Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.БАТТУЛГА: ХОЁР ДАХИН ИХ НҮҮРС ОЛБОРЛОЧИХООД НООГДОЛ АШИГ ЯАГААД БАЙДАГГҮЙ ЮМ БЭ

Х.БАТТУЛГА: ХОЁР ДАХИН ИХ НҮҮРС ОЛБОРЛОЧИХООД НООГДОЛ АШИГ ЯАГААД БАЙДАГГҮЙ ЮМ БЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /05.01/ "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт жагссанд тус компанийн удирдлагуудад болон олон зуун ажилтанд нь баяр хүргэв.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэнгийн танилцуулгад дурдагдсанаар тус компани өнөөдрийн байдлаар 15 тэрбум зарласан хувьцаатай бөгөөд 12 тэрбумыг нь гаргасан байна. Гаргасан хувьцааны 85 хувь нь төрийн мэдэлд, 14.6 хувь нь буюу 2.5 сая гаруй хувьцаа иргэдэд, 0.06 хувь нь аж ахуйн нэгж байгууллагад байгаа гэлээ. Мөн тус компани 2017 оны санхүүгийн жилд 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан байна.

Мөн тус компани 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ногдол ашиг хуваарилахгүй байхаар тогтжээ. Гэхдээ ногдол ашиг хуваарилах тооцоо хийж үзсэн бөгөөд одоогийн байдлаар иргэдэд ногдож байгаа хувьцаа, компанийн ашиг зэргийг харвал нэг иргэнд 3000 орчим төгрөг ногдох тооцоо хийж хэд хэдэн хувилбар гаргасан байна.

Тэдний танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хувилбарыг дэвшүүлсэн бөгөөд иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой гэж үзэж буйгаа хэллээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

"Орон нутгийн өмчит жижиг "Таван-толгой” компани 90 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. Гэвч "Эрдэнэс-Тавантолгой” ХК 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан мөртлөө ногдол ашиг хуваарилах тал дээр хойрго хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Та бүхэн ногдол ашиг олгох хувилбар гаргасан юм байна. Гэхдээ нэг хүнд 3000 орчим төгрөг гэж байна. Ийм байж болохгүй. Тиймээс би ч гэсэн өөрийн зүгээс хувилбар дэвшүүлж байна.

Өнөөдөр иргэдэд хувьцааны 14.6 хувь нь байгаа юм байна, энэ хувийг өсгөж 100 хувь болгох ёстой. Энэ хуулийг төслийг би удахгүй УИХ-д өргөн барина. УИХ-аар энэ хуулийг баталчих юм бол 3000 төгрөгний ногдол ашиг биш 300 000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тухай яриад сууна. Бүх иргэддээ энэ хувьцааг 100 хувь өгөхөөр УИХ шийдсэн тохиолдолд сонгуулийн үед надад захиас даалгавар болгож өгсөн өр тэглэх тухай асуудал л гэхэд хэдхэн жилийн ногдол ашгаар шийдэгдэх боломжтой. Үндсэн хуулийн 6.1 –д заасан "Байгалийн баялаг ард түмний өмч” гэдэг заалт ч жинхэнэ утгаараа хэрэгжинэ.

2007 онд Тавантолгойн ордыг 100 хувь гадныханд өгөх гэж байсныг МоАХ-ныхон жагсаал цуглаан хийж байж 96 хувийг нь төрийн мэдэлд авахуулсан, хоёрт 2015 онд Засгийн газар Тавантолгойг 60 жилээр өгч явуулах гэж УИХ-ын нэр бүхий 40 гишүүн хамтарч авч үлдсэн шүү. Гуравдугаарт, байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзээд сонгогчдын олонхи нь намайг дэмжсэн учраас би ногдол ашиг тараа гэж хэлж байгаа юм. Түүнээс бид танай компанийн аж ахуйн үйл ажиллагаанд оролцоогүй.” гэсэн юм.

Мөн уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

"Иргэд саналын эрхгүй ч гэсэн ногдол ашиг авах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч маш тодорхой зүйл ярьж байгаа. Жижиг Тавантолгой компани өнгөрсөн жилд 4 сая тонн нүүрс зарж байхад "Эрдэнэс Тавантолгой” ХК 8,4 сая тонн нүүрс зарсан байна. Хар ухаанаар бодоход аль аль компани нь өргүй учраас хоёр дахин илүү нүүрс зарсан компани хоёр дахин илүү ногдол ашиг хуваарилах ёстой. Энэ компанийн эзэд бол та нар биш. Үндсэн хуулийн дагуу энэ компани иргэдийнх. Тиймээс иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой” гэлээ.

Мөн иргэдэд ногдол ашиг тараах болоод хувьцааг нь нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

"УИХ 57-р тогтоол гаргахдаа иргэдийн саналын эрхийг хаагаагүй. Засгийн газрын хэмжээнд иргэдийн саналын эрхийг хаачихаад байгаа. Иргэдэд тараасан 1072 хувьцааг эргэж, буцаж авсаар өнөөдөр 2.5 сая хүнд хувьцаа бий. Одоо энэ хувьцааг саналын эрхтэй болгож, ногдол ашиг хүртдэг болгох асуудал байгаа. Мөн бид иргэдэд байгаа 14.6 хувийн хувьцааг нэмэх хуулийн төсөл боловсруулж байгаа. "Эрдэнэс-Тавантолгой” ХК бусад компаниас ялгаатай нь нийтийн зориулалттай өмчийг эзэмшиж байгаа компани. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах боломжгүй учраас шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Гол агуулга нь иргэдийн эзэмшиж буй 14.6 хувийг нэмэгдүүлж, иргэн бүрт ногдол ашиг заавал тараадаг байхад чиглэгдэж байгаа” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Компанийн төлөөлөн удирдах зөвлөл эрх мэдэлтэй, үүнийхээ дагуу энд яригдсан хувилбаруудыг цаасан дээр буулгаад, санаачилга гаргасан байх хэрэгтэй шүү. Ногдол ашиг тараах асуудал бүрэн боломжтой. Долоо хоногийн дараа ногдол ашиг тараах хувилбартай уулзъя” гэв.

Х.БАТТУЛГА: ХОЁР ДАХИН ИХ НҮҮРС ОЛБОРЛОЧИХООД НООГДОЛ АШИГ ЯАГААД БАЙДАГГҮЙ ЮМ БЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани