Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг хөдөлгөх тохироо бүрдэв үү

Тавантолгойг хөдөлгөх тохироо бүрдсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлжээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалдаг Ерөнхийлөгч Х.Баттулгатай зарчмын хувьд санал нэгдсэн, танхимын гишүүдийнх нь зүгээс, УИХ-ын төвшинд ч тэр дэмжлэг аваад буй талаар ярьсан байна.

 

Тавантолгойг хөдөлгөх тохироо бүрдэв үү

Салбарын сайдын хувьд мега төслүүдээ хөдөлгөх гарцыг Үндэсний хөгжлийн баялгийн сантай холбон тайлбарлах болсон. Үндэсний хөгжлийн баялгийн сангийн тухай хуулийг энэ ондоо багтан УИХ-аар оруулж батлуулахаар зэхсэн аж. Тэрбээр эхний ээлжид стратегийн 16 ордын нэг болох Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд орсноороо баялгийн сангийн үр шимийг иргэд хүртэнэ гэдгийг хэлжээ.

Мөн баялгийн сангийн талаарх нэвтрүүлэгт орохдоо Тавантолгойн бүлэг ордын хамгийн том лицензийг эзэмшигч "Эрдэнэс-Тавантолгой” компанийн тодорхой хувийг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах саналаа илэрхийлсэн байдаг. Ингэхдээ тус компани дахь иргэдийн эзэмшлийн хувьцааг тусад нь гаргаад, Засгийн газрын мэдэлд байгаа хувьцааных нь гуравны нэгийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй хэлбэрээр хөрөнгө оруулагчдад санал болгох нь зүйтэй гэдэг хувилбарыг санал болгож байсан.

Тэгвэл "Эрдэнэс-Тавантолгой” ХК ирэх есдүгээр сард Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар ажиллаж эхэлсэн талаар мэдэгдсэн. Компанийн зүгээс биржийн давхар бүртгэлийн гарцыг ашиглан цаашид олон улсын хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж буй. Ингэснээр 2019 онд 1,072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдэх гэнэ. Үүний бэлтгэл ажил болгон компанийн санхүүгийн тайландаа иргэд, аж ахуй нэгжийн 11.2 их наяд төгрөгийн хувьцааг бүртгэсэн билээ.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 85.2 хувь нь "Эрдэнэс Монгол" компани буюу Засгийн газрын мэдэлд байдаг. Үлдсэн 14.8 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 486 компани хуваан эзэмшдэг юм. Тус компани сайн засаглалтай, олон улсын стандартад нийцсэн хувьцаат компани болж, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах бэлтгэл ажил өрнөж байгаа гэдгийг Д.Сумъяабазар сайд бататгав. Түүний хэлснээр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг олон улсын хөрөнгийн зах дээр гаргахад гадаад болон дотоодын хүчин зүйлүүд нөлөөлнө. Гадаадад өрнөх үйл ажиллагаа маш тодорхой бөгөөд бэлэн байна гэж ойлгох хэрэгтэй.

Харин дотоодод хийгдэх бэлтгэл хангах ажил зуун задгай байгаа гэнэ. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар уул уурхайн экспорт импортын үйл ажиллагаа эрхэлж явуулдаг "Эрдэнэс Монгол” ХК болон түүний охин компаниудыг тогтоолоор шууд удирдлагаар хангаж байгаа нь Монголын уул уурхайн салбарыг чадваргүй, ойлгомжгүй. хариуцлагагүй байдал руу аваачих шалтгаан болж буйг дурджээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урд хөршид хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын тал Тавантолгойг цогцоор хөдөлгөх манай төлөөлөгчдийн санаачилгыг дэмжсэн. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн нэгдүгээр сард товч бөгөөд тодорхой байдлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Тавантолгойн асуудал бол цэвэр манай дотоодын улстөрийн асуудал. БНХАУ Тавантолгойг хөдөлгөх бүрэн боломжтой бас сонирхож байгаа. Монгол Улс Тавантолгойн баялгаа БНХАУ руу л гаргана.

Тиймээс бид тэдэнтэй хамтран ажиллах ёстой. Харин дотооддоо яаж ажиллах вэ гэдэгт хоёр хувилбар байна. Эхнийх нь Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг оролцуулж хамтран ажиллах. Хоёр дахь нь "Эрдэнэс-Тавантолгой” БНХАУ-тай хамтран ажиллах. Үүн дээр бид улс төрийн шийдвэр гаргах ёстой. Эцсийн эцэст УИХ дээр очиж шийдэгдэнэ.

Тийм учраас аль, аль талдаа ойлголцож энэ асуудлыг урагшлуулах нь чухал. Хүний өөрийн нам гэх шаардлага байхгүй. Тавантолгой хөдөлдгөөрөө хөдөлж байгаа. Бид нүүрсээ гаргадгаараа гаргаж байгаа. Бага зэргийн хүндрэл учирсан зүйлс байгаа ч БНХАУ-ын талтай яриа хэлэлцээр хийж, цаашид илаарьшина гэж бодож байна" хэмээсэн байдаг Үүнийгээ Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод олборлолт явуулж буй төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой" ХК, "Энержи ресурс” ХК, орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн удирдлагуудтай үеэрээ ч бататгасан юм.

Хамгийн сүүлд, бүр тодруулбал 2016 онд Монголын "Энержи ресурс”, БНХАУ-ын "Шинхуа энержи”, Японы "Сумитомо” корпорацийн хамтарсан консорциум "Тавантолгой” төсөлд хөрөнгө оруулагчаар орох хэлэлцээний ширээний ард суусан байдаг. Хэлэлцээний үеэр "Энержи ресурс” компани "Тавантолгой”-н нүүрсний гарцын 25 хувийг гуравдагч зах зээл буюу Япон, БНСУ-д нийлүүлэх санал гаргаж байлаа. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга хойд хөршийн "Восточный” боомтоор дамжуулан Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх боломжтойг хэлсэн удаатай.

Ямартай ч олон улсын Жорк стандартаар тогтоосон 6.4 тэрбум сайн чанарын нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг цогц төсөл байдлаар хөдөлгөх тохироо бүрдсэн талаар салбарын сайд мэдэгдсэн нь ажил урагштай байгааг илтгэлээ. Нөгөө талаар Тавантолгойн асуудлаар парламентын дотор, гадна ч сөрөг байр суурийг илэрхийлсээр ирсэн Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг хүлээсэн гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээлэл болов уу.

Ойролцоогоор 300 тэрбум ам.доллартай дүйх хэмжээний энэхүү баялгийг зөв менежментээр удирдаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь хаа хаанаа ашигтай гэдгийг шинжээчдийн зүгээс тодотгосоор ирсэн. Гэхдээ стратегийн ордын жагсаалтад багтсан Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэх учиртай. Улмаар УИХ эцсийн шийдвэрийг гаргах хуультай билээ.

Д.МЯГМАРДОРЖ

IKON.MN

http://ikon.mn/n/1a2d

Тавантолгойг хөдөлгөх тохироо бүрдэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани