Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Оюу Толгой"-н ТУЗ-ийн гишүүд ард түмнийг төлөөлдөг үү? Ардын намын бүлэглэлүүдийг төлөөлдөг үү?

 

"Оюу Толгой"-н ТУЗ-ийн гишүүд ард түмнийг төлөөлдөг үү? Ардын намын бүлэглэлүүдийг төлөөлдөг үү?"Оюу толгой” бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 550 км зайд байрлах Өмнөговь аймгийн нутагт оршдог зэс, алтны уурхай билээ.Монгол Улсын Засгийн Газар, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед", "Айвенхоу Майнз" ХХК-иудын хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2009 онд, "Оюу Толгой" ХХК-ийн хувь нийлүүлэгч талуудын хооронд "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2010 онд тус тус байгуулан ажиллаж байна. Ингэхдээ "Оюу Толгой" компанид Монголын төрийг төлөөлөн гурван гишүүн ажилладаг. Уг гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн Газрын харьяа "Эрдэнэс Монгол" компаний Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдан томилдог юм. Өнгөрсөн хугацаанд ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Н.Отгочулуу гэх мэт хүмүүс уг ТУЗ-д ажиллаж байв. Одоо Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлөн ажиллаж буй Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд болох Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нарыг  2016 оны 9 дүгээр сард буюу МАН УИХ-д олонхи болсны дараа томилсон билээ. Н.Багабанди нь МАХН (МАН)-ын Нарийн Бичгийн Дарга, УИХ-ын анхны дарга, УИХ дахь МАХН (МАН)-ын бүлгийн дарга, МАХН (МАН)-ын  Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, анхны даргаар ажиллаж байсан ба 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан нэгэн бол Б.Мөнхбаатар нь 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогчоор ажилласан. Үүнээс өмнө Б.Мөнхбаатар нь  МАН-ын дэргэдэх Оюутны Холбооны ЕНДарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын  орлогч дарга,БСШУЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч,Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан нэгэн юм. Харин Ч.Алтаннар  нь  АНУ-ын Флоридагийн Их сургуульд туслах профессор, Их Британий Империал Коллеж Лондонд эрдэм шинжилгээний ажилтнаар, Оюу Толгой ХХК-нд бизнесийн ахлах шинжээч, Монгол Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан залуу билээ.

Эдгээр гурван ТУЗ-ийн гишүүн МАН-ын гурван томоохон бүлэглэлтэй холбоотой байгаа нь анхаарал татдаг. Тодруулбал Н.Багабанди нь 1992-2001 он хүртэл Монголын улс төр, бизнесийн их гурвалын нэг гэгддэг байсан бөгөөд өдгөө Ерөнхий сайд асан С.Баяр, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг түүнтэй маш ойрын харилцаатай гэдэг. Харин Б.Мөнхбаатарын хувьд яах аргагүй "Хотын фракци" буюу УИХ-ын дарга М.Энхболдын тун ойрын итгэлт хүн. Ажил амьдралын дийлэнхи хугацаа нь ч Нийслэл хотод өнгөрсөн байдаг. Чинчулууны Алтаннарын хувьд УИХ-ын гишүүн, Монголын алт, барилгын салбарын томоохон группийн эзэн Ц.Гарамжавын хүргэн. Ц.Гарамжав нь МАН-д сүүлийн үест орж ирсэн уул уурхайн салбарын томчуудын нэг билээ. Ийнхүү ард түмэн, Засгийн газрыг төлөөлөх учиртай "Оюу Толгой" компаний ТУЗ-ийн гишүүд Ардын намын нэр бүхий бүлэглэлүүдийг төлөөлж буй нь маргашгүй үнэн юм. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хоёр жил орчим болж буй тэдний ажилд Монгол төрийн тэргүүн хийгээд салбарын сайд нь муу дүн тавьсан. Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 1 сарын 10-нд хэвлэлд ярилцлага өгөхдөө: "Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд сул ажиллаж байна. Монгол улсыг төлөөлөн ажиллахдаа эрх ашгаа хамгаалах тал дээр хойрго байгаа. Иймээс солих нь зөв" хэмээж байсан юм. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар ч үүнийг дэмжиж: "Төлөөлөн удирдах зөвлөл гэдэг чанга ажиллах ёстой. ТУЗ бол ТУЗ шиг байх ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна. Засгийн газар "Рио тинто"-д 6,5+лайбор=8,4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.Миний хувийн бодлоор Оюутолгойд худалдагдсан олон хүн бий. Засгийн газрын боловсруулсан мэдээллийг тэр айлд очиж худалддаг хүмүүс ч бий. Иймээс өнөөдрийн хоолноос илүү ирээдүйн ашгаа бодох нь зүйтэй. Ерөнхийлөгчтэй саналтай нэг байна" гэсэн билээ.
Ийнхүү "Оюу Толгой"-н Монголын талын ТУЗ-ийн гишүүд ер нь ард түмнийг төлөөлж, эрх ашгийг нь хамгаалж ажиллав уу? аль эсвэл Монгол Ардын Намын тодорхой бүлэглэлүүдээ л төлөөлж, явцуу эрх ашгийг нь ханган ажиллав уу? гэдэгт хариулт өгч, Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нарын ажлын тайланг шаардах цаг нэгэнт болжээ. "Оюу Толгой" компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлд хөрөнгө оруулагч талыг төлөөлж, Армандо Торрес, Жеффри Тайгесен, Крэйг Киннел, Брэндан Лэйн, Г.Батсүх нар ажилладаг юм.
 
П.Мандах
Sonin.mn

"Оюу Толгой"-н ТУЗ-ийн гишүүд ард түмнийг төлөөлдөг үү? Ардын намын бүлэглэлүүдийг төлөөлдөг үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

  УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол ...

2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 51 минут
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 06 минут
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 39 минут
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 03 минут
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани