гэсэн үг юм. Эд нараас үлгэр дууриалал авч, туршлага судлах хэрэгтэй. Хэрэглэсэн бохир усаа эргүүлэн ашиглах техник технологийг эх орондоо ихээр нэвтрүүлж, оруулж ирж байж манайхан усаа хэмнэнэ. Эд нараас үлгэр дуурайлал авах хэрэгтэй байна.
 
-Ус бохирдуулагчидтай хатуу хариуцлага тооцож байж усаа хамгаална-

 
 
БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар"Монголд устай холбоотой олон асуудал байна. Ялангуяа улс орны хэмжээнд томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд усны нөөц дутагдалтай байна. Дэлхийн дулаарлалын эсрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дасан зохицох шаардлагууд байна. Мал аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ус хангамжийн асуудал, гадаргын ус, томоохон голуудын бохирдол, мөн хүн амаа чанарын шаардлага хангасан усаар хангах гэсэн томоохон зорилтууд дээр усны нөөц, бохирдлын асуудал, чанарын асуудал хөндөгдөж байна. Манай яамнаас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг чуулганаар оруулсан. Олонхийн саналаар дэмжсэн. Хэрвээ энэ хууль дэмжигдэж батлагдаж гарвал аж ахуй нэгж байгууллагууд ард иргэдийн хүлээх хариуцлага нэмэгдэнэ. Нөгөө талаас байгальд ээлтэй ус ашиглалт сайжирна гэж ойлгож болно. Хаягдал усаа стандартын түвшинд цэвэршүүлээд эргэн ашиглахад ямар нэгэн төлбөр төлөхгүй. Тэрнээс стандартын түвшинээс давсан бохирдол нь хэдий хэмжээний өндөр байна. Түүнээс хамаарч бохирдуулсны төлбөрийг төлөх нь ялгаатай болно. Нөгөө талаас тухайн аж ахуй нэгж байгууллага хаягдал усаа цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах техник технологи нэвтрүүлж, хөрөнгө оруулалт хийсэн бол тодорхой хэмжээгээр гааль, НӨАТ-ын татвараас хөнгөлөх чөлөөлөх талаар хуульд тодорхой тусгагдсан байгаа. Мөн ус бохирдуулагчдаас орсон орлогын 50-иос доошгүй хувийг тухайн компани тоног төхөөрөмжөө сайжруулахад эргэн зарцуулна гэсэн олон давуу талууд бий болж байгаа юм” гэсэн билээ.

Гэвч өнөөдрийн байдлаар 6 жилийн хугацаанд ус бохирдуулагчид нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй, хариуцлага хүлээлэхгүй иржээ. Тиймээс ус ашигладаг, ус бохирдуулдаг аж ахуй нэгжүүдтэй хатуу хариуцлагыг хуулиар тооцдог байх хэрэгтэй. Тэгж байж бид усаа хамгаална.
 
-Монголын үзэсгэлэнт газруудын усыг нь улаан хоормог болгосон-
 
 Дэлхий хүн амын 40 гаруй хувь нь усны бохирдолтой сав газруудаар амьдарч, энэ нь цаашдаа улам өсч, ус гамшгийн байдалд орох магадлалтай гэсэн үзүүлэлтийг ЭЗХАХБ байгууллагаас гаргажээ. Усны бохирдлоос болж хүнсний аюулгүй байдал алдагдах, экосистем ундны усны хангамж муудах үр дагавартай. Тэгвэл манайханд усны бохирдолтой гол мөрнөөс ууж, малаа усалж эрүүл мэндээрээ хохирч байгаа өчнөөн асуудал бий.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Усны бодлогын зөвлөх Ц.Сосорбарам "Ус бол онцгой обьект, онцгой эрдэс. Бусад орнуудад усаа онцгой анхаардаг юм байна. Жишээ нь АНУ-д усаа 282 жилийн өмнө Ерөнхийлөгчийн мэдэлд авсан байна. Тийм учраас олон улсад усны хуулиуд зөндөө, харин усны засаглал нь өөр өөр байдаг. Усны асуудлаа шийдэж байж улс орон хөгжинө гэдэг ч ус манай дэлхий дээр нэн чухал одоо дутагдаж байгаа хөрөнгө шаардсан монополь тулгарсан асуудлын нэг. Усны бодлого нь нийгэмд ядуурлыг бууруулах болон бүс нутгийн хөгжил эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэндийн асуудлуудтай холбоотой байдаг” гэлээ.  

Манайд 500 гаруй уул уурхайн компани бий. Цөөхөн том ордууд гүний ус ашиглаж байгаа бол олонхи нь гол мөрөнд алт угааж  усыг нь угаадас болгож бохирдуулж байгаа нь үнэн.

Алтанд шунасан иргэд алт гэж эрдэнэсийг авахын тулд улайрч байгаа ард иргэд Монголын үзэсгэлэнт газруудын голыг улаан хоормог болгон хаяж байгаа нь хамгийн эмгэнэлтэй дүр зураг харагдана. Ямар ч нөхөн сэргээлт хийхгүйгээр голын голдрилыг өөрчилж, байгаль дэлхийгээ сүйтгэж, усыг улаанаар эргүүлэн "уйлуулж” хаяад эргэж харалгүй явдагт үнэхээр харамсдаг юм. Сүйтгэх сүйтгэхдээ бүр Монголын хамгийн сайхан үзэсгэлэнтэй газруудыг сүйтгэдэг. Жишээлбэл, Архангайн Цэнхэрийн голыг улаан хоормог болгосон түүх бий. Мөн Сэлэнгийн Ерөө, Хараагийн эхийг, Төв аймгийн Заамарыг гамшиг болгож хаясан. Эдгээр газруудад урт нэртэй хуулийн нэр барьж хулгайгаар лиценз олгосон уул уурхай компаниудын эзэн болох эрх бүхий хүмүүс, нинжа хатуу хариуцлага тооцох ёстой. Хэдэн төгрөгөөр торгоод өнгөрөх нь биш, хуулийн хатуу хариуцлага тооцож нөхөн сэргээлтээр цэнгэг усаа, цэвэр орчноо нэхэж, хийлгүүлж хэрэгжүүлдэг байх ёстой. Ер нь бол учир мэдэх хүмүүс алтны тухайд үндсэн ордыг ашиглаж болно. Харин шороон ордыг хязгаарлах хэрэгтэй гэдэг юм билээ. Алт олж, баяжиж хөрөнгөжиж хүнээс илүү амьдарч болно. Харин үр хүүхдүүд минь хожим хийсэн хорыг чинь хүртэж, алт урсгаж ус олох аюулд хүрвэл яах вэ.  Өнөөдөр цэвэр усаа хайр гамгүй урсгаж, бузарлаж хүссэнээ авч болно, хожим бид балга ус уухын тулд алт урсгаж чадах уу.

Магадгүй өнөөдөр танд ус үнэгүй, өнгөгүй, үнэ цэнэгүй мэт санагдаж байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр 1 литрийг нь 3 төгрөгөөр үнэлж авдаг мөнгө ч юу ч биш мэт санагдаж болно. Гэхдээ хэдхэн жилийн дараа та цэвэр ч ус уух, бохирч ус хэрэглэх боломжгүй болох вий дээ. Усаа гаднаас импортоор оруулж ирдэг цаг үед бидний үр хүүхэд амьдрах вий дээ гэхээс айж бас эмзэглэж байна. Тиймээс усаа хайрлах, хамгаалах, хэмнэх ухамсар сэтгэлгээ иргэн таны, ирээдүйн хүүхэд багачуудын тархины багтаамж, сэтгэлийн орон зайд чинь бий шүү.

О.Сайхан
Оллоо.mn 
АЛТ ОЛОХ ГЭЖ УС УРСГАЖ БАЙНА, ХОЖИМ УС ОЛОХ ГЭЖ АЛТ УРСГАХ ВИЙ ДЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани