Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Усаа өмчлөх аргыг ах нараас суръя

Усаа өмчлөх аргыг ах нараас суръяАлтай, говийн асга, элсэн дунд гэгээн гэдэг нуур бий. Шаргал говийн цэнхэр сувд мэт энэ нууранд зүсэн зүйлийн жигүүртэн жаргаж, хадран, сугас тэргүүтэн наадсаар удаж байна. Гэгээн бол хүний гараар бүтсэн Монголын хамгийн анхны, хамгийн "залуу” нуур. Уг усан завъяаг өнгөрсөн онд олон улсын хайлтын системд албан ёсоор бүртгэж, Монголын газрын зурагт тэмдэглэсэн. Монгол орны гол мөрөн хатаж ширгэсэн тухай мэдээ дуулдах болсон энэ үед нэг ч гэсэн нуур шинээр ийн мэндэлсэн юм. Юутай гэгээн мэдээ. Гэтэл ийм нуур үүсгэж, Говь-Алтайн Тайширт усан цахилгаан станц барихаар ид яригдаж байхад хэчнээн олон хүн үүнийг эсэргүүцсэн билээ.

Туул дээр цахилгаан станц барихын тулд ОХУ-аас зөвшөөрөл авах уу​

Голын амийг гогдлож, загас жараахайг нь устгахаар зэхлээ хэмээн баахан эсэргүүцэж, багахан бослого дэгдээсэн. Гэтэл зүхэж байсан Тайширын станц өдгөө Завхан, Говь-Алтайн зарим сумыг эрчим хүчээр хангаж, хүн зоныг нь ундаалж байна. Усыг ашиглаж, станц байгуулахын гавьяа энэ. Гэвч өнөө хэр Монголд усан цахилгаан станц байгуулах нь монголчуудын дунд төдийгүй хойд хөрш, манай улсын хооронд хоёр туйл мэт маргаан дагуулсаар байна. Монголчууд цахилгааны хэрэглээ өсдөг оргил ачааллын үед ОХУ- аас өндөр үнээр эрчим хүч импортолж, амиа аргацаадаг. Нэг квт цаг цахилгааныг дунджаар 7-8 центээр, зарим үед бүр 13 центээр худалдан авдаг атлаа хүн амын хэрэглээ буурмагц, идүүлсэн эрчим хүчээ бараг хоёр цент хүрэхгүй үнээр хойд хөршид буцаагаад бэлэглэчихдэг.

Ийм хачин "харилцан ашигтай”-гаар хамтраад удаж буй. Учир нь өглөө өсөж, өдөр буураад, үдэш өсдөг дотоодын эрчим хүчний эрэлтийг даган манай эрчим хүчний үйлдвэрлэл хэлбэлздэггүй. Манай үйлдвэрлэлийн голыг нугалдаг нүүрсний станцууд уян хатан бус хөшүүн учраас хэлбэлзлээ нөхөхийн тулд хойд хөршөөс цахилгаан гуйланчилдаг нь энэ. Тэгвэл энэ хөшүүн байдлыг уян хатан усан цахилгаан станцаар шийдэж болдог. хэрэглээндээ тохируулан эрчим хүч үйлдвэрлэдэг хамгийн тогтвортой (нар, салхины эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулахад), уян хатан систем бол усан цахилгаан станц. тиймээс ч манай зах замбараагүй эрчим хүчний системд тохируулга хийж чадна гэж салбарынхан хэлдэг юм.

Эрчим хүчний энэ тохируулгагүйн гайгаар Монгол улс татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг жил бүр урсгасаар буй. Энэ онд л гэхэд төвийн бүс 50 гаруй тэрбум төгрөгөөр ОХУ-аас эрчим хүч импортлохоор төлөвлөж байна. Харин урсгал усыг ажилсаг болгосноор Монголчууд эрчим хүчний хараат байдлаас ангижирахад дөхөм болно. Усаар зөвхөн цахилгаан үйлдвэрлээд зогсохгүй усны нөөц бүрдүүлдэг. Зөвхөн эгийн голын усан цахилгаан станцыг барихад уртаараа хөвсгөл нуурын дайтай нуур үүсэж, аялал жуулчлал, газар тариалан гээд ус дагасан амьдрал цэцэглэх таамагтай. Наад зах нь тэр орчмын агаарын чийгшил нэмэгдэж, энэ хэрээр хур тунадасны хэмжээ дээшилнэ. Үүгээр зогсохгүй урсгал усанд менежмент хийж, үерийн аюулыг хүртэл тогтоон барьж дөнгөдөг.

Ус даган амьдардаг урд хөрш хөх мөрөн дээрээ 20 орчим станц босгосон. ингэснээр нэгэн цагт хэдэн мянган хүнийг хуу хамж үерлэдэг байсан Энэ мөрөн үерлэх нь эрс багассан. Энэ мэт усан цахилгаан станцын тусыг дурдаад байвал дуусахгүй. Тиймээс томоохон голуудаа түшиглэн станц барихаар үе үеийн Засгийн газар бодлогодоо тусгадаг. өнгөрсөн хугацаанд эг, шүрэн, дөргөн, тайшир, эрдэнэбүрэн гээд усан цахилгаан станцуудыг зүтгүүлсэн. Гэвч сүндэрлэн боссон нь тун ховор. Нэг Засгийн газар нь зүтгүүлж, нөгөө нь зогсоосоор өдий хүрлээ.

Монголын эрчим хүчний системд эргэлт авчрах учиртай эгийн голын цахилгаан станцын түүх гэхэд одоогоос 20 жилийн өмнө эхэлсэн. Уг нь эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэдийнэ бэлэн болсон. Уг төслийн ТЭЗҮ-ийг Францын Tractebel Engineering компани хийж, эхний шатны өрөмдлөгийн ажлуудыг эхлүүлсэн. Гэвч энэ станцын ажил дорвитой урагшлахгүй л байна. Энэ төслийн нэгж нь хязгаарлагдмал хариуцлагатай компани болтлоо томорсон ч, ажил нь ахисангүй. Хариулт өгөхөөс татгалзсан хэдэн удирдлага нь амаа үдүүлж, дагжин чичирчихсэн сууна.

Үүнийг нь хүссэн хүлээж байсан эгийн голын усан цахилгаан станцыг эсэргүүцэгчид, байгалиа хайрлан хамгаалъя хэмээн ашиг сонирхлын нүдээр хашхирдаг "эх орончид” ч нам гүм болов. Хойд хөршийн хилээс бараг 600 километрийн зайд Монгол улс станц барихыг эсэргүүцдэг ОХУ-ын эсэргүүцэл ч намжмал байна. Монгол улс Сэлэнгэ мөрөнд станц байгуулахыг ОХУ хүчтэй эсэргүүцдэг. Гэхдээ их гүрний шийр заан хүчтэй шахаж, шантаажилж, дарамталдгаас биш үүнийгээ баталчих хангалттай нотолгоо үзүүлдэггүйг та мэдэх үү.

Оросын сонирхлыг хөндсөн усан цахилгаан станц бүрийн маргаанд манай улс төрийн хүрээнийхэн толгой гудайн, чимээгүй суудаг. Энэ үед нь их гүрэн биднийг илт дээрэлхэж, "үхэр монголчуудыг яасан ч яахав” гэсэн ааш аяг гаргадаг талтай. энэ бүрт нь манай эрдэмтэд судалгаа нотолгоогоор амыг нь тагласаар, хэлэх үггүй болгосон хурлын дүрс бичлэгүүд ч бий. Тэр бүү хэл ОХУ-ын тал хараа, Ерөө, Сэлэнгэ, Орхон, Идэр гээд Монгол улсын төвийн бүх голыг бүхэлд нь Байгаль нуурын сав газарт багтааж, эдгээр голд усан цахилгаан станц баривал биднээс зөвшөөрөл авах ёстой хэмээн давшилсан. Тухайн үед нь манай эрдэмтэд голын сав газар гэж байхаас нуурын сав гэж байхгүй хэмээн амыг нь таглаж байсан удаатай.

  • Монгол Улс ОХУ-аас өндөр үнээр эрчим хүч худалдан авдаг атлаа хүн амын хэрэглээ буурмагц, идүүлсэн эрчим хүчээ хойд хөршдөө бэлэглэчихдэг.
  • Хэрэглээндээ тохируулан эрчим хүч үйлдвэрлэдэг хамгийн тогтвортой (нар, салхины эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулахад), уян хатан систем бол усан цахилгаан станц.
  • Оросын сонирхлыг хөндсөн усан цахилгаан станц бүрийн маргаанд манай улс төрийн хүрээнийхэн толгой гуйдааж, манай эрдэмтэд судалгаа нотолгоогоор оросын талынхны амийг нь тагладаг.

Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барьснаар Байгал нуурын ус багасна хэмээн ОХУ мэдэгдэж байгаа. Үнэндээ, энэ мөрний 37.5 хувь нь Монголд, бараг хоёр дахин том хэсэг нь оху-д оршдог. Дахин нэг жишээ, эгийн голын усан цахилгаан станцын сан дүүрэх гурван жилийн хугацаанд Байгаль нуурын усанд 0.002-0.0023 хувь хүртэл нөлөөлнө гэж Tractebel Engineering тооцоолсон. Мөн эгийн голыг хаахад Байгаль нуурын усны төвшин найман сантиметр хэлбэлзэнэ гэсэн тооцоо гарчээ.

Гэтэл Байгал нуурт цутгадаг голуудад ОХУ усан цахилгаан станц барихаар зөвшөөрөл олгосноос үүдэн тус нуурын ус 2.4 метр хүртэл хэлбэлзэх таамгийг хойд хөршийн судлаачид хийжээ. Байгал нуурын төлөө үхтэлээ санаа зовж буй хэмээдэг хойд хөрш ингэж л хайрлаж байна. Тус улсын Байгал нуурт цутгадаг Ангар мөрөнд дөрвөн том усан цахилгаан станц байгуулсан. Эдгээрийн нийт хүчин чадал 12 мянган Мвт-ад хүрчихээд байгаа. Гэтэл Монгол улс үүнээс хэд дахин бага буюу 315 Мвт цахилгаан станц яагаад барьж болохгүй гэж. Улс орнууд ингэж эх орноо мэдэж, эзэн шиг нь аашилж байна.

Гэтэл бид газар нутгаар нь урсаж буй усаа ашиглах ч эрхгүй сууна. Тэр байтугай 1960-аад оны үед ЗХУ-ын судлаачид манайд 20 гаруй усан цахилгаан станц барих боломжтой гэсэн тооцоог тухайн үеийн нам төрийн удирдагчдад танилцуулж байсан гэх архивын баримт хүртэл бий. Гэтэл "ах дүү” улсууд байхдаа ахын хайраар хайрлаж, ангахын цагт "ах нь амиа бодлоо, миний дүү үүнийг ав” гээд импортоор хуураад хатаж үхэхийг харсаар суух нь. Энэ байдлаараа байвал туул дээр цахилгаан станц барихын тулд оросуудруу хадаг бариад гүйх бус уу.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ



Усаа өмчлөх аргыг ах нараас суръя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани