Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн тохирооноос С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хувь заяа шийдэгдэх үү?

Тавантолгойн тохирооноос С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хувь заяа шийдэгдэх үү?

 

- Үзэл бодол -

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг хорих хугацааг өнгөрсөн долоо хоногт дахиад сунгав. 15 хоногоор сунгасан хугацаагаа дахиад 30 хоног болгов. Үүний өмнө С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хорих хугацааг өдөрт нь хоёр удаа өөрчилж, 30 хоногоор сунгасан. Шоглоомтой юм шиг Анхан шатны шүүгчид нь хилийн хорио тогтоогоод гадуур мөрдөн шалгаж болно гэхэд Ерөнхий шүүгч нь заавал хорьж байж шалгана гэв. Шүүгчид хуулийн заалтыг өөр өөрөөр ойлгодог юм болов уу, эсвэл прокурор нь ганц шүүгчийг "дээрэлхсэн” юм болов уу хэлж мэдэхгүй юм. Шүүх, прокурорын ийн энэхүү хачирхалтай шийдвэрийг ойлгож байгаа хүн алга. Дээрх дөрөн нөхрийн хорих хугацааг байсхийгээд сунгаж байгаа нь тэднийг суллахаас айсан хүмүүсийн үйлдэл мэт харагдаж байгаа юм.  

Нэр бүхий нөхдийг анх хориход нь олон нийт ихээхэн талархаж хүлээж авч байв. Авлигачдыг "агнаж” шударга ёсыг тогтоох нь хэмээн итгэсэн хэрэг. Харин өдөр хоног өнгөрөх тусам үнэхээр шударга ёсыг тогтоох гэж байна уу, эсвэл эсвэл тэднээр "туг тахиж”, барьцаалах байдлаар өөр санаа бодол агуулж байна уу гэдэг эргэлзээ төрж эхлэв. Үүнийг батлах мэт Тавантолгой төсөлд хэн хэн хамтрахаас хамаарч, тэднийг суллах эсэх нь тодорхой болсон гэсэн бор шувуу Төрийн ордонд нисэх болов. Ингэж хардах үндэслэл ч өнгөрсөн хугацаанд хангалттай гарч ирж байна.  

Нэгдүгээрт, шүүхийнхний хорино, хорихгүй гэсэн алд дэлэм зөрүүтэй шийдвэр. Хуулийн заалт нь нэг болохоор түүнийг өөр өөрөөр ойлгоно гэж байхгүй. Тэгэхээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шоронд байлгаж байх сонирхол өндөр албан тушаалтнуудад байгаа нь илт. Өндөр албан тушаалтнуудын зааварчилгааг биелүүлэх мунгинаж байгааг прокурорын үйлдэл, Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээс бэлхнээ харж болно.

Хоёрдугаарт, С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорихоор болсон хэрнээ Б.Ариунсанг батлан даалтад гаргасан нь ямар учиртай вэ гэдэг асуулт. Б.Ариунсан бол одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед Тагнуулын ерөнхий газрын дарга байсан нэгэн. Товчхондоо түүний үнэнч "албат”. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөр дамжуулж өөрийн хүнээ батлан даалтад гаргаж чадсаныг магтахаас өөр аргагүй.

Гуравдугаарт, Өнгөрсөн сарын хугацаанд С.Баяцогтыг ганцхан удаа байцаасныг өмгөөлөгч нь мэдэгдсэн бол Б.Бямбасайханыг ганц ч байцаагаагүй байна хэмээн эргэлтээр очсон УИХ-ын гишүүн Л.Болд мэдэгдсэн. Байцаахгүй юм бол тэднийг барьж хорих ямар шаардлагатай юм бэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ.

Дөрөвдүгээрт, өнгөрсөн сар гаруйн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүдийг харж байхад нэг зүйл маш тодорхой болсон. Энэ бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг С.Баяр, С.Баярцогт нар албан тушаалаа урвуулан ашиглаж, дур мэдэн байгуулаагүй гэдэг нь баримтуудаар ил болсон. УИХ-ын 57 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн чиглэл, Засгийн газрын тогтоолын дагуу Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Энд бүр онцолж анхаарах нэг зүйл нь Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах зөвшөөрлийг өгсөн Засгийн газарт өдгөөгийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон нэр бүхий сайд, гишүүд ажиллаж байсан нь ил болсон. Гэтэл гарын үсэг зурсан Засгийн газрын гурван сайдаас ганцхан С.Баярцогтыг сугалж, хорьж байгаа нь бас л нэг эргэлзээ төрүүлж байна.

Оюутолгойн хэрэг ийн анхаарлын төвд байх хооронд олон нийтэд төдийлөн мэдэгдэлгүй нэг шийдвэр удахгүй гарахаар хүлээгдэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадад айлчилсныг олон нийт мэдсэн. Түүний айлчлалын дараа Тавантолгойтой холбоотой элдэв хов жив харин хаа сайгүй тарж эхлэв. Тавантолгой төсөл дээр дотооддоо учир зүйгээ олчихвол Хятад улс хамтрахад бэлэн гэдгээ илэрхийлсэн хэмээн айлчлалын бүрэлдэхүүнд явсан Сайдууд ам нэгтэй дуугарна лээ. Тэдний хэлээд буй дотооддоо учир зүйгээ олно гэдэг нь харин юуг хэлээд байна вэ?

Тавантолгойн төсөл бол Оюутолгойтой тоолвол нас чацуу, төөлвөл үр өгөөж нь дутахгүй тийм л аварга орд. Учир мэдэх хүмүүсийн яриагаар Оюутолгой дээр Орос, Хятадын бус гуравдагч улсын хөрөнгө оруулагч нартай хамтарсан болохоор Тавантолгойг тэгж дураар нь тавихгүй гэсэн яриа бий. Тавантолгой нь Оюутолгойг бодвол монголчууд өөрсдөө ашиглаж чадахуйц, ил уурхай. Олон арван жил нүүрсний уурхай ажиллуулсан туршлага дээрээ үндэслээд өөрсдөө ухая гэсэн яриа аль Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс гарч эхэлсэн байдаг. Харин хэн гэдэг улс төрч, ямар гээч бүлэглэл нь байх вэ гэдэг дээр хоорондоо "зодолдсоор” өдий хүрсэн нь гашуун ч гэсэн үнэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед "Энержи Ресурс”-тай хамтрах оролдлого хийгээд бүтэлгүйтсэн. Угтаа бол том уурхайн олборлолт, экспортоор Монголдоо хамгийн олон жил ажилласан туршлагатай, чадамжтай компаниар менежментийг нь хийлгэе гэхэд хоосон хоцрохоо мэдсэн хэсэг бүлэг хүчтэй эсэргүүцэж зогсоож байсан билээ. Тухайн үед хамгийн их эсэргүүцсэн З.Энхболд, Х.Баттулга нар өдгөө төрийн хамгийн өндөр албан тушаалд очсон. Тийм ч болохоор өнөөдөр Тавантолгойг тэднээс асуухгүйгээр хөдөлгөх боломж байхгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч бас Ерөнхийлөгч Х.Баттулгатай сайн харилцаатай учир тэр хоёрын түншлэл Тавантолгойг хөдөлгөнө хэмээн саарал ордныхон тааж сууна. Тиймээс ч өнгөрсөн удаа өөдөөс нь том дуугарсан, өөрсдөд нь хаялагагүй шийдсэн Оюутолгой төслийг "барьцаалж” Тавантолгойг хувааж авах гэсэн тохироог төрийн дээд албан тушаалтнууд хийж байж болзошгүй гэсэн хардлага, таамаг байгаа юм. Нөгөө талд нь бууж өгөхийг хүсэхгүй байгаа дутахгүй лут дарга бий нь УИХ-ын дарга М.Энхболд. АТГ-ын дарга Энхжаргалыг түүний хүн хэмээн бүгд л хэлдэг. Тэгэхээр төрийн гурван өндөрлөгийн дунд Тавантолгой дээр тохироо хийх гэсэн оролдлого далд явагдаж байж болзошгүй хэмээн зарим учир мэдэх хүмүүс хэлж байна.

Нөхцөл байдал ч үүнийг үгүйсгэхгүй байна. Оюутолгойн гэрээг байгуулсан дөрвөн нөхрийг  хорьж байгаа нь бусдад нь "сургамж” өгч байгаа үйлдэл гэдэгт зарим нэг хүн итгэлтэй байна. Тавантолгой дээр том дуугарвал тэдний араас явна шүү гэсэн сануулга ч байж магад юм. Нөгөө талдаа тэднийг гянданд хорьж байх нь гурван өндөрлөгийн аль алинд нь ашигтай байгаа нь гарцаагүй. Учир нь С.Баяр, Ч.Сайханбилэг гээд аль аль дээрх гуравтай хамтарч, нэгдээд байсан удаагүй. Тиймээс тэднийг аль болох удаан хорьж, энэ хаврын чуулганаар Тавантолгой төслийг хэрхэхийг шийдэж магадгүй байгаа бөгөөд тэр болтол Оюутолгойн гэрээний дөрвийг "шоглож” байх тохироо хийгдсэн гэж ярих хүмүүс ч мэр сэр байгаа юм.

А.ТӨГӨЛДӨР, IKON.MN

Тавантолгойн тохирооноос С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хувь заяа шийдэгдэх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани