Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Том төслүүдийн ээлжит гацаалт"

"Том төслүүдийн ээлжит гацаалт"

 

Багануурын дулааны станцын концессыг зогсоосон найман шалтгааныг "ээлжит гацаагчид” нэрлээд байгаа юм. Энэ талаар тухай бүрт нь бодит баримт, шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоогоор тайлбар хийх нь бүтээн байгуулалтын ажилд тустай төдийгүй шударгаар өрсөлдөх зарчимд нийцнэ.

Юуны өмнө "Хятадууд” барих болсон гэдэг дээр ач холбогдол өгч, эх оронч гэхээсээ илүү зорилготойгоор үндэсэрхэг үзлийг дэвэргэн турхирахыг хичээж байгаа нь илт байна. Тухайлбал, энэ концессийн дагуу "21 жил хятадуудад ашиглуулаад, хугацаа нь дууссан тоног төхөөрөмжтэй, бүх юм нь хятадаараа байгаа хуучин ДЦС хүлээж авна” гэсэн таамаглалаар айлгаж байгаа юм. Мөн "Дэлхийн жишгээр дулааны цахилгаан станц барих өртөг дунджаар 1 мВт нь нэг сая ам.доллар байдаг. Гэтэл Багануурын дулааны цахилгаан станцын өртөг 700 мВт = 700 сая ам.доллар байх ёстой атал, 1.2 тэрбум доллар буюу бараг хоёр дахин үнэтэй төсөвлөгдсөн нь асар их хардалт дагуулж байна” гэсэн зориуд гуйвуулсан дутуу мэдлэг, мэдээлэлтэйгээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэсглээр гүтгэлэг тарааж байна.

Гэтэл үндэсний хөрөнгө оруулалтын газрын сайтад концессын гэрээ нь бүрэн эхээрээ нээлттэй тавигдсан байна. Энэхүү гэрээнээс харахад барилгын хугацаа (4 жил) болон ашиглалтын хугацааг (21 жил) оролцуулан, нийт 25 жилийн хугацаатайгаар "барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй байгуулсан. Үүнд 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, түүний дагалдах байгууламжуудад 1.2 тэрбум ам.доллар хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Өндөр параметрын /supercritical/ цахилгаан станцын энэхүү төслийг санхүүжүүлэхэд нийт нэг тэрбум орчим ам.доллар шаардагдана. Тодотгоход, энэ зардалд цахилгаан станцаас гадна сургууль, цэцэрлэг, оффисын барилга, өрхийн эмнэлэг, ажилчдын орон сууц зэрэг бүтээн байгуулалтын зардал бүгд багтсан байна. Цахилгаан станцын төсөл нь Монгол Улсын Засгийн өмч бөгөөд "Багануур Пауэр” ХХК нь зөвхөн барьж байгуулан, хөрөнгө оруулалтаа нөхөөд, ашиглалтын хугацаанд өөрсдийн бий болгосон бүх ноу-хауг монголчуудад шилжүүлэн өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн. Түүнчлэн концессийн гэрээний 4.2.2-4-т зааснаар концессийн гэрээ дуусгавар болоход гэрээнд заасан чанарын шаардлагыг хангасан цахилгаан станцын үндсэн болон туслах тоног төхөөрөмж, бусад дагалдах хэрэгслийг техник ашиглалтын бүх баримт бичиг заавар, ноу-хауг монгол, эсвэл англи хэлээр нууцлалын кодын хамт концесс олгогч, эсхүл түүнээс эрх олгосон этгээдэд хүлээлгэн өгөхийг тодорхой заасан байдаг. Тэгээд ч уг цахилгаан станцыг Монгол Улсын эрчим хүчний хэрэглээнд ашиглах тул "хятадуудад ашиглуулах” гэдэг агуулга нь өөрөө логик алдаатай ухуулга сурталчилгаа юм.

Тоног төхөөрөмжийн "насжилт”-ын хувьд хуучин гэж гадуурхах, хардах үндэслэлгүй. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний хөгжлийн төв зураг төслийн шатнаас эхлэн захиалагчийн хяналтыг бүрэн тавьж байгаа тул хуучин тоног төхөөрөмж ашигласан бол хууль зөрчсөн хэрэг болно.
 

Гурван мянган хүн ажилгүй болох уу

Дараагийн гүтгэлэг нь "Багануур пауэр” ХХК нь Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг "Диспетчерийн үндэсний төв” ХХК, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК–тай 2015 оны наймдугаар сарын 28-нд байгуулсан.

Жил бүр хамгийн багадаа 4.2 тэрбум зВТ/цаг эрчим хүчийг тохирсон тарифаар бодон, худалдах авах үүрэгтэй. Хэрэв энэ хэмжээнд хүрээгүй бол зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүргийг Засгийн газар хүлээсэн. Багануурын цахилгаан станцаас нийлүүлэх энэ хэмжээ нь Монгол Улсын нийт хэрэглээний 60-70 хувийг дангаараа хангахаар байгаа. Энэ нь зах зээлд шууд шингээхэд хүндрэлтэй учраас ДЦС-4, ДЦС-3, ДЦС-2 станцуудын үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж, улмаар хаахад хүргэхээр байна. Үүний дүнд 3000 орчим хүн ажилгүй болно” гэсэн тайлбартайгаар хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан. 

Гэтэл үнэн хэрэгтээ Багануурын цахилгаан станц 2020 онд ашиглалтад орсны дараах эхний жилүүдэд 220 мВт хүчин чадлаар үйлдвэрлэл явуулах гэрээтэй. Энэ нь жилд 1.4 тэрбум кВт/цаг эрчим хүч нийлүүлнэ гэсэн үг. Улс мөнгөгүй гэх шалтгаанаар эрчим хүчний салбарт шинэ бүтээн байгуулалт хийхийг хойш тавьсаар 30 гаруй жил өнгөрчээ. Социализмын үеийн цахилгаан, дулааны станцууд хэдийнээ хөгширч, юу юугүй амьсгал хураах дээрээ тулсан хэдэн станцуудаа нэмэлт турбин, зуух зэрэг засварын ажил, өргөтгөлөөр торгоож байна. Гэтэл манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 40-50 МВт-аар тогтмол өссөөр. Өнгөрсөн онд л гэхэд 649.3 мянган хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажилласан нь оны эхэнд байсантай харьцуулахад 56.9 мянган цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид нэмэгдсэн. Нийт хэрэглэгчдийн 7.2 хувь буюу 46.4 мянга нь аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгч, 92.8 хувь буюу 602.9 мянга нь ахуйн хэрэглэгчид байна.
 

"Гацаагчид”-ийн таамаглал бүтээгчдийнхээс эрс зөрөв

Азийн хөгжлийн банкнаас 2013 онд гаргасан мастер төлөвлөгөөнд Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний таамаг Оюутолгой, Тавантолгой төслүүдийн хэрэглээг оруулахгүйгээр 2016 онд дундаж өсөлттэйгээр 5.1 тэрбум кВт/цаг, хамгийн өндөр өсөлттэйгээр 5.7 тэрбум кВт/цаг, харин 2017 онд  6.4 тэрбум кВт/цаг байхаар тодорхойлсон байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан статистик тоо баримтад дурдсан бодит гүйцэтгэлээс харахад дээрх хэрэглээний хэмжээ  2016 онд  5.8 тэрбум кВт/цаг, 2017 онд  6.3 тэрбум кВт/цаг байхаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар гаргасныг бодоход тооцоолол хол зөрүүгүй байгаа биз. Эндээс харахад станц ашиглалтад орох үе буюу 2020  онд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ мастер төлөвлөгөөнд тусгасан хамгийн өндөр таамаг болох 9.1 тэрбум кВт/цаг гэдэг үзүүлэлтээс давах нь илт харагдаж байна.

Одоогоор Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ 1.4 тэрбум кВт/цаг байхаар байна. Энэ нь нийт эрчим хүчний хэрэглээний дөнгөж 15.4 хувь  байх төлөвтэй байна. Эндээс харахад Багануурын цахилгаан станц ашиглалтад орсон ч эрчим хүчний салбараас гурван мянган хүн ажилгүй болох биш, эсрэгээрээ хэрэглээний таацыг хангахааргүй, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай хэвээрээ байх юм. Дээр нь багануурын нүүрсний уурхайгаас жилд 3 сая орчим тонн нүүрс авч хэрэглэх бөгөөд энэ нь одоогийн багануурын нүүрсний стануын жилийн гаргаж буй нүүрсний тоотой тэнцүү юм. Тодруулбал, багануурын станц одоо гаргаж байгаа нүүрсний хэмжээтэйгээ ижил нүүрс гаргаснаар орон нутагт шинээр ажлын байр нэмэгдэж, дүүргийн иргэдийн орлого тогтвортой нэмэгдэх юм.  
 

Хэт өндөр үнэтэй эрчим хүч энэ мөн үү

Гацаагчид "Гэрээнд Монгол Улсын Засгийн газар Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 1 кВт-ыг нь хамгийн багадаа есөн центээр (225 төгрөг) бүрэн хэмжээгээр, үг дуугүй худалдаж авах заалт оруулсан. Харьцуулахад ОХУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний үнэ 2010 онд 60.06 төгрөг, 2013 онд 81.8 төгрөг байжээ. Түүнээс гурав дахин илүү дахин үнээр дотоодод буюу Багануурт үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг худалдаж авах утга учир юунд байх вэ. Багануурын дулааны цахилгаан станцын гаргах цахилгааны үнийг зохих журмаар бодвол бүр 250 төгрөгөөс дээш болохоор байна. Маш их дарж мэдээлдэг” гэж ярьжээ.

Үнэндээ 2016 оны байдлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тоо баримтанд Монгол улсын ОХУ болон БНХАУ-аас авдаг импортын дундаж үнэ нь 8.2 цент байсан байна. Эсрэгээрээ Багануурын цахилгаан станцын ирээдүйд буюу 2020 онд үйлдвэрлэж эхлэх цахилгаан эрчим хүч 1кВт нь 6.3 цент буюу одоогийн ханшаар 152 төгрөг байх юм.

Мөн "ээлжит гацаагчид” эрчим хүчний эрсдлийн тухайд "Хэрэв Монголын эрчим хүч нийлүүлэлтийн 50 хувийг (700мВт) хангах болсон хойноо Багануурын цахилгаан станцын нэг 350 мВт-ын блокод л түр зогсолт, эсвэл аваарын байдал үүсэхэд түүнийг богино хугацаанд орлон ажиллах боломж Монголын эрчим хүчний системд байхгүй. Энэ нь аюулгүй байдал, тогтвортой байдал талаасаа том эрсдэл учруулахаар байна” гэжээ. 

Азийн хөгжлийн банкны мастер төлөвлөгөө болон одоогийн тоо баримтыг үндэслэн үзэхэд Багануурын цахилгаан  станцын үйлдвэрлэл нь нийт эрчим хүчний системийн 50 хувийг нийлүүлэхээр харагдахгүй байна. Түүнчлэн шууд 700 мВт-ыг системд нийлүүлэхгүй бөгөөд ДҮТ ХХК-ийн гаргасан хуваарь буюу диспетчерийн даалгавраар системд эрчим хүч нийлүүлнэ. Тиймээс эрчим хүчний системийн эрсдлийн асуудлыг ДҮТ ХХК байнга хяналтандаа байлгадгийг иргэний хөдөлгөөний гацаагчдаас салбарын мэргэжилтнүүд илүү сайн мэднэ.

Түүнчлэн Багануурын цахилгаан станцын зуух нь мазут шатаахгүйгээр доод тал нь 30-40 хувь буюу нэг блок нь хамгийн багадаа 110 мВт хүртэл ачааллын маневр хийх боломжтой орчин үеийн технологитой юм.
 

Сүүлчийн раунд буюу дахиад л "Хятадын цэрэг айсуй”

Дараагийн "шалтаг” нь "Мега төсөл учраас эдийн засгийг сүйрүүлнэ. Аюул эрсдлээр дүүрэн, сүйрэл дампуурлаар төгсөх магадлал өндөр” гэжээ. Энэ бол тун ядмаг, хөгжлийн эсрэг бодлого агуулсан арга тактик гэх үү дээ. Томоохон төслүүд хэрэгжихгүйгээр улс орны эдийн засгийн өсөлт явагддаггүй. Уг төслийн хувьд аюул, эрсдэл дагуулах бус харин ч бусад аж үйлдвэрийн төслүүд хэрэгжих дэд бүтцийн суурийг тавьж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Удаах гүтгэлгүүд буюу нүүрсний хангамжийн асуудал болон "Нүүрс дуусчихвал Монголын тал хариуцлага хүлээнэ”, "Эндээс авлига үнэртээд байна”, "Нүүрсний уурхайн захирал нь өнөөх 27 настай тэр шүү дээ” гэхчлэн уг төслийг харлуулахыг хичээсэн огт ул үндэслэлгүй асуудлаар энд тайлбар, няцаалт хийж суух нь утгагүй хэрэг. Шүүх байгууллага холбогдох сэжиг таамаг байгаад хэрэв шүүхэд хандсан бол тайлбар өгөх биз, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаас болж "мөнхийн 27 настай” тэр иргэнийг дулааны станцын төсөлтэй хүчээр холбохоор уялдаж өгөхгүй байна.  Ингээд эцэст нь "эцсийн аюул” буюу хятад цэргээр айлгасан байгаа юм. Дэндүү ядсан танил технологи байгаа биз. Хэрэв мэргэжлийн байгууллагын судалгаа, албан ёсны тоо баримтууд байгаагүйсэн бол энэ төсөл баттай гацах бүх аргыг "найман аюул” гэж нэрлэж байгаад "нааж, нялж” өгчээ. Тухайлбал, "Монгол улсын зүрхэнд, эрчим хүчний системийн 50 хувийг эзлэсэн хятадын хөрөнгө оруулалт 25 жилийн турш байна гэдэг бол асар том эрсдэл мөн. Энэ ЦС-ийг хятадууд барина, дараа нь ч хятадын цэргүүд орж ирэх нь баталгаатай болчихоод байгаа юм. Өмнө манай УИХ-ын холбогдох шийдвэр гараагүй байхад Нүхтэд хятадын барилгын цэргийн анги төмөр зам барина гэж шууд орж ирж байсан. Одоо яах бол?” гээд өндөрлөж байгаа юм. Хэрэв Хятадын цэрэг монголд орж ирэхийг гадны хөрөнгө оруулагчид шийддэг болсон бол "манай 76 маань хаана байна вэ, гадаадын харьяат, хилийн цэрэг зэрэг олон байгууллага юу хийж байна вэ” гэж асуухаар дэндүү ядмаг явуулга юм даа.

Монгол Улс болон БНХАУ хоорондын эдийн засгийн харилцаанд сэв суулгахуйц ийм хариуцлагагүй үг, үйлдлийг гаргасан этгээдүүдтэй харин хөгжилд саад учруулах гэж элдэв гүтгэлэг тараасных нь төлөө хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болов уу. Олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагаан, гадаадын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх Засгийн газрын бодлогын эсрэг ажиллаж буй "гацаагчид”-аа шалгах цаг болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаадын хөрөнгө оруулалтыг байдгаараа хамгаална гэж амласан. Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргад "Хөгжлийн галт тэргэндээ суулгана гэсэн чинь яалаа” гэж ам асуун захидал бичиж хоёр орны Засгийн газар, төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахаар урт удаан хугацаанд төсөл боловсруулж түүнийг нь нэгэн үеийн Засгийн газар нь баталж эдүгээ бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байх байтал гацаачихаад байна. Одоо бүтээгчидтэй бус гацаагчидтай "дайтах”, тэдэнтэй хариуцлага тооцох цаг болжээ.

Оргилмаа

"Том төслүүдийн ээлжит гацаалт"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани