Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Ганхуяг: Дубайн гэрээ бол Монгол улсын хууль тогтоомжийг арай дэндүү уландаа гишгэсэн гэрээ болсон

Ц.Ганхуяг: Дубайн гэрээ бол Монгол улсын хууль тогтоомжийг арай дэндүү уландаа гишгэсэн гэрээ болсон

 

Иргэний зориг ногоон намын дарга, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 

Та өнөөгийн Монгол улсын эдийн засгийг юу гэж дүгнэж байна вэ?

Өнөөдөр Монгол улсын эдийн засаг амаргүй нөхцөл байдалд байна. Уг нь дэлхийн зах зээл дээр эрдэс баялагийн үнэ өссөн нааштай орчин бүрдсэн ч гэсэн улсын өр 27 тэрбум гаруй доллараар нэмэгдсэн байгаа. Энэ утгаараа өр буурч бодит орлого нэмэгдэх биш харин эсрэгээрээ өр зээл улам өссөн гэж хэлж болно. Та бүхэн мэдэж байгаа ер нь сүүлийн 5-6 жилд хүмүүсийн бодит орлого огт өсөөгүй байгаа. Цалин тэтгэвэр тэтгэмж огтхон ч нэмэгдээгүй. Ийм үед ам долларын ханш үндсэндээ бараг хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Хүмүүсийн дунд дундаж давхрага гэдэг ойлголт бараг алга болж, дийлэнхдээ ядуурлын бүсдээ шилжин орж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ерөнхийдөө Монгол оронд ядуурал хавтгайрч байна гэсэн үг юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газрийг та хэр сайн ажиллаж байна гэж үзэж байгаа вэ?

У.Хүрэлсүхийн ЗГ байгуулагдаад нэг их удаагүй байна. Хэдийгээр У.Хүрэлсүхийн ЗГ-ийн 100 хоног өнгөрсөн ч гэсэн өмнөх ЗГ-аасаа эрс ялгагдхаар бодитой тодорхой ажлуудыг хийсэнгүй. Гурван тулгуурт бодлого гэж саяхан зарлаж байх шиг байна лээ. Гэхдээ тэр нь тийм дорвитой өөрчлөлт гэж харагдахааргүй байна. Бас ажиглаад харж байхад сайд нар нь хоорондоо тодорхой асуудлууд дээр маш их зөрчилдөж байна. Жишээ нь уул уурхайн асуудал дээр их зөрчилдөж байна. Мөн бие биенийгээ үгүйсгэх бие биенийхээ өмнүүр орж ажлыг нь хийх гэдэг ч юм уу янз бүрийн сонин үзэгдлүүд их харагдаж байна. Бас эргэж буцсан бодлого их явуулж байна. Энэ нь ялангуяа татварын асуудал дээр тодорхой харадсан. Тухайлбал татварын хэмжээ 10 хувь байсныг нэмэгдүүлсэн байснаа буцаагаад 10 хувь дээр нь буулгах жишээний тэнэг тэнэг ажил их хийж байна. Энэ бүхнээс  харахад энэ ЗГ-т өөрийн гэсэн тодорхой тогтсон бодлого алга гэж хэлж болно. Сүүлийн үед уул уурхай түүнийг тойрсон авлига хээл хахууль ялангуяа Оюу Толгойтой холбоотой асуудал дээр агентлагуудийн хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаанууд идэвхижиж байгаатай холбогдуулан хүмүүс У.Хүрэлсүхийн багийг сайн ажиллаж байна гэж үзэж байх шиг байна. Угтаа мөнгө, санхүүгийн бодлого талаасаа өмнөх ЗГ-уудаас ялгагдах зүйл үнэндээ алга. Гадагшаа явсан Ерөнхий сайд, дарга нар гол төлөв зээл авч ирдэг ийм л ажил хийж байна. Энэ зээлүүд эргээд ард түмний нуруун дээр л бууна гэсэн үг. 27 тэрбум ам долларын зээл маань эргээгээд Монгол улсад маш их дарамт учруулна гэдгийг онцолж хэлмээр байна.

Улс төрийн намууд Оюу-Толгойн гэрээг цуцлах шаардлагатай гэсэн байрь суурьтай байгаа. Энэ талаарх таны байр суурийг сонсоё?

Өнөөдөр бид зөвхөн Оюу Толгой гэдгээр л жишээ болгож ярьж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6-ийн 1-д газрын дээрх болон доорхи бүхий л баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Тэгвэл газрын баялаг маань өнөөдөр ард түмний мэдэлд үнэхээр байж чадаж байна уу гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирнэ. Жишээлбэл Оюу Толгойн гэрээг 2009 онд ямар нэгэн ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үндэслэлгүйгээр байгуулсан байдаг. Ингээд мордохын хазгай гэж хэлж болох олон асуудлууд ар араасаа хөвөрч эхэлсэн гэж хэлж болно. Сүүлдээ муу дээрээ муухай, муухай дэрээр улцан гэгчийн үлгэрээр Дубайн гэрээ буюу далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гэсэн ийм гэрээг Ч.Сайханбилэгийн ЗГ-ын үед байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа яамдаасаа ч санал авалгүйгээр төрийн албаны дүрэм журмыг зөрчөөд дур мэдэн хийсэн байсан. Энэ нь дэндүү увайгүй бас хариуцлаггүй, хэлэх муу үг олдохгүй үйл явдал болсон. Оюу Толгойн ордын нөөц бол өөрөө асар их, Монгол Улсын иргэдэд чамлахааргүй ашиг ногдох ёстой. 2037 онд ашиг хүртэх үү үгүй юу гэсэн асуудал яригдаж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Ийм тодорхойгүй нөхцөл байдал үүсчихээд байхад Оюу Толгойн Монголын талын ногдох 34 хувиа бид өөрсдөө хүнээс зээлээр хүүтэй авч явж байна. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд байхгүй том луйвар юм. Тийм учраас бид энэ гэрээг цуцлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн энэ асуудлыг тавьсан манай бусад намуудын төлөөлөл УИХ-аас байгуулсан Оюу Толгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэгт хүмүүсээ оруулаад ажиллаж байна. Энэ ажлын хэсэг ирэх 6-р сард дүнгээ олон нийтэд танилцуулах байх. Энэ үүднээсээ анх гэрээ байгуулах үед тэр зарлаж байсан тэр тоонууд жишээ нь Монгол улсад өдөр бүр сая ам доллар орж ирж байна гэсэн тоо баримт үнэн байсан уу худлаа байсан уу эсвэл Монгол улс өдөр бүр сая ам доллар алдсан байна уу үгүй юу гэдгийг нягтлах болно. Эцэст нь энэхүү шалгалтын үр дүнд Оюу Толгойн гэрээ манай ард түмэнд ашигтай гэрээ байсан уу, ашиггүй гэрээ байсан уу гэдэг нь тодорхой болно. Энэ дээрээ үндэслээд энэхүү гэрээг анх байгуулсан төрийн эрх барих дээд байгуулллага УИХ Оюу Толгойн гэрээг цуцлах эс цуцлах эсэх асуудлыг шийдэх байх.

Сүүлийн үед АН-ын зүгээс эрх баригч намын хоёр сайдын асуудлаас үүдэн ЗГ-ийг огцруулах нь зүйтэй гэж ярьж байгаа. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

Энэ тухай асуудлыг АН-ын нөхдүүдээс өөрсдөөс нь асуух нь зөв байх. Ер нь бид нар цаашдаа нэг зарчим барьж ажиллах ёстой. Энэ нь танхимын зарчим юм. Түүнээс биш шүд сугалах замаар ч юм уу, сугалаад огцруулдаг явдал бол парламентын зарчимд нийцэхгүй зарчим. Нэг үгээр хэлбэл танхимаа бүрдүүлсэн Ерөнхий сайд өөрөө тухайн намын саналыг авч үзээд огцруулах шаардлагатай байна гэвэл өөрөө саналаа оруулж шийдвэрлэдэг байх ёстой. Түүнээс биш өөр нэг нам хэн нэгэн этгээдүүд тэрнийг энийг огцруулна гэдэг бол угаасаа зарчмын хувьд буруу. Тэр улсуудын тухайд гэвэл ямар ямар үндэслэлээр  огцруулна гэж ярьж байгааг УИХ дах сөрөг хүчний зүгээс өөрсдөөс нь асуух хэрэгтэй.

Сүүлийн үед явагдаж буй баривчилгаануудын талаар та юу гэж хэлмээр байна ?

Хамгийн гол нь үр дүн хэрэгтэй. Уул нь ямар үндэслэлээр ямар шалтаг шалтгаанаар баривчилгаа явуулж байгаагаа тодорхой тайлбарлах хэрэгтэй. Одоо энэ асуудал тодорхойгүй их л бүрхэг зүйлээр баривчилгаа явуулж байх шиг. АТГ бол улс орны авлига хээл хахуулийн нөхцөл байдлыг судалдаг газар. Би бол энэ асуудлыг авлига ашиг сонирхлын гэмт хэргийн хүрээнд л шалгалт хийж байгаа юм болов уу гэсэн бодолтой байгаа. Тэр дундаа Оюу Толгойн гэрээ түүний нэмэлт гэрээ болох Дубайн гэрээ, далд уурхайн санхүүжилтийн гэрээтэй холбогдуулан эдгээр хүмүүсийг саатуулсан байх гэж ойлгож байна. Тийм болохоор одоохондоо энэ тал дээр дүгнэлт хийхэд эрт байна.

МАН өнгөрсөн сонгуулийн үеэр амалсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаж байна уу, Энэ талаар та юу гэж хэлэх вэ?

МАН-ын мөрийн хөтөлбөрийг унших юм бол өнөөдрийн манай ард түмний амьдрал өргөс авсан юм шиг сайн сайхан болох тийм мөрийн хөтөлбөр байсан. Тус намынхан мөрийн хөтөлбөртөө хамгийн наад зах нь гаднаас зээл тусламж авахаа зогсооно гэж тусгасан байсан. Гэтэл эсрэгээрээ гаднаас зээл авдаг явдал хэвээрээ л байна. Энэ үүднээсээ манай улсын зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа. Мөн зээлийн дарамт өсөж, хувь хүмүүсийн бодит орлого буурч байна. Зөвхөн энэ үзүүлэлтээр тус намын мөрийн хөтөлбөрийг дүгнэж болох байх. Тэгэхээр МАН-ын мөрийн хөтөлбөр гэдэг баримт бичиг нь хий хоосон мөрөөдлийн жагсаалт байжээ гэж үзэхээс өөр арга байхгүй юм.

Сүүлийн үед Монгол улс болон монголчууд маань оффшорын эсрэг маш их тэмцэл өрнүүлж байгаа. Энэ тэмцэл үр дүнд хүрч чадах болов уу?

Манай хууль хүчний байгууллага, төрийн бүхий л институт яг энэ чиглэлд маш сайн идэвхитэй тэмцэх ёстой. Энд гол асуудал нь юу байна гэхээр Монгол улсын Үндсэн хуулинд заасан байгалийн баялагийн эзэн бол ард түмэн байна гэсэн заалт бодит ёсоор хэрэгжиж чадахгүй байгааг харуулж байгаа үзүүлэлт юм. Жишээлбэл байгалийн баялаг нь ард түмний мэдэлд байна гээд заагаад өгчихсөн мөртлөө Үндсэн хуулийн 6-ийн 2 дээр төрийн өмч мөн гээд биччихсэн. Өнөөдөр тэр эрдэс баялагийг олборлосон этгээд нь төрийн өмч нэрэн доор уг баялагийг өөрийнхөө хувийн өмч мэтээр гадагш нь экспортолж, их хэмжээний ашиг хонжоо олж, тэр орлогыг нууж байгаагаас үүдэн энэ оффшорын асуудал үүсч байна. Миний ойлгосноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлын ажлын алба 1990 оноос хойш өнөөг хүртлэх монголын хилээр гарсан нийт эрдэс баялагийн тоо хэмжээг гаргах гэж байна гэж би сонссон. Энэ шалгалтын хүрээнд энэ эрдэс баялагийн хэмжээг цаад хүлээн авагч тал буюу хятадын холбогдох боомтуудаар манай хэчнээн хэмжээний эрдэс баялаг гарсныг дээрх тоо баримтуудаар харьцуулж үзэх ёстой байх. Ингээд харьцуулаад үзэхэд хэрвээ зөрүүнүүд гарч ирэх юм бол тэр нь оффшор руу орсон гэсэн үг. Тэгэхээр нийтдээ тухайн үеийн зах зээлийн ханшаар бодоод үзэхэд 1990 оноос хойш хэчнээн хэмжээний алт, зэс, молибден төмрийн хүдэр зэрэг эрдэс баялаг гадагшаа гарсан гэдгийг тэр үеийн зах зээлийн ханшаар үржүүлвэл гараад ирнэ. Хэрвээ ингэж чадвал оффшорт байгаа нийт мөнгөний хэмжээний дүр зураг гарч ирэх учиртай. Ингэж байж энэ зөрүүгээр өнөөдөр ард түмний маань баялагийн үнэ цэнэ тодорхой болж, энэ баялаг хаана нуугдаж байгаа нь тодорхой болно. Бас өнөөдөр энэ яриад байгаагаас асар их тоон дүн гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Сүүлийн үед нэлээд их баривчилгаа явагдаж үүнтэй холбогдуулан Монгол улс түүхэндээ хоёр ерөнхий сайдаа баривчиллаа. Гадны улс орны хэвлэлүүдээр ч энэ талаар их бичиж байх шиг байна. Энэ талаарх таны бодол санааг сонсоё.

Ер нь бол шударга ёсны үүднээс гэж яривал энэ яриа утга учиргүй юм л даа. Хамгийн ойрын жишээ гэвэл Хятад улсад өндөр албан тушаалтнуудыг хууль зөрчсөн л бол ганц хоёроор нь биш бүр хэдэн зуугаар нь, хэдэн арван мянгаар нь авлига албан тушаалын хэргээр баривчилдаг том жишээ байдаг. Мэдээж хэн ч гэсэн албан тушаалаа хэтрүүлэн ашигласан л бол хуулийн өмнө хариуцлагаа хүлээх ёстой. Харамсалтай нь сүүлийн үед хууль хэний талд үйлчилж байгаа нь тодорхойгүй болсон. Энэ асуудал олон түмний дунд явагдсан санал асуулгаар нэгэнт ил тод болсон. Тэгэхээр шударга ёс хэзээ тогтох вэ гэхээр ард түмнийхээ төлөө элч нь болоод шударга зөв ажиллана гэсэн хүмүүс маань амлалт үүргээ биелүүлж, үнэн зөв байж чаддаг тийм болсон цагт л шударга ёс тогтоно. Гэтэл манайд энэ нь алдагдаад удаж байгаа учраас ийм асуудлууд шил шилээ даран гарч ирсээр байна. Дээрх хоёр хүний хувьд гэвэл АТГ-аас шалгалтын ажил хийж байгаа учир одоогоор зөв буруу гэж хэлэхэд эрт байна. Хэрвээ үнэхээр буруутай бол ял шийтгэлээ эдлэх байх, гэм буруугүй бол цагаатгагдах байх. Үүнтэй төстэй явдал олон бий. Жишээ нь би түрүүн Дубайн гэрээний талаар дурьдсан. Энэ гэрээ бол Монгол улсын хууль тогтоомжийг арай дэндүү уландаа гишгэсэн гэрээ болсон гэж хэлж болно. Үүнийг хэн хүнгүй мэдэж байгаа. 2 тэрбум ам долларын татварын акт тавигдсан байсныг уг гэрээнд гарын үсэг зурах үедээ хүчингүй болгосон байсан. Энэ мэт Монгол улсын үндэсний эрх ашигт хор хөнөөлтэй өчнөөн зүйлүүд хийгдсэнийг ярьж болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн үед зарим хүмүүсийн цол хэргэмийг хасч, олон түмний дунд ихээхэн шуугиан тарилаа. Ерь нь Х.Баттулга гэдэг энэ хүн уг албан тушаалд сонгогдсоноосоо хойш хэр сайн ажиллаж байгаа вэ?

Манай Иргэний зориг ногоон нам Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр анхаасаа энэ хүнийг дэмжсэн. Харин АН энэ хүнийг Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлсэн.Тухайн үед бид энэ хүнийг дэмжиж дуу хоолойгоо өргөөд санлаа өгч оролцон Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон. Яг өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх тийм эрх мэдэл үнэндээ маш их дутагдаж байгаа гэж хэлж болно. Хэдийгээр манай улс хагас ерөнхийлөгчийн засаглалтай улс юм шиг болов ч Үндсэн хуулинд зааснаар төрийн дээд эрх мэдлийг зөвхөн УИХ хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр УИХ бүх юмны дээр байна гэсэн үг. Өнөөдөр хамаг чухал томилгоог УИХ хийдэг ийм л байдалтай байна. Тэр утгаараа Ерөнхийлөгч чухал албан тушаалд хэчнээн өөр хүмүүсийг санал болгоод ямар ч нэмэргүй байдаг. Ерөнхийлөгч өнөөдөр ямар эрх мэдэлтэй байна гэхээр зөвхөн шагнал урамшуулал, зарлиг гаргах зэрэг билэг тэмдгийн шинж чанартай ажлуудыг л хийж байна. Гэхдээ нэг зүйлийг манай хууль тогтоох дээд байгууллага УИХ-ынхан маань зайлшгүй анхаарах ёстой. Ерөнхийлөгчийн зүгээс тавиад байгаа шаардлагууд нь ард түмний санал бодолтой нийцээд ард түмэн дэмжээд байхад УИХ эсэргүүцээд байвал нэг ёсондоо хэний талд ард түмэн байна гэдэг санал асуулгаар бас асуудал шийдэгдэх гарц байж болно. Тэгэхээр тийм юманд хүргэлгүйгээр институци хоорондын зөрчил хямралд хүргэхгүйгээр аль болохоор төрийн институциуд хоорондоо ойлголцож зарим юман дээрээ буулт хийх боломжууд байгаа гэж харж байна. Хамгийн гол нь аль аль тал нь зөв ойлголцож хоёулаа дөргүй бух шиг аашлахгүйгээр зөв хамтарч ажиллах хэрэгтэй.

Саяхан АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар тодруулна гэж Ерөнхийлөгч мэдэгдээд уг санал асуулга ерөнхийдөө дуусч удахгүй хүнээ тодруулах гэж байх шиг байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Ерөнхийлөгч АТГ-ын даргад өөрийн санал болгосон хүний нэрийг оруулах эрхтэй. Гэтэл УИХ-аас АТГ-ын даргыг 6 жилээр томилно гээд заачихсан байдаг. Тэгэхээр энд бас л хуулийн маргаантай асуудал явж байна. Гэтэл Ерөнхийлөгч одоогийн байгаа даргыг үлдсэн хугацаанд орж ирээд бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэж хэлээд байгаа. Үүнээс үүдэн өнөөдөр ийм байдалд хүрч байна. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр Ерөнхийлөгчид АТГ-ын даргыг сонгох дээрхээс өөр арга байхгүй учраас ийм аргыг хэрэглэж байна гэж ойлгогдохоор байна. Гэхдээ энэ нь эргээд УИХ Ерөнхийлөгч хоорондын зөрчлийг улам хурцатгана гэсэн үг.

ИЗНН-ын зарим хүмүүс хэвлэлийн хурал хийхдээ Монголд өнөөдөр үйл ажиллгаа явуулж буй бүх намуудыг тараах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Энэ ер нь хэр зөв бодлого вэ? Мөн танай намынхан таныг өөрийг чинь намын даргаа гэж албан ёсоор үзэхгүй байгаа гэсэн яриа байсан ?

Зарчмын хувьд тэр тэмцлийн гол агуулга нь юу байсан гэхээр өнөөдөр Монголд улс төрийн нам яг жинхэнэ утгаараа оршин тогтнож чадахаа болиод нам дагнасан бүлэглэл тухайлбал МАНАН бүлэглэл энэ улс орны толгойд гарч ирээд он удаан жилээр дарангуйлж байгаа учраас энэ улс орон ерөөсөө өөдлөхгүй байна. Тиймээс энэ бүх болж бүтэхгүй байгаа юмны гол хариуцлагыг МАНАН бүлэглэл хүлээх ёстой гэж үзэж буй учраас бүх намуудыг татан буулгаад бүгдээрээ ижил гараанаас шинээр эхэлье гэсэн санаа юм. Харин намайг ИЗНН-ын жинхэнэ дарга мөн үү, биш үү гэдгийн тухайд гэвэл манай ИЗНН 2012 онд гурван даргатай байх шинэ дүрэм баталсан юм билээ. Энэ дүрмийг баталж байх тэр үед миний бие Болгар улсад Элчин сайдаар ажиллаж байсан. Сая энэ оны нэгдүгээр сард манай намын Үндэсний хороо хуралдаад намын дүрэмдээ өөрчлөлт оруулан ИЗНН нэг даргатай байхаар тогтсон. Тийм болохоор миний бие одоо намын дүрмийн дагуу тус намын даргын албан тушаалд байгаа нэг л дарга нь. Энэ талаарх мэдээллийг Улсын дээд шүүхийн веб хуудаснаас харж болно.

Танай намынхан ойрын үед ямар ажил хийхээр төлөвлөж байна?

Бид одоо уул уурхайн сэдэв дээр нилээд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тал, тэр дундаа Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой гэсэн зарчмын байр суурийг нэлээн түлхүү боловсруулаад үүнийгээ бусад намуудын хамтаар сурталчлах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Ярилцсанд баярлалаа.

Ж.Батдорж

Ц.Ганхуяг: Дубайн гэрээ бол Монгол улсын хууль тогтоомжийг арай дэндүү уландаа гишгэсэн гэрээ болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өнөөдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өнөөдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани