Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бохирдон эмгэнэж буй Хужиртын гол

 

"Хужирт рашаан сувилал” удаа дараалан зөрчил гаргаж, үүнийгээ тоохгүй, хуулийн дээгүүр гишгэн дураараа авирлах болсоноор дэлхийд гайхагдсан Хужиртын халуун рашааны ундарга бохирдож, цаашдаа нөөц нь багасах аюул нүүрлээд байгаа юм. Тус сувилалын газрыг хувьчлагдахаас өмнө буюу 2000-гаад оны үед улсын зардлаар 50 сая төгрөгийн цэвэрлэх байгууламж барьсан байх бөгөөд тэр нь тухайн үед сувилалд ирж байсан 2000-гаад хүнд зориулагдсан байж. Гэтэл өдгөө "Хужирт рашаан сувилал” жилд 20 мянган хүн хүлээж авдаг болжээ. Тиймээс хуучирч муудсан цэвэрлэх байгууламж нь энэ олон хүний ачааллыг даахгүй бохироо гадагш нь урсгаад байгаа юмсанж. Тус сувилал нэг хүнийг өдөрт доод тал нь 40 мянган төгрөгөөр сувилдаг гэж бодоход жилдээ найман тэрбум төгрөг, дээр нь улсаас 20 мянган хүний санхүүжилт авдаг гэж бодвол нийт 10 тэрбум төгрөг халаасалж байх жишээтэй. Ийм их мөнгө ууталж байгаа мөртлөө ганц сайхан цэвэрлэх байгууламж барьчихаж яагаад болдоггүй юм бол доо. Харь хүний сэтгэлгээгээр ахиухан мөнгө халааслахыг л урьтал болгодог, харин тухайн нутаг орны гол ус бохирдож байна уу, ширгэж байна уу, тэдэнд огт хамаагүй бололтой.

Их аварга Д.Дагвадоржийн фб хуудсандаа оруулсан постны хар мянган сэтгэгдэл дунд "Сэмжид, Ананд хоёр сувилалаас бусад нь бүгд бохир усаа гол руу урсгадаг” гэсэн сэтгэгдэл хэд хэд явж байна. Гэвч үүн шиг худлаа  юм байхгүй. Энд бас л тархи угаалт явагдаад байна. Ухаандаа дээрхи хоёр рашаан сувиллын хүмүүс ийм сэтгэгдэл бичиж, хүмүүсийг зориуд төөрөгдүүлсэн байх жишээтэй. Үүнд харин их аварга хууртах хэрэггүй. Хамгийн гол нь мэргэжлийн хүний дүгнэлт хэрэгтэй.

Өнөөдөр Хужиртын энэ олон рашаан сувилалууд дотроос дотооддоо цэвэрлэх байгууламж хийсэн ганцхан сувилал байдаг бөгөөд тэр нь "Элма Хужирт” юм байна. Үүнийг би бээр саяхан Хужирт явахдаа нүдээрээ үзэхийн сацуу мэргэжлийн хүмүүсийн амнаас бас сонслоо.

Тэд өгүүлэхдээ: "Хамгийн гол зөрчил бол "Хужирт рашаан сувилал”-ын 2000 оны эхээр суурилуулсан цэвэрлэх байгууламж нь ерөөсөө засвар үйлчилгээ хийгдээгүй, өнөөдрийн байдлаар ачааллаа даахгүй, ямар ч цэвэрлэгээ явагддаггүй. Тийм учраас рашаан сувилалаас гарч байгаа бохир ус шууд гадагшаа хальж урсаад гол руу нийлдэг. Наана нь нэг сараалжин төмөр тавьчихсан. Тэнд нь хог цаас мэтийн механик хольцууд жаахан шүүгддэг. Гэхдээ цэвэрлэгээний ямар ч үйл  ажиллагаа байхгүй. Бид хөрснөөс нь хоёр янзын шинжилгээ авсан. Гэтэл бодитой байх ёстой стандартаас 2-5 дахин илүү бохирдолтой гараад байгаа. Өөр нэг асуудалтай юм гэвэл рашаан болон цэвэр усны худагуудад усны тоолуур байхгүй. Ямар хэмжээний рашаан, цэвэр ус авч хэрэглэж байгаа нь мэдэгдэхгүй. Мөн ус рашааны хамгаалалтын бүсэд цэвэрлэх байгууламжийн бохир усаа хадгалдаг. Энэ бол маш аюултай. Тиймээс бид "Хужирт рашаан сувилал”-д албан шаардлага өгсөн. Бохир усны өтгөн тундас хэсгийг жаахан тогтоож аваад бусдыг нь шууд гол руугаа хаячихаж байна. Энэ нь халдварт орчин бүрдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс орчин үеийн стандартад тохирсон цэвэрлэх байгууламж барих ёстой гэсэн асуудал тавьсан. Харин "Хужирт рашаан сувилал”-ын зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг "Элма-Хужирт” рашаан сувилал нь 82 сая төгрөгөөр хамгийн сүүлийн үеийн цэвэрлэх байгууламж барьсан байна лээ. Тэр нь механик болон биологи цэвэрлэгээ давхар хийдэг гайгүй дэвшилттэй технологи юм билээ... " гэсэн юм.

Энэ бол сайны дохио... Гэвч "Элма Хужирт”-аас бусад рашаан сувилалууд яагаад бохир усаа гол руу урсгаад байна аа. Энд ерөөсөө  л сэтгэл дутаж байна. Ялангуяа Хужиртын шидэт усаар жилдээ найман тэрбум төгрөг халаасалж суудаг "Хужирт рашаан сувилал”-ын удирдлага сэхээрэл авах цаг нэгэнт болжээ. Тус рашаан сувилалд 2003 онд баригдсан цэвэрлэх байгууламж нь өнөөгийн удирдлагатай нь ямар ч холбоогүй. Харин үүнийг барьж байгуулсан хүн нь тухайн үед "Хужирт рашаан сувилал”-ын даргаар ажиллаж байсан, одоо бол "Элмэ Хужирт”-ын захирал Д.Гэрэлмаа юмсанж. Юм үнэнээрээ сайхан. Хийсэн бүтээсэн юмтай хүн хаана ч, хэний ч өмнө зоригтойгоор үгээ хэлдэг. Чухам энэ л үүднээс "Элма Хужирт”-ын захирал Д.Гэрэлмаагаас товчхон яриа авсан юм. Тэр өгүүлэхдээ:

 -Би "Хужирт рашаан сувилал”-д он удаан жил ажилласан Санжаа гэдэг сайхан эмчээс ажлыг нь авч байсан юм. Тэр үед энэ амралт бохироо зүгээр л бохирын машинаар татаж асгадаг байлаа. Тэгж байтал бохирын машин нь эвдэрчихлээ. Тэр үеэс надад байгаль орчинд ээлтэй хандахгүй бол сүүлдээ бохир нь хальж асгаад аюул болох нь байна гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Тэгээд цэвэрлэх байгууламж хийх санаа төрж, үүнийгээ мэргэжлийн хүмүүстэй зөвлөж байгаад 2003 онд ажлаа эхэлсэн. Голдуу л хорь гучин настай нутгийн залуучуудыг уриалан дуудаж, цэвэрлэх байгууламж хийсэн. Тэгэхэд Отгон дарга Хужиртын засаг дарга байсан. Лхагвасүрэн дарга ИТХ-ын дарга байлаа. Энэ хүмүүс бас дэмжсэн. Эхлээд санал тавихад цэвэрлэх байгууламж гэдгийг хүн ерөөсөө ойлгодоггүй юм байна лээ. Болох уу, яах вэ гээд л асуугаад байх. Тэгээд мэргэжлийн найзууд болох УИХ-ын гишүүн асан Тогтох, Намсрай нарын барилгын инженер хүмүүсээс зөвлөгөө авч, цэвэрлэх байгууламж барьсан.                                                                                                                                          Намсрай цэвэрлэх байгууламж баригдсаны дараахан гавъяат цол хүртсэн. Энэ цэвэрлэх байгууламжийг хийхдээ би нутгийн хэсэг иргэдтэй хоёр гурван сарын турш нойр хоолгүй л ажиллаж байлаа. Тэгэхэд гурван хэсэг шүүлтүүртэй нуур байгуулсан. Энэ нь бохирыг байгалийн аргаар шүүдэг. Одоо ч хэвээрээ байгаа. Байгалийн аргаар шүүнэ гэдэг нь доор нь лаг нь үлдээд, дээр нь гурван давхар шүүлтүүрээр явсаар байгаад цэвэршээд газар доороо шингэдэг. Өмнө нь "Хужирт рашаан сувилал”-ын аж ахуйн дарга байсан Аюур гэдэг хүн үүнийг ихэд сайшааж "Гэрэлмаа чи маш зөв юм хийлээ” гэж дэмжиж байлаа. Аюур гуай одоо ч амар мэнд байна. Ингэж бид нутгийн ард иргэдийн дэмжлэгээр, залуучуудын хүчээр "Хужирт рашаан сувилал”-ыг анх удаа цэвэрлэх байгууламжтай болгож байлаа. Өнөөдөр хүмүүс цэвэрлэх байгууламж гэдгийг хааяа л ухаан орохоороо яриад байгаа болохоос биш ер нь цэвэрлэх байгууламж ямар гол үүрэгтэй, байгаль орчинд ямархан ашигтай болохыг тэр бүр мэдэхгүй. Тэр үед "Хужирт рашаан сувилал” жилдээ 1800-гаад хүн авдаг, өвөлдөө бараг ажилладаггүй байлаа. Харин өнөөдрийн байдлаар бол жилдээ хориод мянган хүн хүлээн авч, хэд дахин өсчихөөд байгаа. Тиймээс 2003 онд барьж байгуулсан цэвэрлэх байгууламж одоо ачааллаа дийлэхгүй байна. "Хужиртын рашаан сувилал” хувьчлагдсаны дараа би "Элма Хужирт” рашаан сувилалыг байгуулсан. Тэгээд үүндээ тохирсон цэвэрлэх байгууламж хийсэн. Бохирын гурван ч машин авсан. Хамгийн сүүлд Солонгосын цоо шинэ бохирын машин авсныг орон нутгийнхан мэднэ. Харин Хужиртын гол руу бохир усаа урсгаад, сүүлийн хэдэн жилийн турш асуудал үүсгээд байгаа нь бусад рашаан сувилалуудтай холбоотой. Хажуу хавиргаа муулаад байгаа ч юм биш. Ерөөсөө л үнэн байдал ийм. Хоёр мянгаад хүн авч байсан "Хужирт рашаан сувилал” хорин мянган хүн авдаг болсон болохоор мэдээж ачаалал хүндрээд ирэх нь ойлгомжтой шүү дээ. Энд бол төр засаг биш ашиг олж байгаа хувийн байгууллага өөрсдөө л санаачилга гаргах ёстой. Уг нь бүгдээрээ санаа нэгдээд сайхан том цэвэрлэх байгууламж барьж болно шүү дээ... гэж хэлэв. 

"Хужирт рашаан сувилал”-аас гадна "Сэмжид” хэмээх сувилал Хужиртын рашааны гол ундрага дээр байгуулагдсан нь маш буруу болохыг нутгийн хүмүүс ярьж байна. Эднийх цэвэрлэх байгууламж байхгүй, тэгээд бохироо хааяа нэг алдаг оног машинаар соруулж авдаг юмсанж. Яаж ч бодсон рашааны ундраган дээр ингэж дураараа дургисан нь зөвшөөрөл олгодог эрх мэдэлтнүүдийг хахуульдсан ч байж мэдэх үндэстэй. Хужирт нутгийн хүмүүс биш хаа холын Увсын хоёр залуу шидэт ус боргилуулан гаргадаг рашааны ундраган дээр "Сэмжид” сувилалыг байгуулсан нь цаагуураа ямар нэгэн "но”-той мэт санагдана. Тийм  ч учраас гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр их аварга Дагвадоржийн оруулсан постонд "Сэмжидээс бусад нь бохироо гол руу урсгадаг” гэсэн тархи угаалт хийж, хүндхэн асуудлаас хөнгөхөөн мултрах гэж оролдож байна уу гэлтэй.

Бохирдон эмгэнэж буй Хужиртын голыг цухасхан шүүрдэхэд нэг иймэрхүү. Цааш нь ухвал их юм гарч ирнэ. Дал наяад оны үед Хужиртын гол нэлээд өргөн, зарим газраа гүнзгий, тэр ч байтугай Шунхлай уулаас доохно байх "Балдангомбын тохой”-д том хүн зогсоогоороо далд ордог тийм гүнзгий сайхан гол байлаа. Одоо бол алхаад гарчихаар хариугүй нарийхан, самардаад цацчихмаар хариугүй намхан болжээ. Ер нь Хужиртынхан дэндүү даруухан улс юм. Гэхдээ сумын төвийнхөн бол Хужиртын голын дээд адагт суурьшдаг болохоор рашаан сувилалын бохир нийлсэн уснаас уухгүй л дээ. Энэхүү бохир нь Шунхлай уул хавьцаах гол руу нийлдэг болохоор сумын төвийнхөнд хавирахгүй. Харин сумын төвийн хойд талаар нутагладаг малчид энэхүү бохир горхитой үйлийн үргүй учирна даа. Харамсалтай нь тэд "Хужирт рашаан сувилал” дээр сүүлийн жилүүдэд чухам юу болоод байгааг ч мэдэхгүй, бохир ус уугаад байна уу, цэвэр ус уугаад байна уу гэдгээ ч анзаарах сөхөөгүй явна. Мэдээллээс хол хөндий байхын аюул гэдэг энэ.

Өндөр настан Б.Гончиг

Zaluu.com


Бохирдон эмгэнэж буй Хужиртын гол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани