Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюутолгой" ХХК-ийн САХИУС УУ, САХИУЛ УУ

Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюутолгой" ХХК-ийн САХИУС УУ, САХИУЛ УУ

 

Ерөнхийлөгч асан Н.Багабандийн "Титэм үг”-ийн цуврал бүтээлийг яг одоо гарчиглаж, уншиж сууна. Унших бүрт ухаан нэмэх онч мэргэн үг, үйлдэл санааны эмхэтгэл гэмээр эл бүтээлийг Монголд мэдэхгүй хүн үгүй. Бичигчийг нь хүндэтгэх сэтгэл ч өнө хожид татран ангана гэж үгүй байх. Гэсэн ч үг, үйлдлийн зөрүү буюу итгэн хүндэтгэх зарчим зохиогдсоноос нь хол зөрүүтэй байгаа тухай шүүмжлэлийг одоо цагт та бид өрнүүлж, ярьж, хэлэлцэж, асуудал болгон дэвшүүлж юу нь болохгүй гэж.

Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх алдар хүндийн оргилоор нь түүнийг харах бус харин "Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэдэг утгаар нь дүгнээд үзье. Бас бодъё. Шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт Татварын ерөнхий газраас уг компанийн талаар "2013-2015 оны үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийж 337 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан” гэдгээ дахин мэдээлсэн.

Дахин мэдээлсэн гэхийн учир нь, энэ оны нэгдүгээр сард уг мэдээлэл ил болсон ч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй байгаа юм. Түүнчлэн ирээдүйд шилжүүлэн тооцох төлбөр нь 600 гаруй тэрбум төгрөгт хүрнэ гэдгийг ч Татварын ерөнхий газар тодорхой тооцоолол дээр үндэслэн тайлбарласан. Харамсалтай нь, энэ хугацаанд Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монгол Улсын эрх ашгийг төлөөлж, хоёр дахь удаагаа томилогдсон байх бөгөөд тэрбээр уг асуудлаар нэг ч удаа байр сууриа илэрхийлсэн нь үгүй.

Харин тус компанийн цахим хуудсанд "Н.Багабанди н ь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож ажиллаж, УИХ-ын анхны даргаар 1992 онд томилогдож Монгол Ардын Намын даргаар ажиллаж байсан арвин туршлагатай.

Тэрбээр 2010-2013 онд "Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байна” гэдэг танилцуулга л тодоос тод дурайж байх. Бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн улс эх орныхоо хамгийн том орд газрын үйл ажиллагааг чиглүүлэх, үнэн зөв ажиллуулах ёстой Төлөөлөн удирдах зөвлөлд багтчихаад нэг ч үг хэлэхгүй, үг дуугүй таг чиг өндөр цалин, хангамж эдэлсэн шигээ "Титэм үг” тэрлээд суух нь зөв үү. Жирийн нэг инженер, жирийн нэг эдийн засагч, магадгүй жирийн иргэн ч байсан энэ нь шударга ёсонд нийцэх үйлдэл мөн үү.

Компанийн сайтад "Туршлагатай улстөрч” гэсэн гоё сайхан танилцуулгаа монгол, англи хэл дээр бэлтгүүлж нийтлүүлчхээд улиран сонгогдоод явах нь зөв үү. Яагаад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандиас хэн ч "Оюутолгой” ХХК дахь Монголын эрх ашиг, монголчуудын боломж бололцоог нэхэхгүй, асуухгүй байгаа юм бэ. Яагаад өөрөө энэ тухай ганц ч үг хэлэхгүй сууна вэ.

Тэр дундаа, дээрх татварын маргаантай холбоотой 25 төрлийн татварын шийтгэлээс "Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулагч тал болох "Рио тинто” компани 21 дээр нь маргаан үүсгэсэн байгаа. Нийт татварын торгуулиас 10 гаруй сая ам.долларыг нь л хүлээн зөвшөөрсөн. Хэрэв маргаан энэ мэтээр цааш шийдвэрлэгдэхгүй үргэлжилбэл, "Рио Тинто” компани олон улсын арбитрт хандана. Харин уг маргааны хэлэлцэх хугацаа нь 60 хоног. Гэтэл одоогийн байдлаар 30 хоног нь дуусчихаад байгаа гэдгийг "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. 

Мөн тэрбээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэргүүтэй "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д багтаж буй гурван төлөөллийн "Олон нийтийн дунд "Оюутолгой”-д Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд муу ажиллаж байна гэсэн шүүмжлэл явдаг. Та үүнд өнөөгийн "Оюутолгой”-н ТУЗ-ийн даргын хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад "Оюутолгой”-н ТУЗ-ийн гурван гишүүн бүх ажлыг хийх ёстой, муу хийж байна гэсэн асуудлыг ярьж байгаа. Гэхдээ Компанийн тухай хуульд ТУЗ-ийн гишүүний эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Үүнийхээ дагуу л ажил үүргээ гүйцэтгэнэ.

"Оюутолгой" ТУЗ-ийн гурван гишүүн Монгол Улсын Засгийн газраас томилогддог. Бид Оюутолгойн төсөв, зардал, үйл ажиллагаа нь болж байна уу, үгүй юу гэдгийг шийдэх чиг үүрэг хүлээдэг. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа асуудлуудын 70-80 хувь нь хувь нийлүүлэгчдийн асуудал байгаа. Тодруулбал, Оюутолгойн 66 хувийг "Рио Тинто” 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Биднийг ажил авахад татварын акт тавиагүй байсан.

Татварын ерөнхий газар Сангийн яамнаас асуухаар Сангийн яам нь ЗГХЭГ-аасаа асуудаг.ЗГХЭГ нь "Эрдэнэс Монгол”-оосоо асуугаад бүгд тойрчихсон л байсан шүү дээ. Монголын талын төрийн байгууллагуудын уялдаа холбоо маш муу байна. Үе үеийн Ерөнхий сайдууд ажлын хэсэг гаргаж, Оюутолгой гэдэг том төслийн учрыг олох гэж хичээж ирсэн. Оюутолгой, "Рио Тинто"-г хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компани гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй" гэдэг тайлбараар өөрсдийгөө өмгөөлсөн.

Өөрөөр хэлбэл, төрийн албаны уялдаа холбоог хангахуйц төвшинд "Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл ажиллаж чадахгүй байгааг Б.Мөнхбаатарын үг нотолно. Үүнд л мэдээж дахин хэлэхэд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хариуцлага ч яригдаж таараа.

Ингэж мэдээлэл бэлтгэж суух зууртаа түүний "Титэм үг” номноос олж уншсан "Өөрийгөө хүндэтгэ” нийтлэлээс нь хэд хэдэн өгүүлбэрийг онцлон түүвэрлэснээ хүргэе. Энэ бол "Шударга зан хүний сайн чанаруудын ноён оргил нь. Шударга хүн бусдын хүндлэлийг хэзээд хүлээнэ. Өөрийгөө хүндэтгэдэг хүн шударга явдалтай байх нь гарцаагүй...

Өөрийгөө хүндэтгэдэг хүн ичих нүүртэй байдаг юм. "Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс рүү харах нь зодуулж нүдүүлсэн хүмүүс рүү харахаас ч аймшигтай” гэж зохиол бүтээлээр олны танил болсон нэгэн хэлсэн байна. Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс нь өөрийгөө хүндэтгэнэ гэдгийг умартсан, дүүрч шулуудчихсан амьтад, худал хуурмаг дүртнүүд. Хүн хэдий чинээ ичимтгий байна төдий чинээ хүндэтгэл хүлээдэг юм” гэсэн үг буюу эшлэл.

Тэгвэл "Оюутолгой" ХХК-ийн татварын маргаан, үйл ажиллагааных нь зөрчил дээр түүний дээрх "Титэм үг”‘-ийг өөрт нь хаяглая. Бичих сэдэв нэгээр тогтохгүй олон ч түүнд зориулсан үг хэллэгийг ерөөл бусад ийн бичнэ гэдэг юутай таатай хэрэг байх билээ.

Тэр дундаа, Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюутолгой” ХХК-ийн сахиул уу, сахиус уу гэсэн асуулт тавьсан тохиолдолд шүү дээ. Уг нь монголчууд түүнийг шударгаар ажиллаж, шударгаар хянаж, шударгаар Монголын эрх ашгийг хамгаалах сахиул, монголчуудыгаа ивээх сахиус байна гэж найдсан байх. Харамсалтай нь, бодит дүр зурагт тэрбээр хэний, юуны сахиус, сахиул болж суугаа нь эргэлзээтэй...

Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюутолгой" ХХК-ийн САХИУС УУ, САХИУЛ УУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани