Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хатаагдсан Болдууд” & “хатаасан” Төр

 

“Хатаагдсан Болдууд” & “хатаасан” ТөрНиколай Островскийн "Болд хэрхэн хатаагдсан нь” зохиолыг уншаагүй хүн арай цөөн байх. Харин өнөөдөр С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг "хэрхэн хатаагдаж” байгаагийн нарийн учрыг мэдэхгүй хүн мэдэж байгаагаасаа олон байгаа болов уу. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нар Оюутолгойн "хуучин”, "шинэ” гэрээний улмаас цагдан хорих ангид хоригдож байгаа. Өнөөдөр С.Баяр, Ч.Сайханбилэг нараас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлтийг шүүх хэлэлцээд дахин хатуурхав. Тэд заавал ингэж "хатаана” гэнээ. Өмнө нь шүүх хурлын үеэр дүпү бэлддэггүй юмаа гэхэд хувцас юуг нь зэхээд доголон нулимстай угтахаар догдолж байсан тэдний ар гэрийнхэн ч "хатаагчдад” хамаагүй.

С.Баярын эрүүл мэнд нэлээд хүнд байгааг Хүний эрхийн үндэсний комиссын дарга хэлж байсан. Ч.Сайханбилэгийн тухайд захиа бичсэн, хууль хүндэтгээд ирсэн, нялх охиноо санаж байна гэдгээ ч дурьдсан боловч ийм үгс "хатаагчдыг” уяруулна гэвэл гонж. Тэд хүний ёс, хүний амь, эрүүл мэндийг бодох хэмжээнд сэтгэх "боломжгүй ажиллаж” байна.

Оюутолгойн гэрээ бол дэндүү олуулаа хэлэлцэж баталсан, гадны томоохон хөрөнгө оруулагчдыг хамарсан учир дэндүү ил тод гэрээ. Тэр үеийн УИХ, С.Баярын Засгийн газар, түүний сайд нар. Үүнд Зам, тээврийн сайд асан Х.Баттулга ч орно. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч багтана. Энэ бол тухайн үеийн эрх баригчдын хамтын шийдвэр. Нэмж хэлэхэд Оюутолгой ордын гэрээний өөрчлөлт дээр Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван гишүүн "Төслийг явуулна” гэсэн нэгдмэл байр суурьтай байснаараа Тавантолгой төслийн талцсан шийдвэрээс өөр. ҮАБЗ, УИХ, Засгийн газрын хамтарсан шийдвэрийг АТГ болон шүүх шүүдэг ёсыг өнөөдөр тогтоох гэж оролдож байна. 

"Оюутолгой төслөө хөдөлгөж хөгжлийн түгжээг мулталлаа” гэж бахтай мэдэгдэл хийсэн тэр залуу өөрийнхөө орох камерийн түгжээг нээж байгаагаа гадарлаж байсан болов уу. Үгүй л болов уу. Тиймдээ ч 2015 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ "Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө” гэсэн байдаг. Тэд ийм л итгэл үнэмшилтэй байсныхаа төлөө "хатаагдаж” байгаа юм. 

Ерөнхий сайд асан С.Баяр бол "Оюутолгой төслийг тойрсон хардлагын талаар би олон удаа ярьсан. Хардлагыг одоо шалгаж байна. Одоо бүр сайн шалгах ёстой. Авлига авсан, өгсөн гэж хардаж байгаа бол үүнд хоёр тал оролцсон байж таарна. Монголын талын нөхдөөс гадна нөгөө талаа ч бас шалгах ёстой” гэсэн байдаг. Мөн "Энэ төсөл олон жил үргэлжилнэ. Харин иймэрхүү халдлага олон жил үргэлжлэх учиргүй. Авлига авсан бол шийтгээд аваагүй бол олон түмэнд зарлаад төсөлд оролцсон хүмүүсийнхээ нэрийг цэвэрлээд цаашаа явах ёстой” гэж Г.Отгонбаяр тоймчид ярилцлага өгөхдөө товч санаагаа илэрхийлчихсэн. Үүгээрээ тэрбээр "Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй болсон бол хар толгойгоороо хариуцна” гэсэндээ хүрч хар толгой, халуун амиараа төлөхөд бэлэн хэдий ч Оюутолгой төслийн үр шимийг олон нийт хүртсээр, "нэр цэвэрлэх” үүрэгтнүүд улс төрийн хэрэг болгох хэмжээнд асуудлыг ойлгомжгүй болгосоор байна.

Тэгэхээр яаж ч "хатаасан” авлигын асуудал байгаа бол "нөгөө тал” ямар нэг хэмжээгээр асуугдаж таарах нь. Асуугдсан тохиолдолд С.Баярын хэлсэнчлэн "сухай улаан мөнгө” зараагүй ч хамгийн том татвар төлөгчөө болгосон Монголын төр, Монголын ард түмний хүртэх ашиг орлого эрсдэлд орох болов уу. 

Тэгвэл "Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд холбогдох асуудал хэрхэх вэ. Түүнтэй "нэг цаасан” дээр гарын үсгээ зэрэгцүүлсэн нөхөр нь "Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Жан Себъястиан Жак. Үүнийгээ "Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэдэг нь эдүгээ "Дубайн гэрээ” гэгдээд байгаа. Ширхэг ч захиа бичээгүй, шинжилгээгээр эрүүл мэнд нь сайн гарсан юм байлгүй, хорих хоногийг нь сунгаад л байгаа. Олон нийт түүнийг буруу юм хийж "амжихгүй” хүн гэж үзсэн ч юм уу, өмөөрөх хандлагатай. Тэгэхээр нь шүүх яг л кинонд гардаг "Сүхбаатар жанжнысэлэм Тогмидоо хайрлах хайр” шиг хорих хоногоо сунгадаг. 

Энэ гэрээгээр юу өөрчлөлгдсөн бэ. Ял хүлээх ямар шийдвэр гаргачихав гэхээр ерөөсөө л төслийн санхүүжилтийг нэмэх хөрөнгө босгоход чиглэсэн байдаг. 

Мөн "Оюутолгой” ХХК 30 сая долларын татварын актыг хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон. "Би Эйч Пи”-тэй холбоотой 2%-ийн роялтийг "Туркойз Хилл” авахааргүй болсон. Уг роялти Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдаагүй байсан ч "Рио Тинто”-гоос хэлэлцээрт шинээр оруулж ирсэн роялти байсан. Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүч авахаар болсон. Гэвч "где Тавантолгой?” гэх мэтчлэн манай талын буруу бас цөөнгүй. 

ТэгвэлС.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан,Б.Ариунсан, Б.Бадрал нарыг хорьсон гол үндэслэл ньерөөсөө л "хуучин, шинэ” Оюутолгой төсөлтэй холбоотой гэрээнүүд. Шинэ гэрээ буюу Санамж бичигт гарын үсэг зурах эрхийг "Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал Б. Бямбасайханаар ахлуулсан Ажлын хэсэгт Ч. Сайханбилэг өгчээ. С.Баяр, С.Баярцогт нар УИХ, ҮАБЗ-ийн зөвшөөрөлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн. 

Улс төрийн өнцгөөс нь харвал Тавантолгой төсөл дээр одоогийн Ерөнхийлөгчтэй байнга эсрэгцсээр ирсэн нэгдмэл чанар тэдэнд бий. Мөн таван жил гаруйн хугацаанд түүний багийнхнаар муулуулсан, тэр ч байтугай алдарт "30 гэр бүл” гэх хэлцэд байнга дурдагддаг, өчигдөр ч эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний тухай ярихдаа ярьж л явна билээ. 

Манай хууль зүйн салбар уг нь өнгөрсөн хугацаанд овоо шинэтгэл хийсэн гэдэг юм. Наанадаж хорих арга хэлбэрээ өөрчлөх тухай хуульдаа бичсэн. Гэвч "хилээр гараад явчихна”,"Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын архивт л байгаа өнөөх гэрээ хэлцлүүдийг” хулгайлаад шатаачихна гэж айгаад Цагдах хорих газарт "байлгах”-аа хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа бололтой. Үүнийг нь ч гэрээ байгуулахад байсан УИХ-ын гишүүний хувиар, Засгийн газрын гишүүний хувиар, тэр ч байтугай Оюутолгой төсөл дээр хуулийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж оролцсон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, тэр үед Зам тээврийн сайд байсан, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, гэрээ байгуулагдсаны дараа баяртайгаар мэдэгдэл хийж байсан тухайн үеийн Шадар сайд, одоогийн Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар харсаар байж таг дуугүй өнгөрөхөөр шийдсэн бололтой юм. Наанадаж Н.Алтанхуяг ахлах зөвлөхөө хоригдоход хууль зөрчөөд, Хууль зүйн сайдаар түрээ бариад эргэж тойрч хүн чанараа гайхуулснаа санамаар юм. Хүн чанарыг хэнд, хэзээ гаргахвэ гэдэг нь цаанаа нарийн "жортой” байдаг бололтой. Эсвэл "Тагнуулын ерөнхий газар намайг дуудаад байхад Ч.Сайханбилэг, Б.Ариунсан хоёр яалаа” гээд л бодоод явдаг юм болов уу.

Цаашид УИХ, Засгийн газар, ҮАБЗ-ийн шийдвэрийг АТГ болон шүүхээр хянуулдаг байх эсэхээ хуулиар шийдэхгүй бол тухайн цаг мөч болон "төсөл хөдөлгөсөн” хэрэгт холбогдох албан тушаалтнууд хэн байхаас шалтгаалж хуулийг гуйвуулж байна. Энэ бол хуульт ёсоос гадуурх "болд хатаах” мэх бололтой юм.

У.ОРГИЛМАА

Leader.mn


“Хатаагдсан Болдууд” & “хатаасан” Төр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани