Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Усыг хайрлан гамнадаг монгол ухаанаа бид хаана гээв

Усыг хайрлан гамнадаг монгол ухаанаа бид хаана гээв

 

Монголчууд эрт дээр үеэс уул ус, ургамал амьтнаа хайрлан, бишрэн дээдэлж, байгаль хамгаалах зан үйл, ёс горим, хорио цээрийг сав шим ертөнцийн дотоод тогтолцоонд тулгуурлан гаргаж байсан. Байгалийн тэнцвэрт байдлыг алдуулахгүйн тулд бэлчээр сэлгүүлэн ашиглах, булаг шандыг цэвэр, тунгалаг байлгахыг эрхэмлэх, ашигт малтмал, эрдэс баялгийг амьдрал ахуйдаа зүй зохистой хэрэглэх арга ухаанаа хадгалж ирсэн уламжлалтай. Тухайлбал, байгаль орчноо бохирдуулахгүй, онгон дагшнаар нь хойч үедээ өвлүүлэх арга ухааны нэг нь усаа хамгаалах зан үйл байв. Тиймдээ ч булаг шанд, гол горхи, нуур цөөрөмд цагаа, улаа, хир буртаг өчүүхэн ч оруулахгүй байхыг эрхэмлэж үр хүүхдэдээ сургаж ирсэн. Мөн амьд байгалийн сэргэн төлжих буюу хавар, зуны цаг, өвс ногоо ургах үед газар шороо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, усны эхийн модыг огтлох, үр жимс, сонгино, ургамлыг ихээр нь авч ашиглахыг хориглон цээрлэдэг байжээ. Үүгээр ч зогсохгүй хангай дэлхий, уул, ус, ой хөвч, араатан жигүүртэн бүгд эзэнтэй гэж үзэж тэдний таалалд үл нийцэх үг хэлж, ёс бус үйл ажиллагаа явуулбал лус савдаг хилэгнэж хорлол болдог гэсэн итгэл үнэмшлээр ухааруулдаг байсан. Байгалиа хамгаалах нь монголчуудын амьдрал, аж төрөх ёсонд зан үйл болтлоо хэвшиж, үеэс үед уламжлагдан ирсэн байна. Тухайлбал, Их засаг хуульд зааснаар "Хэн ус руу шээвээс, өвс ургасан хойно газар нүхэлвээс, гал алдаж бэлчээр шатааваас цаазална” гэсэн хатуу дэгтэй байжээ. Монгол орон байгалийн унаган төрхөө алдаагүй, баялгийг бүрэн бүтнээр нь бидэнд өвлүүлэхэд үе үеийн цэцэн мэргэдийн боловсруулан мөрдөж ирсэн хууль цааз онцгой үүрэг гүйцэтгэжээ. Харамсалтай нь, энэ сайхан уламжлал өдгөө алдагдаж байгаль дэлхийд нөхөж барахгүй хохирол учруулаад байна. Усаа дээдлэх монгол ухаанаа бид хаана гээв. Бид юун дээр алдав.

ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ, СТРАТЕГИЙН ГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ҮНЭЛЭЭГҮЙД УЧИР БИЙ

Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж гол мөрөн бохирдож, цэвэр усны нөөц багасч, хомсдолд ороход ойрхон болоод байна. Нэгдүгээрт, гүний цэвэр усыг унд болон ахуйн хэрэглээндээ ашигладаг байдал гол шалтгаан болжээ. Тухайлбал, автомашин, зам талбай угаах, цэцэг ногоо услах, бохироо зайлуулах гэх мэт ахуйн хэрэглээнд цэвэр усаа ашигладаг ганцхан орон бол Монгол. Хоёрдугаарт, хамгийн үнэ цэнэтэй, стратегийн гол бүтээгдэхүүнээ үнэлээгүй явдал биднийг ийм байдалд хүргэжээ. Зах зээлийн зарчмаар шатахуун, эрчим хүч, бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч байгаа хэдий ч усны үнийг сүүлийн 20 жилд огт нэмээгүй. Усыг цэвэрлэж, тээвэрлэж хүргэсэн үйлчилгээний төлбөрийг л хэрэглэгчид төлдөг. Ингэснээр Ус сувгийн удирдах газар жилийн жилд ихээхэн хэмжээний алдагдалтай ажилладаг. Өнөөдрийн байдлаар орон сууцныхан тоолууртай эсэхээс хамаарч литр тутамд 55-80, бохир усныхаа төлбөрт 37-50 төгрөг төлдөг бол гэр хорооллын айл өрх 1-2 төгрөгөөр усыг худалдаж авдаг. Харин үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллага нэг литр цэвэр усны төлбөрт 1.1, спирт, архи пиво ундаа, усны үйлдвэр болон автомашин угаалгын газар 1.5, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах газар 1.05 төгрөг төлдөг. Орон сууцны нэг айл сард дунджаар 8-10 тонн, гэр хорооллынхон 250-300 литр цэвэр ус хэрэглэдэг аж. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол байрны айл сард 4400, гэр хорооллын айл 250-300 төгрөгийн цэвэр ус хэрэглэдэг гэсэн үг. Үүнээс харахад айл өрхийн усны хэрэглээ асар их атлаа төлж буй төлбөр нь өчүүхэн бага байгаа юм. Гуравдугаарт, иргэд экологийн мэдлэг боловсрол дутмаг, мөн "Хар ус харамладаггүй юм” гэсэн сэтгэлгээг олон нийтийн сэтгэл зүйд суулгасантай холбоотой. Ийм хандлагаар цэвэр усыг зүй зохисгүй хэрэглэснээр хар усыг харамлах цагтай бид нүүр тулав. Нүүр гараа угаахдаа дунджаар 3-5, суултуурын усыг нэг удаа татахад 6-10, аяга тавгаа угаахдаа 10-15, шүршүүрт 15 минут ороход 200-250 литр ус урсгадаг байна. Энэ нь цэвэр усыг гамгүй хэрэглэж байгаагийн наад захын жишээ. Мөн гол мөрөнд автомашинаа угаах, ахуйн хог хаягдлаа ил задгай хаях, мод тайрах зэрэг хүний зүй зохисгүй үйлдлээр бохирдож, цэвэр усны нөөц багассаар байна. Дөрөвдүгээрт, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ашигласан усаа стандартын дагуу цэвэрлэж нийлүүлдэггүй нь бохирдуулж буй том хүчин зүйл болж Туул болон бусад гол мөрөн ихээхэн хэмжээгээр бохирдоод буй. Үүнийг бид хэзээ ухаарч, ариг гамтай хэрэглэж усаа хэмнэж сурах вэ.

ЧАНДМАНЬ ЭРДЭНЭЭ БАРЖ, ЦАНГАХЫН ЦАГТ УХААРАХ ГЭЖ ҮҮ

Манай улс гэлтгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал бол цэвэр ус, түүний нөөц. Учир нь, дэлхий дээрх бүх усны нэг хувь нь цэвэр, 97 хувь нь далай тэнгис, үлдсэн хоёр хувь нь хойд, өмнөд туйлын ус байдаг. Ус хомсодсоноос дэлхий дээр өдөрт 14 мянган хүн, түүний 11 мянга нь таваас доош насны хүүхэд нас барж байгаа аж. Түүнчлэн 2050 он гэхэд 48 улс орны хоёр тэрбум хүн усаар гачигдах нь. Тийм ч учраас зарим улс орон усны үнэ цэнийг аль хэдийн мэдэрч эхэлсэн. Тухайлбал, АНУ-ын нэгэн хот өдөрт зөвхөн гуравхан цаг усны "бараа” хардаг аж. Харин Орме хот дусал ч усгүй болсон учир хотын төсвийнхөө дийлэнх буюу 75 хувийг зарцуулж байгаа хэдий ч хүн амынх нь тоо эрс багасах хандлагатай болжээ. Манай улсын хувьд хэн нэгэн нь цангаж, амь насаа алдсан 321943тохиолдол өнөөдөртөө гараагүй ч тэр зам руу "галт тэрэг” аль хэдийн хөдөлсөн. Учир нь, хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг бөгөөд шингэн дутагдсанаар өвчин тусах магадлал өндөр байдаг аж. Эмч нарын хэлж буйгаар бие организмд хуримтлагдсан бүх хорыг ус гадагшлуулдаг байна. Тиймээс ус дутагдаж шингэнээ нэг хувь алдахад цангадаг, хоёр хувь хүрэхэд бие тавгүйрхэж, хоолны дуршил буурч, ажлын чадвараа 20 хувь алддаг, зургаан хувь болбол нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж улмаар хэл яриа нь ойлгомжгүй болдог. Харин 10 гаруй хувиа алдсан үед бодисын солилцоо алдагдаж, эмнэлгийн тусламж авах хэрэг гардаг байна. Энэ нь хүн усгүйгээр удаан амьдарч чадахгүй гэсэн үг. Иймд ус чандмань эрдэнэ, хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулшгүй цор ганц бүтээгдэхүүн гэж тодорхойлсон. Усыг химийн аргаар гарган авч болдоггүй нь түүний үнэт чанар. Техник технологи хөгжихийн хэрээр эсийн аргаар юуг ч хиймлээр хийдэг болсон. Тухайлбал, Английн эрдэмтэд хонь, Өмнөд Солонгосын судлаачид нохой зэргийг эсийн аргаар гаргаж авсан ч хүн төрөлхтний гаргаж авч чадахгүй ганцхан зүйл нь ус. Ийм л үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг ядаж бид ахуйн хэрэглээндээ яаж ашиглаж, хэрхэн хэмнэх вэ.

"КРАНТАА ХАА” ГЭСЭН ЗАРЧМЫГ БАРИМТАЛЖ, ХҮҮХДҮҮДДЭЭ ҮЛГЭРЛЭЕ

Усыг ахуйн хэрэглээндээ хэрэглэж байхдаа "Крантаа хаа” гэсэн зарчмыг баримталж, хүүхдүүддээ үлгэрлэх нь цэвэр усаа хэмнэхэд оруулж буй бидний томоохон хувь нэмэр юм. Хүнсний ногоо угаасан, загасны аквариумаа цэвэрлэсэн, өндөг чанасан усаараа цэцэг ногоо, зүлгээ усалж, зам талбайгаа угааж болно. Усныхаа халуун хүйтнийг тохируулахдаа хэрэв бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа нэмэхийн оронд халууныг нь багасгах зарчим баримтлаарай. Саванд ус хийж аяга таваг, тогоо шанагаа угаасны дараа цэвэр усаар зайлах, хүнсний ногоо, жимс жимсгэнээ савтай усанд угааж хэвшээрэй. Биеэ савандах үедээ шүршүүрээ хааснаар гурав дахин бага буюу 400 литр ус хэмнэдэг аж. Шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж байгаарай. Учир нь, крантаа хаахгүйгээр шүдээ нэг удаа угаахад 20 литр ус үр ашиггүй урсгадаг байна. Ядаж энэ мэтээр цэвэр усыг хэрэглээндээ зүй зохистой зарцуулаагүйгээс болж хомсдолд орох, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн бохирдож буй байдал нь эргээд байгаль төдийгүй бидний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болов. Тэгвэл бид одоо яах вэ.

ЦЭНХЭР АЛТГҮЙ БОЛОХГҮЙН ТУЛД ОДОО Л ХЭРЭГЖҮҮЛЬЕ

  •  Ямар нэгэн хууль, дүрэм журмыг албадан мөрдүүлэхээс илүү иргэдийн усны талаарх одоогийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх нь чухал. Тодруулбал, экологийн мэдлэг боловсролтой болгох, үнэ цэнийг нь танин мэдүүлэх, арвилан хэмнэж зүй зохистой хэрэглэх, хамгаалах соёлыг хэвшүүлэх.
  • Цэвэр усны хэрэглээний төлбөрийг нэмэгдүүлэх. Хэрэглээнээс шалтгаалан өндөр төлбөр төлүүлдэг байх зарчим баримталж болох юм. Дэлхий нийтээр цэвэр усны хэрэглээг багасгах, төлбөрийг нь нэмэгдүүлэх талд анхаарч, бохир усаа цэвэршүүлэн хэрэглэж байна.
  • Хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан стандартын төвшинд цэвэрлэн нийлүүлж байгаа аж ахуй нэгжийг бодлогоор дэмжих. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ус болон байгалийн нөөц ашигласны төлбөр авах ажлыг эрчимжүүлэх. Ингэхдээ төвлөрүүлсэн орлогыг эргээд зориулалтын дагуу буюу усны нөөцийг хамгаалах, бохирдлыг арилгах, хяналт, шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах нь зүйтэй. Ялангуяа арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уурхайн салбарын усны хэрэглээнд хатуу хяналт тавьж торгууль, шийтгэлийг чангатгах нь зүйтэй.
  •  Уурхайн үйл ажиллагаанд газрын гүний усыг ашиглаж байгаа учир цэвэр усны эрэлтийг бууруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гарц шийдэл хайх, боломж бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, олборлолт явуулах үед уурхайд орж ирж байгаа болон ойр орчны сум суурингаас гарч байгаа бохир усыг цэвэршүүлэн ашиглах. Гадаргын буюу цас, мөс, үерийн усыг хуримтлуулан хиймэл нуур бий болгох, говийн бүс нутаг руу татаж ашиглах зэрэг хувилбар байж болох юм. Аль эсвэл нүүрсийг хуурай аргаар боловсруулах шаардлага тавих. 
  •  Цэвэр усыг зөвхөн унданд хэрэглэж, бохир усыг дахин цэвэршүүлж ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх зарчим баримталж цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлацгаая.

С.ЮМСҮРЭН

Усыг хайрлан гамнадаг монгол ухаанаа бид хаана гээв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани