Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгч Х.Баттулга: Орос, Хятадтай ашиг сонирхлоо нийлүүлэхгүйгээр бид хөгжихгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга: Орос, Хятадтай ашиг сонирхлоо нийлүүлэхгүйгээр бид хөгжихгүй

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр "Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцож, Үндсэн чуулганы хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.
"Сайн байцгаана уу.
Чуулганы зочид, оролцогчид оо.
Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийн тулд бидэнд нухацтай бодох зүйл нэлээн их байна. Бодит үнэн, сонсоход бэрх гашуун үнэнийг энд ярихаас аргагүй цаг мөч тулгарч байна.
Монголчууд бидний хөгжлийн талаар элдвийг төсөөлөн цэцэрхэх, өөр хоорондоо шөргөөлцөлдөн мөчөөрхөх, шүүмжлэн цэцэрхэх болон янз бүрийн гоё нэртэй, дэврүүн төсөл санаачлах зэргээс үл хамаараад Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол Их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилалт, таталцал, түлхэлцэл юм.
Олон улсын санхүү, бизнесийн тэргүүлэх сонин "Файнэншл таймс”-д судлаач, нийтлэлч Люси Хорнби (Lucy Hornby) Монголын эдийн засгийн талаар бичихдээ: "Уг нь Монголын уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын хуулиуд нь дэлхий дээр хамгийн либерал, чөлөөт гэж болохоор юм” гэжээ. Хатагтай Хорнби Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчинг дэлхий дээр хамгийн либерал гэж үнэлэхээс гадна Монголын Засгийн газрууд томоохон гэрээ хэлэлцээрүүд хийх бүртээ эрдэс баялгийн хуулиа хөрөнгө оруулагчдын таалалд нийцүүлэн өөрчилж, улам либерал хэлбэртэй болгохоос буцдаггүй хэмээн дүгнэжээ.
Ийм байтал өдий болтол дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаагийн шалтгааныг нэгд, засаглалын тогтворгүй байдал, шийдвэргүй байдлаас, хоёрт, их гүрнүүдийн геополитикоос хайх учиртайг судлаачид нэгэн дуугаар хэлж байна.
Хөрөнгө оруулалтын хамгийн "таатай” аядуу хуультай гэгдсэн Монгол Улс маань гадаадын Хөрөнгө оруулалтад ээлтэй 80 улсын жагсаалтад багтаагүй байгаа юм. Энэ жагсаалтад урд хөрш маань 50-д, хойд хөрш 60-д эрэмблэгджээ. Бидэнтэй ижил гараанаас хөдөлсөн гэж болохоор Вьетнам 59, Казахстан 64-т эрэмблэгдсэн байна. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Харьцуулахад 2017 оны байдлаар БНХАУ-ын зүгээс Казахстанд 42,8 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт, 50 тэрбум долларын зээл олгожээ. Хөрөнгө оруулалтын нэн таатай хуультайгаараа болдог бол Монголд үүнээс дутахааргүй л хөрөнгө оруулалт хийгдсэн байх учиртай.
Энэ бүхнийг цаг гарган нуршихын учир нь бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэйгээ ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр Монголын хөгжлийн талаарх элдэв сайхан төсөөлөл, хөтөлбөр, төслүүд тодорхойгүй төлөвт орно гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Монголын эдийн засаг нь гадаад хүчин зүйлсээс дэндүү хамааралтай, дотоод хүчин зүйлээ бүрэн ашиглаж чаддаггүй үлбэгэр нөхцөлд 28 жил тийчилж байгаагийн мөн чанарыг ойлгохгүйгээр бид цааш явж чадахгүй нь ээ.
Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын шинэ бодлогоо зарласны дараахан түүний аюулгүй байдлын зөвлөх Херберт Макмастер "Геополитик эргэн ирлээ, ингэхдээ хоёр дахин ихэсгэсэн хүчтэйгээр эргэн ирлээ” хэмээн мэдэгдсэн нь өдрөөс өдөрт биеллээ олж байна.
Өнөөдөр дэлхийн хүчний харьцаа, дахин хуваарилалт нь Монгол Улсад таатай, таагүй янз бүрийн нөхцөлийг тулгаж байна. 2017 онд ДНБ 5,1 хувиар өссөн гэдэг тооны цаадтай ердөө л Хойд Солонгосын нүүрсний экспорт олон улсын хориг арга хэмжээнд өртсөнөөр Монголын нүүрсчдэд таатай боломж гарсан явдал бий. Засгийн газар, уурхайчдын нөлөө энд байхгүй гэдгийг хэлмээр байна.
Бүх цаг үед Монголын эдийн засагт бидний өөрсдөө зохицуулж болох дотоод хүчин зүйлсээс илүүтэйгээр биднээс үл хамаарах гадаад хүчин зүйлс нөлөөлж ирсэн, цаашдаа ч нөлөөлөхөөр байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа. Үл үзэгдэгч гар үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй, харин геополитик бодит үйлчлэлтэй оршсоор байна.
Манай гадаад орчин маш хурдацтай өөрчлөгдөж, шинэ бүлэглэл, талцал үүсэх шинж тэмдэг илэрхий тодорхой болж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Өмнөд Солонгос, АНУ-тай харьцах харьцаагаа гэнэт эерэг чиглэлд өөрчилсөн, БНХАУ-ын дээд удирдлага Хойд Солонгосын удирдагчтай сарын дотор хоёр ч уулзсан, Ираны цөмийн гэрээнээс АНУ гарч байгаагаа зарласан, Сири болон Ирантай ОХУ-ын түншлэл зузаарч, Европын холбоо цаашид Америкт найдахгүй болсноо зарлан ХБНГУ-ын зүгээс ОХУ-тай харилцаагаа сэргээхээр чармайж , хийн хоолойн хоёр дахь хойд урсгалын талаар хэлэлцэж эхэлсэн, хятадууд Америктай хийх гадаад худалдаанд буулт хийсэн зэрэг нь геополитикийн эрс өөрчлөлт, түүнийг дагасан гео эдийн засгийн тулгалт, нөхцөлүүдийг авчрах нь гарцаагүй боллоо.
Трамп Америкийн «Үндэсний аюулгүй байдлын стратегийг» зарлахдаа «Энэтхэг – Номхон далайн бүс» гэх шинэ нэр томьёо, шинэ бүсчлэлийг танилцуулсан. Вашингтоны тайлбарлаж байгаагаар бол Энэтхэг – Номхон далайн бүс гэх орон зай нь «Энэтхэгийн баруун эргээс АНУ-ын баруун эргийг» хамрах ажээ. Энэ бүсчлэл нь маргаангүйгээр БНХАУ-ын өсөлт, хүчирхэгжилттэй уялдаатай сөрөх бодлогын илэрхийлэл юм. АНУ Ази, Зүүн өмнөд ази дахь хятадын хүчирхэгжилтийг тэнцвэржүүлэх, оросыг саармагжуулах сонирхлоо нуухгүй байгаа. Хятадын Бүс ба зам бодлого, даяаршлыг тууштай баримтлах, Баруун Европтой болон ОХУ-тай ойртон түншлэх зэрэг хандлага нь Америкийн бодлогыг сөрж байгаагийнх нь илэрхийлэл болж байна.
Эдгээр нь огт таашгүй үйл явц биш бөгөөд Дэлхийн Эдийн засгийн форумаас удаа дараа олон улсын харилцаа нэг төвтэй харилцаанаас олон төвт харилцаа руу шилжиж, даяаршил мухардалд орохыг, шинэ талцал үүсэхийг, барууны либерал ардчилал мухардаж, нөлөөллөө барахыг, хүчний төвлөрөл, сөргөлдөөн Евроазид шилжих, АНУ хуучны нөлөөллөө сэргээх, тогтоон барихаар эрмэлзэх зэргийг зөгнөн таамаглаж байсан нь биеллээ олж байгаа юм. Ийм нөхцөлд бид дан ганц Монголын эдийн засгийн харилцаа, бодлогын талаар энд чухалчлан ярилцах нь сайхнаар илэрхийлэхэд нэлээн гэнэн цайлган хэрэг юм. Энэ форумын загвар, дуурайл нь болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр хэлэлцдэг, ярьдаг гол асуудал нь геополитик, гео эдийн засаг болчихоод байгааг анзаарахгүй байж болохгүй.
Мөнхийн хоёр хөршийн маань эдийн засаг ойрын 3 жилд 30 их наяд доллар болон тэлэх судалгаа байгаа юм. Бүс ба зам хөтөлбөрт бидний оролцоо ямар байх вэ ? Хоёр хөрштэйгээ бодлогоо уялдуулах, үүний зэрэгцээ гурав дахь хөршүүдийн оролцоо, ашиг сонирхлыг хангаж, тэнцвэрийг бий болгох зэрэгт анхаарч төвлөрөхгүйгээр өдий хүртэл урсгалаар явж ирсэн 28 жилийн замнал маань биднийг эдийн засгийн мухар гудамж руу аваачжээ.
Шийдлийг холоос хайх хэрэггүй юм. 2010 онд УИХ-аар шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлчихэд л маш олон боломж нээгдэнэ.
 
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд:
3.1.1.4. ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ гэж заажээ.
3.1.1.5. "Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж заасныг прагматикаар хэрэгжүүлэхэд олон асуудал шийдэгдэх юм.
Иймээс Монгол Улс ойрын хугацаанд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбооны гаалийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэрэгтэй.  Энэ хэлэлцээрийг хийж байгаа тун удахгүй эдгээр таван улсад импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломж нээгдэнэ гэж харж байна. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ.
Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж  л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европийн холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна, удахгүй Евроазийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм.
Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой цаг ирснийг та бүхэнд дуулгая. Үүний зэрэгцээ түүхий эдийн экспортыг улам бүр хумих бодлого байгааг ч мэдэгдэх нь зүйтэй байх. Евроазийн интеграцид нэгдэн орсноор Монголд үйлдвэрлэсэн 7000 гаруй нэр төрлийн барааг Европын холбоо руу экспортын татваргүй, тооны хязгаар байхгүй гаргах эрхийг бүрэн утгаар нь ашиглах боломж нээгднэ гэдгийг хөрөнгө оруулагчид анхааралдаа авна уу.
Дотоод асуудал руугаа шилжихэд Засгийн газар татварын шинэчлэл хийх талаар санаачилгатай ажиллаж байгаа ч татварын орлогыг нэмэгдүүлэх бэлээхэн боломжуудыг ашиглахгүй байна. Бидэнд орлогын ямар боломжууд бэлэн байгаа вэ гэдгийг мөн тооцоолох хэрэгтэй байна.
Манай экспортын 96 хувийг ердөө 10 нэр төрлийн түүхий эд эзэлж байна. Ядахнаа хагас боловсруулж, бага зэрэг нэмүү өртөг шингээхэд л богино хугацаанд бид 30 тэрбум долларын эдийн засагтай болж, хуримтлал үүсгэх, дараагийн шатны хөрөнгө оруулалт хийх мөнгөтэй болохоор судалгааг бид хийсэн байгаа.
Нэгэнт тохиролцсон гурван улсын дэд бүтцийн холбоосууд, эдийн засгийн коридорыг санаачилгатайгаар хөөцөлдөөд хэрэгжүүлэхэд Оюутолгойгоос дутахааргүй хэмжээний орлого олохоор байгаа. ОХУ-тай транзит тээврийн гэрээ зурахад бэлэн болсон. Хятад, оросыг холбосон, цаашлаад европ Хятадыг холбосон транзит тээврийг хөгжүүлж байж бид түүхий эдийн мөчлөг дагасан  үхээнц эдийн засгаасаа ангижирна шүү дээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч 57 орны нэг нь Монгол бөгөөд энэ статусаа ашиглах боломж нээлттэй байгаа. Бүс ба зам хөтөлбөрийн ачаар далайгаас хуурай газарт эргэн ирж байгаа дэд бүтцийн хөгжилд Монголын оролцоог идэвхтэй, тодорхой болгохоос өөр арга байхгүй. Чухам энд л бидний гео эдийн засгийн боломж, орон зай байгаа.
Монгол Улсыг үеийн үед тэжээж тэтгэж ирсэн хөдөө аж ахуй, мал аж ахуйгаас олох орлогоо яавал байгальд ээлтэйгээр өсгөх, тогтвортой байлгах вэ гэдэг дээр сэтгэлээ чилээж, шийдлээ олох юм бол үй олон ажлын байр, үлэмж хэмжээний орлого бэлэн байна.
Гэвч өнөөдөр эдгээрийг хийх мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улс төрийн чин эрмэлзэл, зориг дутмаг байна. Дайны нурман дундах Өмнөд Солонгос, далайд өнчирсөн Сингапурыг Азийн тэргүүлэх эдийн засгууд болгосон түүхийг харахад тэдэнд мөнгө, боломж, мэдлэг чадвар байгаагүй. Гагцхүү аугаа тэмүүлэл, чин сэтгэл, эр зориг л байсан байдаг.
Дундад зууны сэтгэгч Никколо Макиавелли улс орнуудын амжилтад хүрэхэд нөлөөлдөг гурван хүчин зүйлийг тодорхойлжээ. Энэ нь:
Вирту (Virtщ) буюу эрх баригчдын эр зориг, шийдэмгий байдал
Несэсита (Necessita)  буюу хэрэгтэй шаардлагатай гэж тооцсон зүйлсийг хэрэгжүүлэх удирдагчдын хүсэл эрмэлзэл.
Фортуна (Fortuna) буюу аз хийморь юм.
Эрс шийдэмгий, зоригтой, шаардлагатай гэж үзсэн зүйлээ хэрэгжүүлэх чадвартай улстөрч л аз хийморьтой байж улс орноо амжилтад хөтөлдөг болохыг Макиавелли хэлсэн болов уу.  Өнөөдөр Монгол Улсад, Монголын эдийн засагт дутагдаж байгаа зүйл бол ердөө л энэ. Эрх баригч энэ Засагт үндсэндээ нэг жил хагасын хугацаа үлдлээ. Одоо шийдээд хийх, бүтээх цаг байна уу, гэдгийг бид бодох хэрэгтэй.
Монголын эдийн засгийн чуулган найман жил зохиогдлоо. Энд жил бүр хэдэн хүн цуглаад ханатлаа цэцэрхэж, ухаалаг дүр эсгэж байгаад тардгаа болимоор байна. Бодитой төсөл, үр дүнтэй хэлэлцүүлэг, хэрэгжих боломжит шийдлүүдийг л тойрч ярих, хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг хамтын хүчээр давах, арилгах талаар л илүүтэй ярилцаасай гэж хүсэх байна.
Бодит эдийн засаг нь онолын тодорхойлолт, цэцэн цэлмэг дүгнэлт гэхээсээ улс төрийн эр зориг, улс төрийн шийдэмгий байдлаас илүүтэй хамаардгийг энд дахин хэлье. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой шийдэл хийдэг нь хомс болсон цаг.
Энэ улс орон, ард түмний төлөө өнөөдөр л нуруугаа бөгтийлгөж, хуруугаа хөдөлгөж, сэтгэлээ чилээж чадахгүй бол цаашид сонгогчид, ард түмэн цаашид дэмжээд, тэвчээд байхааргүй тийм заагт ирчихээд байгааг ухамсарлах чадвар форумын нийт оролцогчдод байгаа гэж найдъя.
Эдийн засгийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Хамаг бүхэн гийх болтугай. Мөнх тэнгэр биднийг ивээг” гэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга: Орос, Хятадтай ашиг сонирхлоо нийлүүлэхгүйгээр бид хөгжихгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

  УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол ...

2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 51 минут
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 06 минут
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 39 минут
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 03 минут
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани