Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Pио Tинто”-г “буудах сум” нь хэн бэ?

 

“Pио Tинто”-г “буудах сум” нь хэн бэ?Монгол Улсын хууль хяналтынхан "Оюутолгой” төслийг хөдөлгөсөн хоёр Ерөнхий сайдаа баривчлаад 30 хоног хорьж, шалгахаар боллоо. "Би Оюутолгойн гэрээний хариуцлагыг хүлээнэ” гэж мэдэгдэж, төслийг эхлүүлэх хатуу итгэл үнэмшилтэй байсан, өнөөдөр ч түүнээсээ няцаагүй яваа хүн бол С.Баяр. Магадгүй түүний улстөрчдийн эвийг олсон, нарийн арга ухаанаар "Оюутолгой” төсөл 2009 онд гараанаас хөдөлсөн гэхэд хилсдэхгүй. 
Гаднынхны эн дайнд хүрч хэлэлцээр хийх ур чадвараа харуулж, энэ төслийг хөдөлгөхөд гол үүрэг гүйцэтгэсэн Сангийн сайд асан С.Баярцогт "Төгс зүйл гэж байхгүй ч энэ гэрээг улам сайжруулаад, засаж залруулаад явах боломж Монголын Засгийн газарт бүрэн байгаа” гэсэн байр суурьтай явдаг. Энэ ч утгаараа С.Баярын засгийн үед батлагдсан гэрээг Сү.Батболдын Засгийн газрын үед өөрөө гардаж сайжруулаад явсан байдаг. 
Тэгвэл анхны хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум ам.доллароор хэтрүүлсэн гэсэн хоёр талын маргааны хөлд гацсан "Оюутолгой”-г Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дахин нэг удаа хөдөлгөсөн. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, "Рио тинто” хоёрын Хөрөнгө оруулалтын гэрээн дэх үл ойлголцлыг нэгтгэн, төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийх санхүүжилтийн төлөвлөгөө гаргах ажлыг 2015 онд манлайлсан юм. Тиймээс Ерөнхий сайдын алба хаших хугацаандаа "Оюутолгой”-г гацаанаас гаргаж, эдийн засгийн зүтгүүр болгох гэж зоригтойгоор "ноцолдсон” С.Баяр, Ч.Сайханбилэг хоёртой "Оюутолгой”-н алдаа, оноо аль аль нь холбогдох нь зайлшгүй. Тэд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг.

Хүлээн зөвшөөрдгийнх нь нотолгоог хэн хэн нь хуулийн байгууллагаас зугтаалгүй эх орондоо ирж, элдэв гомдол мэдүүлэхгүй шалгуулж байгаагаас харж болно.
Тэднийг "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн адилхан үндэслэлээр шалгахаар цагдсан. Гол усаар нэг найр наадам гэдэг шиг "Мөнөөх буурай монголчууд чинь дэлхийд томд тооцогдох мега төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан хоёр Ерөнхий сайдаа хорьчихлоо” гэж бөмбөрцөг даяар цуурч байна. 
Харин тэдний хэн, хэн нь хэрэг явдлаас зугтахгүй, эх орондоо очиж шалгуулна гэж хилийн чанадаас мэдэгдсэн. Хэлсэн ёсоороо эх орондоо ирсэн тэднийг хорьж шалгаж буй нь хөрөнгө оруулагчдад эвгүй сэтгэгдэл төрүүлэх нь дамжиггүй. "Оюутолгой”-г Монгол Улсын хөрөнгө оруулалтын "бэнчмарк” болсон төсөл гэж эдийн засагчид тодотгодог. Өөрөөр хэлбэл, бусдад луужин, чиг баримжаа болдог төсөл гэж хэлж болно. Тэгэхээр Монголын төр, засаг "Оюутолгой” төсөлд хэрхэн хандахаас хөрөнгө оруулалтын орчин нь тодорхойлогдоно гэсэн үг. "Оюутолгой” төслийг хамтран хэрэгжүүлж буй "Рио тинто”-той ойлголцож чадахгүй бол хөрөнгө оруулагчид монголчуудаас жийрхэнэ. Харин ойлголцвол тэд биднийг харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг хүмүүс гэж тооно. С.Баяр "Ерөнхий сайд байсан хоёр хүнээ хорьж шалгах хэрэг байгаа юм уу. Монгол Улс дэлхийд муухай харагдана” гэж хэлжээ. "Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшдэг "Turquoise hill resources”-ийн хувьцааны ханш унаж буй нь дэлхийд аль хэдийнэ муухай харагдаад эхэлсний илрэл мөн. Улс орноо бодвол, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулагчдыг урин дуудаж буйгаа тооцвол бенчмарк төслийг хөдөлгөсөн нөхдүүдийг хорьж цагдалгүйгээр мөрдөн шалгаж болохоор харагдана. Тэд улс орноосоо дүрвэж зутгаахгүй гэдгээ ил тод илэрхийлсэн шүү дээ. 
Нэгэнт хорьсон, шалгаж байгаа. Учиг явдал нь тайлагдаж, үнэн мөн нь тодрох нь дамжиггүй. "Оюутолгой” төслийг хөдөлгөсөн хүмүүсийг баривчлахдаа "Бусдад давуу байдал олгосон” гэж сэжиглэжээ. Цаад утгаараа энэ нь "Рио тинто”-д давуу байдал олгосон гэж тэднийг хардсан хэрэг. Хэрэг явдлын эцэст давуу байдал олгосон, давуу байдал олж авсан гэсэн хоёр буруутан тодрох нь бололтой. Тэр хэн бэ гэж үймэрч төөрөх хэрэггүй. Хэрэв С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нар давуу байдал олгосон гэж буруутгагдвал давуу байдал олж авсан нь "Рио тинто” групп болно. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төслийн нийт үр ашгийн 53 хувийг Монголын тал, харин 47 хувийг нь "Рио тинто” хүртэх учиртай. Төслийн өгөөжийн 53 хувийг хүртэхээр болсон хэрнээ үүнийгээ чамлаж, нөгөө талдаа давуу байдал олгосон гэж буйг нь хэрхэн ойлгохоо мэдэхгүй юм. "Рио”-гийн хүртэх өгөөжийг хэдэн тэрбум "ногоон” хүртэл бууруулбал "Тэдэнд давуу байдал олгоогүй” гэж дүгнэх юм бол. Монголын шүүх ийм асуултад хариулах цаг ирж магадгүй нь. 
Оюутолгойг хөдөлгөсөн хоёр Ерөнхий сайдаа хорьж байгаа нь жирийн хэрэг биш гэдгийг "Дэнжийн-1000”-ын Дэндэв өвгөн ч ойлгоно. "60 тэрбум төгрөг”, "Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон маапааныг үл хэрэгсээд 14 мянган хүнийг ажлын байраар хангаж, жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийн, хамгийн өндөр татвар төлж буй "Оюутолгой”-той зууралдах нь юуны дохио вэ? Энэ бол С.Баяр, Ч.Сайханбилэг гэсэн асуудлыг шийдэж, гацааг гаргасан хүмүүсийн нэр хүндийг унагах, болж өгвөл буруутнаар тодруулчих явуургүй арга гэсэн таамаг бий. Үүн дээр дөрөөлөөд хамтрагчийнхаа хүслийг мохоох заль мэх байж мэдэх юм. Үнэн худлыг нь тогтоож амжаагүй байгаа хардлага сэрдлэг дагуулсан үйл явдлын өрнөлөөс учир мэдэх хүмүүс ийм дүгнэлт хийж байна. Гэхдээ яаран дүгнэхэд эрт нь ойлгомжтой. Хэрэв хоригдож, цагдагдаж буй хүмүүсийн нэр хүндийг унагах, насан туршид нь дагаж явах хардлага сэрдлэгээр булах гэж байгаа бол "Оюутолгой”-гоор гул барих нь дэндүү үнэтэй тусах тоглоом биш үү.
Монгол Улсын Ерөнхий сайд асан, "Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг гаргахад оролцсон М.Энхсайхан мега төслийг амьтантай зүйрлэсэн удаа бий. "Оюутолгой”, "Тавантолгой” зэрэг мега төсөл анчин бүрийн агнаж, ашиг шимийг нь хүртэх дуртай амьтан аж. Тэр амьтныг агнаж, ашиг шимийг нь хүртэхээр нөлөө бүхий улс төрийн хүчин, улстөрч, бизнесийн бүлэглэлийнхэн ханцуй шамлан дайрдаг нь нууц биш. "Рио тинто”-г шахаж, эсвэл хөөж явуулж, "Оюутолгой”-г өөрийн талд зоргоор үйлчлүүлэх гэсэн анчдын сум нь С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар юм болов уу.

Үндэсний шуудан сонин


“Pио Tинто”-г “буудах сум” нь хэн бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани