Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Од: Нарсан ой дархлаа дэмждэг интерфероныг ялгаруулдаг

Ж.Од: Нарсан ой дархлаа дэмждэг интерфероныг ялгаруулдаг

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Одтой ярилцлаа.

-"Нарсан ойн сувилал” байгуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай аймгийн Тужийн нарс нь өвөр байгалийн ой, ургамалжилтын мужийн Сэлэнгийн ай савд багтдаг. Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөлийн Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл, далайн төвшнөөс дээш 620 гаруй метрийн өндөрт Монгол Улсын хамгийн нам дор газар байдаг юм байна. Нарсан ой өөрөө агаарыг цэвэршүүлж, хүчилтөрөгчийг ялгаруулна.

Нарсан ойгоор дамжсан агаарын хэт ягаан туяа хүний биед Д витамины хангамжийг өндрөөр өгдөг. Үүнээс гадна дархлааг дэмждэг интерфероныг ялгаруулдаг юм. Хуучин цагт элдэв антибиотик байхгүй байсан учраас уушгины өвчин, дархлаа султай хүмүүсийг нарсан ойд аваачиж эмчилдэг байсан туршлага бий. Үүнээс харахад Монгол Улсад хамгийн их хэрэглэж болохуйц тохиромжтой газар нь Тужийн нарс гэж болно.

Хэдийгээр орчин тааруу ч зардал гаргахгүйгээр бүх төрлийн эмгүй эмчилгээг байгалиасаа авч байна. Мөн стресс ихтэй нийгэмд тайвшрал чухал. Түүнчлэн ахмад настнуудад ганцаардах өвчин их тохиолддог. Ийм хүмүүсийг тэнд аваачихад хөгжилтэй, дурсамжтай сайхан байсан. Тиймээс үүнийг цааш нь өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Ахмадууд хэдэн төгрөгөөр сувилуулах вэ?

-Тухайн үед нийгмийн даатгалаас мөнгийг нь гаргуулсан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн уламжлалтын тасгийн орыг нь зөөж ажиллуулж үзсэн юм. Тэгэхэд эмнэлгийн ачаалал харьцангуй багассан. Хамгийн гол нь хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлэхээс гадна архаг хууч өвчнөө мартаж байсан.

Анх зөвхөн Сүхбаатар сумын ахмадуудаа сувилж байсан ч сүүлдээ бусад сумынхан хүртэл сонирхож эхэлсэн. Ингээд 10 хоногийн эмчилгээндээ 40 хүн хүлээж авдаг болсон. Заримдаа бүр 80 хүн авахад хүчин чадал нь дийлэхгүй юм билээ. Аймгийн хэмжээнд байснаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс ирдэг болсноор бараг улсын хэмжээнийх болсон учраас "Буман нарс” гэж нэрлэсэн.

-Яагаад ийм нэр өгсөн юм бэ?

-Яагаад гэвэл нарс олон байгаасай. Бум гэдэг чинь их олон тоо учраас хүмүүс маань урт удаан наслаасай, тэр хэмжээний сэтгэл ханамжийг авч байгаасай гэсэн утгыг бэлгэдэж өгсөн. Гэтэл ОХУ-ын буриадууд аймгийн Засаг дарга, Буриадын ерөнхийлөгчийн хамтын ажиллагааны санамж бичигт Сэлэнгийн "Буман нарс” гэдэг амралтад Буриадын хүмүүсийг амраая гэсэн хүсэлт оруулсан байсан. Ингээд 2010 онд Хиагтаас дөрвөн хүн ирээд буцсаны дараа хүмүүс ихээр ирэх боллоо. Тэгэхээр хүмүүст их хэрэгтэй байна гэсэн үг.

-Тухайлбал, жилд хэдэн хүн амардаг вэ?

-Жилд 270 орон нутгийн иргэд, 108 буриад, харьяаллын бус 35 хүн амарч байна. Найман удаагийнх гэхээр нэг ээлжинд 60-70 хүн амарна.

-Энэ сувилал жилийн дөрвөн улиралд ажилладаг уу?

-Зөвхөн зуны улиралд ажилладаг. Зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл гэсэн үг. Нарны илчлэг, нарны хэт ягаан туяа зургаадугаар сараас долоодугаар сарын хооронд өндөр идэвхэждэг. Тэр тусмаа өглөөний 10:00-12:00 цагийн хооронд. Тиймээс зуны улирлын нар, агаарыг ашиглаж байгаа юм. Нөгөөтээгүүр дэд бүтцийн асуудал байна. Тухайлбал, цахилгаан эрчим хүчний асуудал тулгамдаж байна. Сувилалдаа амарч байгаа эмч, мэргэжилтнүүдээ ээлжээр ажиллуулдаг.

-Ахмадуудаас гадна Д витамины дутагдалтай байгаа хүүхдүүдийг сувилдаг уу?

-Манай аймагт төрийн мэдлийн ганц 24 цагийн суурь өвчтэй хүүхдүүдийн цэцэрлэг байдаг. Энэ цэцэрлэг 2003 онд эрүүл мэндийн салбарын харьяанд байгаад одоо боловсролын харьяанд очсон ч сайн ажиллаж байгаа. Өмнө нь миний харьяанд байхад нь зуны улиралд ахмадын сувилал гарсан үеэс буюу 2008 оноос хамт гарсан. Сульдаатай хүүхдүүдийг чийрэгжүүлээд гаргахад дараа жилийн өвөл ханиад томуу хүрдэг байсан нь харьцангуй багасдаг юм билээ.

Бид судалгаа хийхэд сувилалд явсан жил буураад, сувилалд яваагүй жил өвчлөмтгий байсан. Сүүлдээ нас нь өөрчлөгдөж сульдаатай, суурь өвчтэй, уурагжилтын дутагдалтай хүүхдүүд явдаг болсон. Сэлэнгийн байгалийн сайхан тогтоц газар, шилмүүст, нарсан ойгоо түшиглээд ахмадын болон хүүхдийн сувиллыг 10 жилийн хугацаанд ажиллуулж ирсэн. 0-1 насны хүүхдүүдээ тэврээд ээжүүд очдог. 5-6 хүн нэг ээлжинд гарч байсан тохиолдол бий. Хоёрдугаарт, жирэмсэн ээжүүд.

Одоо хүүхдийг гэдсэнд байхаас нь бид сульдаатай, өвчлөмтгий хүүхэд гаргахгүйн тулд урьдчилан сэргийлж урьтал арга хэмжээ авч жирэмсэн ээжүүдийг сувилахад их үр дүнтэй юм билээ. Хүмүүсийн хүсэл, хэрэгцээ их байдаг ч бидэнд байр сав, санхүүгийн хүндрэл байдаг болохоор жирэмсэн эхчүүд, 0-1 насны хүүхдүүдийг ээжтэй нь аваачих асуудлыг түр орхисон.

-Хэрэв санхүүгийн асуудал шийдэгдчихвэл өргөжүүлэх үү?

-Би хөрөнгө оруулагчдын чуулганд анх удаа сууж байна. Нүдээ олсон чухал уулзалт боллоо. Чуулга уулзалтад зориулж энэ талаар төсөл бичиж өгсөн. Бид ийм зүйл хийхэд туршлагатай, давуу талууд байгаа гэдгээ танилцуулсан. Сүүлийн үед Сэлэнгэ аймагт дунджаар 2,000 гаруй эх төрж байгаагийн 60 гаруй хувийг эмгэг төрөлт эзэлж байна.

Үүнд эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд сайнгүй, эрхтэн тогтолцооны эмгэгтэй эх ихэссэн, цус багадалт, уураг тэжээлийн дутагдалтай, дутуу гаж хөгжилтэй хүүхэд төрөх магадлал өндөр болсон. Тиймээс 0-1 настай хүүхдүүдийг ээжтэй нь хамт, 0-оос дээш насны хүүхдүүд, ахмад настнуудад үйлчлэх хүчин чадал бүхий сувиллаа өргөтгөх зайлшгүй шаардлагатай байгаа.Мэдээж стандартад нийцсэн байр, ойр зуурын тоног төхөөрөмжүүдээ шинэчлэх хэрэгтэй. Бид ашгийн бус үндсэн ажлаа л хийж байна.

-Нэг удаа эмчлүүлэхэд хэдэн төгрөг байдаг вэ?

-Сэлэнгийн харьяат бол нэг хоногийн 10 мянган төгрөг. Энэ мөнгө бага мөнгө шүү дээ. Харьяаллын бус Улаанбаатар болон бусад аймгийн иргэдийг 15, ОХУ-ын Буриадаас ирж байгаа хүмүүсийг хоногийн 25 мянган төгрөгөөр амраадаг.

Өөрөөр хэлбэл, буриадуудын мөнгөөр монголчуудыгаа амрааж байна гэсэн үг. Манай үе үеийн аймгийн Засаг дарга нар үүнд их анхаарал тавьж ирсэн. ЭМЯ ч гэсэн анхаарал тавиад 10 модон байшин барьж өгсөн. Үүнийг бид Сэлэнгээ хөгжүүлэх, эрүүл Сэлэнгийг цогцлоохыг зорьж байна. Мэдээж ирээдүйгээ, өнгөрсөн үеэ асарч тойлох бидний үүрэг шүү дээ.

Д.ОЮУН



Ж.Од: Нарсан ой дархлаа дэмждэг интерфероныг ялгаруулдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани