Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АТГ-ын дарга Х.Энхжаргал “УБТЗ”-ын дарга Д.Жигжиднямаад хариуцлага тооцох шаардлагыг салбарын сайдад хүргүүлсэн БАРИМТ-тай танилц!

"Улаанбаатар төмөр зам” ХНН гэж 16 мянган ажиллагсадтай том байгууллагын үүх түүх хэдэн арван жилээр хэмжигдэнэ. Тэгвэл энэ их айл сүүлийн жил гаруйн хугацаанд "гэмт хэрэгт”-нүүдийн удирдлага дор чичрэх болсон тухай таагүй мэдээлэл дуулдах болсон билээ. Учиг зангилаа нь замын дарга Д.Жигжиднямаагийн дархлагдсан шийдвэрүүдтэй холбогдоно. Д.Жигжиднямаа "Улаанбаатар төмөр зам”-ын дарга болсныхоо дараахан эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шүүхээс ял шийтгэгдэж байсан хүмүүсийг хариуцлагатай албанд томилсон нь төмөр замын салбар төдийгүй нийгмийг цочроосон гэхэд болно. Ямартаа л "Монголын төмөр замын нэгдсэн холбоо”-ноос 2017 оны 1 дүгээр  сарын 10-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад 04/17 тоотоор хүсэлт гаргаж, төмөр замчдыг айлгаж цочоосон 3 хүний томилгоог эргэж харахыг хүсч байжээ. Гэтэл тэрхүү ноцтой асуудал хөндсөн хүсэлтийг нь МАН-ын зарим улстөрчид "матаас” гэж тодотгоод, хэрэгсэлгүй орхижээ. Зүй нь бол Д.Жигжиднямаагаас хариуцлага асууж, түүнтэй болон түүний шийдвэрээр томилогдсон хүмүүстэй хариуцлага ярих ёстой байв.

Д.Жигжиднямаа 2015 онд 1.6 жилээр ял шийтгүүлж тэнсэнгээр эдэлж буй авлигын хэрэгтэн хүнийг Дотоод аудит хяналтын даргаар, 2008-2013 онуудад байгууллагын өмч залилангийн хэргээр 4 жилийн хорих ял шийтгүүлж байсан хүнийг Худалдан авалт хангамжийн даргаар, 1986 онд "Иргэдийн амины өмчийн их хэмжээний хулгай” хэргээр 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан хүнийг Хүний нөөцийн даргаар нам улстөрийн нэр барьж томилсон байдаг. Мэргэжлийн хүмүүс  олон жилийн шударга хөдөлмөрийн үрээр хүрч болох албан тушаалд тээврийн салбарт ажиллаж байгаагүйн дээр эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэж байсан хүмүүсийг томилохдоо намын дарга М.Энхболдын нэрийг барьдаг байсныг төмөр замчид хэлж байгаа юм. Тэрчлэн хууль бус томилгоог хамтарсан нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл, Замын дарга Д.Жигжиднямаа нар ил тод хийж,  шинээр томилсон хүмүүс нь 16 мянган нягтарсан хамт олныг үл ойшоон бүтцийг өөрчлөх, мөрдөн шалгах, бүлгэрхэх аргаар хомроголон халсан тушаалыг  2017 оны 4 дүгээр сарын 4-нд гаргаж байсныг "Монголын төмөр замын нэгдсэн холбоо” мэдэгдэж байв.

Д.Жигжиднямаа нарын хүч нийлэн томилсон, гэмт хэрэгт шийтгэгдэж байсан хүмүүсийн талаар цухас өгүүлэх нь зөв болов уу.

Д.Жигжиднямаагийн ТОМИЛСОН "ялтай” хүмүүс!

УБТЗ-ын Дотоод Аудитын албаны даргаар томилсон Ж.Пунцаг гэж хүний тухайд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хээл хахуулийн хэргээр шалгагдаж шүүхээс 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Ж.Пунцаг нь 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр "Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс 5 сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан үйлдэлдээ 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял сонссон. Үүнээс өмнө  Өвөрхангай аймгийн Бат-өлзий суманд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Өвөрхангай аймгийн сум дундын 1-р шүүхийн / Шүүгч Р.Шүрхүү, М.Төмөрбаатар, Б.Цэдэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй/ 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/38-Б тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн 20110213 тоот хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90-р зүйлийн 90.1, 239-р зүйлийн 239.3-д  заасан зүйл ангиар 2000 онд иргэн О.Уртнасангийн биед хүнд гэмтэл учруулсан, 2002 онд иргэн Ж.Шижир, Ш.Батнасан, М.Баясгалан нарт хүч, зэвсэг хэрэглэн танхайрсан үйлдэлдээ шүүгдэгч А.Баттөгс гэгчтэй хамт 3 жилийн хорих ял шийтгүүлэн, ял тэнсэгдэж байсан. Мөн Ж.Пунцаг нь цагдаагийн байгууллагад ажиллаж байх үедээ ЦЕГ-ын даргын 2006.03.24-ний өдрийн №115 тоот тушаалаар "Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын тухай нууцыг задруулсан” гэх үндэслэлээр цагдаагийн ахлах дэслэгч цолоо хураалган энгийнээр ажиллаж байгаад ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн байгууллагаас халагдсан этгээд. Ж.Пунцаг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар 1,6 жилийн тэнсэн ялаа эдэлж дууссанаас хойш дахин хээл хахуулийн гэмт хэрэг үйлдээгүй бол 5 жилийн дараа ялгүйд тооцогдох ёстой хүн болохыг хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

УБТЗ-ын Хүнийн нөөцийн албаны даргаар томилсон  Б.Оюунчимэгийн тухайд1986 оны 07 сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 109-р зүйлийн "Б”-д зааснаар 6 жилийн хорих ял шийтгэгдэж, ялаа биеэр эдэлж байгаад 1988.03.25-нд шүүх магадлангаар суллагдсан байна. БНМАУ-ын Эрүүгийн хууль /1961 он/ 109 дүгээр зүйл: "Иргэдийн амины хөрөнгийг хулгайлах”, 109.б: "Энэ гэмт хэргийг бүлэглэн,давтан…хохирогч этгээдэд их хэмжээний хохирол учруулсан” бол гэх хэргээр зүйлчлэгдсэн тэрээр социализмын үед залилан хийж 6 жилээр хоригдож байжээ.

УБТЗ-ын худалдан авалт, хангамжийн албаны даргаар томилсон Р.Зоригтын тухайд  удирдсан байгууллагаа барьцаалан банкнаас зээл авч, хувьдаа завшсан хэргээр шүүхээс ял авч байжээ. "Үндэсний соёл амралтын хүрээлэн” НӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн паркийн тоглоомыг шинэчилнэ гэх зориулалтаар өөрийн харъяа "Түмэн эх” чуулгын барилгыг барьцаалан Монгол шуудан банкнаас 150.000 ам.доллар зээлэн хувьдаа завшсаныг 2008 онд шүүх тогтоож 4 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Гэвч 18 нас хүрээгүй хүүхэдтэй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Өршөөлийн хуульд хамрагдан суллагдаж байжээ.

Хэвлэлүүд өнгөрсөн хугацаанд нэр бүхий эдгээр хүмүүсийн талаар мэдээлж байсан. Тэгвэл АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал ял шийтгэгдсэн Ж.Пунцаг гэж хүнийг  томилсон Д.Жигжиднямаад хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг 2017 оны 5 дугаар сарын 30-нд  Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад хүргүүлж байсан баримтыг хүргэж байна.

 Албан бичигт:

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танаа...

2017 оны 5 дугаар сарын 30

Хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай

"УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-I-253 дугаар тушаалаар Жигжидсүрэнгийн Пунцагийг Дотоод, аудит, хяналтын албаны даргаар томилсны дараа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг зөрчсөн, түүнчлэн Ж.Пунцаг нь Хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэн, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй, ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангахгүй байхад тухайн албан тушаалд томилсон байх тул дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах талаар тус газраас 2017  оны 3 дугаар сарын 23-ны өдөр 05/2768, мөн оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 05/3523дугаартай албан бичгүүдийг "УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад хүргүүлсэн боловч Ж.Пунцагийг одоо хүртэл уг албан тушаалд ажиллуулсаар байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 104 дугаартай, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын мөн оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр албан бичгээр тус тус ирүүлсэн лавлагаагаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ж.Пунцаг нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс хянан хэлэлцээд 79 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Пунцагт хээл хахууль авсан гэм буруутай үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, энэхүү шийтгэх тогтоолыг 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэж 141 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн  61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Пунцагт оногдуулсан төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хариуцуулах нэмэлт заалт тогтоолд оруулж шийдвэрлэсэн байна.

Хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй, ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангаагүй Ж.Пунцагийг хяналт шалгалт хийж, эрсдэлийг тогтоох, дүгнэлт гаргах үндсэн чиг үүрэгтэй Дотоод аудит, хяналтын албаны даргаар томилсон байгаа нь албан тушаалын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгож байна.

Түүнчлэн хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдсэн, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байсан, тухайн ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангахгүй байгаа Ж.Пунцагийн удирдах албан тушаалд томилсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа талаар тус газарт "Монголын төмөр замчдын нэгдсэн холбоо” ТББ, иргэдээс удаа дараа өргөдөл, гомдол ирүүлсээр байна.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д /Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй/ заасныг зөрчиж томилгоо хийсэн "УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т  /... энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, ... бол албан тушаалыг нь бууруулах/ зааснаар хариуцлага тооцож, Ж.Пунцагийг томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг хүсье.

Хувийг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, "УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хороонд.

Дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал. гэжээ.

Тэгэхээр АТГ-аас хариуцсан яамны сайдад ийм албан бичгийг хүргүүлж байж. Харин сайд Д.Ганбат "УБТЗ” –ын дарга Д.Жигжиднямаагийн даварсан үйлдэлд хариуцлага тооцолгүй өнгөрчээ.

Тэрчлэн өөрсдийнх нь хууль бус үйлдлийг эсэргүүцсэн "Монголын төмөр замын нэгдсэн холбоо”-ны үйл ажиллагааг хясан боох үйлдлийг Д.Жигжиднямаа хийж иржээ. Уг нь бол "Монголын төмөр замын нэгдсэн холбоо” нь салбарынхаа бүхий л нарийн ширийнийг мэддэг хүмүүсээс бүрдсэн жинхэнэ мэргэжлийн байгууллага. Төмөр зам дахь осол аваар, гэмтэл бүхий л асуудлыг нарийвчлан тогтоож чаддаг хүмүүс тэнд бий. Түүнчлэн салбарынхаа хүмүүсийг чадавхжуулах тал дээр ажиллаж ирсэн байгууллага. Гэтэл Д.Жигжиднямаа дарга тус холбооны үйл ажиллагааг хясах арга хэрэглэж дараах мэдэгдлийг хүргүүлж байжээ.

Мэдэгдэлд:

Монголын төмөр замын нэгдсэн холбоонд

"УБТЗ” ХНН болон Монголын төмөр замын нэгдсэн холбоо хоёрын хооронд байгуулсан АИГ/15/065 дугаар "Мэргэжлийн сургалт зохион байгуулах тухай” гэрээ нь Иргэний хуулийн 202.3.1-д зааснаар "нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа хүчин төгөлдөр бус заалт” оруулсан тул гэрээг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Дарга Д.Жигжиднямаа: гэсэн байгаа юм. Зүй нь бол мэргэшсэн байгууллагатайгаа л хамтрах ёстой. Гэтэл мэргэшсэн давуу талыг нь үл огоорч, илүү хугацаанд хамтарч ажиллалаа гэсэн утгагүй шалтгаанаар гэрээгээ зөрчих үндэслэл болгосон байгаа нь, Д.Жигжиднямаа даргын хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн шийдвэр болж харагдаж буй юм.  

Монголын төмөр замын нэгдсэн холбоо гэж байгууллага ямар чухал ач холбогдолтой газар болохыг дараах албан бичгээс эрхбиш ойлгож болох юм. "Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журам”-ын төсөлд саналаа ирүүлэхийг тус холбооноос хүссэн яамны бичгийг эрхэм та харж байна. Энэ бол тус холбоо салбартаа үүрэгтэй, хариуцлагатай байгууллага гэдгийг илтгэнэ. Харин Д.Жигжиднямаа дарга үүнийг нь мэдэж буй ч, санаатайгаар үгүйсгэж сууна. Ял шийтгэлтэй хүмүүсийг хариуцлагатай албуудад томилж, салбараа муухай харагдуулж буйг нь шүүмжилсэн мэргэжлийн холбоонд тэрээр үйлдлээрээ эсэргүүцэл үзүүлж иржээ.

Мөн энэ дашрамд, Монголын Төмөр Замын Инжежерүүдийн Нэгдсэн Холбооны мэдэгдлийг хүргэж байна. Тус мэдэгдлээс ишлэн хүргэхэд:

НЭГ. Манай салбарыг Нам дамжсан, Засагт шургасан хэсэг бүлэг хүмүүс  сүүлийн 8 жил авч явлаа. Одоо тодорхой намын нэрээр томилогдсон нэр бүхий Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, дэд сайд Б.Цогтгэрэл, Зөвлөх Д.Манлайбаяр, газрын дарга Б.Артур, МТЗ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Хэрлэн, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гэсэн хүмүүс төмөр замын хувь заяаг хариуцах болсныг мэдэгдэж байна.

ХОЁР. Эдгээр хүмүүсийн өмнөөс байнгын улстөрийн субьект хариуцлага хүлээдэг болохыг сануулахын зэрэгцээ тэдний хийж бүтээсэн үйл хэрэг, төмөр замын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийн талаар ард түмэндээ ил тод хүргэх, цаашдын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөр, төлөвлөгөө, ажлын арга барилд үнэлгээ дүгнэлт өгч, олон нийтэд ойлголт мэдээлэл өгөх чиглэлээр хамтарч ажиллахаа илэрхийлж байна.

ГУРАВ. Монголын сонгогчид нь 2017 ба 2020 онуудад мэдээлэлтэй, өөрсдийн саналтай байх, төмөр замын мэргэжлийн байгууллагууд мэргэжилтэнгүүд нь үүрэг зорилго, үйл хэргээ мэдэх, ажилчид албан хаагчид нь ажил амьдралын баталгаатай болох тэр нийгмийн хариуцлагыг манай салбарыг удирдах болсон Нам, засгаас асуудаг болохыг төр засгийн байгууллагуудад уриалж байна гэсэн байгаа юм.  

Тэгэхээр эдгээр баримтуудаас үзэхэд Д.Жигжиднямаа гэж хүн УБТЗ-ын даргын хариуцлагатай  ажлыг хийх хууль эрх зүйн чадамжгүй, хариуцлагагүй этгээд болох нь харагдаж байна.

Э.Болд

АТГ-ын дарга Х.Энхжаргал “УБТЗ”-ын дарга Д.Жигжиднямаад хариуцлага тооцох шаардлагыг салбарын сайдад хүргүүлсэн БАРИМТ-тай танилц!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани