Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“СПЭЙШЛ МАЙНЗ”-ынхан ажилчидаа ЦИАНИДААР хордоогүй гэж батлахаар ОРОЛДОВ

 

“СПЭЙШЛ МАЙНЗ”-ынхан ажилчидаа ЦИАНИДААР хордоогүй гэж батлахаар ОРОЛДОВБаянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг "Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт гуравдугаар сарын 5-нд цианидын уусмал асгарсны улмаас ажилчид нь химийн бодист хордсон гэсэн оноштойгоор бүтэн сар, үүний дотор Хордлого судлалын үндэсний төвд 20 шахам хоног эмчлүүлсэн. Компанийн зүгээс ажилчдаа химийн хорт бодист хордоогүй гэж итгүүлэхийг оролдож буй ч тухайн үед оношилж, эмчилсэн мэргэжлийн эмч нар "химийн бодисын хордлого” гэсэн онош тавьсан нь цаасан дээр баримт болж үлдсэн юм.

Бид эл хэргийн мөрөөр "Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрийн цианидын уусмал шахдаг шахуургын товчлуур тодорхойгүй шалтгаанаар дарагдаж, хорт бодисоо хяналтгүйгээр шахан, цианидын уусмал 30 минутын турш асгарсан, тус компанийнхан цианид алдсан тухайгаа холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдээгүйгээс Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрынхан үүссэн нөхцөл байдалтай цаг тухайд нь танилцаж, хяналт, шалгалт хийх боломжгүй болсон хойно буюу 3-4 хоногийн дараа хэргийн газарт ажилласан, ажилчдаа эмнэлэгт хүргэлгүй хугацаа алдсанаас цианидад хордсон нь тогтоогдох боломж бараг үгүй болсон, хэрэг явдлаас хойш бүтэн сар өнгөрсөн ч холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хордсон, эсэхийг тогтоох шинжилгээний хариу гараагүй нь хэргийг замхруулах тал руу нь явуулж буй юм биш биз гэсэн хардлага төрүүлэх болсон талаар сурвалжилга бэлтгэсэн.

Харин "Спэйшл майнз”-ын зүгээс химийн хорт, аюултай бодис ашиглах зөвшөөрөлтэй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах үүрэгтэй компани гэхэд дэндүү хариуцлагагүй, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулахуйц үйлдлийг нь гаргаж тавьсан сурвалжилгыг маань няцаахаар аудио бичлэг илгээжээ.

"Спэйшл майнз”-ын төлөөлөгч:

-Хагас, бүтэн сайнд бэлдэж байгаад, нэг дэх өдрөөс хэвлэлийн удирдлагуудтай уулзах гэж байгаа. Гурван хүнтэйгээ би сая уулзчихлаа. Ерөнхийдөө ойл… мэдээлэл авчихлаа. Эмчлэгч эмчийн хувьд энэ гурвын биеийн байдал, онош ямар байгааг хэлээд өгөөч?

Эмч: -Гурван өвчтөн ирэхдээ ямар нэг хордлогын шинж тэмдэг байгаагүй. Гурвуулаа суурь, архаг хууч өвчтэй нь тодорхой байсан. Багажийн болон лабораторийн шинжилгээгээр тэр нь батлагдсан. Жишээ нь, Эрболд цөсний архаг болон бөөрний үрэвсэлтэй. Лхам элэг, цөсний архаг үрэвсэлтэй, Амгалан архаг хатгалгаатай, бөөрний архаг үрэвсэлтэй байсан. Тэдэнд тухайн өвчнийх нь чиглэлээр эмийн болон уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээ хийснээр биеийн байдал нь сайжирсан. Одоо энэ хүүхдүүдэд онцгойлсон зовиургүй, зүрх, цус, амьсгалд өөрчлөлтгүй. Эхний хоёр нь өнөөдөр эмнэлгээс гарсан. Амгалан архаг хатгалгаатай учраас эмчилгээг 2-3 хоног үргэлжлүүлнэ. Эдэнд өөр ямар нэг өвчний шинж тэмдэг байхгүй, зөвхөн суурь, үндсэн, өөрсдөд нь байсан өвчнийг эмчилж өгсөн.

"Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Нэг нь тэсэлгээний угаарт хордсон, хоёр нь химийн бодисын нөлөөтэй гээд байгаа шүү дээ.

Эмч: -Манайд ирэхдээ угаарын болон бусад ямар нэг хордлогын шинж тэмдэг байгаагүй. Өмнөх эмнэлэгт очихдоо угаартсан шинж тэмдэг байгаад, тэр нь эмчилгээндээ арилаад эдгэрчихсэн байсан. Манайд суурь өвчнөө л эмчлүүлсэн.

"Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Эмнэлгийн холбогдох төлбөрийг компани нь хариуцаж байгаа юу?

Эмч: -Эмнэлгийн төлбөр болон гадуур хооллох мөнгийг компани нь хариуцаж байгаа юм билээ. Энэ хүүхдүүд нэг төгрөгийн ч зардал гаргаагүй. Мөн Эрболд, Лхам нарын ээж нь хүүхдээ асрангаа хамт сайхан эмчлүүлсэн.

"Спэйшл майнз”-ын төлөөлөгч:-Цианид натрийн хордлого цаашдаа яаж нөлөөлөх вэ. Энэ хүүхдүүдтэй уулзахад цаашдаа яах бол гэдэгт л санаа зовж байна л даа. Ер нь цианидын хордлого хожуу шинж тэмдэг, сөрөг нөлөө илэрнэ гэж байх уу?

Эмч: -Байхгүй. Энэ хүүхдүүдэд цусанд болон эмнэл зүйн лабораторийн шинжилгээгээр цианид натрийн хордлого илрээгүй. Тэгэхээр тодорхой хугацааны дараа илэрнэ гэсэн ойлголт байхгүй.

"Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Тэр дүгнэлт нь байгаа юу?

Эмч: -Байгаа, бүгдийг нь карт дээр нь бичсэн. Энэ хүүхдүүд Хордлого судлалын үндэсний төвд очихдоо угаартсан байжээ гэсэн бодол надад төрж байгаа. Түүнээс цианидаас болоод энэ хүүхдүүдэд эмгэг өөрчлөлт орчихсон юм байхгүй.

Спэйшл майнзыг төлөөлөгч: -Цаашдаа эмчилгээ хийлгэх үү?

Эмч: -Өөрсдийнхөө суурь өвчлөлийг зургаан сар болоод ирж хянуулаарай гэж хэлсэн. Түүнээс цианидаа хянуул гэж байгаа юм биш. Эхнээсээ цианид натри бараг байгаагүй юм чинь тийм хордлого үүсээгүй байх гэж бодож байна. Газрын гүнд ажилладаг болохоор угаартсан байхыг үгүйсгэхгүй л дээ. Тэр бол байж болох асуудал. Гэхдээ их хүнд очоогүй. Би картнаас нь өмнөх эмнэлэгт хийсэн эмчилгээний явцыг уншсан. Тийм цианидаар хордсон шинж тэмдэг гараагүй л юм билээ. Зүгээр харин нэг нь угаартсан байж магадгүй байсан. Нөгөө хоёр нь гайгүй л юм билээ. Би энэ эмнэлгийн зөвлөх эмч учраас байгаа зүйлийг байгаагаар нь хэлж байна. Юм бодитой байх ёстой. Ямар нэг хүн заавал буруутах ёсгүй. Түрүү булчирхай, бөөр, үе мөчний үрэвсэл, толгой нь байнга өвддөг, багадаа шарлаж байсан, хоолны буруу дэглэмээс болоод цөс нь өвдсөн онош л байсан. Харин энэ хүүхдүүд үүнийхээ хүчинд их сайхан эмчлүүлж авсан. Амгалан бол архаг хатгалгаатай. Түүнээсээ болоод амьсгааддаг, цээжээр нь хөндүүрлэдэг байсан. Түүнээс энэ хүүхдэд цианидын, ямар нэг угаарын хордлого байхгүй.

"Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Хэвлэл мэдээллээр бичээд байгаа нь буруу гэдгийг та мэргэжлийн хүний хувьд баталлаа. Би ч сая нүдээрээ хараад ойлгочихлоо. Ташаа мэдээлэл яваад байгаа юм байна.

Эмч: -Сэтгүүлчид ч бай, эмч ч бай аливаа зүйлд бодитой хандаж байх ёстой. Байгаа юмыг байгаагаар нь байгаа газар нь тавьж өгч байх ёстой. Энэ хүүхдүүд энд ирэхдээ ямар нэг хордлого байгаагүй. Өөрсдийнхөө архаг хуучийг эмчлүүлье гэсэн учраас түүнийг нь эмчилж өгсөн.

"Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Анхны илэрсэн реакц нь бол тухайн үед химийн бодис бага зэрэг нөлөөлсөн байх магадлалтай, тийм ээ.

Эмч: -Угаартсан гэсэн бичлэгтэй юм билээ. Ахуйн нөхцөлд ч хүн угаартаж л байдаг. 70 метрийн гүнд ажиллахад хүн угаартах тохиолдол байлгүй яах вэ дээ. (Хожим гарах үр дагавараас сэргийлж, найруулгын алдаатай ярианы хэллэгийг засаагүй болно).

%2B%20(3)

Энэ бол "Спэйшл майнз”-ын ажилчид Хордлого судлалын үндэсний төвд эмчлүүлээд гарсны дараа аваачиж хэвтүүлсэн хувийн эмнэлгийн зөвлөх эмч, компанийг төлөөлсөн бүсгүй хоёрын яриа. Хэрэг явдал болсноос 20 шахам хоногийн хойно, хордлого тайлах олон хоногийн эмчилгээний дараа үзсэн эмчээр ингэж яриулаад, түүнээ бидний бичсэн зүйлсийг үгүйсгэх баримт болгож байгаа аж.

Цианид гэдэг нь маш түргэн үйлчилгээтэй, хүний биед нэвтэрсэн даруйдаа хордуулж, эрхтэн системд нөлөөлөөд, цагийн дараа гэхэд шээсээр ялгараад гарчихдаг, хамгийн удаандаа 72 цагийн дотор цусны шинжилгээнд илрэх магадлалтай, үүнээс хойш бол илрүүлэх боломжгүй бодис гэдгийг тэд мэдэхгүй байв уу. Эсвэл биднийг мэдэхгүй гэж бодсон уу. Маш болчимгүй, ёс зүйгүй гэж болохоор яриагаа баримт хэмээн илгээжээ.

Мөн энэ бичлэгтэйгээ хамт "Прокурор болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гараагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодит бус мэдээлэл олон нийтэд хүргэх, хувь хүн болон байгууллагын нэр хүндэд халдах, үйл ажиллагааг зогсоох захирамж гаргах зэрэг үйлдэл нь холбогдох хууль тогтоомжууд болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл” хэмээн биднийг сүрдүүлэхийг оролдсон өгүүлбэр дайжээ.

Болсон явдлын талаар бид газар дээрээс нь сурвалжилж, бүх үг, өгүүлбэрээ баримтад тулгуурлан бичсэн. Прокурор болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарахыг хүлээсэн бол өнөө хүртэл энэ хэргийн талаар хэн ч мэдэхгүй өнгөрөх байв.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


“СПЭЙШЛ МАЙНЗ”-ынхан ажилчидаа ЦИАНИДААР хордоогүй гэж батлахаар ОРОЛДОВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани