Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын есөн жилийн өмнө өгсөн ярилцлага дахин цахим сүлжээнд тавигдав. Хэрэв Та уншихыг хүсвэл 'Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байгаа гишүүд сонгогчиддоо юу амласнаа санаасай' гээд хайвал гараад л ирнэ. 2009 оны наймдугаар сард Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас сар гаруйн өмнө өгсөн ярилцлага гэсэн үг. Ерөнхийлөгч маань тухайн үед УИХ-ын гишүүнээс гадна Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын "давхар дээлтэй" байсан юм. Өөрөөр хэлбэл С.Баярын кабинетын гишүүн гэсэн үг. Ямар ч байсан УИХ, Засгийн газрын гишүүний хувьд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахыг дэмжиж байсан гэдгийг ярилцлагаас нь тодорхойойлгож болно. Тэгэхээр С.Баярын Засгийн газар танхимаараа хэлэлцэж, гэрээ байгуулах шийдвэрийг гаргасан гэсэн үг. Тухайн үед МАН олонх байсан ч АН-тай хамтран "стандарт бус” Засгийн газрыг байгуулж, хамтарсан шийдвэрүүд гаргаж байсныг дурдах нь илүүц биз.


Харин яагаад Оюутолгойн гэрээг байгуулах шаардпага үүссэн бэ, хэн байгуулсан бэ гэдгийг дахин сануулах зайлшгүй шаардлага байгаа юм. Үгүй бол Оюутолгойн гэрээг С.Баяр, С.Баярцогт нар өөрсдөө гүйж очоод хэнд ч хэлэхгүйгээр, бас болоогүй авлига авч байгаад байгуулчихсан мэтээр илтэд бодит байдпыг, өнгөрснийг мушгин гуйвуулж ярьж бичих нь их болов. Тиймээс 10 жилийн өмнө юу болж байсныг бүгдээрээ эргэн нэг санацгаая.

2009 он бол Монгол Улс эдийн засгийн хямралд гүн орсон үе. Шалтгаан нь АНУ-ын моргейжийн хямралаас үүдэлтэй дэлхийн санхүү эдийн засгийн хямрал Монголд шууд нөлөөлсөн юм. Өнөөдрийнхтэй адил ОУВС-гийн тусламжийг авч, "Стэнд Бай” хөтөлбөрт нь хамрагдсан нөхцөл байдалд байсан. Тухайн үед Монголын эдийн засаг, төсвийн ганц хөдөлгөгч нь зэс байв. Ядаж байхад 2008 оны 12 дугаар сараас зэсийн үнэ 8800 орчим доллараас огцом унаж сар гаруйн хугацаанд 3000 доллар болж байв. Цаашид хэрхэх нь, хэр удаан үргэлжпэх нь тодорхойгүй байсан нь "Эрдэнэт”-ээ сааж амьдардаг бидний хувьд том цохилт болсон. Даарин дээр давс гэгчээр тэр өвөл 10 сая орчим толгой мал зуданд нугдайсан нь байдлыг бүр ч дордуулсан хэрэг. Бас болоогүй топ банкуудын нэг "Анод” банк яг энэ үеэр дампуурлаа зарлав. Эдийн засгийн хямралтай байсан гэхээр энгийн иргэд төдийлөн санахгүй байж магад.

Тэгвэл долларын ханш талийж, шатахууны үнэ огцом нэмэгдсэн, автобус, такси үнээ нэмнэ гээд жагсаал цуглаан хийж байсныг санах биз, эрхбиш. Долларын албан ханш 1100 төгрөөс огцом өсөж 1600 төгрөг, найман шарга дээр бүр 1700 төгрөг давж байв. Шатахууны үнэ 1000 төгрөгөөс 1700 хүртлээ зах замбараагүй өссөн дөө. Товчхондоо энэ бүх тоон үзүүлэлтийн нийлбэр нь эдийн засгийн өсөлт -1,6 хувьтай гарснаар хэмжигдэнэ.

Өнөөдөр нүүрсийг нь хятадууд авахгүй хил дээр гацаачихсан, Эрдэнэт үйлдвэрийг Лондонгийн Арбитраас битүүмжлээд үйл ажиллагааг нь зогсоочихсон, хаврын хавсарганд 20 сая мал үхчихвэл ямар байх бол гээд төсөөлөөд үз дээ. Олон хүний санаанд төсөөлөгдөхгүй байж магад. Төсөөлсөн нэг нь ямар гээч гамшиг болохыг гадарлаж байгаа биз. Тийм л нөхцөл байдал 2009 онд бүрдсэн байсан юм. Бас болоогүй, хамгийн том дарамт нь хамтарсан Засгийн газар иргэн бүртээ эх орны хувь хишиг гээд багадаа 1.5 сая төгрөгийг тараах амлалт өгчихсөн, түүнийгээ биелүүлэхгүй бол улс төрийн хувьд хог дээр үсэрч мэдэхээр тийм хяслантай цаг үе.

Энэ үед Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, гадны хандивлагч донор орнуудаас бадар гуйх хэцүүхэн даваатай тулгарч байв. Төрийн ордонд болсон хандивлагчдын уулзалтаар Япон, Солонгос, Дэлхийн банк тус бүр 50 сая доллар өгнө гэхийг сонссон Сангийн яамныхан ихэд баярлаж байсан удаатай юм шүү.

Ийм тохиолдолд дотоодын нөөц бололцоогоо дайчлах, гадны хөрөнгө оруулалт татах, төсвийн орлогыг нэмэх ганц боломж нь Оюутолгой, Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах байсан. Тухайн үед Монголын хамгийн шилдэг гэсэн эдийн засагч, багш судлаачид хямралын нөхцөл байдал, гарах гарцын талаар томоохон судалгаанууд хийн танилцуулж байсан юм. Тэдгээрийн нэг судалгаанд, "Уул уурхайн салбар нь аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 65 хувь, экспортын орлогын 60 хувь, улсын төсвийн орлогын 40 хувь, эдийн засгийн нийт үйлдвэрлэлийн 30 орчим хувийг эзэлдэг манай эдийн засгийн том салбар билээ. Тиймээс Оюутолгойн зэс, алтны орд, Тавантолгойн нүүрсний орд зэрэг томоохон төслийн үйл ажиллагаа хэрхэн амжилттай хэрэгжихээс манай улсын ирээдүйн төлөв хандлага, эдийн засгийн хөгжил хамаарах болоод байна” гэсэн дүгнэлт зурайж байна.

Засгийн газрыг тэргүүлж буй Ерөнхий сайд С.Баярын хувьд улс төрийн томоохон шийдвэр гаргахад хүрсэн нь Оюутолгойн гэрээг байгуулах байв. Тэр ҮАБЗ, УИХ, Засгийн газар гээд шат шатны эрх бүхий бүхий л байгууллагуудаар хэлэлцүүлсний эцэст Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар болсон байдаг. 2009 оны 7 дугаар сарын 16-ны УИХ-ын чуулганаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахыг Засгийн газарт зөвшөөрсөн 57 дугаар тогтоолыг баталсан байдаг. Үүний дараа ҮАБЗ-ийн 10 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж, 23/44 дүгээр зөвлөмж гаргасан байдаг.

Дээрх шийдвэрүүдийг үндэслэн Засгийн газар 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит бус хуралдаанаараа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт олгох 308 дугаар тогтоол гаргажээ. Энэхүү Засгийн газрын гишүүд нь өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Лу.Болд, Н.Алтанхуяг гээд бүгд л байсан билээ.

Засгийн газар нийт 250 сая долларын урьдчилгаа төлбөрийг Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас авсан байдаг юм. Урьдчилгаа авна гэдэг нь Оюутолгойн бүтээн байгуулалт, олборлолт экспорт эхлэж, татвар төлөхийг хүлээж төвдөхгүй байсныг илтгэнэ. Учир нь тэр үед Засгийн газарт валютын нөөц, төсвийн орлого л юу юунаас илүү хэрэгтэй байсан юм. Ядаж долларын ханшаа тогтворжуулж, улмаар шатахууны үнийг буулгах гэх мэт арга хэмжээнүүдийг авахад Оюутолгойн урьдчилгаа 250 сая доллар ихээхэн дэм болсныг тухайн үөд Монголбанк, Сангийн яаманд алба хашиж байсан эрхмүүд үгүйсгэхгүй нь лав. Тэр мөнгө нөгөө алдарт эх орны хишиг 1.5 сая төгрөгийн эхний ээлжний 120 мянган төгрөг болж тараагдсаныг харин Монголын нийт ард түмэн үгүйсгэхгүй нь лав биз ээ.

Ямар ч байсан Оюутолгойн гэрээ бол эдийнзасаг маш хүнд үед хийгдсэн гэрээ юм. Ерөнхий сайд С.Баярын хэлсэнчлэн хоёр УИХ, гурван Засгийн газар дамжин байж хийгдсэн гэрээ. Нөгөө талдаа сонгуулийн маш том амлалт өгсөн эрх баригч хоёр намын амлалтыг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай байсан гэрээ. ҮАБЗ, УИХ, УИХ дахь намын бүлгүүд, Засгийн газар гээд Монголын шийдвэр гаргах бүхий л байгууллагуудын зөвшөөрлөөр байгуулагдсан гэрээ. АН болон МАН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн сонин, сэтгүүл хаа нэгтээ таарвал сөхөөд нэг хараарай. Бид Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ тараах амлалтаа биелүүлсэн ...гээд л дурайж байх вий. Гэрээг нь ашиглаж, сонгуульдаж дахин сонгогдчихоод хэрэг буруудангууд хийсэн хоёр хүн рүү чихээд бултаж байгаа нь харин Монголын улс төрчдийн төлөвшил юм болов уу даа.

Өглөөний сонин
А.Алиман

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өнөөдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани