Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрснээс хэт ихийг хүлээх хэрэггүй

 

Нүүрснээс хэт ихийг хүлээх хэрэггүй

 

Нүүрс экспортлогч компаниуд энэ онд зах зээлээ тун өөдрөгөөр харж байна. Өнгөрсөн онд Монгол улс 47.5 сая тонн коксжих нүүрс олборлож, үүнийхээ 33.3 сая тонныг экспортолсон нь түүхэн дээд хэмжээ. Улсын төсөвт ихээхэн хувь нэмэр оруулдаг нүүрсний салбарынхан өнгөрсөн жилийн амжилтаа энэ онд үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна. Өнгөрсөн оны сүүлээр гашуун сухайт боомтын нэвтрэх чадвар муудсан, БНХАУ гангийн үйлд­вэрлэлээ бууруулж эхэлсэн зэрэг экспортод сөргөөр нөлөөлөх үйл явдал цөөнгүй болсон. Тиймээс 2018 оны улсын төсвийг батлахад Сангийн яам нүүрсний экспортыг 2017 оныхоос таван сая тонноор бууруулж, 28 сая тонныг хилээс гадагш борлуулна хэмээн тооцож байсан юм. Харин 2018 он гарснаар нүүрс олборлогчдын итгэл илт сэргэжээ. Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлж буйгаар ком­паниуд 59 сая орчим тонн нүүрс олборлож, 32-33 сая тонныг нь БНХАУ-ын зах зээлд гаргах боломжтой хэмээн төлөвлөж байгаа аж.

Умард Солонгосын хориг цуцлагдвал экспортлогчдын өрсөлдөөн ширүүснэ

Харин экспортлогч бус компаниуд 9.5 сая тонныг олборлоод 8.7 сая тонныг нь борлуулна хэмээн тооцоод буй. Өнгөрсөн сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсны дараа гашуун сухайт боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулсан. одоогоор өдөрт 700-800 автомашин үүгээр нэвтэрч байгаа. Мөн уг түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ч өндөр болсон. Металлургийн буюу төмөр үйлдвэрлэхэд ашигладаг коксжих нүүрсний үнэ 2017 онд дунджаар 113.63 ам.доллар байсан бол энэ оны эхний улиралд дунджаар 142 ам.долларт хүрч өсчээ. Энэ нь дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал 20 орчим ам.дол­лараар нэмэгдсэн дүн юм. Тиймээс нүүрс экспортлогчдын хувьд ашиг, орлогоо нэмэх боломж гарч буй. "Эрдэнэс таван толгой” компани энэ онд 10 тонн коксжих нүүрс олборлох төлөвлөгөөгөө АМГТГ-т ирүүлжээ. Мөн үүн дээр өнгөрсөн оны үлдэгдэл 500 мянган тонныг нэмж, 10.5 сая тонныг экспортлохоор зорьж байна.

Харин "Энержи ресурс” ххК 12.6 сая тонныг олборлож, таван сая тонн баяжуулсан нүүрс гаргах аж. "Саусгоби сэндс”-ийн хувьд 2017 онд тав гаруй сая тонныг олборлосон. Тэгвэл энэ онд 6.8 сая тонныг олборлох зорилт тавьсан нь тус компанийн хувьд түүхэнд байгаагүй өндөр төлөвлөгөө болж байна. "Таван толгой” хувьцаат компани таван сая тонныг олборлож, үүнээс 4.5 сая тонныг нь гадагш борлуулахаар болсон. Харин МАК компани "Таван толгой”-гоос нэг сая тонноор илүү нүүрс олборлож, мөн 4.5 сая тонныг нь экспортлохоор төлөвлөжээ. Гэхдээ оны эхний гурван сарын байдлаар компаниуд өөдрөг төлөвлөгөөнийхөө да­гуу ажиллаж чадаагүй байна. Жилийн эхний улирал бол төлөвлөгөөнийхөө 25 хувийг биелүүлсэн байх ёстой хугацаа. Гэвч экспортлогчид энэ оны гуравдугаар сарын байдлаар нийт 7.9 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөгөөний 14.7 хувийг биелүүлжээ. Өөрөөр хэлбэл, компаниудын төлөвлөгөө одоогийн байдлаар 10.3 хувиар хоцроод байгаа юм. Гэвч компаниудыг оны эцэст төлөвлөгөөгөө биелүүлэхэд үүнээс ч том эрсдэл хүлээж буй.

Компаниуд эрсдэлийн сан байгуулах шаардлагатай

Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө хаана гэдгээ мэдэгдсэнээр тус улсын нүүрсний экспорт үргэлжлэх төлөвтэй боллоо. Тун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон ун нар уулзана. Ким Жон ун өмнөд Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр цөмийн хөтөлбөрөө орхино гэдгээ дурдсан. харин АНУын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтаар яг хэзээ, хэрхэн зогсоох талаар нарийн тохиролцоно гэж ажиглагчид үзэж байгаа.

Ямартай ч Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоох нь тодорхой болж буй тул НҮБ тус улсын БНХАУ-д нүүрс экспортлох эрхийг сэр­гээнэ. Ийм байхад БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээлийн 35 орчим хувийг дангаараа хангадаг манай улсад хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг тооцохоос өөр аргагүйд хүрч байна. "Умард Солонгосын нүүрсний хориг цуцлагдвал БНХАУ-ыг чиглэсэн нийлүүлэлт өснө. Энэ зах зээлд Монголын өрсөлдөгч нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. БНХАУ-ын өмнөд хэсгийг Австрали, Индонез нүүрсээр хангадаг.

Харин хойд хэсэг буюу өвөр Монголын Бугат хотын боомтуудад манай улс дангаараа коксжих нүүрс нийлүүлж байгаа. Энэ хэсгээс л Умард Солонгос хуваалцана гэсэн үг” хэмээн эдийн засагч П.Өлзийнаран тайлбарлалаа. Өрсөлдөөн нэмэгдвэл үнэ хямдардаг. Нийлүүлэлт ихэсвэл ханш урууддаг зах зээлийн зүй тогтол нь. Тиймээс Умард Солонгос БНХАУ-д нүүрсээ нийлүүлж эхэлбэл манай экспортын гол түүхий эдийн үнэ унах эрсдэлтэй юм.

2012 онд нүүрсний нийлүүлэлт илүүдэж, Хятад компаниудын агуулах дүүрсэн. Үүнээс шалтгаалж уг таваарын үнэ унасан түүх бий. Хэрэв Умард Солонгос нийлүүлэлтээ ихэсгэвэл коксжих нүүрсний үнэ унах өндөр магадлалтай. Дахин сануулахад, БНХАУаас авдаг гангийн импортдоо АНУ 25 хувийн татвар тавиад байгаа. Үүнээс шалтгаалж урд хөршийн гангийн үйлдвэрлэл хумигдах магадлалтайг эдийн засагчид байнга сануулсаар ирсэн.

Гангийн үйлдвэрлэл багассаны бодит нөлөө энэ намар л манай экспортлогчдод мэдэгдэж эхлэх болов уу гэсэн таамгийг зарим эдийн засагч хэлж байгаа юм. Ийнхүү манай улсын коксжих нүүрсний зах зээлийг цөөнгүй эрсдэл гэтэн хүлээж байна. Гэтэл экспортлогч компа­ниудад үүнийг сөрөх чадал бий юү. Манай компаниудад ядаж эрсдэлийн сан ч алга. Компаниуд зах зээл таатай байх үед ашиг орлогоо эрсдэлийн санд хуримтлуулдаг олон улсын жишиг хэрэгжихгүй байна. Тиймээс таваарын үнэ унасан үед алдагдлаа өр зээлээр нөхдөг байдал арилахгүй нь. Ядаж хоёр жилийнхээ эрсдэлийг даах хэмжээний хөрөнгө бүхий сантай байх ёстойг эдийн засагч П.Өлзийнаран анхааруулсан юм. Нүүрсний салбар тун савла­гаатай, эмзэг. Олон хүчин зүйлээс шалтгаалдаг учраас төлөвийг яг таг хэлэхэд түвэгтэй.

  • "Эрдэнэс Таван Толгой” компани энэ онд 10 тонн коксжих нүүрс олборлож, 10.5 сая тонныг экспортлохоор төлөвлөжээ.
  • Умард Солонгос БНХАУ-д нүүрсээ нийлүүлж эхэлбэл манай экспортын гол түүхий эдийн үнэ унах эрсдэлтэй.
  • Таваарын үнэ унасан үед нүүрсний компаниуд алдагдлаа өр зээлээр нөхдөг байдал арилахгүй нь.

Тухайлбал манай эдийн засагчид нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ нь буурах магадлалтай гэж үзэж буй. Харин BMO Capital markets байгууллага уг түүхий эдийн нийлүүлэлт буурсаар 2022 он гэхэд 15 сая тоннын дутагдалд хүрнэ гэж өөрөөр тайлбарлаж байгаа юм. Одоогийн нөхцөл байдалд хэт их найдаж, эрсдэлээ тооцохгүйгээр зүтгэвэл тэр хэрээрээ том нүхэнд унадаг гэмтэй. 2010-2012 онд АНУ, Австрали, Канадын эдийн засгийн шинжээчид нүүрсний ханш хэзээ ч буурахгүй мэтээр таамагладаг байсан.

Гэвч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалж хэрхэн савладгийг бид бишгүйдээ л олон үзлээ. Тиймээс судалгаатай, алсын хараатай стратеги энэ салбарт алтнаас үнэтэй. Компаниуд ядаж эрсдэлийн сан, ирээдүйн судалгаандаа хөрөнгө зардаг болох шаардлагатай байна. Ядаж л "Эрдэнэс таван толгой” компанид энэ нь нэн хамаа­тай асуудал. Алсын хараатай ажиллахгүй л бол үүний цаана төсвийн мөнгө, эдийн засгийн үзүүлэлт, олон иргэний амьдрал ч эрсдэл хүлээж мэдэхийг мартаж болохгүй.

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ



Нүүрснээс хэт ихийг хүлээх хэрэггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани