Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С. БАЯРЦОГТ УЛАЙЖ ЭХЭЛСЭНИЙГ ДУУЛСАН "МСS"-ИЙН Ж.ОДЖАРГАЛ УХААН АЛДАЖ, ТУСГАЙ ОНГОЦ ДУУДАН ХИЛИЙН ЧАНАД РУУ НИСЖЭЭ

С. БАЯРЦОГТ УЛАЙЖ ЭХЭЛСЭНИЙГ ДУУЛСАН "МСS"-ИЙН Ж.ОДЖАРГАЛ УХААН АЛДАЖ, ТУСГАЙ ОНГОЦ ДУУДАН ХИЛИЙН ЧАНАД РУУ НИСЖЭЭ

Сангийн сайд асан С.Баярцогт Оюу толгойн ордыг ашиглах тал дээр ихээхэн маапаантай, монголчуудад ашиггүй гэрээ байгуулснаас эхлээд тухайн үед оффшор бүсэд "хятад” найзуудтайгаа хамтран компани байгуулж, дансандаа нэг сая гаруй ам.доллар нууж байсан нь 2012 онд илэрч Монголоос төрсөн анхны оффшорчин гэгдэх болсон билээ.

Түүний оффшор дансаар саяхныг болтол нийтдээ 10 сая гаруй ам.доллар орж гаран эргэлдэж байсан нь бас ил болсон бөгөөд одоо мань эр тэдгээр санхүүгийн нууц гүйлгээнийхээ талаар Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдөд мэдүүлэг өгсөн шигээ шоронд сууж байгаа. Тэрбээр хорих 461 дүгээр ангид саатуулагдахаасаа өмнөхөн хэвлэлийн бага хурал зарлаж "Би Оюу толгойн гэрээг маш сайн гэрээ болсон гэж бодож байгаа. Энэ гэрээг хийх үедээ "Рио Тинто” компаниас огт авлига аваагүй.

Харин тухайн үед Монголынхоо нэгэн нэр хүндтэй бизнесменээс их хэмжээний мөнгө зээлсэн” гэх зэргээр сүртэй нь аргагүй мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл сүүлийн үед түүний ярьсан болгон нь бодит байдлаас хэдэн алд дэлмээр зөрөөд зогсохгүй, ойр дотно харилцаатай явсан бизнесийн түншүүдээ ч хөлдөө чирж эхэлжээ. С.Баярцогтын оффшор бүсэд байгаа санхүүгийн данснаас гадна Монгол дахь байшин барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг нэгбүрчлэн бүртгэж, тэдгээр нь хаанаас эх үүсвэртэйг шалгаж тогтоогоод эхлэхэд нэлээд ноцтой асуудлууд сөхөгдөн гарч ирсэн байна. Тодруулбал "MCS” группын захирал Ж.Оджаргалаас маш тансаг, асар өндөр үнэтэй гурван байр бэлгэнд авсан нь илэрч, юуны учир удаа дараа ийм үнэтэй цайтай бэлэг авсан талаараа ярьсан аж. Өөрөөр хэлбэл аргагүй байдалд орсон учраас өөртэйгөө холбоотой бузар булхайнаас сөхөж эхэлсэн байна.

Харин энэ сургийг Сүхбаатарын талбайн зүүн талд байх "Централ” тауэр дахь ажлын өрөөндөө сууж байсан "MCS” группын захирал Ж.Оджаргал өөрийн сүлжээгээр олж сонсонгуутаа гэнэт ухаан алдаж унажээ. Өрөөнийхөө шалан дээр тэрийгээд уначихсан түүнийг хамгийн ойрын хамтрагчдынх нь нэг гэгддэг "Энержи ресурс” компанийх нь гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ум хумгүй үүрэн доош уруудаж тэр даруй "SOS Medica” эмнэлэгтэй холбогдон эмнэлэгийн төрөл бүрийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, өндөр чадвартай эмч нарын баг бүхий тусгай онгоц дуудуулан хилийн чанад руу аваад нисэн оджээ. Ж.Оджаргал юуны учир ингэж цочирдон сандрав, С.Баярцогт юу хэлчихсэн болоод Монголын тэргүүн баян мажийх дөхсөн бэ хэмээн судалтал С.Баярцогт нь АТГ-ын мөрдөгчдөд өгсөн мэдүүлэгтээ "Би MCS-ийн захирал Ж.Оджаргалын Зайсан толгойн хажууд барьсан өндөр зэрэглэлийн "Белла Виста” орон сууцнаас нэг байр болон "АСЕМ вилла” хотхоноос нэг байшин бэлгэнд авсан нь үнэн. Ж.Оджаргалаас байр авсан нь ганц би биш.

Надаас гадна Ч.Сайханбилэг ч бас байр бэлгэнд авсан” гэх мэтээр өчсөн юмсанж. С.Баярцогт аргагүй үнэнд гүйцэгдэн улайж энэ мэтээр долоон булчирхайгаа тоочиж эхэлсэн нь Ж.Оджаргалыг сандаргасан хэрэг. Хэт их балмагдан сандарсандаа ухаан алдаж унасан бололтой. Гэвч түүнийг сайн мэдэх хүмүүс буюу бизнесийн хүрээнийхэн "Оджаргал тийм амархан муужирч унах хүн биш. Баярцогтын мэдүүлгээс болж АТГ-ынханд ээрэгдэж ороогдоод эхлэх нь гэж хаширлангуутаа түр зуур ч гэсэн бултаж цаг хожихын тулд муужирч унасан дүр үзүүлээд эмнэлгийн онгоцоор гадагшаа зугтаачихлаа. Энэ зэргийн заль өлхөн гаргана” гэлцэж байна. Нээрээ ч Ж.Оджаргал бол асар их арга зальтай эр гэдэг нь олон зүйлээс харагддаг. Төрийн өндөр албан тушаалд залран асар их эрх мэдэл атгаж байгаа хүмүүсийг ядах юмгүй өөртөө элсүүлж аваад засгийн газраас зарласан хамгийн их мөнгөтэй тендерүүдийг цөмийг нь хамаад авчих бол юу ч биш. Сангийн сайд асан С.Баярцогттой хамтран оффшор бүсэд компани байгуулаад нэг сая ам.доллар зээлүүлээд "таг мартсан” найз нь Ж.Оджаргал байх магадлал ч их өндөр. Юутай ч С.Баярцогт улайж эхэлсэнээр хятад эзэдтэй томоохон компани группын захирлууд эхнээсээ дүрвэн зугтах маягтай боллоо.

"Ноцтой Мэдээ” сонин №14/684/

С. БАЯРЦОГТ УЛАЙЖ ЭХЭЛСЭНИЙГ ДУУЛСАН "МСS"-ИЙН Ж.ОДЖАРГАЛ УХААН АЛДАЖ, ТУСГАЙ ОНГОЦ ДУУДАН ХИЛИЙН ЧАНАД РУУ НИСЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани