Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТАВАНТОЛГОЙГ ХӨДӨЛГӨХ ТҮЛХҮҮР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ БАЙНА

ТАВАНТОЛГОЙГ ХӨДӨЛГӨХ ТҮЛХҮҮР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ БАЙНА

 

ОУВС-гаас Монголчуудад хандан нэгэн онцгой анхааруулга өгсөн нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханшийн өсөлт. Чухамдаа бид энэ боломжийг л ашиглах ёстой юм билээ. Өмнө нь Монгол Улс нэгэн том циклийг овоо дажгүй ашиглаж эхэлсэн ч улстөржилтийн хар гайгаар салхинд хийссэн унс болгож орхисон. Харин энэ удаагийн өсөлт хэр удаан үргэлжлэх бол. Дэлхий дахин уул уурхайн түүхий эдийг цаашид удаан ашиглах болов уу.
 

Хар алтны ирээдүй удаан үргэлжлэхгүй

 

Дэлхийн нийт эрчим хүчний нөөцийн гуравны нэгийг Ази хэрэглэдэг. Ялангуяа Япон, Энэтхэг, Хятадын эрчим хүчний нөөцийн эрэлт өнгөрсөн хугацаанд огцом өссөн байна.

Сүүлийн 20 жилд дэлхийн эрчим хүчний анхдагч хэрэглээ 45 хувиар өссөн. Цаашдаа жилийн дундаж өсөлт 1.7 хувиар нэмэгдэж, 2030 оноос буцаад багасах төлөвтэй байна.

Хүн төрөлхтөн байгаль орчинд ээлтэй бодлого баримталснаар нүүрсний хэрэглээ аажмаар багасна. Улмаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, 2010-2030 онд жилийн өсөлт нь 8.2 хувь байх тооцоо гарчээ,

Гэхдээ ойрын жилүүдэд эрчим хүчний гол түүхий эд нүүрс хэвээр байх нь. Олон улсын эрчим хүчний хэрэгцээний 30 хүртэлх хувийг нүүрс хангаж байгаа юм.

Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн нүүрс олборлолтын болон хэрэглээний 67:3 хувь ногдож байна. Дэлхийн нүүрсний ассоциацийн статистик мэдээллээр нүүрс дэлхийн эрчим хүчний анхдагч хэрэгцээний 30, цахилгаан эрчим хүчний 42 хувийг тус тус бүрдүүлж буй.

Олон Улсын эрчим хүчний агентлаг дэлхийн эрчим хүчний хэрэглээг урьдчилсан байдлаар тооцоолсон байдаг. Үүнд 2035 он хүртэл өнөөгийн эрчим хүчний хэрэглээ 40 хувиар өсөхөөр байна. Цаашдаа сэргээгдэх эрчим хүч болох нар, салхи, усан цахилгаан станцын эзлэх хувь нэмэгдэх бололтой. Энэ нь нүүрсний зах зээлд "баяртай" гэж хэлэхэд хүргэж магадгүй. Манай улсын хувьд энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортолно. Үүний гуравны нэгийг Тавантолгой ордоос нийлүүлэх юм. 2015 онд "Эрдэнэс Тавантолгой" компани олон улсын зах зээлд хувьцаагаа гаргахаар энэ оноос бэлтгэлээ базааж буй. Дээрх судалгаанаас үзэхэд ойрын жилүүдэд яаралтай хоёрдогч зах зээлд хувьцаа гаргах. Нүүрсээ эдийн засгийн эргэлтэд цаг алдалгүй оруулах шаардлага байгааг эндээс харж болох юм.


Тавантолгойгоо хөдөлгөх түлхүүр хэний гарт байна вэ


Харин бид дэлхийд алдартайд тооцогддог Тавантолгойгоо ашиглаж чадах уу, үгүй юу гэдгээ шийдэлгүй өнөөг хүрлээ. Уг нь Засгийн газраас өчигдөр Тавантолгойг ашиглах шийдлийг МАН-ын бүлэгт танилцуулсан. Тэгвэл бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа "Эрдэнэс Тавантолгой төслийн 30 хувийг олон улсад IPO гаргах хувилбар яригдлаа. Ирэх долоо хоногт Тавантолгой төслийг хөдөлгөх чиглэлд улс төрийн тодорхой шийдэл гаргах тал дээр хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн. Яг одоогоор хувилбараа эцсийн байдлаар шийдээгүй учраас ажлын хэсэг байгуулаагүй. Ер нь бол Засгийн газар бүх төлөвлөгөөгөө гаргаж, бүлэг дээр танилцуулах ёстой" гэсэн тайлбар хийв. Тэгэхээр Тавантолгойг ашиглах шийдэл хэмээгээд байсан сүржин нэртэй асуудал ч талаар өнгөрч гэж ойлгож болохоор байна.

Энэ нь ч аргагүй. Хэдхэн жилийн өмнө гэрээлсэн ОюуТолгойн төслийг баталгаажуулагсад өнөөдөр торны цаана орчихсон байгаа. Тооцоолсон утгаар нь харвал тэдэнд тохоод байх буруу байхгүй. Ганц буруу нь элдэв улстөржилт, талцлын хажуугаар зоригтой алхам хийж, Оюу Толгойн ордыг ашиглаж эхэлсэн явдал гэж улстөрчид хийгээд олон нийт үзэж байгаа.

Улстөржилт ийм байдлаар өрнөж байгаа тохиолдолд Тавантолгойг хөдөлгөчих зориг зүрхтэй хүн олдоход бэрх. Учир нь ийм шийдвэр гаргасан хүнийг ирээдүйд мөрдлөг, байцаалт, төмөр тор хүлээх магадлал өндөр. Өнөөгийн байдлаар Тавантолгойг гацаанаас гаргах хүлээлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөртөө тээж байгаа бол түлхүүрдэх хүч нь яах аргагүй Ерөнхийлөгч. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гарагт Эдийн засгийн форумыг зохион байгуулагчидтай уулзахдаа Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах танхимын бодлогоо бүлгийн хуралдаанаараа хэлэлцүүлэхээ мэдэгдсэн нь энэ төслийг эргээд улс төр, уул уурхайнхны анхаарлын цэг болгов.

Ерөнхий сайдын мэдэгдэл нэг талдаа Эдийн засгийн чуулганаар дамжуулан хөрөнгө оруулагчдыг татах зорилготой мессеж байх талтай. Хүлээлтэд орсон Тавантолгойг хөдөлгөнө гэдэг гадаад зах зээлд сайн мессеж болно. Тэрбээр үүнийгээ батлах мэт форумыг нээж хэлсэн үгэндээ "Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон. Бид дотооддоо бодлогоо, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна” хэмээн онцолсон нь ерөнхийдөө Монголын тодорхой улстөрчдөд хаягласан үг болох нь ойлгомжтой байна.

Харин Ерөнхий сайд зориглолоо гэхэд ирээдүйд болох үйл явцад бэлтгэлтэй байхын тулд Ерөнхийлөгчтэй хамжихаас өөр арга байхгүй. Үгүй гэвэл Тавантолгойн хувь заяаг АТГ-д даатгах хачирхалтай хувилбар үлдэх байх.

Юу гэвэл, ОюуТолгойн гэрээнээс болоод дээлээ нөмрөхдөө тулсан эрхмүүдийг буруутгаж байгаа гол шалтгаан нь төслийг баталгаажуулахдаа АТГ-аас асуугаагүй, шалгуулаагүй гэх асуудал. Тиймээс  улстөрийн салхи санаанд багтамгүйгээр эргэж, байдал бишидчихгүй л бол удаан жил гацаж, өдгөө засаг барьсан намуудын дундуур халаасыг дүүргэх гол хэрэгсэл болчихсон Тавантолгойн бүлэг ордыг ашиглалтад оруулах боломж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарт л бий. Цаашилбал, АТГ-г өөрийн үзэмжээр бүрдүүлдгийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга эх оронч шийдвэр гаргаж, энэ шийдвэрийг дэмжих шаардлагатай болно.

Хамгийн гол нь, Тавантолгойтой зэрэгцэн Гашуунсухайт-Тавантолгойн төмөр зам, цахилгаан станц, цаашлаад "Эрдэнэт ТТ”-н 1072 хувьцаа зэрэг асуудал босож ирнэ. Энэ их ажлыг хийж гүйцэтгэх хугацаа МАН-д бараг үлдээгүй. 2020 оны сонгууль магадгүй үүний хувь заяаг шийдэх байх.

Тэгэхээр өмнө нь ядахдаа асуудлыг гараанаас гаргахын тулд МАНАН-гийн тохироо явагдах нь гэх хардлага бий. Үүнд Ерөнхий сайд зүрхэлж шийдвэр гаргавал мань эрийн зураг ордны хананд үлдэхээс гадна нэр нь түүхэнд алтан үсгээр бичигдсэн ч болохгүй юмгүй алдаршина.

Учир нь ТаванТолгой хэрвээ байраасаа хөдөлчих юм бол нүүрсний хэрэглээг дэлхий дахин халах хүртэл Монголд Оюутолгойгоос дутахгүй их ашиг авчирна. Тиймээс одоо ерөнхий нарын нийцлийг харж, тохироог дуугүй хүлээн зөвшөөрөх л зам бидэнд үлдэж байна.

Өглөөний сонин
Р.Саруул

ТАВАНТОЛГОЙГ ХӨДӨЛГӨХ ТҮЛХҮҮР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани